| |
Монгол улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогтын 10 дахь тулаан болоход хоёр өдөр үлдээд байна. Түүний өрсөлдөгчөөр Колумб боксчин Оскар Эскандон тодорсон бөгөөд хоёр боксчины тулаан энэ сарын 26-нд болно.
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт 2014 онд Инчоны Азийн тоглолтын дараа мэргэжлийн бокст шилжиж, промоутер Аль Хэймоны багт орсон юм. Дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор бэлтгэл хийдэг тэрээр 2015 оноос хойш есөн тулаан хийж, хамгийн сүүлд Филиппиний Хармонито Де Ла Торрег оноогоор, бусдыг нь хүнд цохилтоор ялсан билээ.
Түүний 10 дахь өрсөлдөгч О.Эскандон 2014 онд WBO- гийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан тулаанч бөгөөд мэргэжлийн бокс рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан аж.
Кинг TUG амжилт хүсэн ерөөе
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

