logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

“Өглөгийг хичээж, өөрийн сэтгэлээ зассан бүхэнд ээлтэй”

Бичсэн:saikhnaa
2018/02/12/, 11:21
Tweet

"Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн өнгийг "Салан дагцал” буюу үхэр зурагт хэрхэн зурсныг сүм хийдийн тэргүүн нар, зурхайч, шашны зүтгэлтнүүд ингэж үзэж байна. Тэдний байр суурийг хүргэе.

 
Д.ЧОЙЖАМЦ: ЦАГААН САР ТУСГААР ТОГТНОЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ ЮМ

/Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба/

 
Гэрэл зургийг mpa.mn

Уламжлалт баярын нэг Цагаан сараараа монголчууд аав ээж, өтгөс буурал, төрөл төрөгсөдтэйгөө учран золгож, энх мэнд, элбэг сайхны бэлгэ ерөөлийг бүрдүүлдэг учиртай. Хуучин он хангиран одож, шинэ оноо угтан золгож байгаа нь нэг цаг хугацаанаас огт өөр цаг хугацаанд шилжиж байгаа зүйл бус энэ нь цаг хугацааны үргэлжлэл болой.

Бурханы шашинтан бидний хувьд шашин соёлын шавхагдашгүй олон талт өв сан, мэдлэг ухаан, ёс заншлаа сэргээх, хадгалах, өвлүүлэхийн төлөө өөрсдийн боломж бололцооны хэрээр чармайн ажиллаж ирлээ. Монголын ард түмний уламжлалт шашин соёл, ёс заншил, эх орноо гэсэн ухамсар ч улам бүр сэргэж байгаа нь бахархууштай. Цагаан сараа өвөг дээдсийнхээ өвлүүлж ирсэн үнэт ёс заншил, өв уламжлалаа баримталж элдэв суртлыг номлогч. нөлөөнд авталгүй тэмдэглэж, хойч үедээ уламжлуулан өвлүүлж үлдээхийг хаа хаанаа бодууштай.

Энэ сайхан баяраараа бие,хэл, сэтгэлээ тэгшитгэх буюу амар мэндийг зөв эрж, билигтэй сайхан үгийг хөөрөлдөж, гадаад төрх байдал. явдал мөрөө засаж, уур шунал, атаа хорсол зэрэг муу сэтгэлийг дотроо үл агуулж сэтгэлээ шинэтгэн шинэлэн өнгөрүүлэхийг эрхэмлэвээс зохилтой. 

Дорно дахины Азийн улс орнууд бурхан шүтээн болоод нэг нэгнээ хүндэтгэн дээдэлж, таван зүйлийн өргөл тахил, сайхан дүрс, сайхан дуу, сайхан үнэр, сайхан амт, сайхан хүртэхүйг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу монголчууд Цагаан сарын баяраараа гэр орон, гаднах орчноо цэмцийлгэж, шинэ хувцас зүүсгэлээ асааж, сонсголонтой үгсийг хэлэлцэж, арц хүж тэргүүтэн анхилам үнэртнийг уугиулж, амтат идээ ундаагаар дайлж, хамгийн зөөлөн хүртэхүйн дээд болсон хадгаа барин золгодог.

Монголчууд бид бусдад номын өглөг, асралын өглөг, эдийн өглөг зэргийг өгч баярлуулан буян хураадаг уламжлалтай. Монголчууд та бүхэндээ оюуны тусгаар тогтнолын илэрхийлэл болсон уламжлалт ёс заншлаа халаглан, эцэг өвгөдөөс өвлөн авч үеийн үед энх тунх оршин буй байгаль дэлхийгээ хайрлаж, үндэсний шашин соёлоо эрхэмлэн дээдэлж явахын сайхан ерөөлийг дэвшүүлье.

Р.ОЮУНЧИМЭГ: ЖИЛ ОРЖ БУЙ ХҮМҮҮС ОНЦГОЙ ЗАСАЛТАЙ

/"Баянбүрд” зурхайн төвийн зурхайч, академич/

-Энэ жил ямар жилтнүүд онцгойлон засал хийлгэхээр зурхайд буусан вэ?

