logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ДАРЬГАНГА ТҮМНИЙ “ХАНГАЙ” БАЗАР

Бичсэн:tonshuul
2015/06/15/, 12:32
Tweet

ДАРЬГАНГА ТҮМНИЙ “ХАНГАЙ” БАЗАР

 

ДАРЬГАНГА ТҮМНИЙ "ХАНГАЙ” БАЗАР

Төрийн шагналт зохиолч Д.Маамын "Газар шороо” романы гол баатар "Хангай” Базар нь Дарьганга нутагт төрж өссөн бодит хүн бөгөөд тэрбээр хошуу тамгын газрын тахруудад мэдүүлэг өгөхдөө "Алдар нэр маань Алтаншүхэрийн Базар, адуулж дассан нутаг нутаг минь алтан Дарь овоо” гэж өчдөг байжээ. Манж ноёдын дуулгавартай зарц болж, тэдэнд мал сүрэг, газар шороогоо найр тавин өгч байсан хошуу ноёдын эсрэг тэрсэлж боссон Дарьгангын шилийн сайн эрчүүдийн хамгийн том төлөөлөгч нь "Хангай” Базар билээ.

Түүний эсэргүүцлийн хэлбэр нь Манжийн хааны Сүрэгчин хошууны адуу малаас эрх дураараа тасдан авч нутаг хошууныхаа ядууст тараах байсан бөгөөд үүгээрээ тэр Дарьганга нутагт "Дархлагдсан хулгайч” гэгдэж явжээ. Ямар сайндаа л тэрбээр Сүрэгчин хошуунаас Хятад руу гаргах гэж байсан адуун сүрэг дээр ганцаараа давхиж очоод "Миний хөөсөн адууг данснаасаа хасчихаарай” гээд манж, хятадуудын нүдэн дээр адуунаас нь тасдаж хөөгөөд явчихдаг байсан гэдэг. Энэ нь нутаг орондоо дархлагдсан хулгайчийн үйлдэл мөн биз. Хориод насандаа шилийн эр болсон тэрбээр таван жилийн турш тасралтгүй адуу хөөсний эцэст "Шилийн адууг шилбүүрдэж хөөхгүй, шилбүүр хоншоороо билүүдэж явахгүй” хэмээн өөрөө өөртөө тангараг өргөөд хошуу тамгын газраас мээрэн тушаал хүртэж, засгийн албанд зүтгэж эхэлсэн ч эргээд л мөнөөх шилийн эрийн зам руугаа хальтирчихсан гэдэг. Ингэж хальтирсан нь цаанаа бас нарийн учиртай байж.

Энэ тухай Дарьганга нутгийн уугуул 75 настай Т.Сундуйжав гуай "Шилийн эрийн замаас татгалзаж эхэлсэн тэрхэн үедээ "Хангай” Базар Дарьганга нутгийн "Сайхан” Сумъяа хэмээх царайлаг бүсгүйтэй учир ургуулж, улмаар тоонотой гэрт толгой холбохоор болж "Шилийн амьдралаас холдож, ширдэгний амьдралд ойртоё. Дархан эрхтэй гэрийнхээ ханыг Дарьгангын шороон дээр хатгая” гэж шийдчихээд байж. Тэгээд өдөр судар товлож байгаад "Сайхан” Сумъяагаа авахаар очтол тэдний гэрт цуутай хулгайч "Хангай” Базарыг баривчлахаар хятад, монгол хоёр хүн отож байсан гэдэг. Базар тэрхэн даруйдаа гэрийн голд дүрэлзэн асч байсан тулгыг отож байсан хоёр этгээд рүү манартал өшиглөөд гарч зугтсан гэдэг юм. Тэгээд л шилийн эрийнхээ зам руу буцаад орчихсон байгаа юм. Энэ тухай "Газар шороо” романд ч цухас гардаг. "Сайхан” Сумъяа нь Базарыг үнэхээр барьж өгөх гэж гэртээ хүн орогнуулсан уу, эсвэл түүнийг засаг ноёд нь эрхшээлдээ авч "Базарыг бидэнд барьж өг” гэж дарамталсан уу гэдэг нь тодорхойгүй. Ямар ч байсан "Хангай” Базарыг "Сайхан” Сумъяа гэдэг Дарьгангын цуутай сайхан хүүхэнтэй цухасхан холбогдож байсныг манай нутгийн хөгшчүүд барим тавим ярьдаг байлаа” гэж өгүүлсэн юм.

