| |
Монгол банк өнөөдөр (2017.09.19) "Орон сууцны үнийн индекс”-ийн наймдугаар сарын дүнг танилцууллаа.Судалгаанд нийслэлийн шинэ, хуучин нийт 4986 орон сууцны мэдээллийг хамруулсан бөгөөд шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.62 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин 2016 оны мөн үетэй харьцуулбал 0,27 хувиар өссөн байна. Орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2,091,000 төгрөг болж нэмэгдсэн аж.
Иргэд хуучин орон сууцаа 50-72,208,000 төгрөөр борлуулж байгаа нь өмнөх сараас 0.67 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.24 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарчээ.
Байршилаар нь авч үзвэл Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр үнэтэй байдаг бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

