logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Увс аймгийн "Ойрад" театрынхан ажилчдаа дарамталдаг гэжээ

Бичсэн:tonshuul
2018/02/14/, 10:07
Tweet
 

Увс аймгийн "Ойрад" театрынхан ажилчдаа дарамталдаг гэжээ

 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бүрэн эрхийнхээ дагуу хүний эрх, эрх чөлөөг зөрчигдөж буй асуудлаар Увс аймгийн Засаг даргад 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагад: 

"Шаардлага
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ТАНАА

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь хэсэгт "Комиссын гишүүн гомдлын мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Увс аймгийн "Ойрад” театрын нэр бүхий ажилтнуудаас ирүүлсэн гомдлын мөрөөр тус байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх болон ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хяналт шалгалт хийв.
Хяналт шалгалтыг тус театрын ажилтнуудтай бүлгийн болон ганцаарчилсан ярилцлага хийх, санал асуулга авах, холбогдох албан тушаалтнаас амаар болон бичгээр тайлбар авах, холбогдох баримт материалыг гаргуулан авах, баримтжуулах зэрэг аргачлалаар явууллаа.

Тус хяналт шалгалтаар хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаанд аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:
1. Тус "театрын барилгыг 1956 онд тоосгон хана, чулуун суурь, шувуу нуруун дээвэртэйгээр барьж ашиглалтад оруулсан байх ба дотор халаалтын шугам, халаах хэрэгсэл хөлөрч зэврэлт үүсэж, ус алдсан хэсгүүдийг резинээр боож тогтоосон, бохирын шугам суулт өгснөөс болж тосгуур, суултуурыг ашиглах боломжгүй болсон, цахилгааны утасны ашиглагдах нормативт хугацаа дуусаж, өгөрших гэмтэл үүссэнээс зориулалтын бус утсыг илээр монтажилсан, дээврийн битүүмжлэл алдагдсанаас таазны шавардлага ус чийгэнд норж цуурч шарласан, газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм дүрмийн дагуу төлөвлөгдөж баригдаагүй, хүчитгэл хийгдээгүй, өргөтгөлийн барилгын суурь нь суулт өгснөөс болж гадна хананд ташуу ан цав цууралт үүссэн зэрэг зөрчлүүд илэрсэн нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх заалтуудыг зөрчсөн” гэх Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 27/62/16/64/587 дугаар, 2016 оны 20/07/030/307 дугаар дүгнэлтүүд тус тус гарсан байна.
Тус театрын барилгад 1966 онд сантехникийн их засвар, 1996 онд анхны их засвар, 2004 онд урсгал засвар, 2007-2008 онд мөн их засварын ажлууд тус тус хийгдсэн байх боловч дээрх нөхцөл байдалтай байгаагаас гадна хяналт шалгалтын үеэр барилгын дулааны шугамын халаалт сайн байсан хэдий ч барилгын битүүмжлэл алдагдсанаас барилга дотороо маш хүйтэн, ажилтнууд гадуур хувцастай ажил үүргээ гүйцэтгэж байсныг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх заалт "... хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт "төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан "хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах”, мөн Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт "Аймгийн Засаг дарга нь соёлын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж, хууль тогтоомжид заасны дагуу санхүүжүүлэх, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажиллагчдын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах” гэж тус тус заасан байна.
Иймээс тус театрын ажилтнуудын аюулгүй ажлын байранд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, тус барилгыг шинээр барих, түүнд зарцуулагдах төсвийн асуудлыг даруй шийдвэрлүүлэх;
2. Аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль, дүрэм, журамд заасны дагуу дуу, дүрс бичлэгийн камер, бусад техник хэрэгслийг ашиглаж болох хэдий ч түүгээр дамжуулан олж авсан баримт, мэдээллийг хэн ч хувийн зорилгоор ашиглах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэд түгээх, дамжуулах зэргээр хувь хүний нууцтай байх, нэр төртэй байх эрхэнд халдаж болохгүй.

