logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа шоронгоос захидал бичжээ

Бичсэн:saikhnaa
2018/03/09/, 18:49
Tweet

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа шоронгоос захидал бичжээ

 

С.Зориг агсны амийг  хөнөөсөн хэргээр шат шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа дараах захидлыг шоронгоос бичжээ.

 Сайн байцгаана уу.

Хамгаас хайртай аав ээж хоёртоо болон ханийнхаа аав ээж хоёрт, хань ижил хайрт хүүхдүүддээ, хайрт ач хүүдээ, зулай зулайгаа гишгэж төрсөн зуун жилдээ хэзээ ч салахгүй дөрвөн хөөрхөн дүүдээ болон хань ижил, үр хүүхэд болон хоёр эгчдээ болон, хань ижил үр хүүхэд, ханагар сайхан таван ахдаа, хань ижил үр хүүхдэд нь ханийнхаа дөрвөн дүү, эгч болон хань ижил үр хүүхэд, ах дүү, анд найзууд ард түмэндээ  бүгдээрэнд нь эрүүл саруул сайн сайхныг хүсэн ерөөж шинэ оны баярын мэндийг төрсөн нутаг Төв аймгийн Баянчандманын зүүн урдхан талд байгаа Тайширын ам тахир Соёот, 405-р ангиас болхи миний бие Б.Содномдаржаагаас мэнд хүргэж байна. За ингээд бүгдээрээ тарган сайхан өвөлжиж байна уу? Та бүгдийн минь биесүүд бүгд сайн биз дээ? Миний бие сайн байна. Та бүгдийгээ маш их санаж, өдөр шөнөгүй бодон зүүдэлж, цаг ямагт та бүгддээ сэтгэлийнхээ дээжийг өргөж явдаг юм аа. Сая 1-р сарын 22-нд хайрт ээж, Давааскаа, Эрка,Үйлсээ,Баатар хань, хүү Даваахүү, Мягмархүү, Эрдэнэхүү, Ариунзул, Халиунаа, Даваагэрэл гадаа бас орж чадаагүй Цэеэ дүүдээ намайгаа гээд зорьж ирсэнд маш их баярладаг. За ингээд тэр ээж дүү нартайгаа эргэлтийн 3 цагийг хамт өнгөрөөж, энд тэндэхийн сонин хачин зүйлийг яриулж, маш сайхан болоод, та хэдийн маань явах цаг болон богинохон хугацаанд хүнд ямар их сайхан байдаг гэж санана. Та хэдийн маань сайхан энерги надад, миний биед шингэдэг. Тэр шингэсэн энерги миний биед байнга шингэнэ. Тийм л сайхан байдаг. Одоо хүртэл та хэдийн маань ярьж байсан, инээж байсан, бүх сайхан үйл хөдөлгөөн чинь надаас гарахгүй.

Хоёр аавдаа хэлэхэд би монголын шүүх хуулийн байгууллагад итгэх итгэл 2016 оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл маш их итгэж байсан. Би тэр өдөр шууд гарна гэсэн маш их итгэлтэй байсан. Тэгтэл хүнийг ондоо зүйл ангиар ахин хохироолоо. Энэ ажиллагаа хуулийн дагуу явуулаагүй, дөрвөн байцаагчийн буруу ажиллагааг дэмжиж, тэр ажиллагааг ноцтой дэмжиж туслалцаа үзүүлсэн хоёр прокурорын үгэнд манай монголын шүүхийн бүрэлдэхүүн итгэж, гэмгүй хүнийг ахиад л хохироох талдаа оруулсан. Манай өмгөөлөгч тухайн үед надтай хамтарч ажиллан үнэн шударгаар ярьсан бол би өөрөө хэлж ярих юмаа ямар ч шүүх хуулийн өмнө ярих байсан. Та хэдийгээ 2017 оны 7-р сарын 20-ны өдөр ирэхэд би, намайг эрүүгийн хуулийн 91,21 91,24 гэсэн зүйл ангиар яллаж байна гэж хэлж байсан.