"Хангай” Базарын жинхэнэ гэргий нь "Газар шороо” романд Бадам гэдэг хүүхний дүрээр гардаг. Дээхэн үеийн Дарьгангын хөгшчүүл Бадам гэдэг нэрийг уран зохиолын нэр биш, "Хангай” Базарын заяаны хань болж явсан бүсгүйн жинхэнэ нэр нь гэж ярьдаг байж. Хэрвээ зохиолч Д.Маам агсан эдүгээ амь мэнд байсан бол Бадам хүүхний тухай баттай хариу өгөх байсан болов уу. Бадам хүүхний уран зохиолд мөнхөрсөн дүрээс "Хангай” Базар” гэдэг хүний дүр төрх аяндаа тодроод ирдэг. Жишээ нь "...Бадам хүүхэн өл залгах бадрын аянд эр нөхрийнхөө тухай бодолтой цуг гарчээ.

Эрдэнэт хүний биед ухаан бодол хэмээх гайхамшигийн ид шид заяасан нь юутай сайхан гэж Бадам бодож явна. Базарынхаа намуухан хэрнээ тод хардаг бор нүд, хангай нэрэндээ зохисон чилгэр сайхан бие, ханхар цээж, духны нь хоёр талаар түрж орсон халзан, монгол хүнд арай өндөрдүү гэмээр сүрхий зохисон шулуун хамар. Унахад түшээд босгодог, унтчихад нь сэрээгээд босгодог, уйлаад суучихад нь аргадаад босгодог саруул сайхан ухаан, үнэн халуун халамж, гал цог шиг хайр сэтгэл энэ бүхнийг Бадам хүсч, үгүйлж явав. Ижил ханийн ирэх сайхан, явах хэцүү байдаг билээ. Хөөр баяр, хайр сэтгэл, алиалан шогчлох үг яриа, амраглан тэврэх халуун гар, итгэн мишээх уяхан харц, инээн байж үнсэх уруул, ер нь юу Бадамд хэрэгтэй, тэр бүхнийг аваад ирнэ. Явахдаа тэр бүхнийг аваад явчихна.

Үнэн ханиа ирэхэд Бадам үдийн нарыг тэвэрсэн юм шиг болно. Үнэн ханийгаа явчихаар үдшийн бүрийд төөрсөн юм шиг болно. Уруул нь яльгүй өмөлзсөнөө болор тунгалаг нулимс нүдийг нь бүрхэж хүүхэн зогсов. Амьдралын атганд базуулан уланд дэвсүүлж цагаан байснаа хар болтол хиртэж, цаас адил түм дахин нухчигдавч бөхийснөө бөхийлөө гэлгүй явж, зүдэрсэнээ зүдэрлээ гэлгүй хийж, амьдралд суутал нудруулбал суугаагаараа мацаж, амьдралд унатал түлхүүлбэл хэвтээгээрээ мөлхөж, эрхийн чинээ хоёр хүүгээ өлсгөвч өлбөрүүлэлгүй, цангаавч харангасаалгүй өдий болгосон ганц бие энэ хүүхэнд зовлонгоо нимгэлэн уйлах завтай цаг одоо бодох нь ээ олддоггүй байжээ...” хэмээн бичсэн нь буй. Энд хоёр хүүхдийн тухай өгүүлсэн байх бөгөөд Дарьгангын түүхэнд тэмдэглэгдэж үлдсэнээр бол "Хангай” Базар нь Саарай, Санзай хэмээх хоёр хүүтэй, Гүнсмаа гэдэг охинтой байсан бөгөөд Санзай, Гүнсмаа хоёр нь саяхан болтол нутаг усандаа сайн сайхан амьдарч байгаад насан өөд болцгоожээ. Харин "Хавчиг” Саарай нь эцгийнхээ шийрийг хатаах маягаар шилийн эрийн замаар замнаж яваад эр дунд насандаа сураггүй болжээ. "Газар шороо” романд өгүүлсэнээр бол Бадам хүүхний хоёр хүүхдийн нэг нь өлбөрч үхдэг.

