| |
Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд "Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ. Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. Н.Алтанхуягийн Засгийн газрын хамгийн бүтэл муутай сайдуудын нэг Х.Тэмүүжин Ерөнхий сайд нь огцорсон ч сандал ширээтэйгээ үлдэхийг хүсч байсан. Тэрээр тамгаа өгөхөөсөө өмнө хэрүүл үүсгэж шинээр томилогдох Хууль зүйн сайдынхаа нэр хүндэд халдан намба алдаж байсан удаатай. Харин энэ удаа "Миний хошногийг ухсан” хэмээн хашгирч сууна. Харин Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав гэсэн асуулт олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

