logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Агаарын бохирдлоос дутахааргүй хөрсний аюул айсуй

Бичсэн:zulaa
2018/01/10/, 10:55
Tweet

Агаарын бохирдлоос дутахааргүй хөрсний аюул айсуй

 

Аюулын харанга дэлдсэн агаарын бохирдлыг бууруулах, арилгах аргаа олж ядсан өдөр хоногууд өмнөх жилүүдийн адил л үргэлжилж байна. Хүн амын өвчлөл, нас баралтын суурь шалтгааны нэгд зүй ёсоор тооцогддог агаарын бохирдол цагийн аясаар ирэх гуравдугаар сарын дунд гэхэд аяндаа "замхарна”.

Үүнийг дагаад агаарын бохирдол, нийслэлийн утааг арилгах тухай шат шатны дарга нарын олон зуун арга, санаачилга ч ирэх арваннэгдүгээр сар хүртэл замхарна. Гэхдээ улаанбаатарчуудыг нэрвэх аюул ингээд алга болчихгүй. Агаарын бохирдол, хорт утаанаас ч аюултай хөрсний бохирдол урь орохтой зэрэгцэн нийт хүн амын эрүүл мэндэд заналхийлсээр "гэснэ”. Өөрөөр хэлбэл, амьсгалах, эргэн тойрноо харах ч аргагүй болтол өтгөрсөн их утаа шингэрэв үү, үгүй юү хөрсний бохирдол аюулын харанга дэлдэнэ гэсэн үг. Үүнийг Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний явцад хийсэн судалгаа, баримтууд бэлхнээ гэрчилнэ.

Хөрсний бохирдол SOS зарлах хэмжээнд хүрсэн
Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнгээс Улаанбаатар хотод хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн (шивтэр) бохирдолт байх ёстой хэмжээнээс хэд дахин давсныг тодотгосон байна. 
Түүнчлэн нийт 77 цэгээс хөрсний дээж авч нян болон хүнд металлын, цацрагийн бохирдлыг шинжлэхэд хөрсний бохирдол аюултай төвшинд хүрсэн гэжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын нийт газар нутгийн 12 хувь нь нянгаар бохирлогдоогүй буюу 88 хувь нь бохирлогдсон ажээ. Бохирдуулж буй хүчин зүйл нь нүхэн жорлон болон ил задгай бие засах газар шингэн болон хатуу хог хаягдал, мөн хөрсний хүчтэй эвдрэл, үйлдвэрийн хог хаягдал, лагаас болж байгааг судалгаа харуулж байна. 184 мянган өрхтэй нийслэл хотын 90 хувь нь нүхэн жорлонтой. Мөн оношилгоонд хамрагдсан 331564 авто машин утааны шүүлтүүргүйгээс хүнд металлаар хөрс бохирдож буй ажээ. Үүнээс улбаалж хүн амын эрүүл мэндэд хортой нөлөөллийн хэмжээ ихэсч 10 хүн тутмын нэг нь нян болон хүнд металлын хороос болж хорвоог орхиж байна. Тэдний дийлэнхийг хүүхэд эзэлж байна гэж НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэр хороололд амьдарч буй айл бүрийн нүхэн жорлон өөрийнх нь гэрээс 10, хажуу айлынхаас 12 метрийн зайтай байрладаг. Мөн арван өрх тутмын долоо нь ялаатай, үнэртэй байдаг бол дөрөв нь булж шинээр ухсан байдаг. Үнэртэй, ялаатай жорлон хөрсийг эргэн тойрондоо 20 орчим метр зайнд бохирдуулдаг аж. Гэр хорооллын 184 мянган өрх гээд тооцохоор нүхэн жорлон хөрсийг ямар ихээр бохирдуулж байгаа нь ойлгомжтой ч тооцоход хүндрэлтэй. Тиймээс стандартын шаардлага хангасан нүхэн жорлонг хэрэглэхийг айл өрх бүрээс шаардахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Нүхэн жорлонгийн стандарт батлагдаж энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн ч хөрсөн дээрээ хэрэгжилтийг шалгах, нягтлах боломж хомс. 
Манай улс хөрсний бохирдлын 77 стандарт, байгаль орчин, эрүүл мэндийн сорилын долоон лаборатори, цэвэрлэх байгууламжийн 20 гаруй стандарттай. Гэвч амьдралд мөрдөж хэрэгжүүлэх тухайд учир дутагдалтай. 

