| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.
Амаржаргалын Гансүх нь
- ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
- Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
- ТӨХ-ны газрын дарга
- Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
- Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
- УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.
Долгорсүрэнгийн Дагвадорж нь
- Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
- Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
- Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн
- Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

