logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Н.Алтанхуяг АТГ-ынхны өмнө хэвтээ “тэмцэл” хийжээ

Бичсэн:tonshuul
2015/06/08/, 15:31
Tweet

Н.Алтанхуяг АТГ-ынхны өмнө хэвтээ “тэмцэл” хийжээ

 

"АТГ-ынхан "Хаан жимс”-т нэгжлэг хийлээ. Н.Алтанхуягийн хувийн эдлэнд халдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа” гэж нэг хэсэг сүржигнэв ээ! Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүчний байгууллагынхны ажилд хэрхэн саад хийснээ яагаад ярихгүй байгаа юм бол. АТГ "Г.Дэнзэнг прокурорын зөвшөөрлөөр баривчилсан” гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж "Г.Дэнзэнг хуулийн дагуу л баривчилсан юм билээ. Тэгэхээр бид тэдний хуульд нийцсэн ажиллагааны талаар хөндлөнгөөс юу хэлэх вэ” гэсэн утгатай тайлбарыг сэтгүүлчид өгсөн нь бий. Харин Г.Дэнзэнг баривчилсны дараахан АТГ ба Н.Алтанхуягийн хооронд багагүй адал явдал өрнөсөн сурагтай. Хэрэг явдал яг "Хаан жимс”-т ч өрнөөгүй юм байна. Харин хуучин Гэмтлийн эмнэлгийн хажууханд орших протейзийн үйлдвэрийг экс Ерөнхий сайд хувьчилж авсан сурагтай.

Тиймээс АТГ-ынхан тэнд нэгжлэг хийх үеэр Н.Алтанхуяг гэнэт гараад ирж. Тэгснээ "Та нар миний юманд битгий хүр. Би юу ч өгч явуулахгүй” гээд АТГ-ынхны өмнө тэгнээд хэвтчихэж. Яадаг улаан туг вэ! "Хүчний байгууллагын үйл ажиллагаанд зориуд саад хийсэн” гэгдэж Н.Энхбаярдуулах шахсан байгаа биз. Ингэж байхаар Д.Арвинг дуудчихгүй. Өөрөө эхэлж өдчихөөд дараа нь "АТГ-ынхан Н.Алтанхуягийн бүрэн эрхэд халдлаа” гэж дүвчигнэх ч гэж. Хууль тогтоох байгууллагын гишүүн, тэр тусмаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайд байсан хүн хуулийг ингэж үл хүндэтгэнэ гэж байх уу. Удахгүй Н.Энхбаяр дээр нулимсаа цийлэгнүүлээд "Өнөөдүүл чинь манай хүргэнийг баривчилчихсан. "Яадаг юм. Хөлийг минь гозгонуулбал гозогнуулаг” гээд янзыг нь үзэж, хурааж авч явах гэсэн хэдэн цаасан дээр нь гараад хэвтчихсэн. Яах ч үгүй байна лээ” гэж хов дуулгах юм болов уу.

Н.Алтанхуяг аа, Д.Арвинг дуудахгүй яасан юм бэ... Ингэж хэлэх болсон нь бас учиртай. Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх сэтгүүлч Р.Эмүжинд АТГ-ын байрнаас хэрхэн гарч зугтсан тухайгаа онц сонирхолтой, адал явдалт кино шиг ярьж өгчээ. Тэрбээр "Гарч гүйгээд машин, жолооч хоёроо хайгаад явж байтал нөгөө АТГ-ын залуу надтай зууралдаад, хоёулаа гудамжинд урд хойноо орно биз дээ. Гэтэл нэг харсан хажууханд Д.Арвин явж байна. "Д.Арвин, эд нар намайг баривчлах шийдвэргүй байж хорих гээд байна, ингэж болдог юм уу?” гээд нэрээр нь дуудаад хэллээ. Тэгсэн Д.Арвин "Үнэмлэхээ үзүүл, яагаад байгаа юм , тэр баривчлах бичиг чинь хаана байна” гээд ёстой даналзлаа. Биднийг ингээд гудамжинд хэрэлдэх, зодолдох, учирлахын хооронд зогсч байтал азаар "ажнай” Д.Бат-Эрдэнэ, Б.Наранхүү хоёр хүрээд ирлээ. Би чинь бөөн баяр. УИХ-ын гурван гишүүнээр хамгаалуулаад баатар. Тэгснээ АТГ-аас таван залуу гүйгээд ирлээ. Тэд шууд л " За за, өргөөд аваад явчихъя” гээд дайрдаг байгаа” гэсэн байх юм.

"Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө иддэг баатар болж АТГ-ынхны овоо хараанд өртсөн Л.Гансүх УИХ-ын гишүүдээр өөрийгөө хамгаалуулдаг баатар болсон тухайгаа ийнхүү бахархалтайгаар ярьж өгчээ. Үнэхээр ч тэр "баатар” л даа. Тэр дундаа Н.Алтанхуягийн даалгавраар орон нутгийн сонгуулиас өмнө гэр хорооллынхонд хямд үнэтэй нүүрс зарж өгдөг баатар болох гээд эцэст нь их мөнгөний амтанд орж АТГ-ынхныг "Л.Гансүх нар 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон” мэдэгдэхэд хүргэсэн овоо муу "баатрууд”. Харин одоо УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нам, фракци нэгт найз Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэнгээ хэргээс мултлахын тулд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, тэднийг авардаг баатрын дүрд тоглохоор зэхэж байна. Хамгийн сонирхолтой нь Л.Гансүхийг өнгөрсөн оны долдугаар сард Төв аймгийн мөрдөнд хорьсны дараахан тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар тэнд төрийн хамгаалалтынхантай хамт дохиогоо хангинуулан очицгоосон. Хорихынхныг сэжиглэгдэн саатуулагдаж буй этгээдийнх нь өмнө жагсаасан. Н.Алтанхуяг төрийн хууль дээр ийнхүү "гишгэж” ёстой булай болсон доо.

Тиймээс дээр дурдсанчлан АТГ-ынхны хурааж авсан цааснууд дээр тэгнээд хэвтчих бол юу ч биш байгаа биз! Харин тэр үед Н.Алтанхуяг Л.Гансүхийг эргэж очих далимдаа юу гэж хэлсэн нь одоо ч олны анхаарлыг татдаг. Зарим баталгаатай бус эх сурвалжуудын ярьж, бичээд байгаагаас харахад, мань эр ахлах зөвлөхдөө "Охиныг минь энэ хэрэгт битгий хамаатуулаарай” гэж анхааруулсан гэх. Учир нь "Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа "Цэвэр агаар сан”, "Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт холбоотой гэнэ” хэмээн хэвлэлүүд дуулиан болгож, А.Саранзаяа ч телевизийн нэгэн нэвтрүүлэгт орохдоо АТГ-ынхан өөрийг нь шалгасан талаар нулимс унаган ярьж байсан билээ. Гэхдээ одоо экс Ерөнхий сайдын охинтой холбоотой дуулиан яагаад ч юм бэ намжжээ.

    Н.Алтанхуяг, Л.Гансүх нарын дэглэсэн хошин жүжиг Энхбаярдах, Арвиндуулахаар өндөрлөсөнгүй. Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Д.Содномдорж гэж сонин үзэгдэл энэ жүжгийн бас нэгэн сонирхолтой дүрд гэнэт гарч ирж тоглосон шигээ гэнэт зугтаад явчихав. Г.Дэнзэнг АТГ-ынхан баривчилсан тэр өдөр мань өмгөөлөгч зарим телевизэд зарим хошин нэвтрүүлгийг санагдуулам ярилцлага өгсөн. "Хэл ам нь дультраатсан, харц нь тогтворгүй” гэхмэтчилэн үзэгчид ч түүнийг сошиал ертөнцөөр нэг гайхаж, шоолж байсан удаатай. Харин өмгөөлөгч Д.Содномдорж телевизээр яагаад тийм сонин байдалтай гарсны учир маргааш нь тодорхой болов. АТГ-аас "Г.Дэнзэнгийн өмгөөлөгч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Үнэмлэхийг нь хурааж авсны дараахан өөрөө зугтчихсан” гэх утгатай мэдээллийг АТГ.Мон сайтдаа байршуулсан байна билээ. Дуулианы эзнийг өмгөөлж "Од” болох гэсэн залуу ч бас дуугүй байсангүй. Нэгэн сайтад "Долоогоны ханднаас 21 дусал уусан. Тиймээс надаас спиртлэг зүйл үнэртсэн байж магадгүй. АТГ-ынхан намайг айлгасан учраас Г.Дэнзэнг өмгөөлөхөө болилоо” гэсэн ярилцлага өгсөн байх юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч Д.Содномдорж спиртлэг зүйл хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгөө бариад өгчихсөн нь энэ. Тэр ч атугай өмгөөлөгчдийн дунд "Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчээсээ хэзээ татгалзаж байсан юм бэ” гэх яриаг үүсгэжээ.

Адал явдал ийн өрнөж байх хооронд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүний бүрэн эрхээ ашиглахаар шийдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ. Мань эр өөрийг нь Ерөнхий сайд байх үед батлагдсан хуулийг өөрийн гараар ийнхүү өөрчлөхөөр шийдсэнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр лав "Таны Засгийн газрын үед хийгдсэн хууль шүү дээ. Хуулийн байгууллагаар улс төрийн зорилгоор тоглох нь хортой гэдгийг хожимдсон ч ойлгосон нь сайн” гэж твиттерт Н.Алтанхуяг руу бичсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Одоо явж байгаа Эрүүгийн болон эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулиудын төсөлд энэ чиглэлээр шууд суулгаад явах” гэсэн "захиалга”-ыг мөн л твиттер хуудсаараа дамжуулан өгчээ. "УИХ-ын чуулгандаа би угаасаа хоцордог юм” хэмээн сэтгүүлчдэд сайрхсан С.Дэмбэрэл гишүүн АТГ-т дургүй.