Судалгаа юу өгүүлж байна вэ
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний дагуу улсын хэмжээнд нийт 320 цэгт хяналт шинжилгээ хийсэн байдаг. Хяналт шинжилгээнд Улаанбаатар хотын найман дүүргийн 90 цэг буюу Багануур дүүргийн ес, Хан-Уул дүүргийн 18, Налайх дүүргийн дөрөв, Баянзүрх дүүргийн 21, Чингэлтэй дүүргийн найм, Багахангай дүүргийн тав, Сүхбаатар дүүргийн 13, Сонгино-Хайрхан дүүргийн 12 цэгт, Орон нутагт 21 аймгийн 230 цэг буюу Архангай аймгийн 16, Баян-Өлгий аймгийн 12, Баянхонгор аймгийн 14, Булган аймгийн 13, Говь-Алтай аймгийн 16,  Говьсүмбэр аймгийн найм, Дархан-Уул аймгийн 13, Завхан аймгийн 14, Орхон аймгийн 20, Өвөрхангай аймгийн 14, Сэлэнгэ аймгийн 15, Хөвсгөл аймгийн 18, Төв аймгийн 14, Увс аймгийн 10, Хэнтий аймгийн 10,  Дорноговь аймгийн тав, Дорнод аймгийн гурав, Дундговь аймгийн гурав, Өмнөговь аймгийн дөрөв, Сүхбаатар аймгийн гурав, Ховд аймгийн таван цэгийг хамруулсан байна. Шинжилгээгээр хөрсөн дэх  кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлыг рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан нэг кг хөрсөнд агуулагдах агууламжийг тодорхойлсон байна. Эндээс Улаанбаатар хотын хөрсний чанар болоод бохирдлын хэмжээг хэрхэн дүгнэснийг хүргэе. 
Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдах хүнд металуудын дундаж агууламж кадми 2.3 мг/кг, хар тугалга 18.8 мг/кг, мөнгөн ус 0.4 мг/кг, бром 0.8 мг/кг, хром 0.2 мг/кг, цайр 225.4 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 30.8 мг/кг, стронци 593 мг/кг байжээ. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сүхбаатар дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдол хэвийн хэмжээнд байсан бол мөнгөн ус, хром, цайр, стронцийн хөрсөнд агуулагдах агууламж өссөн дүн гарчээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдаж буй дундаж кадми 0.5 мг/кг, хар тугалга 23.8 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.1 мг/кг, хром 14.3 мг/кг цайр 219.5 мг/кг, зэс 27.3 мг/кг, кобальт 29.4 мг/кг, стронци 544.2 мг/кг байна. Үүнийг хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Сонгинохайрхан дүүргийн хөрс нь кадми, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй харин хөрсөнд агуулагдах мөнгөн ус, хром, цайр, стронци нь өмнөх жилүүдээс өссөн агууламжтай гэж дүгнэжээ. 
Харин Чингэлтэй дүүргийн хувьд хөрсөнд агуулагдаж буй дундаж хэмжээ кадми 0.4 мг/кг, хар тугалга 21.1 мг/кг, мөнгөн ус 0.9 мг/кг, бром 0.7 мг/кг, хром 0.6 мг/кг цайр 330.1 мг/кг, зэс 27 мг/кг, кобальт 32.4 мг/кг, стронци 703.1 мг/кг байна. Энэ нь хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Чингэлтэй дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин цайрын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 30.1 мг/кг-ээр давж бохирдсон байна. Тус дүүргийн Цэцэг төвийн цэгээс авсан хөрсний дээжинд цайр 655.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.2 дахин давж бохирдсон байна гэсэн дүгнэлт гарчээ. Багануур дүүргийн нутаг дэвсгэрийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.2 мг/кг, хартугалга 16.8 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 1.4 мг/кг цайр 139.7 мг/кг, зэс 26.8 мг/кг, кобальт 21.6 мг/кг, стронци 590.2 мг/кг байна. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Багануур дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин тус дүүргийн баруун цэгээс авсан хөрсний дээжинд стронцийн агууламж 981.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 181.3 мг/кг-аар давж бохирдсон байна. Харин Хан-Уул дүүргийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.3 мг/кг, хар тугалга 16.6 мг/кг, мөнгөн ус 0.5 мг/кг, бром 1.2 мг/кг, хром 38.7 мг/кг цайр 163.7 мг/кг, зэс 27.7 мг/кг, кобальт 26.1 мг/кг, стронци 520.9 мг/кг  байна. Хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Хан-Уул дүүргийн хөрс нь кадми, хартугалга, мөнгөн ус, цайр, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Харгиа (47°53’31.8”, 106°53’32.5”) орчмын хөрсөн дэх  хромын агууламж 612.4 мг/кг, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс дөрөв дахин их буюу аюултай агууламжинд хүрч бохирдсон байна. Түүнчлэн хүн ам олноор төвлөрсөн Баянзүрх дүүргийн хөрсөнд агуулагдаж буй дундаж агууламж нь кадми 0.5 мг/кг, хартугалга 26.3 мг/кг, мөнгөн ус 0.3 мг/кг, бром 0.4 мг/кг, хром 0.9 мг/кг, цайр 253.3 мг/кг, зэс 26.3 мг/кг, кобальт 22.2 мг/кг, стронци 509.5 мг/кг байжээ. Энэ нь хөрсний чанарын MNS 5850:2008 стандарттай харьцуулахад Баянзүрх дүүргийн хөрс нь кадми, хар тугалга, мөнгөн ус, хорм, зэс, кобальт, стронци зэрэг хүнд металлын бохирдолгүй байна. Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, "Нарантуул” зах, Төмөр замын засварын газар, XIII хорооллын ШТС, "Да хүрээ” захын  хөрс цайрын бохирдолтой буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1-2.1 дахин их агууламжтай байна гэж гарчээ. 