Тэгээд үлдсэн хүүхэд нь Галдан гэдэг нэртэйгээр Ардын хувьсгалд оролцож жанжин Д.Сүхбаатартай хамт гамин, цагаантануудын эсрэг мөр зэрэгцэн тулалддаг. Мөн "Хангай” Базар ч Ардын хувьсгалыг үзээд зогсохгүй өөрөө цэрэг удирдан дайсны эсрэг тэмцдэг билээ. Энэ нь соц реализм үнэртүүлсэн цэвэр зохиомж бөгөөд хэрвээ зохиолч ийм үйл явдал оруулалгүйгээр "Хангай” Базар болон түүний хүү "Хавчиг” Саарайг шилийн хулгайч чигээр нь романаа төгсгөж гэмээнэ дал, наяад оны хэт үзэл сурталжсан коммунистууд "Газар шороо” романыг элдвээр гоочлоод хэвлэхгүй байх байсан биз. Соц нийгмийн үед ингэж "хүчиндүүлсэн” сайхан сайхан зохиолын баатар мянга мянгаараа төрөн гарч байлаа. Дарьганга нутагт олон арван дуу, шүлгэнд мөнхөрч үлдсэн шилийн эр гэвэл "Торой” Банди билээ. Үүн лүгээ "Хангай” Базарын тухай дуу, шүлэг Дарьганга нутагт бас үлджээ. Жишээ нь,
"Ганган хар мориороо
Гансраа нь үгүй яваарай
Ганга л сүргийн Базар чи
Гандал үгүй яваад ирээрэй
Манарч байгаа шилийг
Маргааш яаж туулна даа чи
Магадын амраг чамайгаа
Мартагнуулж яаж үднэ дээ би
Эр хүний жаргалыг
Эзгүй хээр гэх юм чи
Эзгүй хээр чамтай минь
Элдэв муу юм учрах вий” хэмээсэн эмэгтэй хүний захиас үг бүхий энэхүү дуу дээхэн үед Дарьганга нутагт дуулагддаг байжээ. Шилийн сайн эрийн хажуугаар Дарьгангын сайн бөх гэгдэж явсан "Хангай” Базар нутгийнхаа засаг ноёдыг яг л хүүхэд загнаж байгаа юм шиг зандардаг, хошуу тамгын газрын "Хар гэр” нэртэй шоронг юман чинээ тоодоггүй, цоож цуурга, хаалга туургыг нь эвдэж хэмхлээд, эсвэл хар гэрийг нь дотроос нь өргөж чулуудчихаад арилж өгдөг байсан гэдэг. Энэ тухай зохиолч Д.Маам агсан өгүүлэхдээ "Базарыг сэрэхэд толгой нь дүүрчихсэн хамаг бие нь чичрээд, хонгоны арьс нь таталдан хорсч байв. "Аа би чинь баригдаж, Авга да вангийнд хүргэгдсэн л дээ” гэж дотроо бодлоо. Бул чулуу зүүчихсэн юм шиг хүндэрсэн толгойгоо өргөвөл нүд нь бүрэлзээд юм харж чадсангүй. Хэдэн хормын дараа муу гэрээсээ арай томхон хар гэрт гартаа гавтай, хөлдөө гинжтэй хэвтэж байгаагаа ойлгов. "Хай эцэг чинь шорон юу байхав дээ, үлээхэд хийсмээр эмтэрхий модон аяга шиг эд юм. Манжийн хаан ер нь ямар харамч бирд вэ. Цөөхөн лан мөнгө зараад энэ хошуудад олигтойхон шорон байгуулчихгүй.

