logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Эрх баригчид л Засгийн газраа унагадаг...

Бичсэн:saikhnaa
2017/09/08/, 13:02
Tweet

-Ж.Эрдэнэбат Монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар зүтгэж ажиллалаа-

ХӨЛ ХОРИОТОЙ ТӨРИЙН ОРДОН

Уржигдархан УИХ-ын ээлжит бус чуулган өөрийн намын Засгийн газрыг унагахаар УИХ дахь МАН-ын 31 гишүүний гарын үсэгтэй албан бичгийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан гэх асуудлаар УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлт тавьсны дагуу завсарлаж, өчигдөр дээрх дэд хороо өглөөнөөс эхлэн хуралдаж төрийн ордонд хөл хорио тогтоогоод байсан.

Мэдээж УИХ дахь МАН-ын бүлгийн Засгийн газрыг огцруулахгүй байх саналтай гишүүд нийтээрээ хуралдаанд оролцохоор тохиролцоцгоосныхоо дагуу ихэнх нь ирсэн байсан.Тусгай  хяналтын дэд хорооноос гарсан дүгнэлтийг холбогдох хуулийнхаа дагуу  Аюулгүй байдал байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд асуудлыг оруулах учиртай. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас хуралдана гэсэн ч 15:00 цаг хүртэл хойшилсон.

Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны шийдвэрийг хүлээж байсан сэтгүүлчид УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад "Би завсарлага авах шалтгаанаа ээлжит бус чуулган дээр тодорхой хэлсэн. Завсарлага авах шийдвэрийг олонх байсан бүлэг шийдсэн юм. Бид ярьж ойлголцох чиглэлээр ажиллаж байна. Ойлголцоно гэдэгтээ ч итгэлтэй байна. Засгийн газрын огцруулах шалтгаан бодитой мөн үү гэдгийг гишүүд өөрсдөө тайлбарлах байх.

Огцруулах явц яагаад хурдсах болов гэдэг нь гарцаа байхгүй Шадар сайд, Ерөнхий сайд хоёрын хоорондын зөрчлөөс үүдэлтэй. Үүнийг л нэг талд гаргах ёстой. Тагнасан, чагнасан гэх зүйлийг хэн хийлгээд байгаа нь ойлгогдохгүй болчихлоо. Тагнаж, чагнахыг Төрийн тусгай алба зохион байгуулаад байгаа юм уу, эд нар өөрсдөө ч үүрэг даалгавар өгөөд байгаа юм уу, хөндлөнгийн хүмүүс оролцоод байгаа юм уу. Энэ бүхнийг нэг талдаа гаргахын тулд Тусгай хяналтын дэд хороо мэдээлэл сонсох ёстой. Би бол ээлжит бус чуулганаар завсарлага авахдаа хууль зөрчөөгүй” хэмээсэн.

Юутай ч зарласан товын дагуу өчигдөр УИХ-ын чуулган нэлээд оройтож эхэлсэн төдийгүй эхлээд Тусгай хяналтын дэд хорооны дүгнэлтийг хаалттай хэлэлцэж, 00:00 хүртэл цаг сунган Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр нээлттэй хуралдахаар болсон.

БАС Л БҮГДЭЭРЭЭ

Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд 76 гишүүний 73 нь ирсэн байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү эмнэлгийн чөлөөтэй, Д.Тэрбишдагва гадаад томилолттой, Б.Наранхүү шалтгаангүйгээр ирээгүй юм. Асуудлыг хэлэлцэхэд асуулт асуух гишүүн байгаагүй ч үг хэлэхээр дараалал үсгэсэн. Тэдний хэлсэн үгнээс тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

- Сонгууль дууссан төсөв батлах, өвөлд бэлдэх, өр дарах гээд маш их асуудал бидний хүлээж байна. Сонгуулиар бид хүүхэд бүрт мөнгө олгоно гэж амлаж, ялалт байгуулсан. Мөн төрийг тогтвортой байлгана гэж амласан. Мэдээж Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн саналыг хүндэтгэнэ. Гэхдээ Засгийн газрыг огцруулснаар ямар үр дүн гарах, хэн Ерөнхий сайд болох гээд бүх зүйл тодорхойгүй учраас би дэмжихгүй байна. Маш харамсалтай байна.

