logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хятад, Оросын төмөр зам Монголыг орхин "Хурдаллаа"

Бичсэн:saikhnaa
2018/04/03/, 11:46
Tweet

Хятад, Оросын төмөр зам Монголыг орхин "Хурдаллаа"

 

ОХУ 2012 онд анх дэвшүүлсэн Зүүн Өмнөд Ази-Европыг холбосон "Хуурай замын гүүр” нэртэй стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа. Хойд хөрш энэхүү зорилтынхоо хүрээнд Транссибирийн төмөр замыг зорчигч болон чингэлэг тээвэрт хослуулан ашиглаж, хилийн төмөр замын өртөөнүүдээ шинэчилж, БНХАУ, ОХУ-ыг холбосон гурав дахь төмөр замын гарцыг Биробиджан-Тунжиан хооронд нээж буй.

Харин өмнөд хөрш БНХАУ хоёр жилийн өмнө Өвөрмонголын 10,285 км үргэлжилдэг, долоон гол зам, есөн салаа маршруттай төмөр замын ачаа тээврийн сүлжээг 2020 он гэхэд 14,300 км-ээр уртасгах төлөвлөгөө боловсруулсан байдаг. Үүний тав нь нүүрс тээвэрлэх маршрут.

Энэ мэтээр Хятадын Засгийн газар ашиглалтад оруулахаар тооцсон бүтээн байгуулалтаа идэвхтэй урагшлуулсаар байна.

Хоёр хөршийн хувьд төмөр замаа тэлэх бодлого баримталж, харилцан ашигтай байдлаар хөгжүүлэх зураг, маршрут, бодлого ийнхүү ил тод зарлаж байхад манай эрх баригчид хөгжилд хөтлөх Тавантолгой, Төмөр замын зүүн коридор тэргүүтэй төслүүдээ нууцын зэрэглэлд багтаан хав дарж, цаасан дээрээс амилуулж дийлээгүй л сууна.

ӨНГӨРСӨН ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ОХУ-ЫН ТАВЬСАН ТӨМӨР ЗАМ

Кызыл-Курагино-Тувагийн газар нутагт орших Улуг-Хемскийн нүүрсний сав газрын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Транссибирийн төмөр замтай холбогдоход 450 км зам шаардлагатай. Тус сав газрын Элегестийн нүүрсний ордод олборлолт явуулж буй "Тувагийн эрчим хүчний корпораци" нь 411.7 км бүхий Кызыл-Курагино төмөр замын сүлжээ барих ажлыг хэрэгжүүлж байна. Нийт 56 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай энэ төмөр зам нь энэ онд ашиглалтад орох бөгөөд жилд 15 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай.

Хасан-Ражин-"Оросын төмөр зам” /РЖД/ компани Транссибирийн замыг Хойд Солонгосын төмөр замтай холбох төсөлд 8.3 тэрбум рублийн хөрөнгө оруулж, нүүрсний терминал байгуулж, 2015 онд ашиглалтад оруулсан. Энэ шинэ төмөр зам нь жилд дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай.

БАМ болон Транссиб- Байгаль-Амур болоод Транссибирийн төмөр замуудаа шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөлд нийт 562 тэрбум рубль зарцуулсан бөгөөд уг шинэчлэлийн хүрээнд Байгаль-Амурын хоёр дахь төмөр замыг барих төслийг ч мөн эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хятад Улсын хувьд Европ руу төмөр замаар хүрэх боломжит хувилбаруудыг нэлээд идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Тус улсын удирдлагууд Европ руу хүрэхдээ Төв Азиар дамжин өнгөрөх төмөр замын асуудлаар хэд хэдэн чухал айлчлал, хэлэлцээрүүдийг хийсээр. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2013 онд Туркмен, Казахстан, Киргиз, Узбекстан гээд Төв Азийн орнуудаар хийсэн айлчлалыг хятадууд "түүхэн" хэмээн тодотгож байсан.