-Тийн унжлагат шороон нохой жилд 13, 73-ны жил орж байгаа хүмүүс бие махбодийн хямралтай, 25, 85-ны жил орж буй хүмүүс ад зэтгэр босох нигууртай 37, 97-ны жил орж буй хүмүүс дайсан махбодтой тул тус, тус онцгойлон анхаарах хэрэгтэй. Түүнчлэн 49-ний жил орж буй бол хийморь доройтох, 61 настнууд төрсөн махбодтой, шулмын хөнөөл гарах гэж зурхайд буужээ. Жил угтаж ордог үдэж гардаг учир эдгээр хүмүүс угтаж засал хийлгэх хэрэгтэй.

-Харш гэж ярьдаг даа, үүнд ямар жилтнүүд багтаж байна?

-Луу жилтнүүд дүнгэр ба их харш. Бар, морьтон ивээл жилтэнгүүд түнсүм засалтай. Гахай жил гарз гарах, сэтгэл энэлэх гэм буй.

-Суудал өнцөгдсөн жилтнүүд юу анхаарах вэ?

-Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэн суудал өнцөгдсөн тул засал хийлгэ. Догсүм, Доржнамжим, Цэнд, Цэвэгмидийн чого. Жанцан зимой бүжин, Цагаан шүхэрт, Базарсад, Жадамба тус тус уншуул.

-Хийморийн буулттай ямар өдрүүд байна вэ?

-Нохой жилд ганц тохиох хийморь буулттай өдөр бар, морь, нохой жилтнийх ирэх сарын 27-нд тохиож байгаа бөгөөд эдгээр жилтэн баруун зүгт, тахиа, үхэр, могой жилтнийх ирэх долоодугаар сарын 30-нд тохиох бөгөөд эдгээр жилтэн хойд зүгт, хулгана, луу, бич жилтнийнх 2019 оны нэгдүгээр сарын 17-нд тохиож буй бөгөөд зүүн зүгт, туулай, хонь, гахай жилтнийх 2019 оны нэгдүгээр сарын 20-нд тохиох тул урд зүгт тус, тус дарцгаа хийсгэвэл зохилтой. Жилийн ерөнхий төлөв байдал болоод жилүүдийн зурлага тодорхой байгааг бүгд дор бүрдээ судалж, харж байгаа гэж найдна.
 
Монгол түмэн, сүсэгтэн олон та бүхэн минь зурхайн зурлагад буусныг болгоож, биеэ энхрийлж, бусдыг хүндэлж, эв эеийг хичээж, ургаж буй жилээ ерөөлөөр угтаж, сэтгэлдээ түмэн амгалантай, сар шинэдээ сайхан шинэлээрэй. Эрүүл байж, дор бүрдээ ажил үйлсийг эрхэмлэвээс хөдөлмөрийнхөө үр шимийг дүүрэн хүртэх сайхан жил гарч байна. Тийн унжлагат хэмээх модон нохой жилдээ Монголын ард түмэн эвсэн найрамдаж, улс орноо хөгжүүлэх үйлсэд хүн бүр зүтгэж улс эх орон минь хөгжин дэлгэрэх болтугай.

Д.ТАЙВАНСАЙХАН: ӨГЛӨГ БУЯНЫГ ХИЧЭЭВЭЛ ДЭВЖИНЭ

 /Гарма Гаржүд Үржинпэрэнлайлин хийдийн тэргүүн, гэвш/

 

-Энэ жилийн өнгийг та юу гэж үзэж байна?

 -Зурхайн зурлагаас харахад хур бороо тэгш, үр тариа ургац шим сайтай сайхан жил гарч байна. Хөгшдөд хатуу, залууст амгалантай, хүүхдэд ширүүн гэж зурхайд буусан. Зарим халууны улиралд өвчин дэгдэнэ. Улс орны хөгжил дэвшил сайжирч амгалантай болно. Ард зоны амьдрал сайжирна. Салхи, шуурга намдуу. Өглөг тэтгэлэг сайжрах сайн нигууртай.

-Өглөгийн жил байна, өглөгийг дээдэл гэж зурхайч, шашны зүтгэлтнүүд хэлж байна. Өглөг гэдгийг тодруулж айлдана уу?

