logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

У.Хүрэлсүх:”Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Бичсэн:saikhnaa
2017/11/03/, 09:51
Tweet

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. /2017.11.02/

УИХ-ын дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ, 

Манай Засгийн газар  бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш  долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна.

Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа.

Ирэх онд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжиж, татварын тогтолцоог илүү энгийн ойлгомжтой, төвөг чирэгдэл багатай, тэгш шударга болгоно. Түүнчлэн төсөв болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөгжлийн гарцад түүчээлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлнэ. Үүний үр дүнд бид 2018 онд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 4.2 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Би Ерөнхий сайдаар томилогдсон өдрөө төсвийн сахилга батыг чангатгаж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, өрийн дарамтыг бууруулна гэж амласан. Үүнийгээ ажил хэрэг болгож өмнөх жилүүдэд гарч байсан улсын төсвийн алдагдлыг ирэх онд ДНБ-ий найман хувьд хүргэн бууруулна. Цаашид алдагдлыг үе шаттайгаар бууруулж 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ.

Бид төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг бодитойгоор төсөөлж боломжит эх үүсвэрийг дайчлан орлогын бааз суурийг нэмэгдүүлэхээр тооцсон.

Өргөн барьсан төслийг хэлэлцэн баталснаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7 их наяд231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8  хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9 их наяд651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал хоёр их наяд420.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувьд хүрч төсвийн үзүүлэлтүүд сайжрах болно.

Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд дараахь бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа.

Үүнд: 

Нэг. Ил тод, нээлттэй байдлыг бий болгох замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ.Нийгмийн шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон. Манай Засгийн газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, улмаар цөөн хэдхэн компани, хувь хүмүүс хэдэн зуугаар нь эзэмшиж түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх замаар худалдан борлуулж татвар төлдөггүй буруу жишгийн үндсийг таслах зорилгоор тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байх зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Энэ арга хэмжээний үр дүнд 2018 онд улсын төсөвт 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцоолж байна.

Хоёр. Сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн өрийн дарамт, зээлийн хүүгийн зардлыг бууруулахад чиглэсэн дорвитой алхам хийнэ. Төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах замаар Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулна.

Цаашид арилжааны банкнуудаас гадна гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулна. Түүнчлэн санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох замаар засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрийг 130.0 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцлоо.

Гурав. Ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжгүй болгох, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах орчин нөхцөлийг бүрдүүлнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа жирийн иргэдийн хүүхдийн сургалтын орчинд анхаарал тавих цаг болсон. Монголын төр бяцхан үрсээ сугалааны аз, хонжвороор алагчлахгүй ээ. Нийслэлийналслагдсан дүүрэг, захын хороололд амьдардаг өрхүүдийн хүүхдүүд боловсролын үйлчилгээнд эрх тэгш хамрагдах боломж хязгаарлагдмал байна. Иймд тэргүүн ээлжинд нийслэлийн гурван ээлжээр хичээллэж байгаа, хэт ачаалалтай 28 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, он дамжин баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, дотуур байрыг барьж дуусгах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр хөрөнгийн эх үүсвэрийг тусгалаа.

2018 онд 59 сургууль, 90 цэцэрлэгийг шинээр барьж эхлүүлнэ. Улаанбаатар хотод 36 сургууль, 47 цэцэрлэг, орон нутагт 23 сургууль, 43 цэцэрлэг баригдана. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн, Японы Засгийн газрын 2.4 тэрбум иений буцалтгүй тусламжийн  болон БНХАУ-ын Засгийн газрын 300 сая юанийн буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглүүлнэ.

Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанартай уялдсан эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын үр ашгийг иргэд даатгуулагч, эмнэлэг хангалттай  хүртэж чадахгүйгээс даатгалын ач холбогдол буурсан байна.

Иргэдийн халааснаасаа төлдөг эмийн зардал нэмэгдсээр байна. Даатгалтай иргэд, ялангуяа ахмадууд эмээ даатгалын хөнгөлөлттэй үнээр авахын тулд  сард хоёр удаа урт дараалалд зогсож, түүнээс цөөн тооны иргэд л хөнгөлөлттэй үнээр эмээ авч байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын сан сүүлийн гурван жилд дунджаар 300 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөнгө нь байгаа боловч зарцуулж чаддаггүй, эмнэлэг нь үйлчилгээ муутай, эм тарианы хомсдолтой, даатгуулагч иргэд нь цөхөрсөн байдлыг бид  өөрчилж, энэ салбарт  бүтцийн шинэчлэлийг эхлүүлнэ.

Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн даатгалыг  2018 оны 01 дүгээр сарын 01-ээс Нийгмийн даатгалаас тусад нь бие даалган ажиллуулахаар төлөвлөлөө. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээг даатгуулагч төвтэй байх тогтолцоог бий болгохын зэрэгцээ Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан жилийн нийт орлого тухайн жилдээ эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагддаг болно.

Түүнчлэн төрийн өмчийн эмнэлгүүдийн бие даасан байдлыг хангаж санхүү, төсвийн талаархи шийдвэр гаргах эрх мэдлийг тухайн эмнэлгийн Удирдах зөвлөлд хариуцуулах, улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодит үр дүнд үндэслэн санхүүжүүлэх зэрэг бодлогын өөрчлөлтийг эхлүүлж 2019 онд бүрэн нэвтрүүлж хэрэгжүүлнэ.

Тав. Их дээд сургуульд суралцагч оюутны сургалтын төлбөрийн дарамтыг чөлөөлнө. Боловсролын зээлд тавигдах шаардлагыг хөнгөвчилж оюутны сургалтын зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр шууд Боловсролын зээлийн санд хариуцуулж зээлийн үйлчилгээг шуурхай хүргэх тогтолцоог хэрэгжүүлнэ. Мөн зээлийн эргэн төлөгдөх хугацааг тухайн суралцагч оюутан суралцаж төгсөөд 5-10 хүртэлх жилийн хугацаанд мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх явцдаа, өөрт нь дарамт үүсгэхгүйгээр бүрэн төлж барагдуулах боломж олгох тогтолцоог бүрдүүлнэ. 

Үүний үр дүнд Боловсролын зээлийн сангаас дотоодын их, дээд сургуульд элсэн суралцагч нийт 37 мянга орчим оюутныг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ. 2018 онд Боловсролын зээлийн санд нийт 118.9 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 75.0 тэрбум нь оюутны хөгжлийн зээлд зарцуулна.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгогддог бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, гэр бүлийн гишүүн нь хөдөлмөрийн чадвараа алдсан оюутны болон нэг өрхийн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа нэг оюутны сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид зарцуулах хөрөнгийг 2017-2018 оны хичээлийн жилтэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө.

Зургаа. Орон нутаг тулгамдсан асуудлаа шийдвэрлэх замаар эдийн засгийн чадавхаа дээшлүүлэхэд чиглэсэн төсвийн дэмжлэгийг нэмэгдүүлнэ. Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оны түвшинтэй харьцуулахад ойролцоогоор 40 хувиар буурсан байна. Үүний улмаас орон нутагт хийгдэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилт тасалдаж, өр төлбөр үүссэн, эдийн засгийн идэвхжил суларсан, ажилгүйдэл нэмэгдсэн байдалтай байна. Иймд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нэг аймагт дунджаар долоо орчим, нийт 147.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шилжүүлэхээр төлөвлөлөө.

Долоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ.  0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр 50.0 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг,эхэд улирал бүр 240.0 мянган төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ арга хэмжээнд нийт 72.8 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар төлөвлөлөө.

Найм. Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тэтгэврийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Нийт 400 гаруй  мянган хүний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 62.7 мянган хүний тэтгэвэр, 50.3 мянган хүний асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд 17.8 тэрбум төгрөг тус тус нэмж төлөвлөлөө.

Ес. Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулна. Малчдын  нийгмийн баталгааг сайжруулах арга хэмжээг 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хэрэгжүүлэхэд зориулж 44.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс Тэтгэврийн санд шилжүүлж зарцуулна. Ингэснээр цаг агаарын эрс тэс хүнд нөхцөлд, жилийн дөрвөн улирал тасралтгүй хөдөлмөрлөж нийгмийн даатгалд хамрагдаж байгаа эрэгтэй 54-58, эмэгтэй 49-53 насны нийт 13.5 мянган иргэн тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тэдний нийгмийн баталгаа сайжрах болно.

Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд маш цөөн тоогоор хамрагдаж байгаа малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалд сар бүр төлөх шимтгэлийг 50 хувиар бууруулж тэднийг эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ. 

Арав. Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьж шинэчлэх ажлыг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ. Шинэ цэвэрлэх байгууламж  ашиглалтад орох хүртэл хугацаанд одоогийн цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, нөхөн сэргээх, үнэргүйжүүлэхэд зориулж 35.0 тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл, арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд үүнд ирэх онд 10.0 тэрбум төгрөг зарцуулна.

