| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм.
Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.
Уг албан бичигт "Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны долоодугаар сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ.
Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна.
Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.
"60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан "шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна. Үүнд:
Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж "60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна.
Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд" гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