Орон нутагт ч хөрсний бохирдол асуудал дагуулж эхэллээ
Эдгээрээс гадна орон нутгийн хэмжээнд хийсэн хөрсний бохирдлын үнэлгээг хүргэе. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний нэг хэсэг болох хөрсний бохирдлыг шинжлэн тогтоох судалгаа, шинжилгээний хүрээнд орон нутагт 298 цэгт хөрсний чанарын хяналт шинжилгээ хийсэн байна. Хөрсөнд агуулагдах хүнд металлын шинжилгээгээр нэг кг хөрсөнд агуулагдах кадми, хартугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронци зэрэг  хүнд металлыг  рентгенфлоурсценцийн спектрофотометр ашиглан Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторид шинжилгээ хийжээ. Шинжилгээний дүнгээс харахад, Архангай аймгийн хувьд зарим газар жишээ нь, Цагаан давааны цэгээс авсан хөрсний дээжинд стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 185.2 мг/кг-аар давж бохирдсон байна. Мөн Баянхонгор аймгийн "Магнай трейд” цэгийн хөрсний дээжинд цайр 359.2 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 59.2 мг/кг-аар, стронци 931.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 131.3 мг/кг–аар давж бохирдсон байна. Баянхонгор станцын хөрсөн дэх цайрын агууламж 318.1 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 18.1 мг/кг-аар, I сургуулийн хашаанаас авсан хөрсний дээжинд стронцийн агууламж 971.8 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 171.8 мг/кг-аар давж бохирдсон гэсэн дүн гарчээ. Түүнчлэн Булган аймгийн Дээд дөрвөн замын цэг дэх хөрсний дээжинд кадмийн агууламж 3.3 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.3 мг/кг-аар давж бохирдсон байна. Бүх цэгийн дээжинд стронцийн агууламж 59.3-аас 943.2 мг/кг-аар давж бохирджээ. Харин Говь-Алтай аймгийн хөрсөнд кобальт зөвшөөрөгдөх хэмжээнээс өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд цэгчилсэн байдлаар харахад, "Шинэ-Алтай” зах, I сургууль, хангамж, дулааны цахилгаан станц орчмын цэгийн хөрсний дээжинд хромын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20.9-86.7 мг/кг-аар, Говийн нурууны цэгт стронцийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 366.6 мг/кг-аар давж бохирдсон нь тогтоогджээ. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн Баян нексус цэгийн хөрсний дээжинд кадмийн агууламж 4.6 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 1.6 мг/кг-аар, хар тугалганы агууламж 680.5 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 580.5 мг/кг-аар давсан ба хортой агууламжийн түвшинд хүрч бохирдсон байна. Дээрх цэгт цайрын агууламж 2356 мг/кг буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 7.8 дахин давж аюултай агууламжийн түвшинд хүрч бохирдсон байна. Харин Дархан хотын Кремцийн үйлдвэр, Төрөхөөс зүүн түүш 300-т гэр хороолол, ТЭЦ, Эрэл цементийн цэгүүдэд стронцийн агууламж 2.3 мг/кг-аас 206.3 мг/кг-аар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давж бохирдсон байна. Бусад аймгийн хувьд Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймагт хийгдсэн хөрсний чанарын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээс харахад MNS 5850:2008 стандартаас давсан агууламжгүй хэвийн үзүүлэлттэй байна гэсэн дүгнэлт гарчээ. 

