| |
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг ирэх гуравдугаар сард албан ёсны нөхөрсөг тоглолтод оролцохоор болжээ.
Манай шигшээ багКуала-Лумпур хотноо2018 оныгуравдугаар сарын 22-ндталбайн эзэн Малайзын шигшээ багтай тоглох бол27-нд Маврикийн (Mauritius) шигшээ багийг Улаанбаатар хотноо хүлээн авна.Угтоглолт Монгол Улсад болж буй FIFA-гийн албан ёсны анхны нөхөрсөг тоглолт/FIFA Tier 1 Friendly Match/юм.
Монгол Улсын үндэсний шигшээ баг одоогоор FIFA-гийн чансааны 189 дүгээр байрт бичигдэж байна. Харин Малайзын шигшээ баг 175-д, Маврикийн шигшээ баг 157-дэрэмбэлэгдэж байгаа юм.Манай шигшээ баг энэ нөхөрсөг тоглолтод амжилттай тогловол өөрсдийн чансаагаа ахиулах боломжтой.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман улсын мэргэжилтэн Майкл Вайсс ойрын ирээдүйд гурван том зорилго тавиад байгаа нь олон улсын туршлага хуримтлуулах, FIFA-гийн чансаагаа улам дээшлүүлж, Зүүн Азийн АШТ-д оролцох юм.Иймдманай тамирчид ирэх сарын 01-20-нд нэгдсэн бэлтгэлд хамрагдана. Мөнхоёрдугаарсарын 20-ноос гуравдугаар сарын 20-ндБНХАУ-д бэлтгэл хийхюм. Одоогоор нийт 29 тоглогч Үндэсний шигшээ багийн бэлтгэлд дуудагдсанбөгөөдтэднээс 23 тоглогч нөхөрсөг тоглолтын мэдүүлэгт багтахюм.
Шигшээ багийн бэлтгэлд дуудагдсан 29 тоглогч:Хаалгач: А.Сайханчулуун (Улаанбаатар Сити), Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик 220), Б.Ариунболд (Эрчим)
Хамгаалагч: Д.Төрбат (Атлетик 220), О.Мөнх-Оргил (Дэрэн), Ц.Энхжаргал (Эрчим), А.Мөнхнасан (Эф Си Улаанбаатар), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), А.Нармандах (Дэрэн), О.Оюунбаатар (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), М.Алтанхүү (Улаанбаатар Сити)
Хагас хамгаалагч: С.Ганхуяг (Хангарьд), Б.Цэрэнбаяр (Улаанбаатар Сити), Г.Гантогтох (Улаанбаатар Сити), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Б.Батмөнх (Дэрэн), Ц.Мөнх-Эрдэнэ (Хангарьд), А.Тэмүүжин (Дэрэн), Б.Балжинням (Хоромхон), Ж.Сүндорж (Улаанбаатар Сити), Д.Билгүүн (Дэрэн), М.Төгөлдөр (Эрчим), О.Баяржаргал (Эф Си Улаанбаатар)
Довтлогч: Н.Наранболд (Атлетик 220), П.Энхбилэг (Гоёо Эф Си), М.Жансерик (Дэрэн), Ц.Түмэнжаргал (Улаанбаатар Сити), С.Гал-Эрдэнэ (Эрчим)нарын нэрс багтжээ.
Д.Өлзий
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

