logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ГЭР ХОРООЛЛЫН “ГЭЭГДСЭН” ХҮҮХДҮҮД

Бичсэн:munkhbat
2017/06/14/, 10:39
Tweet

ГЭР ХОРООЛЛЫН “ГЭЭГДСЭН” ХҮҮХДҮҮД

 

Дундаа нэг унадаг дугуйтай гурван бор хүү гудамжны үзүүрээс инээлдсээр "Одоо би, үгүй би, жаахан удаан яваач ээ” гэсээр гарч ирэв. Духанд нь бурзайсан хөлс, улаа бутрах хацрыг харвал энэ хүрэх гэж багагүй замыг туулсан нь илт. Тэднээс хэрэг зоригийг асуувал биднээс 300 орчим метрийн зайд байрлах машин замтай зэрэгцээх явган хүний зам дээр дугуйгаа унахаар явж байгаа нь энэ аж.

Зорилтот газраа хүрэх замдаа нэг дугуйгаа ээлжлэн унаж, хөөрөлдсөн найзуул ам булаалдан "Манай хороонд дугуй унах газар байхгүй. Бас тоглоомын талбай ч байдаггүй. Гудамжинд дугуй унахад их хэцүү, энэ тэндээс гэнэт машин гараад ирдэг. Бид хэд төв замын хажуу талын явган хүний зам дээр очиж дугуй унана.

Тэнд арай шулуун замтай” хэмээн бидний хэлж заншсанаар Дамбадаржаагийн буудал руу  гараараа заалаа. Тэд та хойшоо яваад бараг хэрэггүй дээ, тоглоомын талбай байхгүй гэсээр ганц дугуйгаа булаацалдсаар цааш явж одов. Энэ бол Сүхбаатар дүүргийн 22 дугаар хороо, бидний мэддэгээр Сэлх, Бэлх, Дамбадаржаа. Улаанбаатар хотыг зах хязгааргүйгээр үргэлжлүүлэх гэр хорооллын аль ч гудамжинд энэхүү дүр төрх бидний анхаарлаа хандуулахаас өөр аргагүй асуудал болон үргэлжилсээр л байна.

Улаанбаатар хотын 70 гаруй хувийг гэр хороолол бүрдүүлдэг хэдий ч Засгийн газар, яам, Тамгын газар,  Нийслэлийн бодлого чиглэл хотын А зэрэглэлд төвлөрч буй. Гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах тухай асуудал "гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах” гэдэг үгэнд дарагдан, олон жил улстөржсөөр хэзээ ч биелдэггүй хүсэл шиг болсоор байна. Харин энэ хооронд тэнд амьдрал үргэлжилж, Монгол Улсын хойч ирээдүй болсон бяцхан багачууд төрсөөр л. Гэр хорооллын хүүхдүүдийн эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах эрх цаг үргэлж зөрчигдөж байна.

Тэд өвөл нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр хортой агаараар амьсгалж, зун нь тоглох тоглоомын талбайгүйгээс болж зам тээврийн осол болон өөр төрлийн ослын хохирогчид болсоор байгаа юм. Тиймээс "Монголын мэдээ” сонин цуврал сурвалжлагынхаа хүрээнд уг асуудлыг хөндөн сурвалжиллаа.

ХҮҮХДҮҮД ХАШААНДАА "ХОРИГДОЖ” БАЙНА

 

Хэрвээ сайхан тоглоомын талбайтай байсан бол очиж тоглоно гэх үгийг уулзсан хүүхэд бүхэн минь хэлж байлаа. Энэ өдөр гадаа тэнгэр цэлмэг сайхан байгаа ч гэр хорооллын гудамжнууд л эзгүй мэт. Хааяахан хүүхдийн инээх дуу хадсан хашааны хаалгаар шагайвал хоёр, гурваараа нийлсэн хүүхдүүд унадаг дугуй, жижиг машин эсвэл бөмбөгөөр тоглох аж. Хаалга нь дэлгээтэй нэгэн хашаагаар шагайж том хүн байгааг сураглавал 50 гаруй насны эмэгтэй гарч ирэв. Түүнээс ойр хавьд тоглоомын талбай байгаа  эсэхийг лавлавал "Энд тоглоомын талбай байхгүй. Тиймээс хүүхдүүдээ нэг их гаргадаггүй. Хашаандаа л тоглуулдаг.

