logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ?

Бичсэн:tonshuul
2018/02/26/, 09:25
Tweet
 

Өнөөгийн Монгол хүн хэрхэн бий болсон бэ?

 

Энэ насны амьдралдаа сэтгэл хангалуун монгол хүн хайвал олохуйяа бэрх аж.


Энэ насны амьдралдаа сэтгэл хангалуун монгол хүн хайвал олохуйяа бэрх аж. Авууштай нь монгол хүний амгалан жаргаланд хүрэх замын чиг гарчих шиг боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулгын цэргийн социализм байгуулах аймшигт санаачилгыг хуарангийн коммунизмыг нураахад магнайлан оролцсон Ардчилсан хувьсгалын түүчээ дэмжжээ.
Амиа золин байж буулгаснаа ч илүү аюултай нийгэм байгуулах хүсэлд автсан "ардчилагч” бие хүнийхээ хувьд хэн болж таарав? Ганц тэр "ардчилагч” ч биш бид бүгд Үндсэн хуулийн үзэл санаанаас ухарсан ерөнхийлөгчийн санаачилгыг уухайлан түрж буй шалтгаанаа сэтгэхүйгээсээ хайвал зохилтой.


Хүн төрөлхтөнд буянаа хайрласан ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл бидэнд "зохихгүй” байгаа шалтгаан юу вэ? Социалист лагерийн өргөст торонд "хүн төрх”-ийг олж, "улс шиг улс” байгуулсан өнөө цагийн монголчуудын сэтгэхүйн онцлог хэрхэн бүрэлдэж, үндэсний ижилсэл (national identity) нь бий болов?


"Жинхэнэ монгол хүн”


"Жинхэнэ монгол хүн” хөдөө, малын захад, гэрт, дээлтэй, хөөрөг атгачихсан завилж суугаа гэж бид боддог. Авчиг тэр "жинхэнэ монгол хүн” бус homo sovieticus мөн чанартай малчин "арат” билээ л. Социалист хувьсгалыг мандуулсан дэлхийн хоёр дахь улсаар тодорсон БНМАУ-ын иргэд "хүн”-ээрээ үлдэх хувь байсангүй. Коммунизм цогцлооход "цоо шинэ хүн” бүтээх шаардлагатай гэж онолчид нь үзээд гарын авлага хүртэл гаргасан юм. М.Горький "Ленинээр удирдуулсан большевикууд Оросын пролетари анги, орос түмэн, Оросын амьд махбод дээр шинжлэх ухааны харгис хатуу туршилт хийнэ. …«туршилт»-ын зорилго нь хүмүүний амьд материйг засаж өөрчлөх” хэмээн тунхаглаж байлаа.
Нийгэм-антропологийн инженерчлэлийн бүтэшгүй туршилтын явцад БНМАУ үлэмж хувь хүртсэн шигээ "шинэ хүн” бүтээх коммунист суртлын лабораторид хамгийн удаан буюу 70 орчим жилийг үдсэн юм. Үндэсний ижилслийг байгалиас төрмөл чанар биш үзэх нь бий. Үүн дээр дөрөөлөн түүнийг шинээр бүрдүүлчихвэл сая коммунизм байгуулна гэж тооцоолсон большевикуудын цуст туршилт бүхэлдээ сая сая хүний амьдралыг үрсэн бол Монголд гурван үндсэн хууль, 30 мянган амьтай дүйжээ. Энэ зуур "Улаан булан”-д гурван үеэрээ хүмүүжин "жинхэнэ монгол хүн” төлөвшсөн амой.


Анхдугаар үндсэн хууль: Феодализмаас социализм


Ялсан хувьсгалаас гурван жилийн хойно баталсан анхдугаар үндсэн хуулийн 1.1-д "улсын дээд эрхийг жинхэнэ ардад шилжүүлэн” өгнө гээд 1.2 зүйлд "хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж” дуусгахаар заав. 1918 онд баталсан Зөвлөлт Оросын үндсэн хуультай бүлгийн тоо болоод агуулгаараа адил үндсэн хуулийн 1.13 зүйлд заасан ёсоор феодалын ёсыг халж, хөрөнгийг нь хурааснаар социалист нийгэм байгуулах суурь тавигдсан. Монголчууд Зөвлөлтийн гараар орсонд эгдүүцэх орос хүн ч байжээ.
Анхдугаар үндсэн хууль батлагдсан хойно БНМАУ-аар дайраад өнгөрсөн Хаант Оросын цэргийн заншлаач П.К.Козлов тэмдэглэлдээ Нийслэл Хүрээгээ "Улаанбаатар хот” гэх болсонд ихэд дургүйлхэж "Монголчуудын махан толгойд л ийм нэр орно. Хэлбэл, тэд яг сармагчин, орос (большевикууд)-ын хамаг юмыг дуурайсан улс” хэмээн бичжээ. Бид орос маннертай болоод зогсохгүй үндэсний гэх зүйлсээсээ салах хэрэг гарав.