Хөрсний нян шинжлэх лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна
Эндээс тус судалгаа, шинжилгээг хийсэн албаныхан "Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн хөрсний бохирдол ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувь буюу 1.8 гаруй сая хүн энгийн, доторлогоогүй нүхэн жорлон ашигладаг. Үүний улмаас хүний ялгадас хөрсөнд шууд шингэж, хөрс, усны бохирдол үүсэх гол шалтгаан болж байгаа бөгөөд гэр хорооллын зарим бүсэд гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байна. Улаанбаатар хотын хөрсөн дэх хүнд металлын бохирдол жилээс жилд өсч, зарим газруудад зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан агууламжтай байгаа учир бохирдлыг бууруулах, саармагжуулах арга хэмжээг цаг алдалгүй төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг нотолж байна.  Улаанбаатар хотын хэмжээнд жилд нэг удаа 102 цэгт хүнд металл болон агрохимийн хяналт шинжилгээ хийж байна.  Энэ нь тухайн орчны хөрсний бохирдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Тиймээс жилд хоёр удаа хяналт шинжилгээ хийх, хөрсний хяналтын цэгийн тоог нэмэх, хөрсний нянгийн шинжилгээ хийх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах чухал шаардлагатай байна. Орон нутагт хоёр жилд нэг удаа 296 цэгт хүнд металл болон агрохимийн хяналт шинжилгээ хийж байна. Энэ нь тухайн орчны хөрсний бохирдлыг бүрэн илэрхийлж чаддаггүй. Тиймээс жилд нэг удаа хяналт шинжилгээ хийх, хөрсний хяналтын цэгийн тоог нэмэх, хөрсний нянгийн шинжилгээ хийх, лабораторийн хүчин чадлыг сайжруулах чухал шаардлагатай байна. 
Шат шатны байгууллагынхан арга хэмжээ авч, хөрсний бохирдлыг бууруулах, арилгахаар ажиллаж буй ч агаарын бохирдлын нэгэн адил улирлын чанартай SOS зарлаж, газар гэсэж, халдварт өвчин дэгдэх үеэр холбогдох албаныхан хийж буй ажлаа тайлагнадаг ч дорвитой үр дүн хараахан гараагүй л байна. Үүний хамгийн том жишээ бол гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг байгальд ээлтэй ариун цэврийн байгууламжаар солих ажиллагааны хайнгадуухан бөгөөд урагшилж өгдөггүй байдал юм.

Үндэсний шуудан сонин

Төстэй мэдээллүүд

Томоохон зах орчмын хөрсний бохирдол ихтэй болжээ

Томоохон зах орчмын хөрсний бохирдол ихтэй болжээ

2017/04/29, 15:23
Улаанбаатар усгүй болохын цагт

Улаанбаатар усгүй болохын цагт

2017/04/27, 13:07
УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ БОХИРДОЛ УЛААН ГЭРЭЛ АНИВЧУУЛЖ БАЙНА

УЛААНБААТАР ХОТЫН ХӨРСНИЙ БОХИРДОЛ УЛААН ГЭРЭЛ АНИВЧУУЛЖ БАЙНА

2016/04/09, 01:16
Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай төвшинд хүрчээ

Улаанбаатар хотын хөрсний бохирдол аюултай төвшинд хүрчээ

2016/03/09, 11:19

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

"Орион" хөлөг Дэлхий рүү буцах замынхаа хагасыг туулжээ

2 | 0 | 2026/04/10, 14:07
gallery image

Нутгийн зарим хэсгээр цас орно

4 | 0 | 2026/04/10, 10:28
gallery image

ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ

4 | 0 | 2026/04/10, 10:26
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

3 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

5 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

7 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

6 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

6 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

5 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

6 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

8 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

5 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

8 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

12 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

12 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

11 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

11 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

11 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

9 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

16 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

19 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

15 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

13 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

11 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

12 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

19 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

13 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

14 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

17 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

13 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

14 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

12 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

21 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

17 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

23 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

17 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

36 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

14 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

17 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

18 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

17 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

40 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

44 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

34 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

40 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

14 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

17 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

33 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

28 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

26 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

25 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

29 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

23 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

25 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

23 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

32 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22093 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21361 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20924 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19427 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18810 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17567 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16162 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15220 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13523 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5900 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9885 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.