logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ерөнхийлөгч Х.Баттулгын багш, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтох

Бичсэн:batzeveg
2017/08/14/, 11:24
Tweet

Ерөнхийлөгч Х.Баттулгын багш, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, дасгалжуулагч Ч.Насантогтох

Өнөөдөр наймдугаар сарын 14. Одоогоос есөн жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн олимпоос монгол хүн  анх удаа алтан медаль хүртэж, Монгол Улс дэлхийн түүхэнд бичигдсэн юм. Мөн Монголын жүдочдын өдөр болгон жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Бахархам энэ түүхийн эзэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга, "Найдвар алддаггүй” Найдангийн Түвшинбаяр, түүний багш, дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох нарт монголчууд энэ өдөр дахин давтан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлж ирсэн билээ.

Жүдочдын тэмдэглэлт өдөр энэ жил эгнээнээсээ Монгол Улсын Ерөнхийлөгчийг төрүүлсэн бас нэгэн баяртай давхцаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг их спорт хийгээд амьдралын ухаанд сургасан багш нь мөн л Ч.Насантогтох дасгалжуулагч ажээ. "Зууны мэдээ” сонин "Амьдралын тойрог” буландаа Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтохыг урьсан юм.

 

"НАЙМЫН ТООГ БИ БЭЛГЭШЭЭДЭГ”

Нийтлэлийн баатар маань Монголын жүдогийн спортын анхны гэх тодотголтой бахархам  амжилтууд,тэр дотроо  Олимпийн бүхий л түүх дурсамжтай  холбоотой хүн. Бас Бээжин-2008 Олимпийн наадмын өмнө медаль амлаж, ард түмнээ огшоож байсан  билээ.  Үүнийг уншигчид маань ч сайн санаж байгаа нь лавтай. Түүний төрсөн ах, Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч  Ч.Дамдиншарав 1964 оны Токиогийн олимпод анх удаа оролцож, 1968 оны Мехикогийн олимпоос анхны хүрэл медалийг авчирсан хүндтэй бас түүхтэй эрхэм. Энэ тухай дурсамж сөхвөл Ч.Насантогтох дасгалжуулагч "Наймын тоог  би их бэлгэшээдэг. 1998 оны олимпод ах маань анхны хүрэл медалийг авч, төрийн дууллаа эгшиглүүлж байсан. Анхны  гэж тодотгохын учир нь хамгийн эхний өдөр барилдаж дуусаад медалиа гардсан байдаг. Дараа нь Ж.Мөнхбат  аварга,  Артаг гуай хоёр медалиа авсан. Тэр үед би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд Биеийн тамирын дээд сургуульд ирж сурч байсан. Би ахаасаа хоёр дүү, ахыгаа  дагаад барилдаж, ноцолдож ойролцоо өссөн дөө. Бид эхээс наймуулаа. Хамгийн том ах Ч.Батдорж чөлөөт бөхийн УАШТ-нээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч спортын мастер цолны болзол хангасан үе. Тэр ах маань биднийг бөхийн спорт руу анх оруулсан. Хөдөөний хүүхдүүд малдаа явахын хажуугаар барилдаж, ноцолдож өсдөг. Нэг айлын хүүхдүүд бид тэр л байдлаар өссөн. 2008 оны Олимпийн тухайд их ч  хүлээлттэй жил байсан даа. Бас Монголынхоо  ард түмнийг баярлуулсан жил. Олимпийн наадмын өмнөхөн TV-9 телевизийн сурвалжлагч н.Гандөш биднийг Нүхтэд бэлтгэл хийж байхад ирээд "Энэ олимпод Монголын жүдочид ямаршуу амжилт гаргах бол” гэж асуухад нь яагаад ч юм бэ санаанд багтаж байсан учраас "Олон жил хүсэн хүлээсэн Олимпийн аварга манай жүдочдоос төрөх байх. Үүнийг би баттай хэлнэ” гэсэн. Тэр үед Х.Цагаанбаатар бэлтгэл сайтай, жиндээ тасархай, дараа нь Н.Түвшинбаяр байсан. Тэр хоёр манай гол найдвар. Гэтэл явахын өмнөхөн Х.Цагаанбаатар маань барилдаж байгаад бэртэл авч, хавиргаа хугалчихдаг юм байна. Дээр нь жин хасч байгааг хэлэх үү, нэлээд ядарсан байдаг. Ингээд найдахад хүнд болсон, мэдүүлэг явчихсан учраас  оролцохоос өөр замгүй. Иймэрхүү юм болоод байж байтал бэлтгэл дээр Олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй хүмүүс ирлээ. "Бэлтгэл хэр байна” гэхээр нь "Манай Түвшинбаяр аварга болох байх” гэлээ. Яагаад тэгж хэлсэн гэхээр Н.Түвшинбаяр маань Парижийн их дуулгаас 2007 онд хүрэл, 2008 онд мөнгөн медаль аваад байсан юм. Парижийн их дуулга бол дэлхийн жүдочдын чансааг тодорхойлдог том тэмцээн. Тэнд сайн барилдсан хүн Олимпоос гарцаагүй медаль авдаг юм. Дээр нь жингийнхэн дотроо сайн барилддаг болчихсон, манай хүн солгой бол ихэнх бөхчүүд баруун өрөлттэй. Бас нэг зүйл нь өөрөө их зоригтой, ямар нэг юманд зоригтой, шийдэмгий байх сайхан. 2008 онд манайхаас найман тамирчин  эрх авсан, эхний барилдаануудад амжилт байдаггүй. Хамгийн сүүлийн өдөр Н.Түвшинбаяр маань барилдаж аварга болсон доо. Үдээс хойшх тэр барилдаанд би Н.Түвшинбаярыг аварга болно гэдэгт  итгэлтэй байсан. Казахстаны  Асхат Житкеевтэй гурван удаа барилдаж нэг  ялагдаж, хоёр удаа ялсан юм. Манай хүн  тэмцээний өмнө  яарч тэвдээгүй, маш тайван байсан. Дэлхий Монгол Улсыг олимпийн түүхэндээ тэмдэглэчихээд байхад "Аз таарч, азтай л хүн юм” гэж зарим хүн ярьж, бичсэн дээ.  Түвшээ маань 2016 оны Олимпоос мөнгөн медаль авч амжилтаа бататгасан. Тэгэхэд хөлөндөө маш хүнд бэртэлтэй барилдсан шүү дээ. Спорт асар их тэвчээр шаарддаг. Хамаг юмыг нь шавхдаг” хэмээн дурслаа.

