logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх ёстой гэж үү

Бичсэн:munkhbat
2018/05/10/, 09:09
Tweet

Засан хүмүүжүүлэхэд заавал “шоронжуулж” шийтгэх ёстой гэж үү

 

-Эндээс гарахад хүмүүс яаж хандах бол гэхээс айж байна- 

Хэн ч байсан буруутай зүйл хийсэн бол түүнийхээ төлөө хариуцлага хүлээж, буруугаа ухамсарлан цаашид тэр алдаагүй давтахгүй байх нь чухал. Нэг үгээр  хүний нийгэмд амьдарч буй хэнбугай ч хуулинд захирагдан амьдрах нь төрт ёсны нэг хэм хэмжээ. Гэхдээ нийтээр даган мөрдөх хууль журам нь өөрөө хийдэлгүй, алдаа мадаггүй, цоорхой байтугай сэмэрхийгүй байх нь чухал. Гэтэл зарим хууль тогтоомжууд тэр дундаа Эрүүгийн хуулинд амьдралд нийцээгүй зүйл заалт цөөнгүй байгаа нь ажиглагддаг. Энэ дундаас Насанд хүрээгүй буюу өсвөр насны хүүхдүүдэд хүлээлгэх ял шийтгэл нь хэтэрхий шоронжсон хатуу заалттай байгаа нь амьдрал дээр олон сөрөг үр дагавар, олон гомдол шүүмжлэл дагуулсаар байна.

Зарим нэг жишээ баримт дурдъя.

Баримт 1: Ховд аймгийн Мянгад сумын харъяат нэр бүхий сурагчид хамтран хулгай хийсний улмаас нэг жилийн хорих ял сонсон төмөр торны цаана хоригдоод байгаа билээ. Хэрэг явдлыг судалж үзэхэд нийт мөнгөн дүнгээр 200 мянга орчим төгрөгийн архи пиво, тамхи бусад зүйлсийг хулгайлсан бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан байна. Энэхүү хэргийг 18 настай 1 иргэн, 12-р ангийн 2 сурагч хамтран үйлдсэн бөгөөд хэргийг санаачлан гардаж хийсэн иргэн 1.3 жил, бусдын нөлөөнд орж хэрэг үйлдсэн 2 сурагч тус бүр 1 жилийн хорих ял сонссон. Энэхүү 2 сурагчийн ял, шийтгэлийн нөхцөл нь уруу татаж аргагуйн эрхэнд оруулсан буюу уриалан дуудсан хүн нь тэдэнтэй ижил хэмжээний ял авч байгаад тэдний ар гэрийнхэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байв. Уг хэргийн мөрөөр орон нутгийн Боловсролын байгууллага болон хүүхэд хамгаалал, хүний эрхийн байгууллагын ажилтнууд тухайн хүүхдүүдтэй газар дээр нь очиж уулзаж хэргийн талаар багагүй судалгаа хийжээ.  

Энэ хүүхдүүд зан төлөвшлийн хувьд тийм ч яахаа алдсан, засан хүмүүжүүлэх аргагүй болсон хүүхдүүд биш гэдэг нь тэдэнтэй ярилцаж суухад анзаарагдаж байв. Мөн уг хэргийг шүүн тасалж мөрдөн байцаасан нөхцөл байдалд ч гэсэн учир дутагдалтай зүйл байсныг хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тус сумын хэсгийн төлөөлөгч болон хэргийг шалгасан прокурорын шалган байцаасан арга барилд хууль зөрчсөн үйлдлүүд байсан нь хүүхдүүдийн ар гэрийнхний гаргасан гомдол, хэлсэн ярианд нь дурдагдаж байв. Тухайлбал, хүүхдүүдээс байцаалт авахдаа хүч хэрэглэж нэг ёсондоо зодож хэргийг хүлээлгэсэн. Мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг өмгөөлөгч, асран хамгаалагчгүйгээр байцааж өөрсдийнхөө аргагүйн эрхэнд орж гэмт хэрэгт холбогдсоныг тайлбарлан ойлгуулах боломжгүйгээр хүчээр ял авахад хүргэсэн зэрэг зөрчил байсан. .

