logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Солиорол

Бичсэн:zulaa
2026/05/08/, 11:56
Tweet

Солиорол

 

Монголчууд эрт дээр үед дэлхийд хамгийн том эзэнт улс, хүчирхэг төрийг байгуулж эзэн хаад нь ард түмнээ гэсэн сэтгэлтэй ухаалаг хаад байв, ард түмэн нь эзэн хаан, монгол төрөө хүндэлдэг, энэрэнгүй сэтгэлтэй ард түмэн байлаа. Монгол хүн бүр эцэг эхээ энэрч, хүн нь хүнээ хүндэлдэг, Бурханы шашин, монгол ёс заншлаа дээдэлдэг гэгээрсэн ард түмэн байлаа. Эрүүл биетэй, саруул ухаантай сайхан ард түмэн байлаа. Гэвч сүүлийн зуун жилд монголчууд нийгмээрээ солиоролд автсан эмгэнэлт явдал зөндөө гарсан. Хувь хүн солиорвол түүнийг тусгаарлаж сэтгэцийн эмчээр түүнийг эмчилж болдог. Харин нийгмээрээ солиорч түүнийг нь төр дэмжиж дэвэргээд байвал яах ч аргагүй том эмгэнэл болдог. Солиорол буюу шизофрени гэдэг нь “шизо – бутлах”, “френ - ухаан санаа” гэсэн утгатай грек үг юм. Ийм эмгэнэл Монголд тохиосон.Үүнээс хэдхэнийг нь онцолж ярья.  

 

Нэг. Хувьсгалын солиорол 

 

Монголчууд 250 жил монгол төргүй, эзэн хаангүй явж байснаа арайхийж 1911 онд туурга тусгаар улс болов. Гэвч монголчууд өөрсдөө Богд хаант монгол төрөө 1919 онд болон 1921 онд устгав. Ардын намын анхны долоон гишүүн анх 1920 оны наймдугаар сард улаан Орост гаминтай тэмцэх буу сум гуйхаар Богд хааны тамгатай бичиг авч хууль бусаар нэвтрэн очиход тэд нарыг анх Коминтерний алс дорнодын газрын Түвд монголын хэлтсийн нарийн бичгийн дарга буриад Элбэгдорж Ринчино угтан уулзаж Зөвлөлт Оросын Коминтерний алс дорнодын хэлтсийн дарга Борис Шумяцкийтай уулзуулж энэ цагаас эхлээд ардын намынхан улаан Оросоос зөвхөн зэвсэг авах зорилгоо умартаж Монголд улаан орос цэргийг оруулж хятадын гамин цэргийг ялсан Цагаан гвардыг устгана, Богд хаант монгол төрийг устгана хэмээн солиорч буруу замаар будаа тээж эхэлжээ.

 

1921 оны 3-р сарын 1-ний өдөр Монгол Ардын нам Зөвлөлт Оросын Троицкосавск хотод байгуулагдан хуралдаж 17 хүн оролцож С.Данзанг Ардын намын даргаар сонгож, буриад Цэвээн Жамсраногийн боловсруулсан Ардын намын тунхагийг баталжээ.Энэ хуралд Коминтерний төлөөлөгчид оролцжээ.

 

Зөвлөлт Орос улсаас 10 000 винтов буу, сумны хамт гуйхаар явсан ардын намынхан “Түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр ийнхүү зэвсэг бус, олон арван мянган улаан орос цэрэг Монголд дуудан ирүүлж 1921 оны 7-р сарын 6 -ны өдөр Богд хаант монгол төрөө устгаж оронд нь харгис улаантны засаг тогтоов. Удалгүй улс орондоо улаан хувьсгал хийж,  хамаг сэхээтэн эрдэмтэй хүмүүс, лам хувраг, тайж язгууртануудаа бүгдийг нь хувьсгалын эсэргүү, хар шар феодал, японы тагнуул хэмээн гүтгэж буудан хөнөөв, Монголд байсан 1250 буддын сүм хийд үүний дотор 1 229 дацан, 2 887 хурлын дуган сүм зэрэг нийт 6000 түүхийн үнэт өв барилга байшинг устгав. Зөвхөн 1937 онд буюу ганц жилийн дотор сүм хийдийн 233 847 төгрөг, 5 916 килограмм алт, мөнгө эрдэнэс, 336 734 малыг хураан авчээ. Ихэнхи алт, мөнгөн бурхад, сүмийн үнэт эдлэлийг дээрэмдэн авч Зөвлөлт улс руу ачуулж зарим үнэт эдлэл одоо болтол оросын Санкт- Петрбургийн Эрмитажийн үзмэр болоод хадгалагдан үлджээ. Хувьсгалчид хувийн өмчийг устгав, шашин шүтэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх, дуртай газраа явах эрхийг нь устгав. Энэхүү хувьсгалын солиорол нь монголын эрэгтэй хүн амын 40.0 хувийг устгаж дууссан.Энэхүү хувьсгалын солиорол найман настай балчир хүүхдээс эхлээд наян настай буурлыг хүртэл хайр найргүй хөнөөсөн байдаг. Хөл хүнд жирэмсэн эмэгтэйгээс эхлээд жижигхэн хүүхдийг хүртэл буудан хөнөөж байлаа.

