| |
БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага хамтран Монгол Улс дахь бог малын мялзан өвчний нөхцөл байдлын талаар уулзалтыг зохион байгуулж байна.
Улмаар энэ чиглэлийн эрх зүйн зохицуулалтыг мөрдлөг болгохыг судлаачдын зүгээс хөндөж байлаа. Тухайлбал, Амьтны тухай хуульд амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгахыг заасан байдаг бол Нэн ховор, ховор амьтны үндэсний хөтөлбөрт нэн ховор, ховор амьтны тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, зэрэглэлийг дээшлүүлэх, тусгай хамгаалалтыг өргөтгөх арга хэмжээг зайлшгүй авах байдлаар нэн ховор амьтны тархац нутаг, бэлчээрийг малын бэлчээрээс тусгайлан гаргахыг ч тусгасан байдаг аж.
Уг уулзалт энэ сарын 30-ны өдрийг хүртэл Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд үргэлжлэх бөгөөд бог малын мялзан өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөөг эцэслэж, хамтарсан мэдэгдэл боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