Яг УИХ-ын гишүүн Лу.Болд шиг. Яагаад гээч. АТГ-аас  2013 онд мөрдөн байцаалтаар шалгасан албан тушаалын шинжтэй  хэд хэдэн хэргийг прокурорын хяналтаас хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлт үйлдүү¬лэхээр шилжүүлсэн тодорхой хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон талаар тухайн үед сэтгүүлчид бичиж л байсан. Тэдгээр хэргийн дунд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн дүү, "Хамар” Т.Ганболд нартай холбоотой хэрэг бий. Энэ талаар news.mn сайтад 2013 оны арванхоёрдугаар сарын 30-нд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн ерөнхий захирал Т.Ганболдыг албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал олгон, тендер хууль бусаар сонгон шалгаруулж төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас шалгасан юм. Түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт  шилжүүлсэн ч хяналтын прокурор С.Алимаа  хэрэгсэхгүй болгожээ.

Т.Ганболдыг 2007 онд хүнд даацын автомашин худалдан авах тендерийг хууль бусаар  шалгаруулсан, Дарханы төмөрлөгийн  үйлдвэрээс ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт” үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой  байтал  үеэл дүү Д.Ирмүүний нэр дээр Хонконгод  бүртгэлтэй "Стандарт металс лимитэд” компаниар дамжуулан авч, гэрээний үнийн дүнгийн зөрүү гурван сая ам.долларыг завшсан гэх үндэслэлүүдээр шалгасан юм. Мөрдөн байцаалтын  шатанд  холбогдох хүмүүст танилцуулалгүй 20 мянган тонн ган бөмбөлгийн бэлдцийг "Эрдэнэт” үйлдвэрт нийлүүлсэн нь тогтоогдсон байна” хэмээн мэдээлж байжээ. Дүүг нь ийнхүү хуулийнхан овоо хараандаа авч, нэг бус удаа хорьж саатуулсан учраас эрхэм гишүүн С.Дэмбэрэл хүчний байгууллага гэхээр нүд нь хорсох шахдаг болсон юм болов уу.

Лу.Болд, С.Дэмбэрэл нар тун удахгүй Н.Алтанхуягтай нийлээд АТГ-ын эсрэг дайралт хийвэл нэг их гайхах зүйлгүй биз. Учир нь Лу.Болд гишүүнийг ч бас АТГ шалгаж байсан. Ямартай ч улс төр дэх "тул” загаснууд авлигатай тэмцэгчдийн эсрэг зогсож, бүрэн эрхээрээ хамгаалалт хийж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа ингэж хэлснийг дахин санацгаа. "Хууль дуудвал зангиагаа засаад очиж бай” гэж. Хятадын дарга Си Зиньпин "Үнэгний ав”-д гарч, авлигачдыг баривчлууллаа гээд ард түмэн нь удирдагчаа "Мангас” гэж цоллохгүй байгаа биз дээ. Авлигын хэрэгт холбогдсон, Н.Энхбаяр, Н.Алтанхуяг шиг төрийн өндөр албан тушаал хашиж байсан хятадууд хуулийнханд баривчлагдахдаа оймстой хөлөө гозолзуулахдаа тулж байна уу. Бүр өмнө нь тэгнэж хэвтчихээд онигоонд орж байх юм уу.

Лав л олон улсын мэдээллийн агентлагууд "Хятад түшмэл авлигын хэрэгт холбогдчихоод хүчний байгууллагынхантай муур, хулгана болж тогложээ” гэж мэдээлэхгүй л байнадаг. Эрх мэдэлтнүүд ээ, хуулийн өмнө номхон зогсоод сурчих. Бас төрийн хуулийг хүндэтгэ. Учир нь хууль бол эрх зүйт төрийн хамгийн том дархлаа билээ. Алийн болгон бүрэн эрхээрээ хамгаалуулж хуулийнхны өмнө таахалзах вэ. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэгчлэн бүрэн эрхийн тань хугацаа нэг л өдөр дуусна. Тэр цагт яах болж байна!     


Г.Бонд
      
       

Эх сурвалж http://www.info.mn

Төстэй мэдээллүүд

УИХ АТГ-ын өмнө бөхөлзөх ёстой юу

УИХ АТГ-ын өмнө бөхөлзөх ёстой юу

2015/05/12, 13:22
АТГ хэргийг хиймлээр зохиож, ялыг хилсээр тулгадаг уу

АТГ хэргийг хиймлээр зохиож, ялыг хилсээр тулгадаг уу

2015/04/22, 13:01
Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

2015/03/31, 10:22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

2015/02/06, 10:14

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Сошиал буллид сайн юм бас байна

6 | 0 | 2026/09/22, 19:09
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

7 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

7 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

5 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

17 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

25 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

41 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

29 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

44 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

31 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30413 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23942 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20980 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19861 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19475 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18354 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17646 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16704 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16227 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16112 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15538 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14989 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14942 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14821 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14563 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14397 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13970 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14989 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13402 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11767 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9937 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11354 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11848 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9838 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9364 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11079 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8700 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8319 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9910 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11446 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.