logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Дархлааг “хуримтлуулах” нь...

Бичсэн:batzeveg
2017/08/01/, 10:48
Tweet

Дархлааг “хуримтлуулах” нь...

"Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэгчлэн өөрсдийнхөө тухай үнэнийг бусдаас сонсож дуулах нь  гашуун боловч алсдаа хэрэгтэй эд л дээ. Бидэнд бахархам сайхан түүх бий. Түүгээрээ ч  омогшдог. Гэхдээ  шинэ цагийн Монголчууд шинэ түүхийг бичиж байгаагийн хувьд дэлхийн хөгжлөөс үргэлж хоцроод байж болохгүй. Хүн амынх нь багахан хувь хэт тансаг хэрэглээндээ бялуурч байхад, дийлэнх  олонх нь дутуу гучуугийн өгөгдөлтэй мэт  цалингаас цалингийн хооронд өр шир тавьж, өнөө маргаашаа чадан ядан аргалж,  ядруухан амьдарсаар нэг насаа барна гэдэг дэндүү харамсалтай хэрэг. Магадгүй ингэж хэлэхээр  эдийн засаг хүндэрч, улс орон даяараа хямарчихаад, бүсээ чангалж  байхад юугаа яриад байгаа юм, харин ч  цалинтайгаа  байгаа нь сайн хэрэг гэж хэлэгсэд  эрх баригчдын дунд  байж болох юм. Тэгвэл үгүй ээ. Тийм биш байгаад байна.

Бид маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байгаасай гэж боддог л бол ирээдүйдээ зориулсан хуримтлалыг бий болгож занших хэрэгтэй байж, аль эртнээс. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш төрийг удирдсан эрх баригчид ч, тэр он жилүүдэд амьдарч ирсэн Монголын ард иргэд ч ХУРИМТЛАЛ ямар чухал зүйл болохыг  нэг л сайн ухаарсангүй явж иржээ.

Би вээр "Төрийн зүгээс Үндэсний хуримтлалыг өсгөж нэмэгдүүлэх тал дээр ямар арга хэмжээ авбал зохистой бол?” гэсэн асуултыг хэд хэдэн хүнд тавьсан юм. Тэгтэл нэр бүхий  нэгэн эрхэм хариулахдаа "Төрд  өөрт нь хийх ажил зөндөө байхад, заавал ийм юм хийлгэж яах гээд байгаа юм” гэсэн утгатай хариултыг өгсөн. Яахав, нэг талаас тийм байж болно л доо. Хөгжил тааруу, улстөрчид нь "поп”-дох дуртай өнөөдрийн Монголын төрд хийх ажил их байгаа нь үнэн. Гэхдээ, Үндэсний хуримтлал гэдэг юмны учир начир хийгээд холын ач холбогдлыг ухаж мэддэг эрхмүүд ТӨР-д түмнийг төлөөлж байгаа бол үндэсний хуримтлалын асуудалд санаагаа чилээж,  эрхзүйн орчны хувьд, бодлогын тал дээр арга хэмжээнүүд авч болохыг үгүйсгэж болохгүй л байх.

Дэлхийн эдийн засгийн салхи шуурга болоод гол түнш Хятад орны бодлого сэлттэй холбоотойгоор шургаж уначихаад байхгүй хэмжээний дотоод нөөц бололцоотой, дархлаатай байя л гэвэл манай улс  гадаад валютын нөөцөөр боломжийн,  ард иргэдийн хувьд хурааж хумьсан юмтай, банкинд хадгалуулсан хэдэн төгрөгтэй,  компаниудын тухайд мөн л өөрийн боломжийн хөрөнгөтэй, хуримтлуулсан ашигтай л байх ёстой л доо. Эдгээр нь цогц утгаараа Үндэсний хуримтлалыг бүрдүүлнэ гэдгийг эдийн засагчид хэлээд байгаа. Тэгэхээр эндээс харахад төрийн үйл ажиллагаа, бодлого шийдвэрүүд  хүссэн хүсээгүй үндэсний хуримтлалтай холбогдож таарна л гэсэн үг.

Монгол Улсын хуримтлалыг  2015 онд 3,289.98 сая ам.доллар гэсэн судалгааг Дэлхийн банкнаас хийсэн бол  2009 онд Монгол Улсын Дотоодын нийт  хуримтлал 1.7 тэрбум ам.доллар байсан гэсэн мэдээлэл "Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгаа 2010” тайланд нийтлэгдсэн байдаг.

