| |
Тус баримт бичигт "Энэ хуулийг гаргаж буй нь ОХУ-ын ашиг сонирхол, аюулгүй байдал, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, мөн ард иргэдийн эрх чөлөө, эрхийг Америк зэрэг найрсаг бус орнуудын халдлагаас хамгаалах зорилготой. ОХУ, Оросын иргэн, хуулийн төлөөлөгчдөд найрсаг бус хандаж буй АНУ зэрэг улс орнууд, тэдгээр орны хориг арга хэмжээнд оролцож буй байгууллага, хуулийн төлөөлөгч, ард иргэдэд хэрэгжүүлнэ" гэв.
Хоригийн эсрэг арга хэмжээнд найрсаг бус улс орон, байгууллага хоорондын хамтын ажиллагааг зогсоох буюу түр зогсоох, найрсаг бус орон, байгууллагатай бүтээгдэхүүн, түүхий эдийн худалдаа хийхийг хориглох буюу хязгаарлах, дээрх орнуудын Орост чиглүүлсэн хориг арга хэмжээнд оролцож буй байгууллага нэгж Оросын засгийн газрын бэлтгэн нийлүүлэх, төрийн өмчийг хувьчлах төсөлд оролцохыг хориглох буюу хязгаарлана гэжээ.
Энэ хуулийн дагуу Оросын засгийн газар хоригийн эсрэг янз бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