Энэ зүйл ангийн утга нь юу гэвэл, Амгаланбаатар Содномдаржаа хоёр энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийн дайсан болж, худлаа хэрэг зохиож, төрийг хуурч байна гэдэг үгийг энэ дөрвөн байцаагч гаргасан. Яагаад гаргасан гэвэл энэ анхны байцаагч хорих ажиллагаагаа өөрөө явуулж, гүйцэтгэх ажлын өөрийнхөө хүнийг өөрөө наад Содномдаржаадаа өрөөн дотроо байж байхдаа сайн хэлж, энэ гурван хүний өөдөөс нь дайр! Тэхгүй бол чи ямарч гэмгүй хүн цаазаар авахуулах гээд байна. Хайран сайхан хүүхдүүд ч, хайран сайхан амьдрал хүнд гутгүүлж үхэж байсан доор өөрсдийг нь гүтгэ гээд л доор гуйцэтгэх ажлын залуу хэлнэ. Дээр гарвал байцаагч өөрөө ятгана. За энэ хоёр хүний үгийг 18 өдөр сонсож суугаа хүн төрийн цагдаа хүн худлаа хэлж хүнийг хэрэгт хийхгүй. Энэ Бархасбадь гэдэг хүн худлаа хэлэх хүн биш, гэтэл нь надад бодогдуулж, тийм хэмжээнд хүртэл намайг ятгаад, тэр нэг аюултай 2015 оны 9-р сарын 18-ны өдөр ингэж сэтгэл санаа хямарсан үедээ надад нэг л мансууруулах эм дээр нь өгөхөөр би хүний үгийг ёстой нэг тоть аятай хэлдэг болчихдог юм байна лээ. Тэгээд болоо! Тэгж хэлүүлж аваад л одоо чи нар үзэхгүй энэ хэрэгт бүх оролцсон хүнээ хэл гээд л шууд тулгадаг. Та бүхнийгээ ирэх болгонд би энэ хүмүүсийн хорлосон бүгдийг ярьдаг. Сая ирэхэд чинь хүртэл ярьсан. Ингээд хооронд нь ямарч хэрэг хийгээгүй хүмүүсийг алсан болгоод шалгаж байх хугацаанд нөгөө хэрэг нь таарахгүй болохоор ахиж байцаалт явуулсан. Энэ ахиж байцаалт явуулсан гэдгийг би 2017 оны 10-р сарын 24-нд ирэх өдөр чинь хэлж байсан. Байцаалт 2016 оны 1 -р сарын 28-нд явуулсан. Би 1998 онд цэргийн комиссоор орсоноо хэлсэн. Тэгээд удалгүй 2016 оны 2-р сарын 14-нд Бямбажав байцаагч ирээд за Содномдаржаа чи цэргийн комиссоор орсон байна. Чи их азтай хүн юм. одоо чи бурхан номоо уншаад тайван ч сууж бай гээд явсан. Тэгтэл 2016 оны 3-р сарын 11-нд Бямбажав байцаагч ирээд л чамайг тэнэг юмуу гээд жаахан ажиллагаа явуулсан чинь чи өөрөө маш айхтар хүн байна. Та нарын хийсэн худлаа хэргийг чинь мэдэж байна. Та нар төрийг хуурч худлаа хэрэг зохиохгүй шүү. Та нарын үгсэн нийлсэн чинь нотлогдсон гээд намайг загнаад тэгээд л яваад өгсөн. Удалгүй 2016 оны 4-р сарын 8-нд Бархасбадь гэдэг байцаагч ирээд чи цэргийн комиссоор орсон гэдэгээ ямар сайн мэдэж байна вэ гэсэн. Би тэгэхээр нь 1994 оноос хойш би цэргийн комиссоор жилд 2 удаа ордог байсан. Жил болгон би ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас хасагддаг байсан. Харин 1998 оны 10-р сард би цэргийн комиссоор орсоноо, энд байх хугацаандаа өдөр болгон бодоод олсон юмаа гэсэн. Би удалгүй 2016 оны 4-р сарын 10-ны үеэр байцаагч Бархасбадь гэдэг хүн пилакрафик гэдэг шинжлэх ухааны шинжилгээ аваад явсан. Тэр шинжилгээнд надад таарах юм байхгүй болохоор намайг ахиад оруулах шинжлэх юм байвал оруулаад өг. Би эндээс гармаар байна гэсэн. Тэгээд 2016-оны 6-р сарын 2-нд манай өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүн ирээд энэ хүний үгэнд ороогүй бол гэртээ харих байлаа. Чи цэргийн комиссоо ямар сайн мэддэг юм гэсэн. 2016 оны 7-р сарын 17-нд Бархасбадь байцаагч ирээд намайг дуудаад, чамайг одоо шар хаданд аваачиж хэвтүүлнэ. Төрийг хуурсан гэж хэлсэн.