 

Оросын улаан большевикуудын даалгавраар ардын намынхан 1922 онд Ерөнхий сайд Бодоо, Чагдаржав, Да лам Пунцагдоржийг цаазлан хөнөөв, 1924 онд МАХН-ын анхны дарга С.Данзан нарын удирдагчдыг хөнөөв, 1923 онд 30 настай Д.Сүхбаатар жанжин учир битүүлгээр нас барав, 1924 онд Богд хаан, Богд хатан нар учир битүүлгээр нас барав.

 

Адаг сүүлдээ ардын намын анхны долоогоос Чойбалсангаас бусад нь буудуулан амь насаа алдав. Монголд 1930-1932 онд ардын бослого гарч 6000 монгол хүнийг буудан хөнөөв. 1933 онд Лхүмбийн хэрэг гэгч, 1934 оноос хамба хутагтуудын хэрэг, 1937-1948 он хүртэл үргэлжилсэн хувьсгалын эсэргүү, Японы тагнуул, Гэндэн, Дэмидийн хэрэг гэгчээр олон мянган гэмгүй хүнийг цаазаар авав. КУТВ болоод НДС төгссөн боловсролтой цөөхөн бүсгүйчүүд болох МАХН-ын Төв хорооны гишүүн Д.Дунгаржидийг жирэмсэн байхад нь Лхүмбийн хэргээр 1933 онд буудан хөнөөв, Улсын Бага Хурлын гишүүн Ма Бэйсийн Дулмааг 1938 онд буудан хөнөөв, Дэмид жанжны эхнэр их эмч Навчааг жирэмсэн байхад нь 1937 онд нөхрийг нь буудан алсны дараа 2 хоноод түүнийг буудан хөнөөв, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч “орос” Долгорыг 1938 онд буудан хөнөөв, Богд Жавзундамбын хутагтын сүүлчийн хатан Гэнэпилийг жирэмсэн байхад нь 1938 онд буудан хөнөөв, Монгол тээхийн орлогч дарга Дуламжавыг орос эхнэр Валя, 2-4 насны гурван хүүхдийн хамт гэртэй нь шатаав, Ховд аймгийн Бардаам хэмээх казах эрийг эхнэр, дөрвөн хүүхдийнх нь хамт буудан хөнөөжээ. 1937 оны их баривчилгаанд цаазлагдсан Ерөнхий сайдын орлогч Ганчигийн Самбуу, Дэмид жанжны орлогч Лхамхүүгийн Дарьжав, Цэргийн яамны жанжин штабын дарга Жигдэнгийн Малж, Улсын ерөнхий прокурор, зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Засгийн газрын нарийн бичгийн дарга Чоймболын Өлзий-Очир, Хуягт бригадын дарга Даржаагийн Жамъянжав, бүх цэргийн эмнэлэгийн дарга Лувсандашийн Дэндэв, МАХН-ын тэргүүлэгч, Монгол Тээхийн дарга Дамдингийн Яндаг, Хоршоодын Төв Холбооны дарга Ёндонгийн Жигжид, Цэргийн гар үйлдвэрийн дарга Банзрагчийн Очирбат, Цэргийн яамны хэлтсийн дарга Цэрэнгийн Өлзий нарыг 1937 оны аравдугаар сарын 21-нд Японы тагнуул, хувьсгалын эсэргүү, хорлон сүйтгэгч гэдэг зохиомол хэрэг тулгаж буудан хөнөөв. Тэр үед 13 орчим насны морьтой бяцхан жаал малдаа явж байгаад хүүхдийн сониуч зангаар давхиад очиход нь ДЯЯ-ны ерөнхий комендант “Маахуур” хочит Дамба гэгч “Амьд гэрч үлдээж болохгүй” хэмээн балчир хүүг барьж буудан хороожээ.

