| |
Иракийн Курдын өөртөө засах бүсийн Сулайман хотын хэдэн зуун жагсагч 29-нд, Туркууд Сирийн умард нутагт цэргийн ажиллагаа явуулж буйг эсэргүүцлээ.
Хэргийн газар байсан хүний хэлснээр, жагсагчид англи, курд хэлээр бичсэн лоозон өргөж, Туркуудын Сирийн Африн нутагт явуулж буй цэргийн үйл ажиллагааг арга хэмжээ авч хориглон зогсоохыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна.
Жагсагчид мэдэгдэл нийтэлж, Туркийн цэрэг дайны ажиллагааг эсэргүүцэх байр сууриа илэрхийлэхийг Иракийн Курдын эрх баригчдаас шаарджээ.
Энэ сарын 21-ээс Турк Сирийн Африн нутагт цэрэг дайны ажиллагаа явуулж, Курдын зэвсэгт хүчин, ард түмнийг хамгаалах армид цохилт өгч байгаа юм. Ард түмнийг хамгаалах арми бол Курдын ажилчны намын зэвсэгт хүчний Сири дэх салбар мөн гэж Турк үзэж байна. Курдын ажилчны намыг Туркийн засгийн газар террорист байгууллагын жагсаалтад оруулсан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