Би тэгэхээр нь та намайг анхнаас нь, миний байсан өрөөнд Амгаланбаатарыг оруулахгүй, өөрийнхөө гүйцэтгэх ажлын хүнийг оруулахгүй хуулийн дагуу явуулсан бол би гэртээ 2015 оны 9-р сард эндээс гараад явах байлаа. Таны энэ ажиллагаанаас болж би хохирч байна. Та намайг өмгөөлөгч Мөнхтөр /эмэгтэй/ хүнтэй анх байцаалт авсан бол би таны өмнө биш хүүхдүүдийнхээ өмнө байх байлаа. Өнөөдөр би хохирч байна гэсэн. Тэгээд байцаагч явсан. 2016 оны 7-сарын 20-ны үеэр Бархасбадь байцаагч ирээд миний гарын үсэг 1-20 хүртэл тоо бичүүлж аваад явсан-. 2016 оны 8-р сарын 11-нд өмгөөлөгч Мөнхтөр ирээд намайг чи ер нь цэргийн комиссоор орсоноо ямар сайн мэдэж байна гэсэн. Би тэгэхээр нь 1998 онд би яг 24 настай цэргийн комиссоор орсоноо сайн санаж байна гэсэн. Тэгээд Бархасбадь байцаагч саяхан ирээд миний гарын үсгийг олон дахин бичүүлээд аваад явлаа гэсэн чинь за тэр Амгаланбаатар та хоёрыг хоорондоо захиа бичиж, хоорондоо харилцаж байсныг чинь шалгаж байгаа юм гэсэн. Шууд л яриаг нь харахад бас л энэ хэдэн байцаагч шиг л Амгаланбаатар бид хоёрыг хэрэг зохиосон гэж шууд хэлчих гээд байсан. Эрхгүй намайг нэг юм ёс болгож өмгөөлж байгаа болохоор шууд тулгаж хэлж чадахгүй байсан. 2016 оны 9-р сарын 6-нд тагнуулын дөрвөн байцаагч ирээд Бархасбадь чамд байр өшөө ямарч юм заагаагүй шүү, Бид хэд гэрчилнэ гээд хэлээд явсан. 2016 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-н хүртэл тэр худлаа хэргийн материалтай танилцуулж тэр үед өмгөөлөгч 3 өдөр надад харагдаад ахин харагдаагүй. Тэр хэргийн материал дээрээс надад 1 дүгээр 2 дугаар хавтаст хэрэг дээр байгаа анхны алтан гурван гэрч Б, Д, Б гурван хүний мэдүүлгийг дэвтэр дээрээ хуулж аваад сэтгэл санаа амарч ахин би хэргийн материал үзэхгүй гээд сүүлийн хоёр хоног очоогүй. 2016 оны 11-р сарын 14-нд Батжаргал прокурор ирээд хэргийн материалтай танилцсан биз дээ гэсэн. Тэгэхээр нь би тэр худлаа хэргийн материалтай танилцсан. Юу ч таарахгүй гэсэн. Тэгтэл Амгаланбаатар та хоёр хэрэг зохиосон. Тагнуулын дөрвөн байцаагч чинь чамайг Амгаланбаатарын зохиосон хэрэгт холбоотой байх гэж үзэж байгаа. Прокурорын зүгээс ч бид санал нэг байна гэсэн. Тэгээд зүйл анги нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг зүйл ангиар чамайг сэжиглэж байна. Чи ойлгохгүй бол 2002 оны хуулиар 141 дүгээр зүйл анги 5 жилийн хугацаагаар хорино гэсэн. Би тэр үед, энэ хэргүүдийн аль аль хэрэг нь надад хамаагүй гэсэн. Тэгтэл Батжаргал прокурор Амгаланбаатар Паарын хэргээ өөрөө дааг. Тэр паарын хэрэг чамд хамаагүй. Ийм л байна. Шүүх хурлаас өмнө би ирж уулзаж магадгүй. За баяртай. Шүүх хурал дээр уулзъя гээд л явсан даа. 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Л.Мөнхтөр гэдэг өмгөөлөгч ирээд надтай уулзсан. Би прокурорын хэлсэн үгийг хэлсэн. Намайг 5 жилийн хугацаагаар хорино гэнэ. Энэ одоо юу болж байна вэ? Гэтэл өмгөөлөгч маань надад харин үнэхээр худлаа ярьсан. Юу яриад байгаа юм. Цаазын ялтай байж, чи одоо тэр хэргийн материалыг сайн уншихгүй. Тэр гэрч гээд байгаа хүмүүсийн хэлсэн ярьсан юмыг шүүх хурал дээр сайн хэлээрй гээд яваад өгсөн. Ингэж л манай өмгөөлөгч нүүрээ буруу харуулсан юм даа. Байцаагч прокурорууд нь та хоёр худлаа хэрэг зохиож төрийг хуурч байна гэж яриад байхад манай өмгөөлөгч Мөнхтөр огт мэдээгүй юм шиг надтай харьцаж байгаа юм.

2016 оны 12-р сарын 14-нд тагнуулын Болд байцаагч, Мөнхтөр хоёр ирсэн. Тэхэд Болд байцаагч надад чи энэ Амгаланбаатарыг бага байхад нь сайн зодож хүмүүжүүлж өгсөн бол ийм хэрэг болохгүй байлаа гээд явсан. Тэгэхэд манай өмгөөлөгч "Содномдаржаа чи сайхан ном уншаад байж бай! гээд яваад өгсөн. За ингээд хэлмэгдэлтийн шүүх хурал 2016 оны 12-р сарын 21-нд хуралдсан. Энэ хугацаанд би шүүх бүрэлдэхүүнийг одоо үнэн мөнөө шалгуулж аваад гэртээ хүүхдүүд болон хань та бүхэндээ очино доо гэж маш их бодож байсан. Тэгтэл аль хэдийнээ шүүхийн байгууллагын хүмүүст прокурорын байгууллагын Батжаргал, Сандагсүрэн хоёр нөгөө тагнуулын дөрвөн байцаагчийн буруу ажиллагаа хийсэн 91-ийн 21, 91-ийн 24 гэдэг худлаа хэргээ байцаагч прокурорууд үгсэн нийлж, амьдралын төлөө үр хүүхдээ тэжээж яваа гэмгүй хүмүүсийг ахиж хохироосон нууцын нууц гэдэг ялаар одоо хүртэл хохироож байна. Өөрсдөө хүрч ирээд надтай уулзаад Амгаланбаатарын зохиосон хэрэгт чамайг оролцсон гэж үзэж байна гэж удаа дараа хэлээд, би өөдөөс нь би энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй гэж яриад байхад  улаан  цайм  жинхэнэ буруутай хүнээ тогтоохгүй гэмгүй хүнийг одоо хүртэл хэлмэгдүүлж явна. 2016 оны шүүх хурал дээр Батжаргал прокурор миний урд ирээд манай гар утасыг надад харуулаад утасаа таньж байна уу гэсэн. Би өөдөөс нь та түрүүн надтай уулзахдаа ондоо юм надтай яриад байсан гээд хэлсэн. Тэгтэл надтай юу ч дуугараагүй ширээндээ очоод суусан. Шүүх хурал дээр манай өмгөөлөгчийн худлаа жүжиглэж байгаа нь үнэхээр одоо өмгөөлөгч, прокурор, байцаагч энэ гурван хүмүүс нийлж жинхэнэ хэрэг зохиосон Амгаланбаатарыг тухайн үед 2016 оны 12-р сарын 27-ны тэр өдөр ялгаж салгаж өгөх байтал, гэмгүй хүнийг гэмтэн болгох гэж энэ хуулийн хүмүүс үгсэн нийлсэн. Яг ийм үед жирийн хэлмэгдэж яваа иргэн хүн ямар ч арга байхгүй болдог юм байна лээ.