Сайн шоронгоос сайн эр төрөх ёстой” гэж бодсоноо шоронг аягатай зүйрлэснээс болж учиргүй цангаж байгаагаа мэдэрчээ” гэх буюу нутгийнхаа хошуу ноёнд хандаж "Дарьгангын хулгайч нар хошуу хульжиж, аймаг алгасч чам шиг тарган баяд, тамга яам, хурал жасын хөрөнгөнөөс хураан авч өнчин өрөөсөн, өтгөс ядууст өгч байснаараа энэ хошууг чинь муу нэрэнд дуулгаагүй юм. Өвөрлөгч 49 хошуу, Хөх нуурын дээд монгол, Ар халх, баатар Өөлдийн хязгаарт энэ Дарьгангыг чинь шилийн сайн эрчүүд л алдаршуулсан юм шүү. Засагт ханы нутгаас сайн эр болох гэж манай Шилийн богдод эрчүүл хүрдэгийг чи мэдэх үү. Сономдовдон чамаас хэрэгтэй юм сурах гэж Засагт ханаас байтугай зам гудсаас хүн ирж байхыг би хараагүй. Бид хүний төлөө хулгай хийж баригдаад Манжийн хар ташуурт хонгоныхоо махыг хичнээн уруулавч ядууст улам хайртай болж явсан. Харин чи яаж байна. Манжийн хааны мөрөн дээгүүрээ шидэж өгсөн баастай тамгыг цустай болтол нь булаалдаж, Дарьгангын ноёд дийлсэн дийлсэнийгээ алж байна гэж хошуу хульжааж, аймаг алгасуулж, гүрэн гүйлгэж цуу тараалаа.

Чи хувиа бодож хойшоо урагшаагаа хоёр гурван хоногийн газар байгаа энэ хошууны нэр нүүрээр ингэж тоглов” гэх зэргээр нүүрийг нь улалзтал зандардаг. Тэрбээр хошуу тамгын газрын харгис тахаруудад хандаж "Монгол эрийн чөмөгний цус та нарын нус биш шүү” гэж сануулдаг байжээ.

"Хангай” Базар Манжийн хааны Сүрэгчин хошуунаас адуу хулуулж Сансрайдоржийн хошуу руу оруулахаас гадна Өвөрлөгч хошууд болох Авга засгийн хошуу, Авхнар бээлийн хошуу, Авга да вангийн хошуу, Шилийн голын чуулган, баруун, зүүн Сөнөд зэргээс адуу хөөж Дарьгангын нутаг руу оруулж ирдэг байж. Өвөрлөгчийн бараг хошуу болгонд "Базарын уутач” гэж байсан бөгөөд энэ нь түүний Манжийн хааны сүргээс хулуулж ирсэн адууг нааш нь цааш нь болгодог хүмүүс юмсанж. "Хангай” Базар хамгийн сүүлд нэгэн урвагч "Уутач”-аас болж Авга да вангийн хошууны хар гэрт хоригдож, есөн эрүү тулгагдаж байсан гэдэг. "Годил шар толгойт”-ын уутач Батаа гэгч тэрхүү урвагч нь Авга да вангийн дотны түнш байж. Д.Маамын "Газар шороо” романд шилийн сайн эр "Хангай” Базар Манжийн харгис есөн эрүүг даваад гарч байгаа тухай гардаг билээ. Өнөө цагийн уншигчдад зориулж одоогоос дөч гаруй жилийн тэртээ бичигдэж байсан тэрхүү "Есөн эрүү”-нээс товчлон сийрүүлье.
"...Тугалын хороо гэлтэй намхан нарсан хашлаганаас "Хангай” Базарыг чирч гулдарсаар гаргаж ирэв. Тэрбээр нарны гэрэл, сэрүүн агаар хоёрт цохиулж ухаан алдан үгдэсхийн унажээ.