Хүн төрөлхтний жам ёсоор замнах гэсэн С.Данзан, Д.Бодоо; монголоороо үлдэхийг эрмэлзсэн А.Амар, Гэндэн нарын төрийн олон зүтгэлтэн; үндэстнийхээ урам зоригийн манлайлагч язгууртан-сэхээтэн; итгэл үнэмшлийн чиг 30 мянган ламыг тонилгочиход ямар ч туршилт даахуйц "амьд матери”-ууд л үлдсэн байлаа. Сонирхуулахад энэ үеэс БНМАУ-ын нутаг дэвсгэрт амьдрагсад "монгол үндэстэн”, бусад монголчууд Хятадын "үндэсний цөөнх” болох нийгмийн формац эхэлсэн юм. "Шинэ монгол үндэстэн” бүрдүүлэх бэлтгэл нь хангагдсан тул большевикууд удаах алхмаа хийсэн байж таарна.


"Чойбалсангийн үндсэн хууль”: Шинэ монгол үндэстэн


"Чойбалсангийн үндсэн хууль” гэгдсэн удаах үндсэн хуулийн 1.1 зүйлд "...хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журам (социализм)-д давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн” хэмээжээ. Ингэснээр БНМАУ-ын нийгмийн бүтэц дор хаяж үзэл суртал талаасаа ажилчин, малчин, сэхээтэн гэх гурван бүлэгтэй боллоо. Ийнхүү "шинэ монгол хүн”-ий хөврөл коммунист үзэл суртлын хэвлийд бүрэлдэв.
Улс ардын аж ахуй, эдийн засгийн шинэтгэл "ураг”-ийг тэжээн тэтгэсэн нь гарцаагүй. Үйлдвэр завод, хамтрал үүсгэснээр суурьшмал иргэд нэмэгдэж, хүн амын нягтрал бий болов. Хот айлын бүтэц өөрчлөгдөн урьд огт үзэгдээгүй хамтын хариуцлагын хэлбэр үүсэж улмаар ангийн, цаашлаад үндэсний шинж чанарыг олох учиртай. Эндээс улс төрийн хийгээд амьдралын үнэ цэнийн ижилсэл хэлбэржих ахуй нөхцөл үүсэв.
Түүнчлэн большевик туршигчид СССР лугаа адил олон үндэстнийг нэгтгэсэн "интернациональный” улс мэт харагдуулахын тулд ургийн овгийг халаад "ястан” гээчийг бодож олоод өгөв. Ийн "монгол үндэстэн” олон бага ястны халуун ам бүл болж, өвөрлөгчид эгнэгт босгоны цаана хоцорлоо. Төдөлгүй большевикууд бидэнд кирилл үсгээ "шахав”, энэ алхмын ачаар СССР-ийн "тэргүүний мэдлэг, туршлага”-ыг шууд өөриймшүүлэх хаалга нээгдсэн байдаг.
Үүнээс гадна МАХН(МАН), Эвлэл, Пионерийн байгууллагаар иргэдээ дамжуулж, нийгмийн бусад бүх институцийг Зөвлөлтөөр эталон хийж шууд хуулбарласан зэрэг нь үндэстний ижилсэл хэлбэр дүрсээ олох явцад жинтэй нөлөө үзүүлжээ. Бид "залбирах бурхан (Маркс), заах багш (Ленин), дагах сургаал (социализм), цээжлэх судар (марксист зохиол), дарах хилэнц (капитализм), хүрэх зорилго (коммунизм) бүхнээ "бүрийн шинээр үүсгэсэн” "улс шиг улс”-ын "монгол үндэстэн” гэх ухамсартай "шинэ хүн” болохоор хөл дээрээ боссон юм. "Хагас бэлэн боловсруулсан” энэ бүтээгдэхүүнийг цаг алдалгүй шарах шүүгээнд хийж "Сделано в СССР” болгохоо Кремль мэдэлгүй яах вэ.
Социалист үндсэн хууль: "Жинхэнэ монгол хүн”


