| |
Хог хаягдал нь хөрсийг бохирдуулж халдварт өвчин үүсэх гол хүчин зүйл болдог. Хүн амын дунд тархаж буй нийт халдварт өвчний 20-30 хувь нь орчны бохирдолтой шууд хамааралтай гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сануулдаг. Хог шороотой орчинд амьдардаг хүмүүсийн дийлэнх хувь нь бие бялдрын хөгжил дутуу, ямар нэгэн харшлын өвчтэй байх нь түгээмэл байдаг аж. Энэ ч утгаар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага "Эко буюу Ногоон хөгжил”-ийг эрэлхийлэх болсон. Утаа, ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдол, хайхрамжгүй иргэдийн гудамж талбайд хаясан хог Улаанбаатар хотын хүрээлэн буй орчин бохирдох үндсэн шалтгаан юм. Тэгвэл Нийслэлийн 9 дүүргээс хог хаягдалтай хамгийн үр дүнтэй тэмцэж буй дүүрэг нь Хан-уулынхан. "Хоггүй хороо”, "Хороо сайхан бол Хот сайхан”, "Хоггүй ирээдүй биднээс эхэлнэ”, "Хог хаягдлыг ангилан ялгах” аян гээд олон ажлыг 2017 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж 225 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эдгээр ажлын үр дүнд Хан-уул дүүрэг хур хогноосоо салж чадсан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