Өмгөөлөгчөө хараад энэ юу болж байна вэ? гэхээр хоорондоо хуйвалдсан хүмүүс юм чинь надад юу хэлэхэв. Ингээд хэрэг хийгээгүй хүнийг шүүх хурлаас гарангуут тагнуулын ажлын хүмүүс "одоо чамд үнэнээ хэлэх боломж байгаа гэж үнэхээр муухай хэлж байгаа юм. За ингээд худлаа шүүх хуралд ороод юу ярих вэ гэж бодсон. Тэгээд хүн гэдэг амьтан үнэхээр муухай юм даа гээд бодож суух үед сайхан сэтгэлтэй сайн хүн зөндөө байдаг. Ёстой муухай  хүмүүс чамтай учирлаа даа гэж нэг сайхан сэтгэлтэй хүн, зүүдэнд маань орж ирсэн. Тэр хүн надад зүүдэнд маань бүгдийг хэлж өгсөн. Тэгээд 2 дахь шүүх хурал болоход өмгөөлөгч маань хүрч ирсэн. Би өмгөөлөгчөө одоо энэ хүн надад юу гэж , хэлэх бол гэсэн, бас л нөгөө гэрчүүдээ бич гэсэн. Би бас л өмгөөлөгчийн үгэнд ороод  л бичсэн. Тэгээд өргөдөл, гомдлоо 2017 оны 1 сард давж заалдах шүүхэд өглөө. Өмгөөлөгчийнхөө хэлсэн ёсоор. Тэгтэл 2017 оны 3 сарын 2-ны үед өмгөөлөгч маань хүрч ирээд одоо дөхөж байна, ахиад бич гэсэн. Одоо юугаа бичих юм бэ гэсэн чинь нөгөө дөхөө ахиад бич гэв. Би  бас л үгэнд нь ороод бичлээ. Тэгээд шүүх хурал 2017 оны 3 сарын 14-нд болсон. Би дотроо үнэхээр монголын шүүх үнэн зөв шийдэх юм бол намайг одоо л баараа байхгүй гаргана гэсэн. Шүүх хурал болсон. Батжаргал, Сандагсүрэн хоёр бас л 91-ийн 21,91-ийн 24 гэдэг худлаа ялаа шүүх дээр хэлсэн. Шүүгч ямар үндэслэлээр энэ хүмүүсийг яллаж байгаа вэ гэж Батжаргал прокурорыг нэлээн юм асууж сандаргасан. Тэр үед Батжаргал прокурор асуултанд хариулж чадаагүй ширээндээ суусан. Тэгээд л шүүх хурал тэр үед шийдэж чадаагүй. Тэгээд бас л шүүхээс нэг хүн ирээд давж заалдах өргөдлөө бич гэсэн. Тэгээд ахиад нөгөө нэг л хуучин бичдэг юмаа бичсэн. Ингээд байж байтал 2017 оны 4 сарын 21-нд намайг гавалж аваад дамжин, дамжингаас гянданд ирээд 10 гаруй хоног байсан. Өмгөөлөгч Л.Мөнхтөр ирээд, ирсэн өдөр нь 2017 оны 5-р сарын 2-нд юм байна "чи энэ гяндангийн албан хаагчдын үүрэг даалгавраас гарч болохгүй шүү" гэсэн. Бас л нөгөө гэрч гээд байгаа бүх хүнээ бич. Одоо дөхөж байна. Танайхан ахиад өмгөөлөгч авах юм ярьж байна. Өмгөөлөгч авч байтал зай ч байна, лай ч байна! Ингэж хэлээд яваад өгсөн. Үнэхээр жүжиглэж чадаж байгаа юм шүү. Тэрнээс хойш улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат гэдэг хүн ирсэн. 2017 оны 6 сарын 19-нд Амгаланбаатар та хоёр хамгийн сүүлд хэзээ уулзсан? Хэдэн оноос хойш мессеж бичсэн? Нөгөө байцаагчдын асуусан үгсэн нийлсэн гэдэг асуултыг тавиад байсан. Энэ Эрдэнэбат гэдэг хүнийг ирэхээр би за энэ хүн үнэн зөвөөр нь ялгаж шалгаж шүүхэд танилцуулах байх гэсэн. Харин ч нөгөө хоёр прокуророо дэмжээд явсан байсан. Тэрнээс хойш энэ гянданд би ямар ч ялгүй хүн гэж тэмцэл гаргаж гяндангийн 72-д 2 удаа орсон. Сахилга гэсэн үг. Ингээд 2017 оны 9 сарын 1-нээс Амгаланбаатар бид хоёр хоорондоо юм ярьж эхэлсэн. Бид хоёр маш эвтэй эхэлж ярьсан. Тэр өдрөө би Амгаланбаатарыг худлаа хэргээ боль гэж загнаад, тэгэхэд худлаа биш ээ гэж хэлж байгаа хүнтэй би юу ярих вэ дээ. Энэ хүнтэй миний хувьд маш эвтэй хэрэлдэхгүй багадаа болж байсан. Энэ тэнд өвс хадланд явж, хоол ундаа идэж уух гээд л хуучин амьдралаа их ярьсан. Энэ хүн хэдийгээр хүн хорлож байгаа ч гэсэн хүн гэдэг утгаараа энэ хүн болж өнгөрсөн амьдралыг эмээ өвөөгийн би өөрийнхөө, аав ээж дүү ах эгч ард түмэнээ бүгдийг нь ярьж байсан. Харин 2017 оны 10 сарын 25 бид хоёр энэ худлаа хэргээс болж хэрэлдээд Амгаланбаатарт энэ байцаагч прокуроруудын хэлж ярьж байсан чи бид хоёрыг энэ хэргийг үгсэн нийлж зохиож төрийг хуурсан гэж яриад байна хүмүүс, энэ ямар учиртай юм бэ гээд хэлсэн. Тэрнээс хойш дуугараагүй. 