Арван нэг. Төсөв хэлэлцэх, батлах үйл явцыг хариуцлагажуулна. "Нэмсэн бол хас”  зарчим нэвтрүүлж төсөв хэлэлцэн батлах тогтолцоог хөгжсөн улс орнуудын сайн жишигт хүргэнэ.  Эдийн засгийн мөчлөг дагасан төсвийн бодлогыг халах, төсвийн сахилга батыг сайжруулахад чиглэсэн төсвийн шинэчлэл хийх зорилгоор төсөв хэлэлцэн батлах үйл явцад зарчмын томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. 

УИХ, Засгийн газрын өргөн мэдүүлсэн жилийн төсөв, түүний тодотголыг Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж хэлэлцэн батлахдаа нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх, хэрэв тодорхой хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төслийг нэмэгдүүлэх бол бусад хөтөлбөр, төсөл, арга хэмжээний зардлаас мөн хэмжээгээр бууруулдаг байх, татварын хэмжээг бууруулах бол зардлыг мөн хэмжээгээр бууруулдаг байх зарчмын  өөрчлөлтийг  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусган өргөн мэдүүлээд байна.

Түүнчлэн Төсвийн сахилга бат, хяналтыг сайжруулах,  төсвийн  тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүгнэлт гаргах  үүрэг бүхий  хараат бус, бие даасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулахаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. 

Бусад хөгжсөн оронд байдаг нийтлэг жишгийн дагуу эрүүл, зөв төсвийн тогтолцоотой болоход энэ өөрчлөлтийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн  ойлгон хүлээн авч шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна

Арван хоёр.  Төсвийн сахилга хариуцлагыг чанд мөрдүүлнэ. "Хямарсан эдийн засагтай Монгол Улсын төсөв мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн.

Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална. Ард түмний хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна ” гэдгээ  Ерөнхий сайдаар томилогдох үедээ энэ индрээс би хэлж байсан.

Манай улсын  эдийн засаг  хүндрэлээс бүрэн гараагүй, зарим талын бэрхшээл тулгарсан хэвээр байна.  Үүний шалтгаан нь төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой бий болсон гэж олон улсын банк, санхүүгийн  байгууллагууд дүгнэж байгаатай Ерөнхий сайд миний бие санал нэг байна.  Бид олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудтай хамтран сахилга хариуцлагыг тогтоож, эдийн засгийг хөгжлийн зөв голдрилд нь оруулна. 

Сахилга хариуцлага гэж юу байх, үүнийг хэрхэн дагаж мөрдөхийг төрийн алба, бүх шатны төсвийн байгууллагаас эхлэн тогтоон мөрдүүлнэ. Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар багш, эмч, төрийн бусад албан хаагчдийн цалин орлого, нийгмийн баталгааг шат дараатайгаар шийдэх боломж бий болно гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. 

Төрийн албан хаагчдын цалинг олон улсын байгууллагуудтай  хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн дагуу 2019 он дуустал нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын амлалтаа хэрэгжүүлнэ. Харин хэн үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж байна тэр албан хаагч нэмэлт урамшуулал авдаг байх зарчимд шилжинэ. Энэ талаар бүх шатны төсөвт байгууллагын захирагч нарт Албан даалгавар хүргүүлсэн.

Төрийн албан хаагчдын жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээг дүгнэж, ажлын бүтээмж, сахилга, хариуцлага,  ажлын үр дүнг харгалзан урамшуулдаг тогтолцоог бий болгох замаар тэдний орлогын баталгааг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны хуулийн төсөл болон эдгээр хуулийн хамт өргөн барьсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.

Төстэй мэдээллүүд

УИХ-ын 49 гишүүн төсвийн тодотголыг баталлаа

УИХ-ын 49 гишүүн төсвийн тодотголыг баталлаа

2017/04/14, 11:15
2017 оны өөдрөг төсөв

2017 оны өөдрөг төсөв

2016/11/14, 16:37
3,8 их наядын төслийг 547,3 тэрбум болгож танав

3,8 их наядын төслийг 547,3 тэрбум болгож танав

2016/11/01, 09:55
Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

Төсвийн тодотгол батлагдаж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

2016/09/10, 10:51

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

9 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

11 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

9 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

13 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

12 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

16 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

18 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

23 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

26 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

26 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

13 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

20 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

24 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

29 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

26 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

19 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

14 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

28 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

42 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

28 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23895 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19812 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18973 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18866 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18447 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17361 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16624 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16251 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14926 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14806 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14382 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14352 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13687 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51005 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31501 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18447 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8877 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10835 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7543 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9875 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8558 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11420 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6836 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.