Хэдэн хормын дараа сэргэж ангас ангас хийж байгаа толгойгоо хоёр гараараа базалсаар нүдээ нээсэнд цээжин бие нь нил нойтон болчихсон байлаа. "Аа, намайг ус хийж сэргээж шүү. Тийм их хэрэг болоо юм байх даа. Бас нэг шинэ дөрөө сэдэх нь үү. Сансрайдоржийн хошууны явдлыг мэдчихээгүй л бол яамай” гэж дотроо арзагануулан боджээ. Зандалчин эр, хялар манаач хоёр Базарыг сугадаж босгоод, чирч гулдарсаар хэд алхсан нь морины уяа гэтэл арай ойрхон зоосон хоёр шон модны дэргэд хүрч ирэв.”За тэсч үзээрэй. Ес дэх эрүү чинь шүү!” гэж хялар эелдэгхэн шивнээд буцсанд зандалчин "Дарьгангын хулгайч түргэлз үзээ! Гэрт хэдэн хүүхэд хүлээж байгаа. Чамайг бушуухан дүүжилж орхиод явах минь” гэв. "Чи үртэй хүн юмуу” гэж Базарыг хэлсэнд цаадах нь цочсон буюу сэжиглэсэн харцаар харж "Би арван гурван хүүхдийн эцэг” гэв. "Чи харихдаа гараа сайн угааж харьж бай! Чамд хүүхдүүдээ тэжээх өөр арга олдохгүй байна уу?” гэсэнд "Дуугаа тат” гээд баруун гарынхаа эрчээр хүзүүн дундуур нь буулгатал Базар том биеэрээ найгасхийснээ өнхрөөд явчихав. Гэвч ухаан алдсангүй. Нэг юм тэнцэж ядан босоод харсан чинь цаадах нь алцайн зогсоод уурандаа багтран амьсгаадаж "Би ямараар ч гэлээ үр хүүхдээ тэжээж байна. Харин чи бол зовоож байна.

Чамайг долоон хошууны дунд аагаа багтаан явахад үр хүүхэд чинь үхэж дуусч байгаа даа. Бушуу явж дүүжинд ор” гэхэд Базар аль ч эрүүнд үрчийгээгүйгээ үрчийж билээ. Мах арьсыг нь зулгаадаг тэр зандалчны үг зүрхэнд нь тусах увидастай байв. Базарын бие нүсэр хүнд тул дүүжинд их зовжээ. Гурван хятад туйпуу давхарлан тавьж дээр нь зогсоогоод хоёр шонгийн хооронд тэрэгний гол шиг нарийн төмрөөс хоёр гарыг нь баглаж, дээд талын туйпууг сугалж хаяад зандалчинг явснаас хойш Базар Авга да вангийн Содномпил гэдэг багачуултай хоёр өдөр дүүжинд ганхав. Гангийн халуун нар шатааж алах шахна. Ялаа батгана шарх сорвийг нь иднэ. "Үхэж үү, нүдийг нь ухах минь” гэсэн элээ хөлхөх хүмүүсийн чөлөө олж дээгүүр нь эргэлдэнэ. Эмс авгайчуул гаслалдан өнгөрнө. Хүүхдүүд гайхан гөлөрнө. Шингэн нь савирч, ширэгдэггүй хөлс нь урсана. Тооловч эс барагдах түмэн гасланд тоотой тэр хоёрхон өдөр Базар бишгүйдээ нуруугаа бөхийлгөж байлаа. Харин Содномпилийг харж "Энэ мөн сайн хүү еэ дээ” хэмээн дотроо дэвтээж, хүний үрийг уруу татахгүйн тулд, бас аман хайландаа хүрч орь дуу тавихгүйсэн гэхдээ хөмхийгээ зуун амьсгаадаж хоёр өдрийг барахчаан болжээ.

"Ер яана даа. Алдыг нь аваад дэлэм дээр, атгыг нь аваад чимэх дээр, одоо л үхэх юм байх даа. Ухаан балартаад байх чинь” хэмээн түүнийг бодтол өмнүүр нь нэг муу нохой газар шиншлэн гүйснээ юу юугүй явж ирээд салбарч урагдсан өмдний нь завсраар цухуйх цус нөж нь садран урсч, идээ бээр цуван буй өгзөгний нь махнаас өмлөж байна уу даа гэлтэй долоож эхэлжээ. Дуугарах гэсэн чинь дуу нь гарсангүй. Хөлөө хөдөлгөж үргээх гэвэл ер хөлгүй юм шиг болоод мод шиг дэрийсэн хоёр муу өвдөг нь хонгоороо эс нугарлаа. Содномпил хажуунаас нь "Хөөе яв. Явахгүй юу чи, холд” гэж зандарсанд нохой тоосон янзгүй, холдсон ч үгүй, Содномпилийн бие амьд төдий үхдэл болохыг мэдэж, урт хэлээрээ хамраа шилэмдэн ахин долоосноо шүдээ ярзайлган нэгэнтээ эвшээгээд, Базарын гуяны шархан дээрээс хавхийн зуужээ. "Ээ харла, амьдаар минь намайг нохой зулгааж байна” гэж Базар бодоод ухаан алдчихав.