2018 оны 1 сарын 10-ныг гаргаад дуугарч эхэлсэн. Тэгээд 2018 оны 1 сарын 22- нд ээж дүү нар, хань хүүхдүүд маань ирээд би 3 хоногийн уулзалтанд гарсан. За ингээд 3 хоногийн уулзалтанд гараад манай хэдэн хүүхдийн дуу уулзалтын байранд хадаж өгсөн. Ингээд гурав хоног дуусаад би байдаг өрөөндөө орсон. Тэр өдөр 2018 оны 1 сарын 25 -ны өдөр. Би өрөөндөө ороод байж байтал Амгаланбаатар надад таны хүүхдүүдийн дууг би 3 хоног сонслоо. Дүү нь маш олон хүнийг гомдоож уйлуулж, маш муухай хорон санаа гаргасан. Засдаггүй алдаа гэж байхгүй. Миний зүрх сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад сэтгэл яг одооноос санаа сэтгэл маань цав цагаан болсон шүү. Би одоо өргөж авсан аав ээжтэйгээ уулзана. Би хүсэлтээ өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд л би тэр өдөр Амгаланбаатарт, за сайн байна гэж хэлсэн. Надад тэр үед сайхан санагдаж хүн ингээд сайн сайхан замдаа орох нь зөв гэж бодсон. За ингээд 2018 оны 1 сарын 26-наас бид хоёрыг ондоо ондоо газар хийгээд ахиж би Амгаланбаатартай уулзаагүй. Ямар ч байсан энэ хүний санаа сэтгэл зөв замдаа орлоо гэж бодож байна. Эргэлтээр 3 хоног эхнэр хүүхдүүдтэйгээ цуг байх хугацаанд ямар сайхан байсан гэж санана. Зулаа маань ямар өндөр болсон юм бэ. Аавыгаа маш их санаж, надтай зөндөө юм ярьсан. Нэг шөнө Очирваань ах, Зандаа ах, Цэрэнжав ах Цэрэнхүү ах Лхагва-Очир ах нар маань бүгд зүүдэнд зэрэг орж ирсэн. Бааваа маань сая хоёр өдөр дараалан зүүдэнд орж ирсэн, надад лам дээл өмсгөөд аваад явж байна гэж, бас Бямбаа ахын пэд Амгаа дүү маань хааяа хааяа зүүдэнд орж ирдэг. Та нарыгаа бүгдийг нь зүүдэлдэг. Хайрт эхнэр хүүхдүүд дүү нараа маш их зүүдэндээ боддог. Аав минь үнэхээр хүнд буруу санадаггүй, хүнд маш их итгэдэг, хүнд чадлынхаа хэрээр тус болъё гэж бодож явдаг. Болхи хүү чинь анхны худалч хуулийн буруу аргаар ажиллагаа хийдэг дөрвөн байцаагч хулгайчтайгаа үгсэн нийлж хүнийг хохироосон ч үнэн шударга, үнэн явдаг аль ч үеэс ялан дийлж ирсэн билээ. Энэ аюултай анхны байцаагч нарыг би боддог юм. Өөрсдөө анхнаасаа мэдэж энэ хүмүүсийг хооронд нь зохион байгуулалттай хэрэлдүүлж, гэмгүй хүмүүсийг хооронд нь алаан болгоод  бах таваа хангаж аваад, болохгүй таарахгүйг мэдэж байсан мөртлөө янз янзын хорлох ажиллагаа маш их хийсэн. Ингээд биш болохоор нь 91-ийн 21, 91-ийн 24 гэдгээр энэ Амгаланбаатар, Содномдаржаа энэ хүмүүс үгсэн нийлсэн байна гэж прокурор Батжаргал гэдэгхүнд өөрсдийнхөө буруу хийсэн ажлаа гэмгүй хүмүүс рүү гүтгэж, энэ худлаа зохиомлыг Амгаланбаатартай намайг холбож өдий хүртэл хохироож хорьж, хүнийг сэтгэл санааны дарамт 2016 оны 12 сарын 27-ноос 25 жил гэж ял өгч тэрнээс хойш 2017 оны 4 сарын 21-нээс гяндан гэдэг газраа хүний аль ч улсын хууль цаазанд байхгүйгээр хүч түрэмгийлж ахин худлаа хэрэг хүлээлгэх гэж улайран зүтгэж байна. тэгээд ч зогсохгүй 2017 оны 8 сард бас л монголын хуулийн дээд хэмжээ 20 жил болсон гэж хүнийг бас л хуурч өөрсдөө ярьж хэлээд байгаа мөртлөө өдий хүртэл байлгаж байдагт нь гомдож суудаг юм. Энэ нь хүний амьдралд ганц олдох ховорхон аз завшаан, эрдэнэт хүний биеийг олсон энэхэн цаг хугацаанд энэ хэсэг бүлэг хүмүүст доромжпуулж, хуулийн нэрийг барьж дээрэлхэж байдагтай нь үнэхээр дургүй хүрдэг. Би энэ хуульч хүмүүсийг 2015 оны 8 сарын 31-нээс хэн хэн гэдэг хүмүүс хүнийг яаж хорлож гүтгэж байгааг маш сайн мэднэ. 