Уг айлчлалын хүрээнд газрын тос, алт, байгалийн хийн олборлолт, газрын тос болон байгалийн хийн хоолой байгуулах, төмөр зам зэрэг нийт 60 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр байгуулж байснаас гадна өнгөрсөн таван жилийн хугацаанд Төв Азийн орнуудад 101.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Мэдээж айлчлалын "цаад” гол зорилго нь Төв Азийн орнуудаар дамжин өнгөрөх төмөр замын асуудал байсан.

Хятад-Киргиз-Узбекстан- БНХАУ-ын Төрийн тэргүүн Узбекстанд "Хятад-Киргиз-Узбекстан" төмөр замын төслийн асуудлыг хөндсөн. Энэхүү төслийн маршрут нь Хятадын Өмнөд Шинжааны төмөр замын төгсгөлийн цэг болох Кашгар хотоос эхлэн Киргизийн Торугат, Узген, Кара-Суу хотуудаар дамжин Узбекстаны хилд хүрнэ. Харин энэ маршрут цааш үргэлжлэн Европ хүрэхэд Узбекстанаар дамжин өнгөрөх боломжийг олгох "Ангрен-Пап" хэмээх нийт 125 км урттай төмөр замыг барих байсан. 

Хятадын "China Railway Tunnel Group", Узбекстаны "Узбекстон темир йуллари” компаниуд хамтран ажиллах 455 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. "Ангрен-Пап” төмөр замын барилгын ажил өнгөрсөн онд дууссан.

Мармарай-Туркийн Босфорын хоолой доогуур гарсан "Мармарай" тунель бүхий төмөр зам нь шөнийн 00.00 цагаас өглөөний 05.00 цаг хүртэл ачаа тээвэрлэх зориулалттай. Нийт 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон энэ төмөр замын барилгын ажлыг Турк-Японы хамтарсан концерн гүйцэтгэжээ. "Мармарай” тунель төмөр зам нь "Хятад- Киргиз-Узбекстан” төмөр замын төслийн үргэлжлэл бөгөөд Туркийн газар нутгаар дамжин өнгөрөх нэг хэсэг юм.

Хятадын Засгийн газар тус улсын төмөр замд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Туркийн Засгийн газартай тохиролцож байсан. БНХАУ-аас Киргиз, Узбекстан, Туркменистан, Туркээр дамжин Европын холбоонд хүрэх энэ төмөр зам нийт 9,900 км урттай.

"Шинэ Торгоны зам”-Хятадаас Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман зэрэг орнуудаар дамжин Европ хүрэх нийт 11,179 км урттай төмөр замыг шинэ "Торгоны зам” хэмээн нэрлээд буй. Зарим мэргэжилтнүүдийн тооцоогоор Хятадын ачаа тээвэр энэхүү транзит замаар 15 хоног явж Европын зах зээлд хүрэх бол Оросын Транссибирийн төмөр замаар 18-20 хоногт хүрч очих гэнэ.

Шинэ "Торгоны зам”-ын эхний маршрут болох Казахстан Улсаар өнгөрөх төмөр замын нэг хэсэг Хоргос-Жетыген төмөр зам нь нийт 293 км, жилд 13 сая тонн хүчин чадалтай. Нийт 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Одоо тус замын үргэлжлэл "Жезказган-Саксаульная-Шалкар-Бейнеу-Жанаозен-Туркменстан” төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад орно.

Хятадын компаниуд Оросын Алс Дорнод, Сибирийн нутгийг хөгжүүлэх хөтөлбөр, нүүрсний томоохон ордуудын олборлолт, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэдийнээ илэрхийлсэн. Хоёр хөрш орны удирдлагууд уулзах бүртээ эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг хийж, түүнийгээ ажил хэрэг болгож байна.

Харин хоёр орны төмөр замын дээрх төсөл хөтөлбөрүүдийг газрын зураг дээр тэмдэглэж үзэх юм бол Монгол Улсын газар нутгийг тойрон хэрэгжээд байх шиг. 2022 оны өвлийн олимпыг БНХАУ зохион байгуулна. Олимп болохтой холбогдуулан Өвөр Монголын Бээжин-Жанчхүү чиглэлд Хятадын хоёрдугаар үеийн цагт 400 км.цаг хурдалдаг хурдан галт тэрэгний зам баригдаж дуусах шатандаа орж байна. Хойшоо жаахан сунгахад л Эрээн тэгээд Улаанбаатартай холбогдох боломжтой.