АН-тай нийлж, Засгийн газраа унагаж байгаад харамсаж байна. Ард түмэнд бидэнд итгэл үзүүлэн 65 суудал өгч байхад АН-тай нийлж Засгийн газраа унагаж байна. Тэртээ тэргүй намын их хурал болж, намын даргаа сонгоод шинэ Засгийн газраа байгуулаад явах боломж байхад ингэж түргэдэж байгаад харамсаж байна Ойрын зайгаа биш алс хэтээ харж шийдвэр гаргасан байх гэж итгэж байна. Монголын төр битгий хямраасай гэсэн чин хүсэл байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

- Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар ээлжит бус чуулган хуралдаж байгаа нь өрөвдөлтэй, эмгэнэлтэй байна. Засгийн газрыг огцруулах шаардлага гэж байна. Энэ шаардлагыг манай намын нөхөд бий болгосон гэж би үзэж байгаа. Энэ алхмуудыг хийлгэх кноп дарж зөвшөөрсөн хүмүүс нь бид өөрсдөө. Тиймээс бусдаас буруугаа битгий хай.

Гэр барьчхаад гэрээ цэвэрлэх гэж байгаа бол өөрсдөө л цэвэрлэх хэрэгтэй. Улс орон, эв нэгдлээ. ард иргэдээ бодож байгаа бол гаргах гэж байгаа шийдвэрээ нөхөд маань бодох байх. Энэ Засгийн газар огцорлоо гээд 76 гишүүний хэн нь ч хохирохгүй. Ард иргэд л хохирно 

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: 

- Засаг унах болгоны ард том хулгай явдаг юм шүү гэж ард иргэд маань ярьдаг. Монгол Улс төртэй байна. Засаг болгонд Монгол хүн ажиллана. Энэ засаг огцорсноор энэ засгийн алдааг давтахгүй гэх баталгаа байгаа юм уу. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг. МАН-ын удирдах зөвлөлийн тогтоол бий. Засгийг сайжруулах ёстой. Бид нийт иргэн, улсын эрх ашгийг төлөө тангараг өргөсөн. Дараагийн бүрдэх засгийн төлөө бид цагаа үрэх юм уу. Бид өөрөө өөрсдөөсөө шинэчлэгдье. Энэ засгийг тогтвортой байлгаад дараагийн асуудлыг ярихыг уриалж

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

- Ард түмэн биднийг сонгохдоо өмнөх жилүүдийн алдааг засах болов уу гэж сонгосон. Гэвч тэр итгэлийг бид алдаж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүд ирээдүйд сайн үр дүн авчрах хүнд шийдвэрүүдийг гаргасан. Энэ хугацаанд улс орныхоо эрх ашгийн төлөө ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэх мэт хүнд шийдвэрийг ч гаргасан. Хамтдаа энэ шийдвэрийг гаргачхаад одоо би өөр байр суурьтай байсан гэж хэлээд Засгийн газраа огцруулж болохгүй. Намынхаа Бага хурал, Их хурлыг хүлээх нь зөв байсан юм. Гэвч бидэнд нам хамаагүй гэж байгаа юм шиг Засгийн газраа огцруулах гэж байгаад харамсаж байна. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-МАН-ын бүлгийн 65 гишүүн дотоод асуудлаа ярьж байгаа юм шиг боловч төрийн асуудал шүү. Гэхдээ гарын үсэг зурсан гишүүдийг буруутгахгүй ч хийх ажлаа буруу эхлээд байна. Эхлээд асуудлаа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваад хаяглаад бүлэг дээрээ хэлэлцэх байсан. Эсвэл Засгийн газар итгэл үзүүлэх тогтоолын төслөө УИХ-д оруулж ирж болох байлаа. Гэтэл шууд УИХ-ын даргад өргөн барьсан нь буруу. Засгийн газарт алдаа, оноо бий л байх. Гэхдээ зорилго зөв бол арга хамаагүй гэж зүтгэж болохгүй.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Бид өмнөх Засгийн газрын буруу бодлогыг засаж залруулж ажилласан. Бүх зүйлийг муугаар харж, хараар будаж болохгүй. Эдийн засгийн бүх үзүүлэлт сайжирсан. Хэдийгээр өнгөрсөн хугацаан гаргасан шийдвэрүүд хүнд хэцүү байсан ч бүгд ирээдүйгээ харсан шийдвэр байсан. Үүнтэй холбоотой алдаа, оноо бүхэн бидний 65 гишүүнийх.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Ард түмэн МАН-д итгэж 65 суудалтай болгосон. Ард түмний амьдрал хэцүү байсан учраас биднийг хямралаас гаргах байх, тогтвортой ажиллах байх гэж биднийг сонгосон. Гэтэл журмын нөхөд маань Засгийн газраа огцруулах асуудлыг ярьж байна. Ингэснээрээ ард түмний итгэлийг бүрэн алдлаа. Тиймээс журмын нөхөд минь сайн бодоорой.