Гарахаараа машин тэрэгний доогуур ороод эсвэл хөл гараа хугалчих гээд байдаг юм. Түүний оронд хашаандаа байсан нь дээр. Ер нь зөвхөн манай хороо гэлтгүй гэр хороолол тэр чигтээ хүүхдүүд тоглочих тоглоомын талбайгүй л байдаг шүү дээ. Эд нар чинь заримдаа гарч тоглоё гэж урвайна. Тэр  болгонд гаргах хэцүү. Төрд сууж байгаа хүмүүс ядаж нэг хороонд ганцхан тоглоомын талбай бариад өгчихвөл олон хүүхэд баярлана даа” гэв. Түүний хэлснээр хүүхдүүдээ гаргадаггүй бас нэг шалтгаан нь гудамжны тоос шороо гэнэ.

Хүүхдүүд гудамжинд тоглохоор шороо босч, уушгинд нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Мөн сүүлийн үед залуу жолооч нар ихэссэн бөгөөд гэр хорооллын гудамжаар хурд хэтрүүлэн давхих болжээ. Хурдтай явсан жолооч хүүхдийг харахгүй мөргөх тохиолдол ч гарсан байна. Бид ийнхүү ярилцсаар цааш явлаа. Энхэл донхол шороон замаар тоос татуулан цааш алхсаар уулын ирмэгт уначих нь холгүй байрлах айлын гадаа долоон настай охин унадаг дугуй унаж яваа харагдлаа. Охин хэсэгхэн газар дугуйгаа унана.

Түүнийг жаахан ажиглаж зогсвол буцаад дээш дугуйгаа түрэн гарч, харин уруудахдаа дугуйгаа унаж байв. Саравчтай малгай, цэнхэр юбка, цагаан даавуун цамцаар гангарсан охинтой хэсэгхэн ярилцав. Тэрбээр гэртээ ганцаараа байдаг гэнэ. Энэ тухайгаа "Надад дүү байхгүй. Би ээж, аав, эмээ, өвөөтэйгөө амьдардаг.

Ганцаараа болохоор төв зам руу явж чаддаггүй. Хааяа аав, ээж хоёр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү дагуулж явдаг. Тэнд дугуй унахаар гоё байдаг” хэмээн хуучилсан. Энэ мэтчилэн тоглох газаргүйгээс болж гудамжнаас гудамж хэсэн дугуй унах охид, хөвгүүд их тааралдсан. Манай сурвалжлах хэсэг ийн явсаар нэгэн сагсны шийдтэй таарсан ч хүүхдүүд байсангүй.

Магадгүй гадаа халуун учраас хүүхдүүд ирээгүй байж мэдэх юм. Хэзээ мөдгүй унах нь уу гэмээр жижигхэн самбар тэнхээ мэдэн хөөцөлдөх хүүхдүүдийг хүлээн буй ч юм шиг. Гэр хорооллын хүүхдүүдэд үнэндээ нийтийн тоглох газар, тоглоом ч байсангүй. Зарим нэг газар дээр өгүүлсэнчлэн шийд таарна. Сагсны шийд гээд хэлчихэд ч хэцүүхэн тэр шийд ёстой л тоглох газаргүй, тоглоомгүй хүүхдүүдэд л шийд байх даа хэмээх бодол толгойд орж ирснийг нуух юун.

ТОГЛОЖ БАЙГААД БУЛШНЫ ДЭРГЭД УНТЧИХДАГ БАЙСАН ГЭВ

Манай сурвалжлах хэсгийн очсон дараагийн газар бол Баянзүрх дүүргийн XX хороо буюу Алтан-Өлгийн хэсэг байлаа. Саар зүйлийн дотор ганц нэг сайн зүйл байлгүй л яахав. Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг байсан Алтан- Өлгий дэх оршуулгын газрын урдхан талд сайхан тоглоомын талбай сүндэрлэн харагдав. Том биш ч гэсэн сагсны талбай, гулсуур, дасгал хөдөлгөөний техник, савлуур, сүүдрэвч, хогийн сав, сандал байрлуулжээ.