Тэгвэл Улаанбаатар, Бээжин чиглэлд ердөө дөрвөн цаг хурдны галт тэргээр яваад дэлхийн хоёр дахь том эдийн засагтай холбогдох боломжтой болох юм. Гэвч ийм зүйл болохгүй л болов уу. Хятадын цагт 200-350 км цаг хурдалдаг хурдны галт тэргийн талаар бүр дурсах ч хэрэггүй байх. Учир нь тус улс өнгөрсөн 2013 он гэхэд урт өндөр хурдны төмөр замын сүлжээтэй болчихсон байсан. Энэ нь Европын холбооны орнуудын нийт өндөр хурдны төмөр замын сүлжээнээс ч урт бөгөөд дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын шугамын 60 хувийг эзэлж байсан юм.

2020 он гэхэд БНХАУ 16 мянган км өндөр хурдны төмөр замын шугамыг нэмж барихаар зорьж байна. Саяхан л гэхэд тус улс Тайландтай холбогдох өндөр хурдны төмөр замын эхний хэсгийг нь барьж дууссан. Тайланд болон Хятад нь өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сард Тайландын нийслэл Бангкок хотоос зүүн хойд нутгийн Накхон ратча сима муж хүртэл өндөр хурдны анхны төмөр зам барих ажлыг эхлүүлсэн. Энэ хамтарсан төслийн хүрээнд Тайландын нутаг дэвсгэрт 253 өндөр хурдны төмөр зам барих ёстой юм.

Тус төмөр зам ашиглалтад орсноор галт тэрэг цагт 250 км-ийн хурдтай давхих боломжтой болох аж. Хямд ажиллах хүч ашиглаж өндөр хурдны төмөр замыг ийм бага өртгөөр барьж байгаа бөгөөд Бээжин, Шанхай хоорондын 1,318 км замыг 130 мянган ажилчин болон инженер өдөр шөнөгүй ажиллаж 38 сарын дотор барьсан байдаг. Харин Монголын төмөр замын дундаж хурд нь яст мэлхийтэй л өрсөлдөхөөр. Уг нь төмөр замын томоохон сүлжээ замтай улсуудад зам улам өргөжиж байдаг ч манайд тэгсэнгүй. Тэр ч байтугай хоёр талаараа хиллэсэн 8,300-гаад км урт газар нутгийн хаагуур нь чиг бол хаагуур нь төмөр зам бариад тээвэрлэлт хийж болмоор цаг хугацаа өнгөрлөө.

Монгол бол уул уурхай түшиглэсэн улс. Ирэх жилүүдэд түүхий эд нийлүүлэгчдийн дунд өртгийн өрсөлдөөн голлохоор байгааг ажиглагчид онцолж буй.

Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулах өрсөлдөөн ид өрнөж байна. Нүүрс экспортлогч орнууд 2019 он гэхэд 270 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломж бүхий дэд бүтцийг шинээр барихаар ажиллах болжээ. Тухайлбал, Австрали нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөж 2019 он хүчин чадлаа 32 сая тонноор. нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна.

Улмаар зах зээлийн өрсөлдөөн улам бүр гүнзгийрч, олборлох зардал, тээвэрлэлтийн өртгийг бууруулсан улс орнууд нүүрс экспортын өрсөлдөөнд давамгайлах нөхцөл бүрдсэн болохыг судлаачид онцолжээ. Ийнхүү манай өрсөлдөгчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд их хэмжээний хөрөнгө хаях нь.

Монголын төмөр замаар дамжин өнгөрч буй тээвэр 10 сая тоннд хүрвэл орлого нь хоёр дахин өснө. 40 саяд хүрвэл, Эрдэнэт үйлдвэртэй тэнцэх орлого олно. Харин 80-90 сая тоннд хүрвэл дахиад нэг Оюутолгойтой болно гэдгийг судлаачид хэлсээр ирсэн.

ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТӨМӨР ЗАМЫН ДӨРВӨН ТӨСӨЛ БАГТСАН

Үүнд, Тавантолгойгоос Гашуунсухайт, Эрдэнэтээс Овоот, Улаанбаатар хотыг тойрсон Богдхан төмөр зам, Хөөтөөс Бичигтийн боомт хүртэлх чиглэл багтжээ.

Тавантолгой-Гашуунсухайт-Уг нь Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврийн зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой. Энэ төмөр замын ажил санхүүжилтгүйн улмаас 2014 оноос хойш гацаад байгаа. Зөвхөн газар шорооны ажил нь 51.84 хувийн гүйцэтгэлтэй явж буй.

Эрдэнэт, Овоотоор ОХУ-ын Кызыл чиглэл-Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшиж буй "Aspire Mining” компани хангайн бүсэд буюу Эрдэнэтээс Овоотын чиглэлд 547 километр төмөр зам барих эрх авсан. Бүтээн байгуулалтын ажилд "Нортерн рэйлвэйс” нь "Чайна рэйлвэйс 20 бюрү” групптэй хамтран оролцож байгаа юм. Төсөл бүрэн хүчин чадпаараа хэрэгжихэд жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх Хятад, Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой төмөр зам бий болох ач холбогдолтой. Энэ нь төмөр замын салбарт хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй цор ганц төсөл.

Улаанбаатар төмөр замын шинэчлэл-Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа Замын-Үүдээс Алтан булаг хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замыг шинэчилж, хос замтай болгох, асуудал яригдсаар ирсэн. Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тодорхойлох нь чухал гэдгийг судлаачид тодотгодог.

Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох гэх мэт. Иймд "Улаанбаатар төмөр зам”-ыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас шууд хамаарна. ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа. Ялангуяа, овор ихтэй мод, бордоо зэрэг овор ихтэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэх болно. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. 

Чухам эдгээр бараа ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууд Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэрлэж Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна "Улаанбаатар” төмөр зам нь Орос, Монгол хоёр орны хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж.

2010 оны төмөр замын бодлого-УИХ-аас 5,600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттай барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байдаг. Улмаар Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1,100 орчим километр төмөр замын суурь бүтцийг барих эрхийг "Монголын төмөр зам”-д олгосон байдаг.

Одоогоор дээр дурдсан Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт 200 сая ам.долларын өртөгтэй овоолсон шороо төдий байгаа бол Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд болон Шивээхүрэнгийн боомтын төмөр замын ажил огт эхлээгүй.

Үлдсэн Хөөт-Нөмрөгийн чиглэлийн ТЭЗҮ-ийг ч гаргаагүй байгаа аж. Далайд гарцгүй зовлонтой манай улсын хувьд төмөр замыг онцгойлон чухалчлан авч үзэх учиртай. Төмөр замын сүлжээг хөгжүүлсэн тохиолдолд уул уурхай түшиглэсэн манай улс олон улсын тавцанд өрсөлдөнө. Мөн Евразийг холбох түшиц их газрын үүрэг гүйцэтгэх юм.

Ц.ДАВААСАМБУУ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Төстэй мэдээллүүд

Хөрш гурван улсын хамтарч хэрэгжүүлэх мега төслүүд

Хөрш гурван улсын хамтарч хэрэгжүүлэх мега төслүүд

2017/11/24, 09:37
Төмөр замын төслүүдэд БНХАУ хөрөнгө оруулж эхэллээ

Төмөр замын төслүүдэд БНХАУ хөрөнгө оруулж эхэллээ

2016/09/09, 10:46
Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц

Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц

2016/03/17, 10:12
Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

2015/03/24, 14:35

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

4 | 0 | 2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

6 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

8 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

5 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

7 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

7 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

10 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

16 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

13 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

18 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

18 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

32 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

21 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

33 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

40 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6883 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.