Засгийн газар сайн ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Жишээ нь, миний удирдаж байгаа Хууль зүйн салбарт гэмт хэргийн гаралт 17 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн хууль гээд маш олон хууль батлагдсан. Маш олон ажил хийсэн.

Ж.ЭРДЭНЭБАТ: ЖУРМЫН НӨХӨД МИНЬ АЛДАА ГАРГАСАН ХАРИУЦЛАГЫГ НЬ БИ ХҮЛЭЭХЭД БЭЛЭН БАЙНА

Ийн УИХ-ын гишүүд ээлж дараалан үг хэлсэн бөгөөд хамгийн сүүлд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн.

Тэрбээр "Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойших 25 жилд 13 Засгийн газар ажиллажээ. Манай танхим 14 дэх нь. Эдгээрээс хоёр Засгийн газар нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгаж, 11 нь огцрох буюу 1-2 жилийн хугацаанд ажилласан байна. Энэ тоог 12 болгох үгүйг, энэ түүхийг бас нэгэн шинэ тохиолдлоор нэмэх эсэхийг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л хэвийн үзэгдэл боловч, сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор, хохирол болдог.

Манай улсын хувьд 25 жилд 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 орчим жил байсан гэдэг бол гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг болон тогтжээ.Бид заримдаа "гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгөн шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа "дотоодын алуурчин" нь улстөрчид бид өөрсдөө болжээ.

Энэ талаар Та бүхэн надтай санал нийлэхгүй байж болно оо. Энэ бол Эрдэнэбат миний их улс төрд явж, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан цаг, хугацаандаа мэдэрсэн хувийн дүгнэлт. Энд би "УИХ-д олон сонгогдож, дээрх 11 Засгийн газрын хувь заяаг дэнслэхэд бүгдэд нь оролцсон, эсвэл УИХ-д анх удаагаа сонгогдсон” гэж хувь хүнийг нь ялган буруутгахгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд нь халдахгүй.

Харин хэрвээ бид улсаараа хөгжье л гэвэл буруу жишигтээ цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болжээ гэдгийг хэлэх гэсэн юм.” хэмээгээд өнгөрсөн хугацаанд ажиллахад улс төр,нийгэм, эдийн засгийн ямар бодлого боловсруулан ажиллаж, ямар сорилтуудыг давснаа ч мөн хэллээ.

Түүнчлэн "Журмын нөхөд минь алдаа гаргасан хариуцлагыг нь би хүлээхэд бэлэн байна. Бид улс төржихгүй талцахгүй ажиллах хоёр жилийн хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд том төслөө хөдөлгөх үлдээд байна. Бид зүгээр суугаагүй. Том төслөө алдагдалгүй хөдөлгөх таатай цаг үеийг хүлээсэн. Хөдөлгөсөн нэр зүүхийн оронд алдаа гаргахгүй ажиллах тохиромжтой цаг үеийг хүлээсэн юм.

Намайг сайд нарт концесс хувааж өгсөн гэх асуудалд манай Засгийн газарт нэр холбогдсон нь үнэн. Гэхдээ концессын гэрээ өмнөх Засгийн газрын үед хийгдэж, ажил нь хүртэл эхлээд байсан. Манай Засгийн газрын үйл ажиллагаанд алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийн нэг ч зүйл заалт зөрчөөгүй. Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд байж болшгүй асуудал. Би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм.

Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. 60 тэрбумын асуудлаар хэвлэлээр яваад байгаа мэдээллээс илүү зүйл байхгүй. Би албан хаагчийг томилохдоо нэг ч төгрөг аваагүй.” гэсэн.

 Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлж дуусаад, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн Байнгын хорооны саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураасан. Ингэхэд хуралдаанд оролцогч нийт 73 гишүүн санал өгсөн бөгөөд дээрх саналыг дэмжихгүй хэмээн 41 гишүүн буюу 57.5 хувийн саналаар Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн.

Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:

  1. Т.Аюурсайхан
  2. С.Батболд
  3. Ж.Батзандан
  4. Б.Батзориг
  5. О.Батнасан
  6. Б.Баттөмөр
  7. Л.Болд
  8. Х.Болорчулуун
  9. Ж.Ганбаатар
  10. Д.Гантулга
  11. Ц.Гарамжав
  12. Ц.Даваасүрэн
  13. Д.Дамба-Очир
  14. Б.Жавхлан
  15. С.Жавхлан
  16. Г.Занданшатар
  17. Д.Мурат
  18. З.Нарантуяа
  19. Х.Нямбаатар
  20. Ц.Нямдорж
  21. М.Оюунчимэг
  22. Л.Оюун-Эрдэнэ
  23. Б.Пүрэвдорж
  24. Ш.Раднаасэд
  25. Я.Санжмятав
  26. Д.Сарангэрэл
  27. Я.Содбаатар
  28. Г.Солтан
  29. Д.Сумьяабазар
  30. А.Сүхбат
  31. Д.Тогтохсүрэн
  32. Ч.Улаан
  33. Ч.Хүрэлбаатар 
  34. Д.Цогтбаатар
  35. С.Чинзориг
  36. Л.Элдэв-Очир
  37. Ж.Энхбаяр
  38. Л.Энхболд
  39. Б.Энх-Амгалан
  40. С.Эрдэнэ
  41. Д.Эрдэнэбат 

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа
  2. Ё.Баатарбилэг
  3. Х.Баделхан
  4. Б.Бат-Эрдэнэ
  5. Ж.Бат-Эрдэнэ
  6. М.Билэгт
  7. С.Бямбацогт
  8. Д.Ганболд
  9. Б.Дэлгэрсайхан
  10. Д.Лүндээжанцан
  11. Л.Мөнхбаатар
  12. Ж.Мөнхбат
  13. Г.Мөнхцэцэг
  14. Ц.Мөнх-Оргил
  15. Н.Номтойбаяр
  16. Н.Оюундарь
  17. Д.Оюунхорол
  18. Б.Саранчимэг
  19. О.Содбилэг
  20. Г.Тэмүүлэн
  21. Б.Ундармаа
  22. А.Ундраа
  23. Д.Хаянхярваа
  24. Ц.Цогзолмаа
  25. Н.Цэрэнбат
  26. Б.Чойжилсүрэн
  27. М.Энхболд
  28. Н.Энхболд
  29. Ө.Энхтүвшин
  30. Л.Энх-Амгалан
  31. Ж.Эрдэнэбат

 Эх сурвалж: Өглөөний сонин

Төстэй мэдээллүүд

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

Ээлжит бус чуулганы эргэн тойронд

2017/09/08, 09:01
ГАНЦААРДСАН У.ХҮРЭЛСҮХ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ДЭМЖЛЭГ ХАЙЖ ЭХЭЛЛЭЭ

ГАНЦААРДСАН У.ХҮРЭЛСҮХ УИХ ДАХЬ АН-ЫН БҮЛГЭЭС ДЭМЖЛЭГ ХАЙЖ ЭХЭЛЛЭЭ

2017/08/22, 12:41
Дөрвөн сайдыг огцруулна гэсэн “бор шувуу” нисэж эхэллээ

Дөрвөн сайдыг огцруулна гэсэн “бор шувуу” нисэж эхэллээ

2016/11/22, 10:31
Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсангүй

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсангүй

2016/01/29, 08:46

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*

Хүрэлсүхийг намын даргаараа тавьж байж л МАН жоохон цэвэрших байхдаа. Хамгийн түрүүнд төрийн албыг үнэлж зараад байгаа нүдэнд нь мөнгө цутгамаруудаар туг тахих хэрэгтэй.

2017/09/08, 18:39

Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.

2017/09/08, 18:40
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

3 | 0 | 2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

4 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

7 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

5 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

7 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

6 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

9 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

15 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

12 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

17 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

32 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

21 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

40 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.