 

ДАШТ-Д ОРОЛЦОХ  ТАМИРЧДЫНХАА ЗАХЫГ МУШГИЖ СУУНА 

Наймдугаар сарын энэ өдрүүдэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд   эхэлж байгаагаараа онцлог. Ч.Насантогтох багш  Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанд ажиллаж байгаа юм. Өмнө нь спортын ганцхан төрлийг хариуцдаг байсан бол одоо  хашиж  буй энэ алба нь  Монголын спортын бүх  төрлийг жигд хөгжүүлэх, үүнд өөрийн мэдлэг чадварыг дайчлах, сургахад чиглэж буй юм. Монголд спортын 30 гаруй төрөл хөгжиж байгаа.Энэ сарын 15-наас хойш тамирчид тэмцээн болох улсыг зорих гэж буй юм. Хамгийн эхэнд бөхийн чөлөөт барилдааны ДАШТ энэ сарын 23-нд эхэлнэ. Найман жинд 16 тамирчин оролцох бөгөөд амжилт үзүүлнэ гэдэгт тэрээр итгэлтэй байна гэв. Мөн энэ тэмцээний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын тамирчдын зүтгэлийг үнэлж, Монголын анхны хошой аварга, олимпийн хүрэл, дэлхийн мөнгөн медальт, чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгосон нь бүх спортынхон, тэр дотроо чөлөөт бөхийн тамирчдыг  амжилт гаргах хөшүүргийг нээсэн үйл явдал боллоо. Манай тамирчид  ч медаль авна гэсэн амлалт үүрэг авсан” хэмээн баяртай байгаагаа ярьж сууна. Манай тамирчдаас энэ жил Г.Мандахнар бэлтгэл сайн байгаа бол  эмэгтэйчүүдээс  П.Орхон бэлтгэл сайтай,  бусад нь ч ер нь гайгүй байгааг  тэрээр онцлов. Боксын тамирчид энэ сарын сүүлчээр Германы Ханбург хотод тэмцээнд оролцоно. Дөрвөн тамирчин эрх авч явсан, бэлтгэл сайтай, медаль авчих байх гэж дасгалжуулагчид  нь хэлсэн гэв. Жүдо бөхийн тамирчид Будапешт хотноо болох тэмцээнд оролцох бөгөөд тэд үндсэндээ хоёр ДАШТ-нд оролцохыг  Ч.Насантогтох дасгалжуулагч тэмдэглэв. Нэг нь хувийн, нөгөө нь багийн ДАШТ болох учраас ийнхүү онцлоод Д.Сумъяа аварга болчих байх,  М.Уранцэцэг медалийн тавцанд зогсох найдлага бий. Өнгөрсөн жил баг бүрэлдэхүүнийг буруу сонгосон болов уу, энэ жил сонголт сайн болсон гэж бодож байна. Манай тамирчид оролцсон төрөл бүрээсээ медаль авчих байх  гэлээ.