Тэр золбин нохой гэрээдээ түр одсон манаач хялар авгыг чингэж чөлөөдсөн хэрэг буй. Хялар ханцуйнаасаа лонхтой ус гаргаж хоёр завьжаа түмбийлгэн амаа дүүргээд Базарын харласан нүүр рүү хүчтэй нь аргагүй тургисанд цаадах нь нэг муу юм сэргэхчээ боллоо. "Базаар хө, чи чинь Дарьгангын "Хангай” хочит шилийн сайн эр шүү. Энэ хоёр модны хооронд танай чигээс хүн үхэж гэж дуулаагүй юм байна” гэж хэлээд хялар манаач Содномпилийг чиглэн алхав. Саяын тэр үг шидэт үг байсан юм. Базарын дотор онгойгоод явчихав.

Үнэн худлаа хэлж, шилбүүр хоншоорондоо агдан, ноёд баяд нараас зарга авч сайн эрийн нэгэнд бүртгэгдэж асан Базар үхэхийн босгон дээр ийнхүү үгээр түшүүлэн өндийх юм гэдгээ огт зүүдэлсэнгүй явжээ. Базар шоронгоос дөрвөн хөл дээрээ хөөгдөн гараад мөлхөө суугаагийн хооронд явж Жадамбаа хэмээх нөгөө хялар эрийнд хүрчээ. Тэгээд баруунтайгуур нь хөм гудасхан хаяулаад үг маггүй унаад өгөв. Дарьганга хэмээх тэнгэрийн хаяан дахь холын хошууны хөвөө, хүүхэд шуухадгүй үүд онголзуулаад эхний хоёр өдөр баахан тойвтой байлаа. Гэвч жил хагасын хар тамнаас амьд салаад шархиран өвдөх долоон зовлогоо урагдаж шалбарсан хул чисчүү тэрлэгэндээ далдлаад шуухитнан хэвтээ Базар ус уух хувь тавиландаа баярласаар авай. Базарын бие Авхнар бээлийн шоронгоос "Доль хангай” гэгдэх хялар Жадамбаагийнд гарч ирсэнээр ховор олддог хар ус нь мөн л ховорхон олддог хар цайгаар солигдсоноос өөр хоолны хувьд гавьтай өөрчлөлт гарсангүй. Ингэсээр бүтэн сарыг элээхэд шарх нь эгээ л нэг юм өтхөөргүй болж, шархиралт өвдөлт нь намдан халуун нь бууж, хөл дээрээ нэг муу юм бэмбэгнэн явах төдий болжээ...”


"Хангай” Базар гэгч ийм нэгэн бодит хүмүүн "Газар шороо” романд дүрээ мөнхөлсөн юм. Базарын хүү "Хавчиг” Саарай мөн л өвөрлөгч хошуудыг нэвт шувт "нүхэлчихсэн” шилийн эр байсан бөгөөд ямар сайндаа л тэрбээр Ардын хувьсгалын журамт цэргүүдээс зугтсан цагаантаны дүрвэгчдийг Дарьганга нутгаар дайруулалгүйгээр цөлөөр газарчлаад урагш нь хил давуулж байжээ. Харамсалтай нь тэр өөрөө өвөрлөгч нутгаас иргэж ирээгүй гэдэг. Удам дамжсан шилийн эр "Хавчиг” Саарай нь эцэг шигээ ихээхэн бяр чадалтай, хошуу, даншиг наадамд хааяа барилддаг бөх хүн байж. Тэрбээр Дарьганга нутгийн "Тохой хар” гэдэг газар голдуу өвөлждөг байжээ. Тогоо дүүрэн хонины махыг галын хайчаар доогуур нь тулаад ганц гараараа гаргадаг, бодын чөмгийг хуга мушгидаг, бүтэн хонины мах идчихдэг, тэр хэрээрээ их унтдаг хүн байсан гэдэг. "Хавчиг” Саарай хошууныхаа наадамд олон удаа түрүүлж байсан бөгөөд дүү нар нь түүнийг "Лам ах” гэж авгайлдаг байж. Тэрбээр ид шажигнаж явах үедээ өвөрлөгч хошууны нэгэн хот айлд очжээ. Энд нэг залуу нас гүйцсэн эр үхрийн ширээр сур хийхээр үсийг нь авч байсан бөгөөд тэр шир нь цоохор үхрийн шир байж. Тиймээс "Хавчиг” Саарай "Цоохор үхрийн шир хэврэг байдаг юм. Цоохроороо урагдчихдаг юм” гэхэд гэрийн эзэн "Та тэгвэл урчих л даа” гэсэн байна.