-Өгье л гэвэл, ямар ч хүнд боломж бий. Мөнгөгүй байж болох ч эрүүл саруул, гар хөл нь хөдөлж ажил хөдөлмөр хийж чадаж байгаа хүн бусдад тустай үйлийг бүтээж, хэнд ч тусалж чадна шүү дээ. Хүнд сайныг санаж, тустайг хэлэх, сануулах нь ч өглөг болно. Сайхан үг хэлэх ч бас өглөг. Өгье гэвэл бүх хүнд боломж бий.

-Бүгд тийм байж, өгч чадах болов уу?

-Өөрийн сэтгэлээ таньж, өөрийгөө толинд харсан мэт дотоод сэтгэлдээ харж, би-гээ тольдож буй хүн бусдад тусалж, өглөг өгч буян үйлдэж чадна. Ядаж л уур уцааргүй тайван амгалан нүдээр орчин тойрноо хар л даа. Тэр бас өглөг. Иймээс залууст захих зүйл асар их байна.

-Залууст ямар сургаал айлдах вэ?

-Оюунаа хөгжүүлж, хөдөлмөрийг гололгүй хийгээрэй. Улс орны төлөө, хувь амьдралынхаа сайн сайхныг бас бодож хичээн зүтгэж, уламжлал ёс заншлаасаа сайн суралцаж, өвгөд өтгөсөө хүндэтгэж, тэднээс суралцан асрал тэтгэмж, өглөг буяны ажлыг эрчимжүүлэн дэвжин дээшлэхийг хүсье. Зурлага ийм, тийм гарч гэж сэтгэл хямрах зүйл нэгээхэн ч үгүй. Суудал өнцөгдсөн, жил орсон яах билээ гэж айх хэрэггүй.

Бүхий л арга замыг зурхайн ном, жилийн зурлага зааж байдаг. Заслаа тухай бүрт нь хийлгэж, зурхайн зурлагад юу гэж буусныг анхаарч амьдрал ахуйдаа мөрдлөг болгож өөрсдийгөө хайрлаж, бусдыг хүндлэх, бусдыг хайрлах нь бүр ч их хүчийг өгдөг гэдгийг санаж эв эеэ хичээж явах нь зүйтэй. Түмэн олондоо амгалантай сайн байхын ерөөл дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Г.ПҮРЭВБАТ: ХООСОН ШҮТЭХ БУС МӨН ЧАНАРЫГ ОЙЛГО

/Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурханч лам/

 
Гэрэл зургийг mpa.mn

-Цагаан сараар Лхам бурхан зочилж ирдэг гэж айл бүр идээ ундаа өргөдөг. Ямар билэгдэлтэй юм бэ?

-Бурханы мэндэлсэн өдөр, Цагаан сар гэх зэрэг нь онцгой бэлгэдэлтэй. Уг чанартаа хүний төрсөн өдрийг тэмдэглэдэгтэй адил утгатай. Нас нэмсний баяр, ураг төрлийн баяр шүү дээ. Шинийн 1-нээс 15-ныг хүртэл бурхан багш хувилгаан дүрээ олсон гайхамшигтай буяны өдрүүд үргэлжилдэг. Энэ өдөр үйлдсэн буян хэдэн зуун мянгаар арвиждаг. Тиймээс шинийн 1-нээс 15-ныг хүртэлх өдрүүдээр гандангуудад "Их ерөөл” хурдаг. "Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн үг байдаг.

Тиймээс хүн болгон өөр өөрийнхөө заслыг бэлгэшээгээд засуулчихвал зөвхөн жил битгий хэл нэг насаараа бурхан болж төрдөг. Иймд хүн бүр ариун зорилгынхоо төлөө, тэр бүхнийг төгс үзүүлсэн чанарын төлөө агуу зүйлийг хүн төрөлхтөнд номлосон өдрийг баясгах нь зөв зүйтэй биз ээ. Бурхдын мэндэлсэн өдөр онцгой. Мэдээж тэд жирийн өдөр мэндлэхгүй. Онцгой тохиол байгаа. Тэр хүмүүсийн тэмдэглэлт өдөр агуу байдаг.