2013 оны сонгуулийн үеэр.

ЖҮДОГИЙН ӨМСГӨЛ ӨМССӨН ХҮН ДЭГ ЖУРМААС ГАЖИХ ЁСГҮЙ

Жүдогийн спортод анх  хөл тавьсан Ч.Насантогтох дасгалжуулагчийн замнал 1968 онд аравдугаар анги төгсч, нэг жил Биеийн тамирын дээд сургуульд суралцаад Москвагийн биеийн тамирын дээд сургуулийн жүдо-самбо бөхийн ангид элсэн суралцсанаар эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ салбарт Монголын анхны мэргэжилтэн юм. Иймд 1973 онд түүнийг сургуулиа  төгсч ирэнгүүт нь Улсын шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон аж. Ийнхүү тэрээр 40 гаруй жил энэ спортын төлөө тасралтгүй зүтгэжээ. Анх ажлын талбарт гарахад нь хэдийгээр манайхан 1972 оны олимпод оролцсон ч Монголд жүдогийн спорт сайн хөгжөөгүй. Татами, өмсгөл дутмаг. Үзэгчид бараг байхгүй, хичээллэгчид ч цөөн. Секцэндээ хүүхдүүдийг оруулах гэхээр үүдэнд нь жаахан сууж байгаад ямар сонин хувцастай юм бэ гэж гайхаж байснаа "Чөлөөт бөх хаана байна, бокс хаана хичээллэж байгаа вэ” гээд яваад өгдөг байж. Тэр үед залуухан дасгалжуулагч "Хэзээ нэгэн цагт үүдэндээ хүүхэд, залуусыг овооруулсан сонирхолтой спортыг хөгжүүлнэ дээ” гэж бодож явсаар 1976 оны олимпийн дараа Германаас дэвжээ оруулж ирж, Японтой холбоо тогтоон өмсгөл авдаг болж, 1980 оны олимп Москва хотноо болоход Ц.Дамдин анхны мөнгөн медаль, Р.Даваадалай хүрэл медаль авснаас хойш хүүхдүүд жүдог сонирхох нь нэмэгдэж, хичээллэгчдийн тоо ч өсч, төр засаг ч анхаарал хандуулж эхэлжээ. Тиймээс Монголд жүдо хөгжихөд  том хувь нэмэр оруулсан хоёр шавиараа тэрээр бахархдаг гэв.  Өдгөө дэлхийн 210   орноос Жүдо бөхийн холбоонд 207 нь нэгдсэн байдаг бол манай улс тамирчдынхаа амжилтаар зургадугаарт бичигдэж байгаа юм.

1986 он. Шигшээ багийнхан.

ТҮҮНИЙ ШАВЬ НАР ДОТОР ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН ОЛОН БИЙ