Ер нь бол Үндэсний хуримтлал тухайн улс орны эдийн засгийн хийгээд нийгмийн тогтвортой байдлын баталгаа болсон чухал асуудал юм. Алдарт эдийн засагч Людвиг фон Мизес  хямралын шалтгаан нь хадгаламжийн хэт бага хуримтлал болон хэт өндөр хэрэглээ гэж үзэж  хуримтлалыг нэмэгдүүлэхийн тулд төрийн зардлыг танах хэрэгтэй гэж олон арван жилийн өмнө хэлсэн байдаг. Одоо ч энэ сэдэв халуун чигээрээ л байгаа. Монголын төр уул уурхайгаас өнгөрсөн жилүүдэд орж ирсэн орлогоо ухаалаг удирдаж чадсан бол өнөөдрийн хямралын салхи хамаагүй аядуухан сэвэлзэж, Монголын эдийн засаг ингэтлээ шилбүүрдүүлэхгүй байж болох шүү дээ.

За тэгээд амьдрал бидэнд "хичээл”-ээ заасаар байна. Нэгэнтээ тулж ирсэн нөхцөл байдлыг туулж гарахын тулд биднээс өөр байхыг шаардаж байна.  Монгол Улсаа хуримтлалтай улс болгож, эдийн засгаа дархлаажуулъя гэвэл ИРГЭН бүр ХУРИМТЛАЛ-тай болъё. Монголчууд бүгдээрээ хуримтлалтай болж, хуримтлалаа заншил болгочихвол, тэр нь эргээд эдийн засагтаа хийж буй вакцин болно. Улс орон хямарлаа гэхэд, үгүйдээ л таны ажилладаг компани цалингаа тогтмол хугацаандаа тавьж чадахгүй байлаа гэхэд мөнгөний эрэлд хатаж шаналдаггүй, мөнгө хүүлэгчдийн халаасанд орж зовдоггүй байхын тулд ерөөсөө л өнөөдрөөс эхлээд та хуримтлуулах хэрэгтэй.

Яг ийм хямралын үед яаж хуримтлуулах юм бэ? гэж үү. Магад та, ийм асуулт тавьж болох юм. Тэгвэл энэ хандлагадаа бид "хувьсгал” хийе л дээ. Эдийн засаг хямарсан гэж буй ч, иргэн та цалин орлоготой байгаа л бол тодорхой хэсгийг цааш нь хийгээд байна. Цалингийнхаа 13 хувийг цааш нь хийгээд байхад ер мэдэгддэггүй юм гэж  ээж маань хэлдэг. Тэгж хуримтлуулаад заншчихсан, тэр нь амьдралынх нь зуршил болчихсон хүний үг л дээ. Тэгэхээр та хэдэн ч төгрөгийн цалин авдаг байсан яг тэдэн хувийг нь хуримтлалын дансандаа хийж хадгална гэсэн зуршилтай болох хэрэгтэй. Уг нь бол орлогоосоо зарцуулалтаа хийгээд үлдсэн мөнгийг нь хадгалах ёстой гэдэг ч, хэрэв хадгалах зуршилтай болъё гэж байгаа бол гар дээрээ ирэх цалингаасаа хадгалах мөнгөө түрүүлээд хасчихад гэмгүй. Тэгээд зарцуулалтаа хийхэд яагаад болохгүй гэж.

Монгол Улсын иргэн бүр хуримтлалтай  болоход хэрэгтэй байж болох зарим асуудлуудыг дор өгүүлье.

 