 

Баруун дөрвөн аймагт гарсан ардын бослогын үеэр Дархи /Дарь эх/ нэртэй бүх бүсгүйчүүдийг буудан хороов. Халх голын баатаруудыг хүртэл барьж буудан хороож байв.

 

1939 онд Цэргийн яамны орлогч сайд, Бүх цэргийн жанжны орлогч, Корпус командлагч Ц.Лувсандонойг Японы тагнуул, Японоос рациар байлдааны нисэх онгоцуудыг дуудан ирүүлж 90 монгол цэргийг бөмбөгдөн хөнөөсөн гэсэн орос цэргийн даргын гүтгэлгийг өлгөн авч түүнд хилс хэрэг тулгаж цаазаар авав. Үнэн хэрэгтээ Зөвлөлтийн нисгэгч нар зуу шахам монгол цэргүүдийг барга цэрэгтэй андуурч бөмбөгдөн хөнөөсөн хэрэг байсан юм билээ. Хувьсгалчид хувилгаан хүүхдүүдийг хайр найргүй буудан алж байв. 1925 онд Богд Жавзандамба хутагтын хойт дүрээр Сэлэнгээс тодорсон бяцхан хүүг эцэг, эхийнх нь хамт буудан хөнөөв,14 настай Очиржанцан хувилгаан хүүг 1932 онд буудан хөнөөв. 10 настай Хэнтийн мэргэн жаал Цэрэнпунцагийг эцэг Гомбо, эх Цэрэнлхамын хамт 1944 онд буудан хөнөөв, Өвөр Монголд тодорсон Говийн ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр 14 настай хүүхдийг Өвөр Монголыг чөлөөлсөн БНМАУ-ын улаан цэргүүд 1945 онд буудан хөнөөв.

 

Ардын засгийн шийдвэрээр 1926 онд өрнөдийн Герман,Францад суралцахаар явуулсан 14-16 насны 43 хүүхдийг 1929 онд хөрөнгөтөн оронд цаашид сурч болохгүй гээд эгүүлэн татаж Ц.Баатарсэнгэ, Л.Гомбожав, Л.Намсрай нарын оюутныг германий тагнуул, хувьсгалын эсэргүү хэмээн хилс ял тулгаж буудан хөнөөжээ.

 

Эдгээр хүүхдийг дагалдан явж Германд хүргэсэн багш Д.Буддарь, Б.Ишдорж нарыг мөн буудан хөнөөжээ. Улаантнууд нэг хүн дутлаа гээд малаа хариулж явсан малчин өвгөнийг баривчилж ачааны машины тэвшин дээр ачиж аваачаад буудан хөнөөж байв, Дорноговийн шоронд баривчилсан хүмүүс багтахаа байлаа, зай гаргая гээд шоронд хилс хэргээр баривчлагдсан ардуудыг буудан хөнөөж байв. Ямар ч мэдлэг боловсролгүй, гарал үүсэл нь мэдэгдэхгүй харц гаралтай харгис хүмүүс төрийн толгойд гарч улс орноо сүйтгэж цусан далайд живүүлж байлаа.Чойбалсангийн аллаганаас зугатааж 30 000 ар монгол хүн Өвөр Монгол руу хил даван дүрвэж байлаа. Зөвхөн 1937-1939 онд Улсын дээд шүүх, Онцгой бүрэн эрхт комисс, Цэргийн коллегийн комиссын шийдвэр тогтоолоор 28 185 хүнийг буудан хороосноос лам 17 612, албан хаагч 777, цэргийн дарга 412, цэрэг 305, буриад 2 966, хасаг 552 гээд үүн дотор 70-аас дээш насны ахмадууд 1 129 хүнийг буудан хөнөөжээ. 

