Хятадын томоохон банкуудын хувьцаа сүүлийн гурван жилд дундаж үнээс доогуур арилжаалагдаж байсан. 2018 он гарсаар байдал эсрэгээр эерэг тийш эргэж байна. China Construction Bank болон Industrial & Commercial Bank of China банкуудын санхүүжилт сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа цэвэр активаасаа давлаа.
Дэлхийд 4-т жагсах Agricultural Bank of China банкны хөрөнгө өнгөрсөн нэг сарын хугацаанд 21% өсчээ. Харин Bank of China болон China Citic Bank банкных – 19% нэмэгдсэн байна.
Deutsche Bank AG банкны үнэлгээгээр 2017 оны эхний хагаст Хятадын дөрвөн том банкны (Industrial & Commercial Bank of China, Bank of China, China Construction Bank болон Agricultural Bank of China) олгосон ашиггүй зээлийн хэмжээ 2% байгаа бол бусад банкнуудын хувьд энэ тоо 17% байна.