Гадаа халуун байгаа ч дотор нь хүүхдүүд шуугилдан тоглож байна билээ. Гэвч энэ талбай хэсэгхэн газрын хүүхдүүд л хүрэлцээтэй. Гэр хороололд амьдарч байгаа олон мянган хүүхэд ядаж үүн шиг тоглоомын талбайтай болохыг хүсч, дотроо сэмхэн л горьдож суугаа. Бид оршуулгын газрын хашааг бараадан хойш алхлаа. Оршуулгын газрыг хүрээлүүлэн хашаа хатгажээ. Энэ үеэр тус хорооны оршин суугч Д.Цэцэгмаатай таарав. Тэрбээр "Манай энд тоглоомын талбай байгуулагдаж, хүүхдүүд тоглох тоглоомтой болсон.

Түүнээс өмнө нь энэ оршуулгын газар руу гүйгээд салдаггүй байлаа. Хэсэг хэсгээрээ нийлээд оршуулгын газар руу ороод тоглочихно. Заримдаа бүр хүүхдүүд халуун наранд тоглож байгаад тэндээ унтчихдаг тохиолдол гарч байсан. Энэ оршуулгын газар чинь хойгуураа онгорхой байдаг юм. Манай энэ хавийн хүүхдүүд ч яахав тоглоомын талбайтай болчихлоо. Бусад газруудад тоглоомын газар байхгүй хэцүү шүү. Ер нь гэр хорооллын хүүхдүүд их аюултай орчинд амьдардгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз” хэмээв. Ийн ярилцаж зогстол хажуугаар дайрчих шахам жижиг тэрэг хурдлан өнгөрлөө.

Хурдтай явсан болоод ч тэрүү эргэн тойронд хэсэг шороо бужигнаж, ам руу орж байгаа нь мэдрэгдэнэ. Уул дамнасан гэр хорооллын гудамжнууд дуусахгүй мэт үргэлжилнэ. Гудамжаар явсаар жижигхэн хашаанд зэрэгцэн дөрвөн айл суурьшсан байхыг харлаа. Хашааных нь гадаа 6-7 насны хүүхдүүд жирта тоглож байх юм. Тэднээс тоглоомын талбай руу яагаад явахгүй байгааг асуувал "Хэтэрхий хол учраас ээж явуулахгүй. Гэртээ тоглож бай гэсэн. Тоглоомын талбай ойрхон бол гоё. Бидэнд унадаг дугуй байгаа. Хашаандаа л унадаг” гэлээ. Үнэхээр тэднийг хол хэмээн хэлсний дараа сая нэлээдгүй хол газар явснаа мэдлээ.

Ирэх зам уулын өгсүүр учраас гэрийн эзэгтэй хүүхдүүдээ хол явуулдаггүй байж ч мэдэх юм. Манай сурвалжлах хэсэгтэй таарсан дараагийн хүн бол 35 гаруй насны эмэгтэй байлаа. Тэрбээр XII болон VII ангид сурдаг хоёр хүүтэй гэнэ. Хөвгүүд болохоор ч тэр үү хөдөлгөөн ихтэй учраас гадаа тоглуулахаас айдаг хэмээн бидэнд хуучлав.

Тэрбээр "Манай энд тоглоомын талбай байхгүй ээ. Хүүхдүүд маань дугуйгаа унаад, гарч тоглоё гэдэг. Би айгаад байдаг юм. Манай энэ хавьд машин ихтэй. Эд нар чинь машинтай зэрэгцээд л нарийнхан зам дээр дугуй унана. Шүргүүлчих гээд хэцүү байдаг байхгүй юу. Тоглоно гээд бөмбөг аваад гарч байгаа харагддаг. Манай хүүхдүүд том болсон болохоор арай учиртай.

Гэр хороололд амьдардаг бага насны хүүхдүүд тун хэцүү дээ. Гэрээсээ хол явалтгүй. Төр засаг гэр хорооллыг орон сууцжуулна гээд л байгаа. Тэр ч үлгэр байх аа даа. Түүний оронд хүүхдүүдийн тоглох орчинг тохижуулаад өгчихөөсэй” хэмээн бухимдав. Арга ч үгүй биз. Хүүхдүүд аюултай орчинд өсч байхад эх хүн яаж санаа амар явах вэ дээ. Гэ хорооллоос харж болох нэг нийтлэг үзэгдэл нь ихэвчлэн хүүхдүүд усанд явна. Усны тэрэг, саваа харшилдуулсаар аль эсвэл тэрэгтэй усаа дааж ядах багачууд гэр хороололд ёстой л тав алхаад таарна, худаг онгорхой үед.

