| |
АНУ-ын үнэт цаасны зах зээл сүүлийн хоёр жилийн хамгийн хар долоо хоногийг тууллаа хэмээн Блүүмберг мэдээлэв. Гэвч хөрөнгө оруулагчид энэ сарын 14-нд нийтэд зарлагдах АНУ-ын инфляцийн төвшний үзүүлэлтийг хүлээсээр байна. Аж үйлдвэрлэлийн S&P 500 индекс өнгөрсөн долоо хоногт 5.2 хувиар унасан нь 2016 оны нэгдүгээр сараас хойшхи хамгийн томоохон уналт боллоо. Түүнчлэн сүүлийн үед өндөр өсөлттэй байсан хувьцаануудын ханш ч бараг 12 хувиар буурчээ. Харин одоо худалдаачид Америкийн дараагийн долоо хоногийн хэрэглээний үнийн мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлж байна. Үнэт цаасны хөрөнгө оруулагчид инфляц өснө гэсэн хүлээлттэй байгаа юм.
Инфляц болон хэрэглээний үнийн индексийн мэдээг америкийн хөрөнгө оруулагчид хүлээж байна. Энэ мэдээлэл нь тэдэнд дараагийн хөрөнгө оруулалтаа төлөвлөхөд ихээхэн чухалд тооцогдож байгаа юм. Хэрэв АНУ-ын хэрэглээний үнийн индекс ирэх лхагва гаригт нийтэд зарлагдвал үйлдвэрлэлийн үнийн индекс дараа өдөр нь зарлагдах төлөвтэй байна. АНУ-ын хэрэглээний үнэ өнгөрсөн арванхоёрдугаар сард 2.1 хувиар өссөн бөгөөд энэ нь энэ сард тогтвортой хадгалагдах төлөвтэй байна. Үнэт цаасны зах зээл энэ сард инфляцид ихээхэн мэдрэг хамааралтай байгаа юм. Засаг захиргаанаас татварыг хөнгөлөхөөр төлөвлөж буй нь эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж шинжээчид үзэж байгаа билээ. Зах зээлийн өөрчлөлтийг доорх хэсэгт харуулав.
Хувьцааны ханшийн өөрчлөлт:
Үнэт цаас
Бараа бүтээгдэхүүний үнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Ж.ЦОГЗОЛМАА
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