Тус театрын дарга нь ажлын өрөөндөө тухайн байгууллагад болж буй бүх үйл ажиллагааг хянадаг сонсох, чагнах төхөөрөмж байрлуулснаас гадна ажилтнуудын бэлтгэлийн болон хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн хяналтын камер байрлуулсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон болно.
Тэрээр уг олж авсан баримт, мэдээллийг хувь хүний зөвшөөрөлгүйгээр нийт ажилтнуудын дунд, бусдад түгээсэн, нэр хүндэд халдсан, дарамт шахалт үзүүлсэн үйлдийг удаа дараа гаргасан байна. Тухайлбал, 2017 оны 6, 10 дугаар сард тус дуу, дүрс бичлэгийн камерт бичигдсэн уран бүтээлч У.Баатар, Ч.Энхтөр, Д.Цэвээнчимэд нарын үйлдлийг тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын дарга нарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хурал дээр нийтэд дэлгэцээр үзүүлсэн нь дээрх нэр бүхий ажилтнуудын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 33 дугаар зүйлд "Хүн бүр ... эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дугаар зүйлийн 9.1-т "Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт "...халдашгүй чөлөөтэй байх эрхтэй.” гэж зааснаас гадна Хувь хүний нууцын тухай хууль, Эрүүгийн хууль бусад холбогдох хууль тогтоомжоор хувь хүний нууцад хамаарах асуудлыг зохицуулж, түүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Иймээс тус театрын даргын өрөөнд байрлуулсан гэх сонсох, чагнах төхөөрөмж болон дуу, дүрс бичлэгийн камерын асуудлыг таслан зогсоох, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээг авах;
3. Тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд дүн шинжилгээ хийхэд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааг жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, ажлын байранд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, энэ талаар гаргасан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгаагүй байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, мөн зүйлийн 11.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах, Хөдөлмөрийн тухай хуулийн 130.2-т заасны дагуу хөдөлмөрийн дотоод журамд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгаж мөрдөж ажиллах;

4. Ажилтнуудаас авсан нээлттэй санал асуулгаар "Та ямар нэгэн ажлын байрны дарамтад өртөж байсан уу?” гэсэн санал асуулгад нийт 58 ажилтан оролцсоноос 24 ажилтан буюу 41 хувь нь "тийм” гэж, "Хэрэв тийм бол хэн дарамт учруулж байсан бэ?” гэсэн санал асуулгад нийт 22 ажилтан буюу 37.9 хувь нь удирдлагын зүгээс ажлын байрны дарамтыг үзүүлдэг гэж хариулсан байна. Мөн ажилтнуудтай хийсэн ярилцлагаар нийт ажилтнуудын хурал дээр театрын дарга нь "та нар болгоомжтой байгаарай, ажил дээр хийж байгаа үйлдэл бүгдийг чинь хянаж, чагнаж байгаа шүү, та нар манай өрөөнд орж ирээд хэлэх ярих зүйлээ сайн бодож байгаарай, та нарын хэлсэн болгоныг бичиж аваад хадгалж байдаг төхөөрөмж надад бий шүү” гэх зэргээр дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн талаар дурдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.", Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2, 7.4-т заасан хориглосон үйлдэл гарсан тохиолдолд уг зөрчлийн талаар ажил олгогчид мэдэгдэж, зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирлыг арилгах арга хэмжээ авахыг шаардах” гэж тус тус заасан байна.
Иймээс төрийн албан хаагчдад ажлын байрны дарамт үзүүлэх, аливаа хөдөлмөрийн харилцаанд давуу байдал тогтоох, ялгаварлан гадуурхах явдлыг гаргуулахгүй байхад анхаарч, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж ажиллах талаар тодорхой арга хэмжээг авах;

5. Мөн нийт ажилтнуудаас авсан санал асуулгаар 27 ажилтан буюу 47,3 хувь нь ажил хавсран гүйцэтгэсний болон илүү цагийн, баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгодоггүй, ажлын үр дүнг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэлж дүгнэдэггүй, шагнаж урамшуулдаггүй, ур чадварын болон бусад нэмэгдэлд хамруулдаггүй талаар дурджээ.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан ажил хавсран гүйцэтгэсний, илүү цагаар ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдрүүдэд ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй тохиолдолд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах;
Ийнхүү тус аймгийн "Ойрад” хөгжимт жүжгийн театрын дарга Б.Лхагвасүрэн нь ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлсэн, хууль бусаар сонсох, чагнах төхөөрөмж, дуу, дүрс бичлэгийн камер байрлуулж, түүгээр олж авсан мэдээллээ бусдад өөрийнх нь зөвшөөрөлгүй түгээж, задруулсан зөрчлийг таслан зогсоох, театрын нийт ажилтнуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхийн зөрчил гаргасан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, цаашид аливаа хөдөлмөрийн харилцаанд хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Шаардлага хүргүүлж байна.
Энэхүү Шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан хугацаа буюу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү.

Хувийг гомдол гаргагч нарт.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР" гэжээ.

Төстэй мэдээллүүд

Увс аймгийн театрын хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг тогтоожээ

Увс аймгийн театрын хувцас солих өрөөнд дуу, дүрс бичлэгийн камер байршуулсныг тогтоожээ

2018/02/14, 09:35
Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ЦЕГ-т шаардлага хүргүүллээ

Илэрсэн зөрчлийг арилгуулахаар ЦЕГ-т шаардлага хүргүүллээ

2018/01/25, 12:08
Аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ

Аймгийн Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ

2015/03/06, 09:19
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо

2015/02/18, 19:05

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.