НҮБ-д элсэхээсээ жилийн өмнө "баталсан” үндсэн хуулийн 1.2-т "Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол ардын ардчилсан төрийн хэлбэрээр тогтнон хөгжиж байгаа социалист улс мөн” гэснээр бид хүн ёсноос гажууд "социалист аж төрөх ёс” гээчийг дадуулах хэрэг гарав. Дэлхийн II дайны төгсгөлд олон улсын хууль номын дагуу үндэстэн-улс (nation state)-аар тооцогдсон БНМАУ-ын иргэдийн хэн нь ч "Иргэний паспорт”-ынхаа "яс үндэс” гэдэг нүдэнд "монгол” гэж бичүүлээгүй ч "жинхэнэ монгол хүн” гэдгээ ухамсарлах болжээ. 1945 оны бүх нийтийн санал асуулга үүнд түлхэц өгсөн.
Гэхдээ хятад, орос, төвөд хүмүүстэй эсрэгцүүлж өөрсдийгөө ухамсарладаг монгол хүнд Зөвлөлт, Хятад хоёр муудалцсан нь чухал нөлөө үзүүлсэн. Мэдээж Зөвлөлтийн явуулга, суртал ухуулга хүчтэй байлгүй яах вэ. Түүнчлэн монгол залуус хэдэн мянгаараа Зөвлөлтийн их дээд сургууль, техникум, ТМС-д суралцах болсноор "социлист аж төрөх ёс”-ыг газар дээр нь эзэмшигчид нэмэгджээ. 1960-1980 онд Монголд ажиллаж, амьдардаг Зөвлөлтийн мэргэжилтэн, цэргийнхний тоо дээд хязгаартаа хүрснээр монголчууд "социалист аж төрөх ёс”-ны гэрийн багштай болов.


Ингээд "сур сур бас дахин сур”-х л үлдсэн дээ. Бид "зөвлөлтжих” уралдаанд ухамсартайгаар татагдан орж "социалист аж төрөх ёс”-ны сайн, мууг ялгалгүй дадуулснаар "жинхэнэ монгол хүн” болох зам шулуудлаа. "Ах, дүүгийн ган бат найрамдал”-ын хүүхдүүд "орос эхнэрийн хөхний сүү”-нд мариалаад п...а, н...и гэж хэлд орцгоов. Ингээд Зөвлөлтийнх бол бүгд "сайн”, Хятадынх бол аль нь ч "муу” гэдэг үзэлтэй "жинхэнэ монгол хүн” бойжив. Монголчууд "Зөвлөлт”-ийг "Орос”, "Зөвлөлтийн хүн”-ийг нийтэд нь "орос” гэж бодсоор явах зуур, СССР-ийн дүрвэгч А.Зиновьев гэгчийн Homo sovieticus бүтээл 1982 онд Мюнхенд хэвлэгджээ.

Уг ном "шинэ хүн”, "Зөвлөлтийн хүн”-ий тухай. Зохиолч бидний үлгэр дууриал "Зөвлөлт хүн”-ийг homo sovieticus гэж өхөөрдсөн юмсанж. А.Зиновьев номынхоо өмнөтгөлд "Би энэ бодгал (homo sovieticus)-д ацан хандлагатай: хайрлахын сацуу үзэн ядна, хүндлэхийн мөрт жигшинэ, бахдахын дээр үхтэлээ айна” гэснийг одоогийн монгол хүний зан чанарт өгсөн үнэлгээ гэж ойлговоос зохих бөлгөө.