2015 оноос над дээр ирж байгаа байцаагч хүний ярьж байгаа зүйл юу гэвэл махны үнэ маш хямдхан, гадаа цас их орж байна, зуд боллоо, зун нь ган болж байна гэх. Гяндангийн хоол хүн идэх арга байхгүй харанхуй, хааш хаашаа 2 м газар цонх байхгүй өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт шахалт хийх, өрөөнд хүн оруулж өөдөөс нь дайр гэж ятгах, хажуугийн өрөөнд хүн оруулж худлаа сэтгэл санааны дарамт хийх, эхнэр маань төрөөгүй байхад, эхнэр чинь төрсөн. Энэ хүмүүсийг хэлчихээд эхнэр хүүхдэдээ 04 гэхчлэн янз янзын сэтгэл санааны болон бие эрүүл мэндээр хорлох ажиллагаа маш их явуулдаг юм байна даа гэж яс махандаа шингэтэл дотороо бодож суудаг юм аа. Энэ бүгдийг би хуулийн байгууллагын прокурор Батжаргалд хэлдэг байлаа. Тэгэхэд тэр хүн ямар ч дарамт шахалт байхгүй, хуулийн дагуу явж байна гэдэг. Ингээд л яахав хэлмэгдэж байгаа хүн хохирно. Төв аймгийн мөрдөнд сар гаруй шүд өвдлөө. Би дарга нартхэлэхэд хэн ч тоохгүй. Тэгэхээр нь нойтон салфетик дээр бактер устгана гэж бичсэн байна, тэрний шингэн усаар амаа зайлах юу байхав шүү дээ. Тэгтэл Содномдаржаа амиа хорлох ажиллагаа хийсэн гээд л бичлэг хийгээд шүүх прокурорд өгдөг юм байна лээ. Тэгэхэд 2015 оны 9 сарын 1-нээс 9-р сарын 5-ны хооронд хоёр хүнтэй намайг өрөөндөө хэрэлдэж зодолдоод алалцаад байж байхад хэзээ хойно Содномдаржаад ямар ч дарамт шахалт байхгүй гэж ерөөсөө ингээд л гэмгүй хүнийг хохироож чадаж байгаа юм даа. Энэ хуулийн хүмүүст анх харуулсан үнэн зөвөөр нь байцаалтыг явуулсан бол хөөрхөн хэдэн алаг үрдээ, ханьдаа, хайртай бүхэндээ очоод хүүхдүүдтэйгээ бужигнаад байж байх сайхан хугацааг хулгайч хуулийн доор ажиллаж байгаа энэ дөрвөн байцаагчид болон "янзын сайн” өмгөөлөгч эгч Мөнхтөр гэсэн хүмүүст хүний эрх чөлөө гэдгийг харуулсан даа. Аав минь, хүү нь ямарч дарамт шахалт байсан миний зориг одоо бол мохохгүй, зориг шалгасан газар зөөлөн номхон над шиг хүнийг хуулийн байгууллагын доор ажиллаж байгаа ямар ч хүмүүс болон хулгайч хүмүүс хүртэл дээрэлхдэг юм байна. Аав минь, хүү нь Бурханы сургаалаар ер нь явахыг бодож хэрэгжүүлж, эхнэр хүүхдүүд болон бүх л хүмүүстэй зөөлөн сайхан харьцаж явдаг.Ийм газар бол зөөлөн номхон байвал ийм л байдалд ордог юм байна. Хүнд хорлуулах, даа ялангуяа би араатанд бариулж идүүлсэн бол яахав. Тэхэд хуулийн доор ажиллаж байгаа тангараг өргөсөн байцаагч поркурор хүмүүст л хорлуулж байна. Намайг энд дуугүй явбал донгио, жаахан дуугарвал дуутай явна гээд 72 гяндангийн сахилгат 3 хоног хийнэ. Ноднингоос хойш хүн ирж байцаалт авах байх, өмгөөлөгч ирэх байх гээд их харлаа. Яг одоо хүү нь Монгол Улсын шүүхэд өргөдөл гомдлоо бичээд, энэ буруу ажиллагаа хийсэн Бямбажав, Бархасбадь ба прокуроруудын хийсэн хуулинд байхгүй алдааг нь бичээд сууж байна. Энэ хүмүүс намайг төдийгөөс өдий хүртэл аль ч орны хууль цаазанд байхгүй хохироож байна гэдгийг үнэн зөвөөр нь бүх бичээд өглөө. Бас нийслэлийн прокурор Батжаргалд өөрт нь өөрийнх нь ярьж хэлж байсан үг өгүүлбэрийг бичлээ. Гомдлоо өглөө. Би анх энэ Батжаргал гэдэг хүнд энэ хүн үнэнээр шалгаж өгнө гэж маш их итгэж явжээ. Бас намайг өмгөөлсөн Мөнхтөр гэдэг хүнд үнэн цагаанаараа шударга ажил төрлөө хийвэл сайн байна гэдэг үгээ хэлж санал хүсэлтээ бичлээ. Манай өмгөөлөгч энэ хүмүүстэй анхнаасаа үгсэн нийлээгүй бол би аль хэдийн та бүгдийнхээ дэргэд очоод хөдөлмөр хийж хөлсөө гаргаж, тэр хөлснийхөө дуслаар талхаа олоод хүүхдүүдээ тэжээгээд явах байв. Хугацаа 2015 ондоо байсан юм. Монгол Улсын хууль Монгол Улсын хуульчид жирийн нэг амьдралын төлөө үр хүүхдээ өсгөж хань ижил аав ээжүүдээ, ах эгч дүү нараа, ард түмнээ гэсэн сэтгэлтэй эгэл нэгэн эр хүний үнэн үгэнд итгэдэг юм уу? Аль эсвэл хуулийг аль ч орны хуулинд байхгүйгээр хуулийг буруу аргаар ашигладаг энэ тагнуулын Бархасбадь, Болд, Бямбажав, Баттөмөр ба энэ хүмүүстэй үгсэн нийлсэн прокурорын газрын Батжаргал, Сандагсүрэн болон, намайг худлаа өмгөөлж байгаа өмгөөлөгч Л.