| |
1. Зөвхөн савангаар угаана.
Хувцасаа угаахдаа анхаарах зүйлс
- Угаалгын нунтагаа тохирсон усанд, тохирсон тунгаар хийж байгаарай. Зааврын сайтар унш. Хэрвээ илүү хийвэл хувцасанд шингэсэн угаалгын нунтагын химийн буодисууд нь хичнээн зайлсан ч арилахгүй байх нь бий. Энэ нь хувцасаар дамжин хүний арьсанд харшил өгөх магадлалтай байдаг. Ялангуяа хүүхдийнхээ хувцасыг угаахдаа анхаараарай.
- Угаалгын нунтаг сонгохдоо өөрийн хэрэгцээнд тохируулан авах хэрэгтэй. Жишээ нь гараар угаах зориулалттай угаалгын нунтгыг автомат угаалгын машинд хийвэл машины эд эвдрэх магадлалтай байдаг. Тиймээс автомат угаалгын машинд зориулсан нунтаг сонговол эд ангийг нь хамгаалж чадах юм. Харин угаалгын машинд зориулсан нунтаг ашиглан гараар угаавал арьсыг тань гэмтээх болно гэдгийг анхаараарай. Хэрвээ та хагас автомат угаалгын машинтай бол гараар угаах зориулалттай нунтаг сонгоорой
- Хамгийн сайн угаалгын нунтгыг сонгох хэрэгтэй. Мөн усны халуун хүйтнийг тохируулаарай. Хэт халуун усанд угаалгын нунтагны үйлчилгээ буурдаг. Харин сайн угаалгын нунтаг хүйтэн усанд ч бохирдлыг сайн арилгадаг юм шүү
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