Тиймээс бурхан багшийн мэндэлсэн өдөр болон Цагаан сараар ёс заншлаа дагаж, буян үйлдэх аваас жирийн өдрөөс хэмжээлшгүй их буяныг дагуулна гэж үздэг. Иймд бид бүх зүйлээ ариулан шинэтгээд зогсохгүй өөрийн дотоод сэтгэлээ цэвэрлэж, хийсэн буянаа арвижуулах нь зохистой.
 
-Хүн бүрт төрсөн жилийн тухайлсан бурхан гэж байдаг уу. Мэнгэний бурхан гээд зарим нь хүзүүндээ дүрсийг нь зүүдэг?
 
-Шүтэхийн өмнө бурхан гэж юу байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Төрсөн жилийн бурхан л гэнэ, тэр нь үнэн чанартаа юуг хэлж байгаа юм б.э. Шүтэж байгаа бурхнаа ямар учиртай, юуг эрхшээсэн, ямар нөлөөтэй, юу хэлж сургадаг, яагаад бурхны сургаалийг дагадаг гэдгийг судалж, таньж мэдсэнийхээ дараа л эргэлзээ арилж өөрийн гэсэн ойлголттой болно. Хүмүүс амар амгаланд тэмүүлэх эцсийн зорилгыг бурхан гэж ойлгодог. Тэр эцсийн зорилгод хүрч, сэтгэлийн гэмээ арилгаж, эрдмийг олсон сэтгэл хаана байна вэ. Гэр орондоо бурхны дүрийг залчхаад амьгүй зурагт итгэж шүтэж буйд биш түүний цаад мөн чанарыг ойлгож ухаарахад л мөн чанар нь оршиж байгаа юм.

Ж.ГОНЧИГСҮРЭН: ДОТООД СЭТГЭЛДЭЭ АНХААР

 /Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн тэргүүн, хамба/

 

-Нохой жил монголчуудад юу авчрах вэ. Зурхайд юу гэж буусан бол?

-60 жил өөр, өөрийн гэсэн ёгт нэртэй. XVII жарны шороон нохой жил "тийн унжлагат” гэсэн тогтсон нэртэй. Ер нь жил жилийн байцыг зурхайн ухаанаар ”Салан дагцал” буюу үхэр зургаар гаргадаг. Энэ жил тариа будаа арвин, өвс ургамал өтгөн, ихэс дээдэс амгалан, цаг улирлын эрхээр жаахан гандуу, улирлын сүүлээр салхитай. Хүн ардын ажил үйлс бүтэмжтэй, сүрэг малд ээлтэй байна.

-Хүмүүст анхааруулах зүйл юу байна?

-Морилон ирж буй жил бид гол нь эв эеэ хичээх хэрэгтэй байна. Гаднаас шалтгаалах зүйл гайгүй, харин дотроос шалтгаалах зүйлүүдээ анхаарах хэрэгтэй юм. Онцгойлон анхаарах засалтай жилүүдийн хувьд жил бүр өөр гардаг. Жил орж буй бүх хүн ижил байдаггүй.

Ихэр төрсөн хүн ч төөрөг тавилан нь өөр байдаг гэж миний багш заасан учраас би бүх хүн адил байх ёсгүй гэж үздэг. Тухайлбал, жилийн 365 хоног өөр юм. 12 жил ч өөр байна. Түүнчлэн есөн мэнгэ ч, суудал ч өөр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө анхаарах хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө дотоод сэтгэлд анхаарч чадвал бүх юм сайхан болно.

-Ёс заншлын тухайд та юу хэлэх вэ?

-Монголчуудын үе үеэрээ тэмдэглэж ирсэн баяр шүү дээ, Цагаан сар. Нэгдүгээрт, нас нэмсний баяр, ураг төрлөө мэддэг баяр. Наслахуй өглөгийн баяр гэж би ойлгодог. Хүн байгаа юмаараа, сэтгэлээрээ дайлдаг, хүндэлдэг. Дээр нь байгаль дэлхий, орчин тойрноо цэвэр сайхан байлгадаг, хот хороогоо цэвэрлэдэг, хир буртгаа угаадаг. Өөрийн сэтгэл дотор хир буртаг байвал түүнийгээ арилгадаг. Ийм учраас Цагаан сар гэж нэрлэдэг шүү дээ.