 

1939 оны эцсээр Чойбалсан баривчилсан хүний тоо болон өөрийн гарын үсэгтэйгээр хөнөөсөн хүний тооцоог гаргасан бөгөөд өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ: 1939 оны арван нэгдүгээр сарын эцэс болгож гаргасан бүх лам нарын тоо 20 356. Үүнд дээд лам 600, дунд лам 3 174, доод лам 13 120. Бүх хуучин байсан сүм хийд 797. 1937 оноос 1939 оны арван нэгдүгээр сар хүртэл бүх баривчлагдсан хүмүүс 56 938. Үүний дотроос бүх буудагдсан хүн 20 396. Жич: Эдгээр баривчлагсдын дотроос 17 335 нь лам нар болно” хэмээжээ.. Сэцэн хан аймгийн Санбээсийн хүрээнд лам байсан Чойбалсан / Дугар / ийнхүү Сталины түүнд өгсөн “Танай лам нар намын гишүүдийн чинь тооноос хэд дахин олон байна.Иймд лам нараа устга” гэсэн тушаалыг “сайн” биелүүлжээ.

 

Чойбалсан Монголд гардан зохион байгуулсан аллагын үр дүнгээ Зөвлөлт Оросын НКВД -ын дарга Николай Ёжовт “Таны өгсөн даалгаврыг амжилттай биелүүллээ. Монголд лам хувраг, тайж нарыг толгой дараалан устгаж дуусгалаа. Таны зарц Чойбалсан” гэсэн цахилгаан утас Кремльд илгээж байв.

 

Ёжов бол зөвлөлтийн 681 000 хүнийг цаазалж хөнөөсөн зартай алуурчин байлаа. Тэр үеийн сонин дээр “1937 оны аравдугаар сарын 22-26 нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны III Бүгд хурлын тогтоол гарч удаа дараагийн хувьсгалын эсэргүү байгууллагуудыг илрүүлэн “олж” чадсан ба мөн Гэндэн, Дэмид нарын эх орноосоо урвасан зандалчингуудыг илрүүлж олсон явдал бол гагцхүү Дотоод Явдлын Яам түүний шалгарсан манлай удирдагч маршал Х.Чойбалсангийн гавъяа мөн” хэмээн бичсэн байдаг. Тэр үед Монголд явуулсан аллагын ажлыг нь зөвлөлт засаг “өндрөөр” үнэлж, 1940 онд Чойбалсанг Лениний одонгоор шагнажээ. Зөвлөлт засаг өмнө нь Чойбалсанд монголын алтан ургийн тайж язгууртнууд болон лам хуврагуудыг устга хэмээн даалгавар өгч автомашин, үлэмж их буу, сумыг үнэгүй шуурхай олгож, 1932 оны хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дар хэмээн байлдааны нисэх онгоц, танк, хуягт машин үнэгүй шуурхай өгч байлаа. Чойбалсан ч үүнд ихэд талархаж монгол ах дүү нараа “хар, шар феодал”, “хувьсгалын эсэргүү”, “японы тагнуул” хэмээн гүтгэж олон арван мянгаар нь устгаж байлаа. Тэр үеийн 800 мянган хүн амтай монголын 58 000 гэм зэмгүй хүнийг Дотоод яамны бүртгэлийн хуурамч жагсаалтаар баривчилжээ. Тэр үед Монголд 50 000 матаасчин мэдээлэгч нар нууцаар ард түмнээ тагнаж, гэмгүй олон мянган монголчуудыг До яаманд худал гүтгэн мэдээлж баривчлуулдаг байв. Баривчлагдсан таван хүн тутмын гурвыг нь цаазлан хороожээ. Тэр үеийн Монголд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн таван хүн тутмын нэг нь цаазлагдсан ажээ.

 

Монголд хэлмэгдсэн хүний тоо 150 000 хүрсэн гэсэн мэдээлэл ч байдаг. Тэр үед ямар ч гэм зэмгүй монголчуудыг гүтгэж баривчлаад ямар ч өмгөөлөл, ямар ч нотлох баримтгүйгээр цаазлан хөнөөдөг байв. Ийнхүү хүн алах хувьсгалчдын солиорол 1922 - 1952 он хүртэл буюу Чойбалсанг үхэх хүртэл бараг гучин жилийн турш үргэлжилжээ.