ЭРГЭН ТОЙРОН БӨӨН АЮУЛ…

Эргэн  тойрон   бөөн  аюул…  Ёстой л энэ үг гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд тохирох мэт. Тоглох газар байхгүй. Тоглох гээд гэрээсээ гарахаар машин тэрэг, айлын дайрдаг нохой, шороо тоос гээд дурьдвал олон. Манай улсад 2016 оны байдлаар 0-4 насны 394514, 5-9 насны 322575, 10-14 насны 220429, 15-19 насны 236400 хүүхэд амьдарч байна гэсэн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаа бий.

Тэгвэл эдгээр хүүхдүүдийн ихэнх нь гэр хороололд амьдарч байна. Гэхдээ тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх цаг, минут, секунд тутам зөрчигдөж буй нь сурвалжлага хийх явцад илт мэдэгдсэн. Эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж, ядаж тоглох орчинг бүрдүүлэхэд хуруу хөдөлгөхгүй байгаа төр засаг, хүний эрхийн байгууллагууд "хүний эрх”, "хүүхдийн эрх” гэж ярихаасаа ичээсэй билээ. Уулыг нураагаад хоёр шатахуун түгээх газрын дунд дөрөв, таван айл банзны хэсгээр хашаа татан амьдарч байна. Гэр хорооллын хүүхдүүд машин зам дээр машинтай уралдан дугуй унаж байна.

Тоглох газаргүйгээс болж хашаан дээрээс үсэрч тоглож гэмтэж бэртэж байгаа. Хашаандаа "хоригдож” байх юм. Ийм нөхцөл байдал бидний нүдэнд ил байхад хэзээ болтол гэр хорооллын хүүхдүүдийг гээх вэ. Гэр хорооллын гээгдсэн хүүхдүүдийн нэг өдрийг сурвалжлахад ийм байна. "Монголын мэдээ” сонин эрхэм уншигч танд хүргэж буй уг сурвалжлага бидний гурав дахь удаагийн сурвалжлага билээ. Өмнөх дугаарт "Ясны хугарал гамшгийн хэмжээнд хүрчээ”, "Стандартгүй тоглоомын талбайн "хамгаалагчгүй” хохирогчид” нэртэй сурвалжлагыг хүргэсэн. Ингээд гэр хорооллын хүүхдүүд юу хүсч байгааг нэмэлт хачиргүй хүргэе. Тэд ийн хүсч байна. Хуулийн дагуу 18 нас хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эхийн зөвшөөрөлгүйгээр хэвлэлд гаргадаггүй учраас бид энэ удаа хүүхдүүдийн зургийг нийтэлсэнгүй.

О.АНУДАРЬ: МАШИН ЗАМД ОЙРХОН ТОГЛОДОГ БОЛОХООР ОСОЛД ОРОХ ГЭЭД БАЙДАГ

/15 настай, БЗД, XXII хороо/

-Би найзуудтай ихэвчлэн гар бөмбөг тоглодог. Манай Алтан-Өлгийн оршуулганы урд нэг тоглоомын талбай байгаа. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ашиглалтад орсон. Гудамжиндаа тоглох гэхээр машин их явдаг болохоор аюултай. Ялангуяа жаахан дүү нар тоглож байгаад анзаарахгүй байх хооронд машинд дайруулчих гээд их хэцүү.  Харин тоглоомын талбай нээгдсэнээр жаахан дүү нар тоглох газартай болсон. Манай дүү арван настай, тавдугаар ангид сурдаг. Би гэр хорооллын хүүхдүүдэд маш гоё тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл, хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машин замын ойролцоо гудамж, талбайд тоглодог. Үүнээс болж автомашины осолд орох магадлалтай. Орсон хүүхдүүд ч байдаг юм, манай энэ хавьд. Ихэвчлэн эрэгтэй хүүхдүүд машин зам дээр хөлбөмбөг тоглож, дугуй унадаг. Тэр их аюултай санагддаг. Гэхдээ хүүхдүүд тоглоомын талбай, гоё замгүй учраас машин замын ойролцоо тоглохоос өөр аргагүй.

Д.ИДЭРБАТ: ТЭГШХЭН ГАЗАР АМЬДРАХЫГ Л ХҮСЧ БАЙНА

/Долоон настай СБД, XVIII хороо/

-Би тэгшхэн газар амьдрахыг л хүсч байна. Манай гэр уулан дээр байдаг. Уулын зам тэгшхэн биш хазгай. Тийм  болохоор дугуй унахад маш хэцүү байдаг. Хазгай газраар тормос байхгүй дугуй унадаг. Би дүүтэйгээ хамт тоглодог.