Хадгаламжтай байж заншсан хүүхэд санхүүгийн зөв шийдвэр гаргадаг

Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн Монголыг нуруундаа үүрч явах хүмүүс. Тэр ч утгаараа хариуцлагатай, хүчтэй хүмүүс болгож, өсгөж өндийлгөх нь эцэг эхчүүдийн үүрэг юм. Хүүхдүүд өөрийн гэсэн орлогогүй, банкин дээр  очоод хуримтлалын данс  нээлгэх чадамжгүй ч,  тэдэнд багаас нь санхүүгийн боловсрол  олгох нь Үндэсний хуримтлалтай ирээдүйн Монголыг бүтээх гол эхлэл юм. Бидний талаар хатуу боловч үнэн нэг тодорхойлолт Дэлхийн банкнаас хийсэн судалгаан дотор байсан юм. Юу гэхээр "Монгол  Улсын хүн амын ихэнх нь тоо бодох үндсэн чадвар эзэмшсэн ч гэлээ Монголчуудын дунд хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай үндсэн  санхүүгийн ойлголтын талаарх мэдлэг маш хязгаарлагдмал байна… Бичиг үсэг тайлагдаагүй иргэд, бага орлоготой иргэд мөн  Монголын баруун бүст амьдарч буй хөдөөгийн иргэд болон хүүхэд ахуйгаас хуримтлал үүсгэх талаар суралцаагүй иргэд хүн амын бусад бүлэгтэй харьцуулбал  инфляц, хүү мөн эрсдлийг төрөлжүүлэн хуваарилах талаар бага мэдлэгтэй байгаа нь  харагдаж байна…”  хэмээн өгүүлжээ. Энэ бол үнэн. Тэгэхээр бид өнөөдрийн хүүхэд багачууддаа цаг алдалгүй, тохирсон арга хэлбэрээр  санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй байгаа юм. Судалгаанаас харахад  хүүхэд ахуйгаасаа хадгаламжтай байж заншсан хүмүүс хүүхэд ахуйдаа  хадгаламжтай байж заншаагүй хүмүүстэй харьцуулбал бүхий л санхүүгийн   чадавхын чиглэлээр өндөр оноо авсан байдаг  аж.

Ерөөс хадгалж, хуримтлуулж чадаж байгаа хүн бол орлогоо маш зөв зарцуулж чаддаг, зардал мөнгөтэй холбоотой зөв  шийдвэрүүд гаргаж чаддаг хүн байдаг юм байна л даа. За тэгээд хүүхэд байхаасаа хадгаламж, хуримтлалтай  байсан хүмүүс амьдрал дээр санаачлагатай, ирээдүйн талаарх тодорхой төсөөлөл, төлөвлөгөөтэй хүмүүс болж өсч өндийдөг аж. Тэгэхээр хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох чиглэлийн мэдлэг, мэдээллийг дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулж яагаад болохгүй гэж?  Жишээ нь, дунд сургуулийн тоо математикийн хичээл, нийгэм судлалын хичээлийн ном сурах бичигт  тэр талаар тохирсон хэлбэрээр оруулж өгч болно шүү дээ. Мэдээж энд багш нарыг заах аргын тал дээр бэлтгэх шаардлага бас гарч таарна. Мөн сурагчдын эцэг эх рүү чиглэсэн  санхүүгийн чадавхын сургалтыг явуулбал үр дүнгээ хурдан өгч болох юм гэдгийг судлаачид хэлдэг.

 

Хамт олноороо нэгдэж хуримтлуулъя!

Таван жилийн өмнө байх аа, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн зөвлөх эмч Г.Оюунаар ахлуулсан их эмч, сувилагч, ажилтнаас бүрдсэн таван хүн Шинжаан  Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хот руу долоо хоногийн хугацаатай аялаад иржээ. Гол нь тэд том дарга нар шиг төсвийн мөнгөөр тэгж аялаагүй. Харин тус эмнэлгийн хамт олон өөрсдийн саналаар сар бүр цалингаасаа хуримтлал үүсгэж, тэндээсээ хамт олныхоо нийгмийн асуудлыг энэ мэтээр шийдвэрлэдэг болсон байдаг юм. Тэд өнгөрсөн жилүүдэд өөрсдийн хуримтлалаараа өөрсдөдөө хэрэгтэй цөөнгүй асуудлыг шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол сайн жишээ юм. Тэгэхээр бусад албан байгууллага, компаниуд ч ийм байдлаар харилцагч банкиндаа хуримтлалын тусгай данс нээж болно шүү дээ. Тийм ч их мөнгө байх албагүй. Гэхдээ л албан журмын хуримтлал маягийн хэлбэрээр ажилтнуудаас тодорхой мөнгө авч, хуримтлуулдаг эргээд тэрийгээ хэрэгцээтэй  үедээ зарцуулдаг, байгууллагын ажилтнуудын хуримтлалын мэдээлэл нь ил тод байдаг,  тухайн ажилтан ажлаасаа гарлаа гэхэд өнгөрсөн хугацаанд түүний цалингаас авч хуримтлуулсан мөнгийг нь эргээд олгодог байх гэхчлэн янз бүрийн зохицуулалт байж болно.

