| |
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.
-УИХ-ажлын хэсгээс Монгол банкинд хийсэн шалгалттай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцлагагүй ажилласан тухайн үеийн удирдлагуудад хариуцлага тооцох асуудал ч яригдаж эхлээд байна л даа?
-Монголбанкыг гурван их наяд төгрөгийн алдагдалд оруулсан, бодлогын буруу шийдвэр гаргасан гэдэг нь үнэн. Ер нь Монголбанкинд ажиллаж байгаа дараа дараагийн хүмүүст сургамж болж очих ёстой. Арга хэмжээ авах ёстой гэж би бодож байгаа. Найман янзын хөтөлбөрүүдээр үнэ тогтворжуулах зэрэг янз бүрийн байдлаар мөнгийг зах зээлд гаргасан нь үнэн шүү дээ. Ийм л байдалтайгаар өнгөрсөн дөрвөн жил явж ирсэн. Монгол банкны Ерөнхийлөгч тухайн үеийн удирдлагуудын явуулж байсан бодлогууд гаргасан шийдвэр нь буруу байсан. Олон аж ахуйн нэгжүүд Монголбанкнаас маш бага хувийн хүүтэй зээл аваад түүнийгээ 15-16 хувийн хүүтэй банкинд хадгалуулсан. Энэ бол зориулалтын бус. Хариуцлагын асуудал яриад эхлэхээр улс төржүүлээд замхруулах үйл явц ажиглагдаж байна. Үүнийг би буруу гэж үзэж байна.
-Сөрөг хүчний зүгээс тогтоолоор хуулийн байгууллагад чиглэл өгч байна. УИХ ийм тогтоол гаргах нь эрх зүйн хувьд буруу юм гэж шүүмжлэл гарч байна.
-Би дээр хэлсэн энэ шалгалтын үр дүнг улстөржүүлэх хэрэггүй юм. Энэ нь хариуцлага тооцохгүй асуудлыг замхруулах гэсэн л арга.
-Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсож байхад таны зүгээс зарим асуудлуудад нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайлбал ломбард. Ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээтэй холбогдсон хуулийг ЦЕГ боловсруулж байгааг та шүүмжилж байсан?
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