 

Монголд тохиосон энэхүү аллагын уршгаар цөөхөн хүн амтай Монгол улсын хүн ам эрс хорогдож өсөлт зогсож байв. 1940-1952 оны хүн амын тооллогын дүнг харахад бүтэн 12 жилд монголын хүн ам дөнгөж таван зуухан хүнээр нэмэгдэж байжээ. Юутай эмгэнэл. Дээр нь нэмээд Монголд буриадууд болон өвөр монголчуудыг хэрхэн шоронд хорьж хэрхэн амь насыг нь хөнөөж байсныг ярих юм бол бүр урт түүх болно. Орос, Хятадад болсон хувьсгалд хэлмэгдэж алуулсан монгол туургатныг яривал бүр аймшигтай их тоо гарна.Эцэст нь дүгнэж хэлэхэд хувьсгалчид гэж хэн юм бэ? Хувьсгалчид гэж Хүн алж, хүрээ талдаг хүмүүсийг хэлдэг юм, арван цагаан буяныг үгүйсгэж, арван хар нүгэл үйлддэг хүмүүсийг хэлээд байгаа юм. 

 

Хоёр. Социализмын солиорол

 

Монголд социализм байгуулж байгаа нь энэ гээд ямар их солиорол болсныг бүгд мэднэ. Ганц, хоёр жишээ л ярья. Монголд хамтралжуулах, нэгдэлжүүлэх солиорол эхэлж ард түмний хамаг мал сүргийг хураан авч ард түмнээ гуйлгачин ядуус болгов. Хувийн малгүй болсон малчид нэгдлийн мал харж “ялтай мал”-ын боол болов. Нэгдэл баян, малчин ядуу болов. Хамаг малаа хойд хөршид гаргаж малчид хар цай ууж, мах магнаг болов. 

 

Сүү, цагаан идээ хөдөө нутагт олдохоо болив. Нэгдлийн малчид сүү, ноос ноолуур арьс ширний төлөвлөгөө биелүүлэх дааж давшгүй даалгавартай болов. Сүү, ноос, ноолуур, арьс ширээ улсад тушаана. Хувьдаа хумсын чинээ ноос ч авах эрх байхгүй. 

 

Сүү, цагаан идээ зооглодог ард түмэн талх, элсэн чихэр иддэг тарчигхан ард түмэн боллоо. Сүү олдохгүйгээс болж хүүхдүүдэд кальц дутагдаж намхан биетэй, өсөлт муутай шүд нь цоорсон хүүхдүүд болов. Тараг ууж ааруул өрөм иддэг иддэг хүүхдүүд талх иддэг хүүхдүүд болов. Монгол малын мах сүү хаашаа урсаад алга болж байсан юм бол? Хойшоо урсаад мах нь консерв болоод сүү нь цөцгий болоод орос цэргийн хоол хүнсэнд явдаг байжээ. Монгол соёлоо устгаж оронд нь орос зөвлөлтийг дууриаж бүгд орос соёл, орос сургуультай болж бүгд орос хэлтэй болно хэмээн солиорсон. Наяад оны эхээр монголын төрийн албыг орос хэл дээр явуулна хэмээн солиорч байлаа.  

 

Социализмын үед Монголд орос зөвлөлтийн баахан олон хувьсгалчид, жанжидын хөшөө босгосон. Ленин, Сталин, Жуков, Щетинский, Шастины хөшөө гээд явж өгнө дөө. Одоо болтол нийслэл хотод хуучин пионерийн ордоны өмнө Володя Ульяновын хөшөө сүндэрлэж байгааг юү гэхэв.

 

