| |
Хорь гаруйхан хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болно. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн хөл хөдөлгөөн харьцангүй нэмэгдэж, хот хөдөөгүй хичээлийн шинэ жилийн бэлтгэлдээ ороод байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг урд хөршийн бараагүйгээр төсөөлөхийн аргагүй. Иймээс яг одоогоор Эрээн-Замын-Үүд чиглэлийн воган ачаалал ихтэй байгаа талаар эх сурвалжууд нүүр хуудаснаа бичжээ. Замын-Үүдийг зорих гэж байгаа иргэдэд воганы билет олдохгүй, билет шаглагчид ажилдаа орсон тухай мэдээлэл цахим хуудаснаа бичигдэж байна. Монголчууд бид цагаан сар, хичээлийн жилийн нээлтийн өмнө өмнөд хөршийг зорьдог. Цагаан сараар зочныхоо гарыг эрээний бараагаар цайлгаж, хичээлийн шинэ жилийн нээлтэд бяцхан үрсээ эрээний бараагаар хөлөөс нь толгой хүртэл гоёдог болсоор удаж байна. Иймээс энэ хэрэгцээг хангахаар урд хөршийг зорьж байгаа наймаачдаас гадна хямд хөсөр үнээр хэрэгцээгээ хангах гэсэн иргэдийн цуваа урд хөрш рүү хөвөрсөөр байна. Өөр сонголт байхгүй. Үндэсний үйлдвэрлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ хэтэрхий өндөрт үнэлдэг, сонголт муутай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