Мөн эдгээр хүүхдүүд маш их цочрол буюу сэтгэл санааны гутралд орсон нь илэрхий байсан юм. Тэдний хувьд амьдралд нь суусан энэ хар толбыг дахин арилгах боломжгүй болсондоо гэмшиж байна хэмээн өөрийн эрхгүй нулимс урсгаж байв. Гэхдээ хамгийн сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол тэд "эндээс гараад хүний царай яаж харна. Эргээд нийгэм рүү орох хүсэл төрөхгүй байна” хэмээн итгэл алдарсан айдастай болсон байлаа. Тэд бол дөнгөж амьдралд хөл тавьж буй хүмүүс. Амьдралын эрээн бараан буруу зөвийг ухаарах гэж тэмцэж яваа иргэн. Нэг нь оюутны ширээнд дөнгөж хөл тавьж байсан бол хоёр нь төгсөх ангийн сурагчид юм. Сургуулиа төгсөөд эмч болно хэмээн дэврүүн мөрөөдөлтэй явсан ч хүний нөлөөнд орохдоо "үгүй” гэж хэлж чадаагүйнхээ төлөө ийнхүү харанхуй нүхэнд унасан мэт итгэл сэтгэлийнхээ галыг бөхөөчихөөд байгаагаа хэлж суух нь харамсмаар. Анх энэ хэцүү нэртэй газар орохдоо аав ээжтэйгээ уулзахыг, бас хурдан гарахыг хүсдэг байсан ч одоо бол аав ээжийнхээ царайг ч хармааргүй санагддаг болсон гэх нь тэр ...

-"Ээжээ би гармаар байна” гээд шөнөжин уйлж зүүдлээд хонодог-

Баримт 2: Ховд аймгийн Дарви сумын 9-р ангийн сурагчийн үйлдсэн хулгайн хэрэг. Тэрээр нийт дүнгээр 560.000 төгрөгийн эд зүйлс, мөнгө хулгайлсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан боловч мөн 1 жилийн хорих ял авсан байна. Түүнтэй уулзаж ярилцаж хэргийн учир явдлыг сонсоход дэлгүүрээс мөнгө хулгайлж байгаад баригдсан байна. Хэн ч харсан хүүхдээрээ хэтэрхий зүггүй түүнийг ийм байдалд хүргэсэн зүйл бол амьдралынх нь хэрэгцээ хангагдаж чадахгүй, ядуу тарчиг амьдарсных нь илрэл, үр нөлөө гэлтэй. Ээж дүүгийн хамт амьдардаг бөгөөд ээж нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байна.

Тэрээр хэлэхдээ "ээжийгээ их санаж байна. Эндээс л гармаар байна” хэмээн үг болгоныхоо завсар хэлж байлаа. Түүнийг шөнө унтахдаа "ээжээ намайг хурдан гаргаж аваач” хэмээн уйлдаг тухай хажуу дахь хүүхдүүд нь ярьж байв. Сэтгэл эмзэглэмээр. Ийм л сэтгэлийн хат суугаагүй, хар бурууг санах, өөрийгөө хамгаалах хүч дутуу байгаа тэдэнд төрийн төмөр нүүр хэтэрхий хатуу санагдахгүй байна гэж үү. Тэдний хувьд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн дагуу шийтгэгдээд байгаа нь энэ юм.

Хүүхдэд хүлээлгэх хариуцлага хэтэрхий "шоронжсон” агуулгатай байна  

Энэ бүхнээс үзэхэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-иар гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг өмнөх хуулиас дордуулж зохицуулсан нь амьдрал дээр нэлээдгүй асуудал дагуулж, 18 нас хүрээгүй хүүхдийг аль болохоор хорихоос өөр ялаар шийтгэх хувилбарыг баримтлах олон улсын гэрээ, конвенци, пактын зарчимд нийцээгүй асуудал болоод байгаа юм. Харин 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт холбогдсон насанд хүрээгүй хүүхдийн хувьд гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр "хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх”, "хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зэрэг зохицуулалт байсан бол 2015 онд шинэчилэн батлагдсан Эрүүгийн хуулиар эдгээрийг зөвхөн "хөнгөн гэмт хэрэг” гэж хязгаарлан, дараах байдлаар зохицуулсан байна. Үүнд: - Эрүүгийн хуулийн 8.1 дэх "Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” зүйлийн 4 дэх заалт "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” - Эрүүгийн хуулийн 8.6 дах "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт "Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дах хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” - Эрүүгийн хуулийн 8.7 дах "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт "Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 - 3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” Эрүүгийн хуулиар гэмт хэргийг "хөнгөн” ба "хүнд” хэмээн ангилж буй ангилал нь насанд хүрэгсдийн үйлдэж буй гэмт хэргийн шинж чанар, хор хохирол болон бусад шинж чанарыг нь үндэслэж ангилсан ангилал бөгөөд үүнийг насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт шууд хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай юм.

Гэтэл хүүхдийн үйлдэж буй гэмт хэргийн ихэнх нь оюун санаанд нь нийгэмд харш үзэл бодол хэвшил болон тогтсоноос шалтгаалаагүй, харин тухайн цаг үеийн нөхцөл байдал, болж буй үзэгдлийг зөв үнэлж, түүнтэй холбогдуулж өөрийнхөө явуулж буй үйлдлийн нийгмийн хор уршгийг богино хугацаанд бүрэн гүйцэд ойлгож, үнэлэх дадлага туршлага, чадвар дутсантай холбоотой байдаг байна. Иймээс ч олон улсын хэмжээнд "насанд хүрээгүй хүүхдийн шүүн таслах ажиллагаа” гэх нэр томъёог хэрэглэж, гэмт хэрэгт яллагдаж, сэжиглэгдэж байгаа хүүхдийн шүүх ажиллагааг насанд хүрэгсдийн ерөнхий процессоос ялгаатай хэрэглэдэг байна.

Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй Эрүүгийн хуулийн өнөөгийн зохицуулалтыг энэ хэвээр үлдээвэл өнөөдрийн ороо бусгаа нийгмийн золиос болсон, шоронжсон хүүхдийн бүхэл бүтэн нэг үеийг бий болгох аюул дагуулах магадлалтай. Ялангуяа өсвөр нас гэдэг бол маш онцлогтой нас, энэ бол хүний хүүхэд наснаасаа насанд хүрсэн хүн рүү шилжих бүхэл бүтэн үеийг хэлнэ. Энэ үедээ зөв төлөвшихөд нь гэр бүл, хамт олон, сургууль, нийгэм гэдэг олон зүйл нөлөөлнө. Манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн нөхцөл байдал өсвөр насныхныг зөв төлөвшин тогтнох орчинг бүрдүүлж өгч чадахгүй байгаа. Ялангуяа ядуурал, ажилгүйдэл газар авсан энэ цаг үед хичнээн ч соён гэгээрүүлээд бид энэ асуудлыг арилгаж чадахгүй, нийгмийн нөхцөл байдал сайжиртал энэ асуудал байсаар байх болно. Гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийг шоронд явуулснаар хүмүүжүүлнэ гэж байхгүй, харин ч тэр хүүхэд ирээдүйд улам л эргэлзээтэй хүмүүжилтэй, ёс зүйтэй хүн болж төлөвшин тогтнох суурийг бий болгох аюултай.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүнээс үйлдсэн 948 гэмт хэрэг бүртгэгдсэн ба эдгээрийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг гэсэн статистик байна. Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт ажил зохион байгуулж буй хэдий ч хүүхдээс үйлдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн гаралт төдийлөн буурахгүй байна. Дэлхийн 193 орон, түүн дотор Монгол улс нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3(1) дүгээр зүйлд "насанд хүрээгүй хүний шүүн таслах ажиллагааны тогтолцооны хүрээнд хүүхдийн сайн сайхныг харгалзаж, дээдлэх ёстой бөгөөд насанд хүрээгүй хууль зөрчигчдөд авах арга хэмжээ нь түүний үйлдсэн зөрчил, тухайн хүүхдийн нөхцөл байдалтай уялдах ёстой” гэж заасан байдаг. Гэтэл өнөөдрийн Эрүүгийн хуулийн эрх зүйн зохицуулалт нь хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан, түүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авахын оронд заавал хорих ял оноож, шоронд явуулахаар шийтгэнэ гэж зохицуулж буй нь хүүхдэд нэн харгис хандсан хэрэг болохоос гадна манай улсын зүгээс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй явдал болж байна.

Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд дараах байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа нь нийгмийн нөхцөл байдлаас ажиглагдаж байна. Тухайлбал, Төслийн 1 дүгээр зүйлээр Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дах хэсэг дах "Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй”  гэсэн заалтыг хүчингүй болгож, "хүнд” хэмээх ангилалын гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд нь тохирсон арга хэмжээ авах, заавал хорих ял оноохгүйгээр шийдвэрлэх боломжийг нээж өгөх нь зүйтэй юм.

Мөн төслийн 2 дугаар зүйлээр Эрүүгийн хуулийн 8.6 дах "Өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зүйлийн 1 дэх заалт болон 8.7 дах "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” зүйлийн 1 дэх заалт дах "хөнгөн” гэдгийг тус тус хасч, ингэснээр мөн л өсвөр насны хүний хувийн нөхцөл байдлыг тусгайлан авч үзэж, түүнд оноосон хорих ялыг хүнд, хөнгөн гэх ангилал харгалзахгүйгээр тэнсэх, хойшлуулах байдлаар шийдвэрлэх боломжийг нээж өгөх шаардлагатай. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насны гэмт хэрэгт үйлдсэн иргэдийг засан хүмүүжүүлэхэд заавал "шоронжуулж” шийтгэх нь учир дутагдалтай юм.  

Ж.Саруул 

 

Төстэй мэдээллүүд

Онц хэрцийгээр хүний амь хөнөөсөн М-д бүх насаар нь хорих ял оноожээ

Онц хэрцийгээр хүний амь хөнөөсөн М-д бүх насаар нь хорих ял оноожээ

2017/11/23, 11:35
Эрүүгийн хууль ийм болжээ

Эрүүгийн хууль ийм болжээ

2017/05/12, 10:16
Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ

2015/03/22, 18:18
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо

2015/02/18, 19:05

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.