Б.БААСАНДОРЖ: ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛМООР БАЙНА

/12 настай СБД, XVI хороо/

-Манай гэрийн ойролцоо тоглоомын талбай байдаггүй. Харин сагсны шийд л бий. Тэнд олон хүүхэд ирж тоглодог. Учир нь тэр хавьд байгаа ганц тоглох газар нь тэр. Сагсны шийднээс зайдуу гэртэй хүүхдүүд ч ирдэг. Би гэр хорооллын хүүхдүүдэд зориулж гоё иж бүрэн тоглоомын талбай барьж өгөөсэй гэж хүсч байна. Манай сагсны шийдийг тоглоомын талбай гэхэд хэцүү. Ганцхан сагсны шийд байдаг болохоор бага насны хүүхдүүд тоглох газаргүй болчихдог. Том хүүхдүүд нь л тоглодог. Ер нь манай энд тоглох газар байхгүй.

Б.БАТ-ОРГИЛ: ТОГЛОХЫН ТУЛД СУРГУУЛЬ РУУГАА ЯВДАГ

/14 настай, СБД, Бэлх/

-Гэр хороололд тоглох газар байдаггүй. Хэрвээ тоглох болбол автобусанд суугаад сургууль руугаа явдаг. Сургуулийн хашаан дотор тоглоомын талбай байдаг юм. Ингэж явахад нь их хэцүү, аюултай байдаг. Машин зам гарах шаардлагатай. Миний дүү 12 настай. Би тоглохдоо дүүгээ дагуулж явдаг. Би дугуй унах талбайтай, дугуйн зам барьж өгөөсэй гэж хүсч байна. Одоогоор дүү бид хоёрт унадаг дугуй байхгүй л дээ. Гэхдээ аав, ээж хоёр удахгүй авч өгнө гэсэн. Бидэнд тоглох газар огт байдаггүй болохоор гэрийнхээ гадаа л өөрсдийгөө аргалаад тоглож байна.

С.ЭНХЖАРГАЛ: ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛВОЛ МАШ ИХ БАЯРЛАНА

/Есөн настай, БЗД, Алтан-Өлгий/

-Би найзуудтайгаа хашаандаа тоглодог. Найзуудтайгаа хамт тоглох тоглоомын талбайтай болохыг хүсч байна. Хэрвээ тэгвэл маш их баярлана. Энэ хавьд тоглоомын талбай байдаггүй болохоор машин замаар дугуй унадаг.

Т.ТЭЛМҮҮН: ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛДЭГ СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БАРИАСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА

/14 настай, БЗД, XXII хороо/

-Алтан-Өлгийн оршуулганы урд талд нэг тоглоомын талбай бий. Би тэнд дүү нартайгаа тоглодог. Би гэр хорооллын хүүхүүдэд зориулж маш олон тоглоомын талбай барьж өгөөрэй гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүдийг хөгжүүлдэг сургалтын  төвийг  гэр хороололдоо бариасай. Тухайлбал, зургийн дугуйлан, шатрын дугуйлан гэх мэтчилэн хүүхдүүдэд сонирхолтой байвал гоё. Тэгвэл хүүхдүүд өөрийгөө хөгжүүлнэ шүү дээ. Манайх тоглоомын талбайгаас арай зайтай. Би дугуйгаа унаад явчихдаг.  Машин замаар явж байгаа болохоор хажуугаар машин өнгөрөхөд их хэцүү байдаг, дайрчих гээд.

Монголын мэдээ
Н.Батзаяа

Төстэй мэдээллүүд

Стандартгүй тоглоомын талбайн “ХАМГААЛАГЧГҮЙ” хохирогчид

Стандартгүй тоглоомын талбайн “ХАМГААЛАГЧГҮЙ” хохирогчид

2017/06/07, 10:00
Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

Мөрийтэй тоглоомын газарт 30 гаруй залуус хутгалуулжээ

2016/10/10, 12:22
Орон нутагт найман хүн амиа алдсан ноцтой осол гарав

Орон нутагт найман хүн амиа алдсан ноцтой осол гарав

2016/06/07, 14:24
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

9 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

24 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

25 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19811 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.