| |
Хуурамч шатахууны талаарх ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа нь хэрэглэгчдийн эргэлзээг төрүүлж байна
2015 оноос эхлэн иргэд чанаргүй шатахууны талаар гомдол гаргадаг ч холбогдох байгууллагууд дорвитой хөдлөхгүй байсаар өнөөг хүрснийг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооныхон хэлж байгаа юм. Тиймээс тус төрийн бус байгууллагынхан шатахуун импортлогч 17 компанийн шатахууны дээжид лабораторын шинжилгээ хийлгүүлсэн байна. Эдгээр дээж бүгд стадартын шаардлага хангаагүй гэсэн хариу гарчээ.
Уг асуудалд төрийн зүгээс 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газрын тосны газар, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарч хуурамч шатахууны мөрөөр томоохон шалгалт хийсэн байдаг. Ажлын хэсгийн дүгнэлтээр МХЕГ-аас "Трафигару", "Транс Гайд", "Хар мөрөн импекс", "Ай си Ай Си", "Петролиум продакшн", зэрэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг хаах санал оруулсан байгаа юм. Гэвч шалгалтын албан ёсны дүн одоо хүртэл гараагүй, Засгийн газарт танилцуулаагүй байгаа аж. Ийнхүү өмнөх ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд танилцуулаагүй атлаа дахин хамтарсан ажлын хэсэг гарч байгаа нь хэргэлэгчдийн эргэлзээг төрүүлж байгаа юм байна.
Дээрх шинжилгээг Иргэний нисэхийн ерөнхий газар болон Монголын итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжлүүлэхэд хариу нь ижил гарсан тухай МШХХ-ны тэргүүн О.Бямбадэлгэр хэллээ. Тиймээс уг шинжилгээг үндэслэн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн яамны сайд Ч.Хүрэлбаатар нарт шаардлага хүргүүллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

