| |
Баянхонгор аймгийн Шаргалжуутад энэ сарын 27-нд "Сарлагийн наадгай-2015” тэмцээн болохоор төлөвлөгджээ. Уг арга хэмжээ 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ жил,
• Бөхийн барилдаан
• Ихэр тугалны баяр
• Шилмэл бух шалгаруулах ёслол
• Сарлагийн сүү цагаан идээний үзэсгэлэн худалдаа
• Сарлагийн сайхан айрагны уралдаан, дэмбээний тэмцээн
• Сарлагийн уралдаан тус тус болох аж. Хамгийн гол нь энэхүү баяраас олсон орлогыг "Халуунболор" төвийн саажилттай хүүхдийн сувиллын барилгын санхүүжилтэд зарцуулах юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