Монголын өнөөгийн хүүхдүүд энэ хөшөөг хараад Володя шиг хувьсгалч болно гэвэл яана аа. Хамгийн сүүлд зах зээлийн үед монголчууд тарваганы хөшөө босгосон. Учир нь тарвага зах зээлийн хүнд үед олон монголчуудын амь зуух хэрэгслэл болсон юм гэнэ лээ. Монголчуудын том тэнэглэлийн нэг бол монголчуудыг хамгийн их хохироосон, хамгийн олон монголчуудыг хядаж хөнөөсөн нүгэлт хүнд зориулж хөшөө босгож шүтсэн байдаг. 17 дугаар зуунд 20 000 халх цэргийг хөнөөсөн Галданд зориулж баруун аймагт Галдангийн хөшөө босгожээ. Хорьдугаар зуунд 20 000 монгол хүний амь насыг өөрийн гарын үсэг зурж цаазаар авч хөнөөсөн Чойбалсанг монголчууд олон арван жил тахин шүтэж, хөшөөг нь нийслэл хотын төвд Монгол Улсын Их Сургуулийн өмнө босгож одоо болтол шүтэж байдаг. Дорнод аймгийн төвийг одоо болтол Чойбалсан хот хэмээн алдаршуулсаар байна. Одоо болтол монголчууд энэ хоёр нүгэлт хүнийг шүтэж хөшөө нь Монголд сүндэрлэсээр байгааг эмгэнэл гэх уу, тэнэглэл гэх үү. Социализмын үеийн нам засгийн “кампанит” арга хэмжээ, ангийн тэмцэл, сэхээтний төөрөгдөл, хүмүүсийг шоронд хийж хөдөө цөлдөг, удам угсаагаар нь хэлмэгдүүлдэг, тайж язгууртан болон лам хувраг хүнийг үзэн яддаг, баян хүн болон капиталист орнуудыг үзэн ядаж, харц гаралтай ядуу хүнийг магтдаг хүмүүжил, Эзэн Богд Чингис хаан, Энэрэнгүй Бурхан Буддагийн тухай ярихыг хориглодог, эхнэргүй, хүүхэдгүй хүнээс хүртэл татвар авдаг гэх мэтийн солиоролуудыг нь яривал бүр барагдахгүй.  

 

Гурав. Шагналын солиорол 

 

Ард түмнээрээ архичин, тамхичин болсон монголчууд баярын бичиг хэмээх цаасанд, төрийн одон медаль хэмээх төмөр тэмдэгт нугасгүй дуртай ард түмэн болов. Нэгэн үе хүмүүсийг баахан улаан баярын бичиг хэмээх цаасаар шагнадаг байлаа. Зарим нь тэрхүү цаасыг надад өгсөнгүй хэмээн ихэд гоморхоно. Одоо болтол одон медалийн солиорол улам нэмэгдсээр байна.

 

Эдүгээ сум, дүүрэг, хороод багийн Засаг дарга, ахмадын хорооны дарга нар их гомдолтой байдаг юм билээ. Тэд өндөр настан болон өөр олон хүнийг одон медальд тодорхойлоод дээд байгууллагад явуулдаг, дараа нь аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт уламжилдаг ажээ. 

 

Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнөөх олон мянган уламжилсан бичиг баримтууд нь очоод усанд хаясан чулуу шиг замхардаг ажээ. Зарим хүн жил бүр бичиг цаас бүрдүүлж 10 жил дараалан 10 удаа уламжилж, гавьяат цол, одон авлаа гэх аж. Ямар их хүнд суртал вэ, яасан их тэнэглэл вэ.  Зөвхөн Монгол улсын гавьяатад тодорхойлсон 10 000 хүний хүсэлт, баримт бичиг Ерөнхийлөггчийн Тамгын газарт дарагдаад байж байдаг гэсэн. Тэгээд хэдэн хүн гавьяат болж хэдэн хүн одон медальтай болохыг төрийн тэргүүн, тамгын дарга хоёр л мэддэг юм гэнэ лээ. Шагналын тасаг нь олон хүний тодорхойлолт, анкетад дарагдаад телефон утасаа ч авахаа байсан гэдэг. Зөвхөн танил талаараа, намаараа, мөнгө хөрөнгөөрөө гавьяат цол, баатар цолыг авдаг гэнэ гэсэн яриа иргэдийн дунд гараад удаж байна. Ялангуяа сонгууль дөхөөд ирэхлээр дарга нар болон улсын их хурлын гишүүд төрийн одон, медалийг шуудай шуудайгаар нь “өөрийн тал”-ын хүмүүст аваачиж тараадаг болсон ажээ.

 

Өмнөх ерөнхийлөгчийн үед хөдөлмөрийн баатар цол болон гавьяат цолоор шагнуулсан хүмүүс гэмт хэрэг, авилгал, луйвар үйлдэж зарим нь гадаад улс руу оргон зайлжээ. Ийм хүмүүст арга хэмжээ авч цол, тэмдэгийг нь хураан авах хэрэгтэй л дээ. 