Мөн төрийн өмчит компаниуд, үйлдвэрүүдийн тухайд  менежмэнтийн өөрчлөлт хийх ёстой талаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьж байгаа. Тэрчлэн хууль журам зөрчсөн шахааны бизнес, хэдхэн хүнд ашиг өгдөг тендертэй зууралдаж, улсын эдийн засагт нэрмээс болж байхынхаа оронд жилийн орлогынхоо тодорхой хувийг ХУРИМТЛАЛ болгож нөөцөлдөг байж яагаад болохгүй гэж?

 

Монголын "Макутано уулзвар”-ыг бүтээе!

Хуримтлалыг зуршил болгочихсон ард түмэн биднээс нэг их холгүй бий. Өмнөд хөршийн дундаж өрх орлогынхоо 30 хувийг хадгалж, хуримтлуулдаг гэх судалгаа бий. Ингээд хэлэхээр ганц, ганц хүүхэдтэй хятад өрхтэй өөрсдийгөө харьцуулаад байх шаардлага байна уу гэж хэлэх хүн гарч юуны магад. Тэгвэл уучлаарай, тэд маргаашийнхаа амьдрах нөхцөлийг өнөөдрийнхөө хуримтлалаар бий болгож чадаж байгаа юм.  Мөн азийн тэргүүлэх эдийн засагтай улсууд болох Япон, Солонгост ч иргэдийнх нь санхүүгийн боловсрол өндөр бөгөөд хуримтлуулах, хадгалах зуршил харьцангуй өндөр аж.

Ер нь бол насанд хүрсэн хүмүүсийн хандлага, зуршил, сонголтыг өөрчлөхөд  тодорхой хугацаа орж таарна. Түүнчлэн иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахын тулд сошиал хуудсуудаас гадна  телевизийн олон ангит кино, бүрэн хэмжээний кино, видео  бичлэг эсхүл радио хөтөлбөр гэх мэт  сувгуудаар гол мэссэжийг түгээх нь нэлээд үр дүнтэй байдаг ажээ. Тухайлбал, Кени улсад "Макутано уулзвар”  гэх нэртэй телевизийн олон  ангит киноны зохиолын зарим хэсэгт санхүүгийн боловсролын мэссэжүүдийг  оруулсан нь үзэгчдийн санхүүгийн боловсролд сайн нөлөөллийг үзүүлсэн байдаг аж. Энэ кино иргэдийг гудсан доор мөнгөө хадгалахаас илүү тогтмол хадгаламжиндаа хийхэд, банкинд данс нээлгэхэд ихэд нөлөөлсөн гэж үздэг байна. "Макутано уулзвар” хэмээх кинон дээр гардаг дүрүүд бодит амьдрал дээрх хүмүүсийнхтэй адил, санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж буй байдал, гаргаж байгаа шийдвэр зэрэг нь бодит амьдралтай нийцэж байжээ.

Тэгвэл манай улсад ч ийм маягаар иргэдийнхээ санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулж болох юм.

Төстэй мэдээллүүд

Эдийн засгийг томруулдаг шилээр хар!, Н.Баяртсайхан даргаа…

Эдийн засгийг томруулдаг шилээр хар!, Н.Баяртсайхан даргаа…

2016/09/19, 09:27
Баялагтай ч баялаггүй юм шиг амьдрахын зовлон!

Баялагтай ч баялаггүй юм шиг амьдрахын зовлон!

2016/06/17, 18:33
Маргаашийнхаа төлөө Өнөөдрийг нөөцөл...

Маргаашийнхаа төлөө Өнөөдрийг нөөцөл...

2016/01/05, 13:38
Н.Батбаатар: Бид хүрсэн түвшингээ хадгалах байр суурьтай байна

Н.Батбаатар: Бид хүрсэн түвшингээ хадгалах байр суурьтай байна

2015/12/08, 13:00

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

2 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

2 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

2 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

2 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

2 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

2 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

2 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

2 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилна нэрийдлээр их хэмжээний мөнгө залилжээ

