| |
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын хоригдох хугацаа дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих, суллах эсэхийг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж байна. Шүүх хуралд Ч.Сайханбилэг, С.Баяр нар онлайнаар оролцсон юм.
Тэгвэл, дөнгөж сая Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг сар үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж, батлан даалтад гаргажээ.
Удахгүй Б.Бадрал нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх юм байна.
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

