| |
Нийтлэлч Баабар "Богд уулыг нүхэлчих үү” нийтлэл бичиж цахим ертөнцөд байршуулсан нь олны анхаарлыг татахын зэрэгцээ хоёр талцал үүсгэж байна. Энэ тухайд тунгааж харвал эдийн засгийн хувьд бол боломжийн, нийслэл хүрээгээ өөр маягаар тэлэх аятайхан боломж гэж харахаар. Нөгөө талаасаа бол олны шүтэж биширч ирсэн хайрханыг нүхлэх тухай бичсэн нийтлэлчийг нэг хэсэг хүн ад үзэж байгаа тухай эх сурвалж хэлэв. Тэр ч бүү хэл хэсэг бөө нар нэгдэж, Баабартай холбоотой өргөх бичгийг түмэн олноо түгээх аж. Үүгээр ч зогсохгүй Баабарын эсрэг бөөлөх ч тухай яриа дэгдээдхэв. Ямартай ч нэрт нийтлэлч маань бөө нарын дургүйг хүргээд авав. Ихэс дээдэстэй байнга нийтлэлээрээ тулж байдаг Баабар юуны учир уул усаа ад үзэж, зарим нэгний дургүйг хүргэж байгаа билээ.
Н.Дөл
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