 

Төр энэхүү одон медалиа хамаг амьдралаа улсдаа зориулж зүтгэсэн ахмадууддаа адилхан бүгдэд нь ялгалгүй өгчих л дөө. Эсхүл энэхүү төмөр тэмдэг олгодогоо бүрмөсөн зогсоож мөнгөн шагнал өгвөл ахмадуудад дэм болох нь дээр дээ. Хэт их одон медаль зүүсэн өндөр настай ахмадууд маань их л ядаргаатай зовлонтой харагдах юм. Зүүсэн олон төмөр одон медаль нь энгэр дүүрэн харжигналдаад л хүнд гэж жигтэйхэн, арайхийж л дааж явж байх юм. Төрийн шагнал сүүлдээ бүр утгаа алджээ. Дөнгөж хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа хорь гучхан настай залуус “Алтан гадас” одон зүүчихсэн нэг ч одон аваагүй ахмадуудын дэргэд хээв нэг явж байх аж. Төрийн тэргүүн сүүлдээ бүр хүн шагнах бүү хэл, төрийн бус байгууллагыг хүртэл улсын баатар цолоор шагнаж тэнэгтэх юм. Монголын Ардчилсан Холбоо хэмээх төрийн бус байгууллага улсын баатар цолоор шагнагджээ. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” улсын баатар цолоор шагнагджээ. Одоо бүр сүүлдээ монгол адуунд улсын баатар цол олгоё хэмээн солиорч эхэллээ.

 

1992 онд монголчууд Ардын их хурлын чуулганаараа шинэ Үндсэн хууль батлах явцад Монгол улсын төрийн сүлд дотор бүр алтан соёмбо дотор заавал морь оруулна гээд модон морь оруулсан.

 

Тэрхүү чуулган дээр монголын сүлд дотор хангарди шувуу оруулна, эсхүл морь оруулна гэж 430 депутат 14 хоног маргалдаад сүүлдээ морь оруулах болсон. Энэхүү тэнэглэл нь одоо хүртэл хүчинтэй хэвээр байгаа. Монголын төр авбал зохих өчнөөн хүнд баатар, гавьяат цолоо өгдөггүй байж адуунд баатар цол өгөх болвол одоо яана аа.. Гавьяат, баатар цолыг гавьяа байгуулсан хүнд өгдөг биз дээ. Одоо тэгээд адуунд баатар цол өгөөд, дараа нь хонинд баатар цол олгох уу?. Тарваганд баатар цол олговол ямар вэ, нөхөд өө. Учир нь тарвага бол монголчуудад зах зээлийн хүнд үед их хэрэг болж олон монголчуудыг баян болгож гэдсийг нь цатгасан гэдэг. Монголчуудын тэнэглэлд хязгаар алга. Солиорсон монголчуудыг юуны түрүүнд эрүүл ухаантай болгох хэрэгтэй байна. Эзэн Богд Чингис хааны “Гавьяатныг шагнамой. Гэмтэнийг гэсгээмой” гэсэн зарлигийг эдүгээ сэргээн хэрэгжүүлж, шударга ёсыг тогтоох юм сан.

 

Доржийн СҮХБААТАР 2026.05.5

Төстэй мэдээллүүд

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

“...X Богд тодорсон”-ы дараа юу болох вэ?!

2023/03/13, 11:11
ХХ зууны түүхт хүн Х.Чойбалсан

ХХ зууны түүхт хүн Х.Чойбалсан

2020/02/07, 12:49
ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСЭН ӨДӨР

ИХ ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН МЭНДЭЛСЭН ӨДӨР

2018/02/02, 11:04
Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

2017/05/09, 14:02

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Сошиал буллид сайн юм бас байна

5 | 0 | 2026/09/22, 19:09
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

7 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

7 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

5 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

17 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

20 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

25 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

41 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

29 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

31 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

99 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

31 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70044 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30413 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23942 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23261 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20980 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19861 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19475 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18354 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17646 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16704 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16226 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16112 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15538 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14989 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14942 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14821 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14397 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13970 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47415 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59533 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51025 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32067 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31525 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14989 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17364 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13402 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15778 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11767 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18467 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9937 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11354 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11847 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9838 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9364 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11079 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8700 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8319 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12179 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9910 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18063 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6909 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11446 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.