Тэгэхээр ганц нэг хүний бус нийт монголчуудын уламжлалт соёл, зан заншлаа авч үлдэх хариуцлага, үүрэг давхар байгаа юм. Залуус, хойч үедээ ёс уламжлалаа сургаж, үлдээж байвал сайн байна. Үүнийг нэг хүн хэлээд засчихдаг, үлдээчихдэг ажил хараахан биш учир хүн бүхэн анхаарах хэрэгтэй юм.

Ч.ЭРДЭНЭБААТАР: ШИНИЙН НЭГЭНД ЗӨВ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭ

/Очирваань дуганын тэргүүн/

-Энэ жил хүн болгоны эрхэмлэвээс зохилтой зүйлүүдийг хэлж өгнө үү?

-Шороон нохойн жилийн өнгийг хэлье. Энэ жил хоёр луу ус засаж, 11 үхэр тариа тарина. Гурав хоногт үр дэлгэрнэ. Зургаан хүнд найман боорцог ногдоно. Жилийн эхний сайн зүг нь баруун хойд, жилийн бага сайн зүг нь хойд зүг байна. Нохой жилийн мэнгэ нь есөн улаан. Хур бороо элбэг, үр тариа арвин дэлгэрнэ.

-Гурав хоногт үр дэлгэрэх, зургаан хүнд найман боорцог ногдоно гэдгийг дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Үр тариа түргэн дэлгэрэх тул түүнийг дагаад идээ ундаа, өмсөх зүүх элбэг байна. Ямар нэгэн их бага үйлсийг сэдэж, хийх аваас хурдан бүтэх сайн нигууртай. Зургаан хүнд найман боорцог ногдоно гэдэг бол хүн бүхэн аливаа ажил үйлсийг эхлүүлэх аваас хувь хишиг арвин болно гэсэн утгатай. Худалдаа, арилжаанд сайн жил байна. Харин шинийн 1-нд анхаарах зүйлүүд бий.

-Тухайлбал?

-Хөх барс сарын шаргачин туулай өдөр шинэлнэ. Шинийн нэгэн дөрвөн нүдтэй, хий суудалтай, хуран үйлдэхүй барилдлагатай өдөр юм. Хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй, тиймхэн байх нигууртай тул зөв харилцааг эрхэмлэх хэрэгтэй. Бусад талын өнгө сайн байна.

-Хүмүүст анхааруулж хэлэх, онцгойлон захих ямар зүйлүүд байна вэ?

-Монголчууд зурхайн зурлагад анхаарч, тухайн жилийн зурлага, тооцоог нарийн гаргаж ирсэн нь учиртай. Аливаа гэм хор, муу зүйлээс урьдчилан сэргийлэх, цаг улирлын байдалд амьдрал ахуйгаа тохируулах, ихэс дээдэс нь бодлогын төвшиндөө анхаарч бодож болгоох, айл гэр, хүн бүр дор дороо бодол санаагаа цэгцэлж, үйл хэргийг эхлүүлэхийн тулд болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг анхаараасай гэсэн эртнээс зорилго бүхий ухаан юм. Тиймээс хаана хаанаа анхаарч, бодож болгоон ёс журмыг гүйцэлдүүлж, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ч.ОЛДОХ


Төстэй мэдээллүүд

Тахиа жил өвгөд хөгшид, төрийн өндөр суудалтанд хатуу гэж зурхайн зурлагад буужээ

Тахиа жил өвгөд хөгшид, төрийн өндөр суудалтанд хатуу гэж зурхайн зурлагад буужээ

2017/02/20, 10:54
Долоон бурхан одыг тахих нь.....

Долоон бурхан одыг тахих нь.....

2016/12/15, 10:57
Модон хонь жилийн засал

Модон хонь жилийн засал

2015/02/19, 20:50
Сар шинийн мэндчилгээний үгс

Сар шинийн мэндчилгээний үгс

2015/02/19, 20:27

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

9 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

24 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

25 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19811 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.