"Хавчиг” Саарай тэрхүү нойтон ширийг хуруугаараа өлгөж аваад цоохортой хэсгээр нь түвэггүй ураад хаячихаж байсан гэдэг. Тэрбээр нэг үе лам болж энэ тэнүүгээр бадар барьдаг байсан бөгөөд нэг удаа дүн өвлийн цаснаар Өвөр Монголын Сөнөд хошууны эзгүй цөлөөр явж байгаад нэг айлд очсон байна. Тэр айл нь адууны оторчид байж Төдөлгүй Саарай газар заалгаж аваад явах гэхэд гэрийн эзэн "Манай энд айл амьтангүй. Эзгүй цөл газар. Ганцаараа яваа хүнийг чоно нохой дагадаг юм. Хоноод яв” хэмээжээ. Гэвч "Хавчиг” Саарай үгэнд нь оролгүй гараад алхчихаж. Төдөлгүй харуй бүрий болж түүнийг долоон чоно дагаж, өмнө хойно нь хоргоож байсаар гэв гэнэт дайрцгаасан байна. Энэ үед "Хавчиг” Саарай тулж явсан саваа модоороо хоёр чоныг нь цохиж алаад бусадтай нь улаан гараараа ноцолдож, сүүлдээ хариугүй тамир нь тасраад ухаан алдан унажээ. Үүр цайх үед мөнөөх оторчин айлын хаалгыг нэг хүн хүчтэй угзарч түгжээг нь мултлан орж ирээд сөхөрч унасан нь "Хавчиг” Саарай байх нь тэр. Түүний хувцас хунар, гар хуруу нил цус болсон байхыг гэрийн эзэн хараад асарч тойлон хэвтүүлжээ.

Адууны оторчид түүнээс юу болсон тухай асуухад "Ямар ч гэсэн саваа модоороо хоёр чоно цохиж алсан. Бусадтай нь тамираа тасартал ноцолдсон. Яасан ийснийг бүү мэд” хэмээжээ. Адуучид тэр даруйдаа түүний мөрөөр хөөж мөшгихөд хоёр чоно цохиж алаад саваа мод нь хугарсан, үлдсэн таван чоныг гараараа тасар татаад хаячихсан байсан гэдэг.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Зургийн тайлбар: Авъяаслаг зураач Ч.Цогбаяр "Дарьганга түмний "Хангай” Базар” хэмээх хөрөг найруулалд маань зориулж энэхүү зургийг урласан болно. Жич. Зарим хүн энэхүү зургийг фейсбүүкийнхээ нүүр зурганд ашигласан байдаг билээ.

Төстэй мэдээллүүд

ӨРГӨН СЭЛЭНГИЙН “ГУЛБАА” ЛУВСАНДОРЖ

ӨРГӨН СЭЛЭНГИЙН “ГУЛБАА” ЛУВСАНДОРЖ

2015/06/15, 12:35
ӨРГӨН СЭЛЭНГИЙН “ГУЛБАА” ЛУВСАНДОРЖ

ӨРГӨН СЭЛЭНГИЙН “ГУЛБАА” ЛУВСАНДОРЖ

2015/06/15, 12:34
АЛТАЙН НУРУУНЫ “ГАНГАН” ТӨГС

АЛТАЙН НУРУУНЫ “ГАНГАН” ТӨГС

2015/06/03, 19:27
Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь

Сайн хүлгийг туурайн чимээгээр таньсан нь

2015/03/23, 20:45

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.