Мөнхтөр гэдэг хүмүүст итгэх үү гэдгийг Монгол Улсын шүүх үнэн зөвөөр нь шүүнэ гэдэгт цаг ямагт итгэдэг билээ би. Хүү нь 2015 оноос өдий хүртэл намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа намайг байцааж байгаа, өмгөөлж байгаа хянаж байгаа прокурор, харж байгаа албан хаагч дарга цэрэг, хоригдол, хуульч, хүмүүсийн яриаг энэ хүмүүс юуны тухай яриад намайг яагаад хийгээгүй хэрэгг холбоод байгааг яс махандаа шингэтэл мэдээд гомдоод л сууж байдаг юм аа. Миний аав ээж хоёр минь хүүгийнхээ биеийг төрүүлсэн болохоос ухааныг төрүүлээгүй нь хүний жам. Хүү нь ямар ч хэрэг хийгээгүй болохоор үнэнч шударгаар шүүх шүүнэ, тэр цагийг би хүлээгээд л сууж байдаг. Би 2016 оны шүүх хуралд орохдоо одоо л шударга шүүх гаргана даа гэж маш их баярлаж итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж байсан. Дараагийн шүүх хурлаар бас л итгэж, тэрнээс хойш өдий хүртэл итгээд л сууж байна. Одоо би энэ захиаг бичиж суухдаа бас л итгээд л бичиж сууна даа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор хүний хэлсэн ганц сайхан  үгэнд маш их баярладаг юм билээ. Тэр сайхан үгийг би Төв аймгийн мөрдөнд байхдаа сонсож, энд тэнд сайн хүмүүс байдагаараа байж, байх газраа байж л байна гэж бодсон. Бас тэр Төв аймгийн мөрдөнд байсан, хоригдож байсан хүмүүс намайг бүгд таньдаг, хажуугаар гарахдаа дандаа сэтгэлийн дэм өгч, нүд ирмэх, эрхий хуруугаа гозойлгож янз янзын сэтгэлийн дэмээр, сайн сайхан сэтгэлтэй эрчүүд тусалдаг байсан. Надтай тэр хүмүүс ярих юм бол арга хэмжээнд орно. Энд харин би 2017 оны 8 сард шүүх хурлаар үнэн зөв шийдэхгүй болохоор нь өлсгөлөн зарлана гээд 1 хоносон. Тэгтэл энэ ангийн дэд дарга нь надад харин сайн сайхан үг хэлж намайг өлсгөлөн зарлахыг болиулсан. Аав ээж хоёр минь хүүгийнх нь сэтгэл зүрх, сүнс аль хэдийн та хоёрынхоо дэргэд болон хайрт хань Энхүүш болон хөөрхөн алаг хэдэн хүүхдүүд болон, ах эгч дүү ханийнхаа аав ээж бүх хайртай гэсэн бүхэнтэйгээ хамт байгаа шүү. Энд шоронгийн өрөөнд миний хоосон дан бие маань байгаа. За ингээд ханийн маань аав бие нь сайн биз дээ. Аав манай хэдэн хүүхдийг бүгдийг нь өсгөж өглөө дөө. Маш их буянтай хүн юм аа. Тэр олон хүүхэд бужигнаж байхад аавд сайхан байдаг байх гэж боддог. Ядарсан цагт ах дүү нар аав ээжүүд л тус болдог юм. Аав ээж хоёр байшингаа том болгосон нь цагаан сараар хүн ирж золгохоор чөлөөтэй сайхан байгаа даа. Хүү нь аав ээжүүдтэйгээ бүгдэнтэй нь яг одоо золгох юмсан. Сая ханийгаа, намайгаа гээд хэдэн хүүхдээ чирээд надад 3 хоног өөрийнхөө гарын хоол цайг хийж өгөөд, намайгаа халамжилж хайрлаж байгаад явахад маш их баярласан. Домбо шиг гурван охин, торх шиг нэг хүү гаргаж өгсөнд маш их баярладаг. Хоёулаа зөндөө хүүхдүүдтэй болно. За ингээд удахгүй болох Монголынхоо цагаан сарын баярын мэнд хүргэж сар шинэдээ та бүгд минь даяар олноороо сайхан шинэлээрэй гэж та бүгдэдээ мэндчилж байна. Ааваа хүү нь хэзээ ч энэ худалч хуулийн өмнө бөхийхгүй. Намайг бөхийж байна гэж бодож байвал эндүүрэл. Би Монгол орныхоо уул усанд л бөхийдөг юм аа.