2 | 0 | 2026/01/15, 14:20
gallery image

Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв

3 | 0 | 2026/01/14, 12:08
gallery image

#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ

2 | 0 | 2026/01/14, 10:44
gallery image

Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ

3 | 0 | 2026/01/13, 11:27
gallery image

Сайн дураар НДШ төлөх хувь, хэмжээ нэмэгдэхгүй гэв

4 | 0 | 2026/01/12, 13:55
gallery image

Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

3 | 0 | 2026/01/09, 13:29
gallery image

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

400 | 0 | 2026/01/05, 17:49
gallery image

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

937 | 0 | 2026/01/02, 15:26
gallery image

АНУ Оросын талд үйлчлэх ёсгүй гэв

1367 | 0 | 2025/12/30, 15:00
gallery image

Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

1199 | 0 | 2025/12/30, 14:48
gallery image

Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

1204 | 0 | 2025/12/30, 14:40
gallery image

Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

1195 | 0 | 2025/12/30, 14:36
gallery image

Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

1192 | 0 | 2025/12/30, 14:32
gallery image

Хил дамнасан ногоон “аялал”

1193 | 0 | 2025/12/30, 14:29
gallery image

Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

1184 | 0 | 2025/12/30, 14:27
gallery image

Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

1183 | 0 | 2025/12/30, 14:25
gallery image

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

911 | 0 | 2025/12/30, 13:03
gallery image

Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

529 | 0 | 2025/12/30, 11:34
gallery image

Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

120 | 0 | 2025/12/30, 11:31
gallery image

Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

1026 | 2 | 2025/12/26, 13:27
gallery image

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

1099 | 0 | 2025/12/25, 15:36
gallery image

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

1290 | 0 | 2025/12/23, 18:09
gallery image

“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

1335 | 0 | 2025/12/23, 15:33
gallery image

С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан

1297 | 0 | 2025/12/22, 17:37
gallery image

Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

1289 | 0 | 2025/12/22, 16:48
gallery image

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

1310 | 0 | 2025/12/22, 13:10
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1293 | 0 | 2025/12/22, 13:02
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1269 | 0 | 2025/12/22, 13:01
gallery image

Оюутан малчин Шугар

1224 | 0 | 2025/12/22, 12:56
gallery image

Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа

670 | 0 | 2025/12/22, 12:54
gallery image

Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

560 | 0 | 2025/12/22, 12:51
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

264 | 0 | 2025/12/22, 12:23
gallery image

Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө

1337 | 0 | 2025/12/15, 16:55
gallery image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

1820 | 0 | 2025/12/12, 18:47
gallery image

Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн

2305 | 0 | 2025/12/10, 16:28
gallery image

Х.Нямбаатар: Нийслэлтэй хамааралтай аппликейшныг цөөлнө

1904 | 0 | 2025/12/09, 15:29
gallery image

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2240 | 0 | 2025/12/04, 16:06
gallery image

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

2236 | 0 | 2025/12/04, 15:03
gallery image

Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

2214 | 0 | 2025/11/20, 18:24
gallery image

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

2212 | 0 | 2025/11/20, 18:19
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

3156 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

3090 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

2153 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

1811 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

1541 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

1402 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

1125 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

1024 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

1824 | 1 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

1031 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

101 | 0 | 2025/11/14, 18:14
gallery image

ҮЙЛ ЯВДАЛ: "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

104 | 0 | 2025/11/14, 18:08
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

465 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

1621 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

101 | 0 | 2025/11/12, 18:03
gallery image

Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

93 | 0 | 2025/11/12, 17:55
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

1602 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

1264 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

92 | 0 | 2025/11/10, 17:47
gallery image

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

79 | 0 | 2025/11/10, 17:42
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1378 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1384 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

2492 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1416 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

2520 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1550 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1616 | 2 | 2025/10/29, 18:42
gallery image

Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

84 | 0 | 2025/10/28, 17:16
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1614 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

82 | 0 | 2025/10/27, 17:08
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

2042 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1831 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69974 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42412 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37233 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30353 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23843 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23189 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22790 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22062 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21329 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20899 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19758 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19399 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18912 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18817 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18790 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18227 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17579 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17548 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17313 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17277 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17205 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16989 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16795 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16642 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16622 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16565 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16475 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16185 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16145 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16043 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15974 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15799 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15789 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15695 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15473 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15198 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14885 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14763 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14500 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14344 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14318 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14296 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14247 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14124 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13911 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13639 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13498 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13350 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10285 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11707 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13035 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5886 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9856 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11294 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11757 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8837 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9769 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9296 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10799 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8520 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11019 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7497 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11714 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8636 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8265 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12115 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9810 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6625 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7002 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8508 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6853 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7471 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11383 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6765 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.