| |
Гар утасны зах зээлийн шинжээчдийн мэдээлж буйгаар жижиглэнгийн худалдаанд хамгийн эрэлттэй гар утас нь Apple загварынх гэнэ.
Шинжээчид 2018 он гарснаас хойш жижиглэнгийн худаалдаагаар хамгийн их зарагдсан гар утаснуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтаар iPhone X гар утас тэргүүн байр эзэлсэн байна. Уг утсыг нийт 16 сая хэрэглэгч худалдан авсан байна. Харин хоёрдугаар байрт iPhone 8, гуравдугаар байрт iPhone 8 Plus, дөрөвдүгээр байрт iPhone 7 оржээ.
Топ-5-д мөн Хятадын Xiami-гийн Redmi 5A утас багтжээ. Уг утсыг үнэ, чанарын хувьд боломжийн хэмээн 5,5 сая хэрэглэгч худалдан авчээ.
Түүнчлэн Samsung Galaxy S9, S9 Plus загварын ухаалаг гар утас ч өргөн хэрэглэгдэж байна.
Үүнээс гадна Бэйлорын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар оролцогчдын 70 хувь нь гар утсыг гэр бүл сүйрүүлдэг асуудал гэж нэрлэжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

