| |
УИХ бол олонхоороо шийдвэр гаргадаг хууль тогтоох дээд байгууллага. Тиймээс ч 76 хүн бүгдээрээ сайн, хүний хайлан байх албагүй. Дийлэнх нь өөрийн үүргээ ухамсарласан байхад болдог. Гэхдээ ард түмний төлөөллөөр сонгогдсон депутат хэн ч байсан өөрийнх нь эрх ашигт хамаараптай асуудлаас бусдыг "ангийнхаа” нөхдөд даатгадаг байж болохгүй юм. Өнөөгийн парламентад УИХ-ын гишүүний эрхэм хүндтэй эрх, үүргийг гоёл, гангараа шиг боддог хүмүүс бий. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 6.1.9 дэх "Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримтгайгаар баривчилснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах боломжгүй” гэсэн заалтыг хүчингүй болголоо. Уг заалтыг хүчингүй болгосонтой давхцаад нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудлыг сөхөж эхэллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