 

Б.Содномдаржаа

Төстэй мэдээллүүд

С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа: Би хэзээ ч энэ худал хуулийн өмнө бөхийхгүй

С.Зоригийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа: Би хэзээ ч энэ худал хуулийн өмнө бөхийхгүй

2018/03/09, 10:15
Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо

Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулга манай гэрээс зүгээр гараагүй нь тогтоогдчихлоо

2018/02/20, 12:30
Нөхөр маань С.Зориг агсныг хөнөөх нь битгий хэл амиа алдсан мэдээг нь гэртээ зурагтаар үзэж байлаа

Нөхөр маань С.Зориг агсныг хөнөөх нь битгий хэл амиа алдсан мэдээг нь гэртээ зурагтаар

2016/12/23, 09:39
Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

Ё.Батжаргал: Эхийнхээ хэвлийд гурван жил тээгдсэн гэхээр хүмүүс итгэдэггүй юм

2015/03/09, 11:29

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

2 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

2 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

2 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

2 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

2 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

2 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

2 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

3 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилна нэрийдлээр их хэмжээний мөнгө залилжээ

2 | 0 | 2026/01/15, 14:20
gallery image

Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв

3 | 0 | 2026/01/14, 12:08
gallery image

#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ

2 | 0 | 2026/01/14, 10:44
gallery image

Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ

3 | 0 | 2026/01/13, 11:27
gallery image

Сайн дураар НДШ төлөх хувь, хэмжээ нэмэгдэхгүй гэв

4 | 0 | 2026/01/12, 13:55
gallery image

Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

3 | 0 | 2026/01/09, 13:29
gallery image

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

400 | 0 | 2026/01/05, 17:49
gallery image

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

937 | 0 | 2026/01/02, 15:26
gallery image

АНУ Оросын талд үйлчлэх ёсгүй гэв

1367 | 0 | 2025/12/30, 15:00
gallery image

Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

1199 | 0 | 2025/12/30, 14:48
gallery image

Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

1204 | 0 | 2025/12/30, 14:40
gallery image

Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

1195 | 0 | 2025/12/30, 14:36
gallery image

Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

1192 | 0 | 2025/12/30, 14:32
gallery image

Хил дамнасан ногоон “аялал”

1193 | 0 | 2025/12/30, 14:29
gallery image

Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

1184 | 0 | 2025/12/30, 14:27
gallery image

Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

1183 | 0 | 2025/12/30, 14:25
gallery image

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

911 | 0 | 2025/12/30, 13:03
gallery image

Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

529 | 0 | 2025/12/30, 11:34
gallery image

Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

120 | 0 | 2025/12/30, 11:31
gallery image

Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

1026 | 2 | 2025/12/26, 13:27
gallery image

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

1099 | 0 | 2025/12/25, 15:36
gallery image

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

1291 | 0 | 2025/12/23, 18:09
gallery image

“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

1335 | 0 | 2025/12/23, 15:33
gallery image

С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан

1297 | 0 | 2025/12/22, 17:37
gallery image

Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

1289 | 0 | 2025/12/22, 16:48
gallery image

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

1310 | 0 | 2025/12/22, 13:10
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1293 | 0 | 2025/12/22, 13:02
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1269 | 0 | 2025/12/22, 13:01
gallery image

Оюутан малчин Шугар

1224 | 0 | 2025/12/22, 12:56
gallery image

Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа

670 | 0 | 2025/12/22, 12:54
gallery image

Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

560 | 0 | 2025/12/22, 12:51
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

264 | 0 | 2025/12/22, 12:23
gallery image

Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө

1337 | 0 | 2025/12/15, 16:55
gallery image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

1820 | 0 | 2025/12/12, 18:47
gallery image

Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн

2305 | 0 | 2025/12/10, 16:28
gallery image

Х.Нямбаатар: Нийслэлтэй хамааралтай аппликейшныг цөөлнө

1904 | 0 | 2025/12/09, 15:29
gallery image

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2240 | 0 | 2025/12/04, 16:06
gallery image

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

2236 | 0 | 2025/12/04, 15:03
gallery image

Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

2214 | 0 | 2025/11/20, 18:24
gallery image

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

2213 | 0 | 2025/11/20, 18:19
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

3156 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

3090 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

2153 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

1811 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

1541 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

1402 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

1125 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

1024 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

1824 | 1 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

1031 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

101 | 0 | 2025/11/14, 18:14
gallery image

ҮЙЛ ЯВДАЛ: "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

104 | 0 | 2025/11/14, 18:08
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

465 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

1621 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

101 | 0 | 2025/11/12, 18:03
gallery image

Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

93 | 0 | 2025/11/12, 17:55
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

1603 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

1264 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

92 | 0 | 2025/11/10, 17:47
gallery image

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

79 | 0 | 2025/11/10, 17:42
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1378 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1384 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

2492 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1416 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

2521 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1550 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1616 | 2 | 2025/10/29, 18:42
gallery image

Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

84 | 0 | 2025/10/28, 17:16
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1614 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

82 | 0 | 2025/10/27, 17:08
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

2042 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1831 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69974 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42412 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37233 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30353 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23844 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23189 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22790 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22062 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21329 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20899 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19758 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19399 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18912 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18818 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18790 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18227 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17579 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17548 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17313 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17277 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17205 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16989 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16795 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16643 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16622 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16565 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16475 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16185 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16145 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16043 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15974 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15799 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15789 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15695 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15473 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15198 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14885 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14763 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14501 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14344 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14319 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14296 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14248 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14124 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13911 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13639 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13498 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47355 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13350 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10285 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11707 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13035 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5886 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9856 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11294 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11757 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8837 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9769 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9296 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10800 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8520 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11019 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7497 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11714 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8636 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8265 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12115 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9810 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6625 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7002 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8508 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6854 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7471 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11383 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6765 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.