Ч.Насантогтох багш олон шавьтай. Амжилт үзүүлсэн нь ч  олон бөгөөд 4-5 Хөдөлмөрийн  баатар, 40 гаруй гавьяат тамирчин бий. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монгол Улсын дархан аварга  Б.Бат-Эрдэнэ ч мөн түүний удирдлагад жүдо бөхөөр хичээллэж байсан, шавь нь. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний  шавь болж 15-16 жил  удирдлагад нь хичээллэж, тэмцээн, уралдаанд оролцож байсан түүхтэй. 2017 оны сонгуулийн өмнөхөн Ч.Насантогтох багш "Манай хүнд жингийн бөхчүүдийг ард түмэн дутуу үнэлээд сонгож чадаагүй юм. Хөнгөн жингийн тамирчин арай хурдтай, хүчтэй учраас сонгочих болов уу” хэмээн хошигнож хүмүүсийг инээлгэж байсан удаатай. Тэрээр шавийнхаа тухай "Х.Баттулга Яармагийн дэнжид өссөн, харц ардын хүүхэд дээ. Аав нь Халтмаа гэж бөхийн засуул хүн байлаа, 90 гарч наслаад бурхан болсон. Насаараа бөхийн спортын төлөө зүтгэсэн дээ, маш их хөдөлмөрч. Олон ч аваргыг  мөрнөөсөө гаргаж, сургаалиа хэлж явсан. Одоо хөгшин нь 70 гаруй насны сайхан хүн бий.  Аав нь Баттуул, Баттулга хоёрыгоо бөхийн дэвжээн дээр хөтөлж авчирсан. Хэдэн малтай айл байсан болохоор хоёр хүүгээ хадлан бэлтгэх, гэрээ дулаалах ажилд туслуулна  гээд надаас  чөлөө аваад явдаг байлаа. Х.Баттулга 52 кг-ын жинд олон жил барилдсан. Тэр үед жинд нь олон мундаг самбочид байсан. 1982 онд Бүргэдээ дэлхийн аварга,  Баттулга улсын аварга болж, хэнийг нь дэлхийн аваргад явуулах вэ гэж маргаан гарахад би Бүргэдээг чөлөөт бөх рүүгээ бэлтгэлээ сайн базаа гээд Х.Баттулгыг явуулж байлаа. Тэр тэмцээнээс Баттулга алтан медаль авч, түүнээс хойш олон ч дэлхий, тивийн аваргын тэмцээнээс медаль авсан. Бид багш шавь болж 15-16 жил хамт байсан. Багын  сэргэлэн цовоо, хүнд тусархуу, зоримог хүүхэд байлаа. Маш хөдөлмөрч. Тамирчин байхдаа зах зээлийн он жилүүдэд самбо бөхийн куртик оёж өмсөөд, түүнийгээ хийж явах цүнх хүртэл хийчихсэн, бусдадаа  зарж мөнгө олоод гүйж явсан. Ер нь тэр үеийнхний хувцасны стилийг дагуулдаг байлаа. Би хувь тавилантай хүн юм аа, миний шавь нараас нэг нь Ерөнхийлөгч, нэг нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна” хэмээн дурсав. "Одоо ч гэсэн та шавьдаа сургааль  хэлнэ биз” гэхэд  "Та нар 15-16 жил нэг тогоонд хоол идсэн, эвтэй байгаарай гэж захидаг даа, шавь нартаа. Жүдогийн өмсгөл  өмссөн хүн дэг журмаас гажих ёсгүй гэж байнга хэлдэг. Одоо ч  Ерөнхийлөгч ийм, тийм байна гэхэд би "Ард түмэн чинь ингээд байна шүү”  гээд Х.Баттулгадаа шуудхан л  хэлчихнэ” хэмээн ярьж байна.

1983 он. Бэлтгэлийн дараа.

ЭРДЭНЭ МЭРГЭН ХУТАГТЫН ҮР САД

Ч.Насантогтох дасгалжуулагч Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уугуул. Аав нь Эрдэнэ мэргэн ноён хутагтын өргөмөл ганц хүү байв. Халхын 13 тамгатай хутагтын үр сад өдгөө  Эрдэнэ мэргэн ноён хутагт хэмээн  ургийн овог авсан байдаг юм. Аав нь Ноён хутагтын дэргэд өсч, бурханы ном сурсан, нутгийнхандаа Амбаа хэмээн хүндлэгдэж ирсэн номтой хүн байсан гэлцдэг. Одоо ч тус нутгийнхан шүтэж байдаг бөгөөд өнгөрсөн сарын сүүлчээр Ноён хутагтын үр сад "Их тахилгын овоо” –г нутагтаа босгожээ.   Ийнхүү түүнтэй ярьж суух зуураа  хүүхдүүд нь жүдогоор хичээллэсэн болов уу гэж бодож байлаа. Тэднийх гурван хүү, гурван охинтой. Гэргий нь эдийн засагч мэргэжилтэй. Гэрийн эзнийг их спорт хөөгөөд гэрийн бараа харахгүй явсан он жилүүдэд хүүхдүүдийг  хадам ээж нь өсгөж өгсөн гэнэ. Хүүхдүүдээс нэг нь ч жүдо бөхөөр хичээллээгүй. Ач, зээ 14  болсноос  жүдочин гарах болов уу. Бэлдэнэ гэсэн бодлыг сэтгэлдээ тээж явна  хэмээн хуучиллаа. Ардын багш, Хөдөлмөрийн баатар, дасгалжуулагч Ч.Насантогтохын "Амьдралын тойрог”-оор цухасхан аялахад ийм байна. Монголын их спортод "хүний ном”-той олон  тамирчныг  бэлдэж ирсэн  түүний зүтгэлд монголчуудынхаа өмнөөс  бас нэгэн талархалыг дэвшүүлье. Тив, дэлхийн дэвжээнд Монголын минь Төрийн дуулал мөнхөд эгшиглэж байг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төстэй мэдээллүүд

С.НЯМ-ОЧИРЫН ТУХАЙ

С.НЯМ-ОЧИРЫН ТУХАЙ

2017/01/26, 14:02
Олимпийн хүрэл медальт  Г.Отгонцэцэг  эх орондоо  ирлээ

Олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг эх орондоо ирлээ

2016/09/05, 08:21
Х.Баттулга: Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй

Х.Баттулга: Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй

2016/08/26, 15:19
Риод Монголын далбаа мандав

Риод Монголын далбаа мандав

2016/08/01, 09:36

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.