| |
Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм. Тэгвэл орчин үеийн хүүхдийн хүмүүжил XX зуунаас эрс өөр аргыг шаардах болж. Тэгэхээр бид ямар буруу үйлдэл хийж, тэр нь ямар үр дүнд хүргэх вэ гэдгийг авч үзье.
Үр дүн: Шийтгэлийг хорсолтойгоор хүлээж авдаг болно.
Үр дүн: Идэвх санаачлагагүй, бусдын амыг хардаг болно.
Үр дүн: Элэгсэг дотно үгсийг мартана.
Үр дүн: Үгийн тансаг утга уянгыг үл ухаж, чих нь ёроолгүй сав мэт ямар ч үнэт зүйлсийг үл тоодог болно.
Үр дүн: Сайнтай, муутай сав дүүрдэг хорвоод зөвхөн хар барааныг олж харж, гэгээнийг нээх мэлмий нь бүдгэрнэ.
Үр дүн: Олз ашгийг шүтэж, өчүүхнийг ч мөнгөөр үнэлэн, гар хардаг болно.
Үр дүн: Өнчрөх мэт ганцаардаж, зөвлөж дэмжихийн ач тус, амт шимийг эс мэдэрнэ.
Хүмүүжлийн эерэг арга гэдэг нь дор дурдсан зүйлс ч бас биш.
Хүүхэд орчноосоо сурдаг. Хэрэв:
-Хүүхэд үргэлж шүүмжлүүлдэг бол бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг
-Хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол бүрэг ичимхий болж хүмүүждэг
-Хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өсвөл хэрүүл хийж сурдаг
Хэрэв та алдаа хийсэн бол уучлалт гуйхаас бүү ай. "Хүүхдийг хүмүүжүүлээд хэрэггүй. Түүний оронд өөрийгөө хүмүүжүүл. Тэртээ тэргүй таныг дуурайх болно” хэмээх үг байдгийг сана. Харин бид дараагийн удаад хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаас хүргэх болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