Homo sovieticus: Үндэсний ижилсэл


А.Зиновьевийн үгийг "авчихаж ч болохгүй, хаячихаж ч болохгүй” гэж монголчилбол бид өөрсдийгөө хэн болохоо хялбархан ойлгоно. М.Геллер "Машин ба шураг. Зөвлөлтийн хүн бүрэлдсэн түүх” номдоо homo sovieticus-ийг "нийгмийн маллагаа (дрессировка)”-аар өсч хөгжин, өөрийн мөн чанарыг олсон бодгал гэсэн байна.
Түүний үзэхээр бид нар "ажлаа нэн тэргүүнд тавьдаг; эх орондоо хязгааргүй үнэнч; хамт олныхоо нэг хэсэг; хөршийнхөө амьдралыг үргэлжид сонирхогч, энэ зан нь хөршөөсөө ахиад дэлхийн дайдыг ч тэмтэрдэг; төр засаг өөрийг нь зүйл бүрээр халамжлах ёстой” гэж боддог гэнэ. Үүн дээр А.Зиновьев "үзэл сурталжсан ухамсартай” гэснийг нэмбээс өнөөгийн (1990 оноос өмнө төрсөн) монгол хүний төрх тодорно.
Мэдээж Зөвлөлт болоод ОХУ-ын аль алиныг нь үзсэн, социологич Ю.Левадаг сонсох нь зүй. Тэрбээр homo sovieticus-ийг "ажилдаахайхрамжгүй; ажлаасаа хулгайлдаг; санаачилгагүй бөгөөд хариуцлагаас зайлсхийдэг; амбиц муутай; төрийн шийдвэрт үг дуугүй захирагдаж, аялдан дагадаг; ёс суртахуунд харш үүргийг ч биелүүлэхэд бэлэн; согтуурах дуртай; хардамтгай; булхай луйварт гарамгай” гэжээ. Социализмын хашаанд бүрэлдсэн үндэстний ижилсэл (national identity) маань энэ. Хол зөрөхгүй, уурлаад хэрэггүй, уугаад ч нэмэргүй.
Мэдээж нүүдэлчдийн араншин энэ бүхний суурь байсан. Ямартай ч хүн (посткоммунист бус орны)-ээс эрс ялгарах бас ижилсүүлдэг чанартай болжээ. Гэтэл жам ёсныг хааж босгосон социализмын хана нуран уналаа. Манай ардчилсан хувьсгалчид эхэндээ "социализмаа сайжруулаад” цаашаа явах гэж хүссэн ч очих газаргүй болсон байлаа. Ингээд цоо шинээр амьдрахаас өөр арга үлдсэнгүй. Энэ ээлжиндээ монголчууд мартаад удсан жам ёс руу эргээд очих болжээ.


Төгсөж буй эхлэл: Монголскарр


Баабарын оношилсноор үхэхээс өөр эмчилгээгүй Монголын хоёр ч үеийнхэн ардчилсан нийгэм байгуулах гэж мундраа хутгаж суугаа. Өнгөрсөн 27 жилийн түүхээ эргээд харвал дампуурсан зоопаркаас суларсан амьтад Африкийн хээр талд ирчихсэн мэт. Саванна уул нь сайхан газар. Энд амьдрал орчлонгийн жамаар л өрнөдөг. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл.
Харин бид өнөө хэр өргөстэй хашаа, өл тасалдаггүй маруухан хоол, үнэн худал нь падлийгүй ямар нэг үзэл суртал, баастай ч хамаагүй "бурхан” гэх мэтээ үгүйлэн сууна. Ямартаа л Монголын Ардчилсан Холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч болмогцоо цэргийн дэглэм (социализм дэргэд нь диваажин) сурталдаж, Ардчилсан хувьсгалын уураг тархи гэгдэж явсан Социалдемократ намын дарга асан түүнийг нь дэмжин сурталчилж, ардчиллын буянаар олсон илүүдэл жингээ яая гэж хэвтээ агаа, аниа нар алга ташиж суух билээ.
Бид "хүн шиг хүн” болох яагаа ч үгүй байна. Гэхдээ найдлага бий бий. Босоо цагаан хийморь, тэнгэр заяа, Монгол ялна энэ тэр уул санаа нь зөв боловч арга нь буруу. Энэ тухай дараа үргэлжлүүлж ярья. Үг-(ийн тоо) олдчихож...

 Үргэлжлэл дараагийн дугаарт...

Батбаяр

Эх сурвалж: "Өглөөний сонин"


Төстэй мэдээллүүд

МОНГОЛД ФАШИЗМ ХЭРХЭН СЭРЖ БАЙГАА НЬ

МОНГОЛД ФАШИЗМ ХЭРХЭН СЭРЖ БАЙГАА НЬ

2017/07/05, 11:59
Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

2017/05/09, 14:02
Социал демократ үзэл

Социал демократ үзэл

2017/04/04, 20:02
Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэнэ

2016/11/02, 13:38

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.