| |
Урдын гаалийн газраас мэдээлснээр, Баяннуур хотын гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний гурван улиралд түүхэн дээд амжилтаа дахин шинэчилж, 59.58 тэрбум юаньд хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Өвөр Монголын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 28.7 хувийг эзэлж, бүс нутагтаа тэргүүлэх байр сууриа хадгалжээ.

19-ний өдөр Ганцмод боомтын хяналт, зохицуулалттай ачааны талбай дахь байгаль орчинд ээлтэй нүүрсний агуулахад Урдын гаалийн ажилтнууд импортын нүүрснээс дээж авах ажиллагаа явуулж байв. “Энэ овоолгод 1,675 тонн нүүрс байна. Бид үүнийг урт хэлбэрийн 26 ажлын хэсэгт хувааж, хэсэг бүрийг хөндлөн чиглэлд таван жижиг хэсэгт хуваана. Дараа нь санамсаргүй түүврийн аргаар гурван жижиг хэсгээс дээж авч, нийт 78 дэд дээж бүрдүүлдэг” хэмээн дээж авагч Люжя хэлэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

