logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

МҮАН-ын дарга Г.Цогтгэрэл: Монголд хуулиас гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ үүсчихээд байна

Бичсэн:marta
2018/06/20/, 16:43
Tweet

МҮАН-ын дарга Г.Цогтгэрэл: Монголд Ñ ÑƒÑƒÐ»Ð¸Ð°Ñ Ð³Ð°Ð´ÑƒÑƒÑ€Ñ Ð¸ Ð´Ð°Ñ€Ñ Ð»Ð°Ð³Ð´ÑÐ°Ð½ авлигачдын Ð±Ò¯Ñ ÑÐ» бүтэн сүлжээ Ò¯Ò¯ÑÑ‡Ð¸Ñ ÑÑÐ´ байна

МҮАН-ын дарга Г.Цогтгэрэлтэй ярилцлаа

 

Танай намын үзэл баримтлал бусад намуудаас юугаараа ялгагддаг вэ, олон түмэнд бодлого чинь хэр хүрч байгаа вэ?

МҮАН-ын бодлого бол бусад намуудаас эрс ялгаатай. Яагаад гэхээр 1990 оноос хойш байгуулагдсан манай ихэнх намууд гадаадын улс орнуудад ямар нам байдаг тэрнийх нь бараг салбар маягаар дуурайж, үзэл баримтлалын хувьд ч тэр, загварын хувьд ч тэр тэгж байгуулагдаж байсан. Тэгвэл манай намын хувьд цэвэр үндэсний үзлээр Монголын түүхэн төрт ёсны үзэл дээр суурилж байгуулагдсан гэж хэлж болно. Үүгээрээ ялгаатай юм. МҮАН-ын үндсэн үзэл баримтлалын тулгын гурван чулуу нь үндэсний үзэл, ардчилсан үзэл ,шударга ёсны үзэл гэсэн ийм гурван үзэл юм. Тэгэхээр манай нам бусад намаас яагаад ингэж ялгагдах болсон шалтгаан нь юу вэ гэвэл ер нь манай улс төрийн бусад намууд чинь хуучин коммунизмын үеийн намуудтай адил зарчмаар яг ижилхэн бүтэцийг нь дуурайж байгуулагдсан байдаг юм.

Өөрөөр хэлбэл тэдгээр намууд өнөөдрийнх шиг хэвлэл мэдээлэлийн салбарууд ингэж өргөн дэлгэр хөгжсөн мөн бусад салбар тухайлбал сонин хэвлэл, телевиз, интернет зэрэг шинэ технологи огт байхгүй үед жирийн хүмүүсээр дамжуулж суртал ухуулгаа хийдэг байсан. Яг энэ бүтцийг дуурайж МАН ч анх тийм л бүтэцтэйгээр ЗХУ-ын Коммунист намыг дуурайж байгуулагдаж байсан. Түүнтэй адил 90 онд нам нь яг энэ хэвээрээ үлдээд тэрнийг нь ардчилалын эхэн үед шинэ тутам байгуулагдсан бусад намууд яг адилхан дуурайсан нь гол асуудал болсон. Энэ нь өөрөө өнөөдөр Монголын гамшиг болж хувираад байна. Орон даяар энэ цөөхөн ард түмнийг бүхэлд нь хуваагаад тэгээд МАН-ын ард түмэн, АН-ын ард түмэн гэж хуваасан гэж хэлж болно. Энэ нь олон ургалч үзэл ардчилал, чөлөөт сэтгэлгээ гэдэг юмыг бүрмөсөн боомилоод цэвэр хоёр туультай болгосон нь буруу тогтолцоо юм.Нэг үгээр хэлбэл хэрвээ МАН-ын гишүүн байвал тэр намын зөв ч бай буруу ч бай бүх юм нь зөв, АН-ын хувьд бол бас буруу зөвийн ялгаа гэж байхгүй болж хувирсан. Өнөөдөр яг ийм байдлаар 20 жил дээр доороо ороод үүнийх нь тэмцэл дунд нь ард түмэн, улс орон тэр чигээрээ элгээрээ мөлхөж байна. Байдал ийм л байна.

                                               Монгол улсыг бодлогын нам ач явах ёстой

Тийм учраас манай нам үүнээс эрс ялгаатайгаар ерөөсөө төр тогтвортой байх, зөв бодлоготой байх гэсэн үзэл баримтлалыг гаргаж тавьж байгаа. Тэгээд үүнийгээ тууштай хэрэгжүүлдэг тийм төрийн албаны маш чадварлаг цомхон бүтцтэй байх гэсэн бодлого чиглэлийг томьёолж байна. Олон түмэн одоо л манай намын энэ бодлогыг нэлээд ухаарч сайн хүлээж авч, бас ойлгож байна. Намууд ч гэсэн сүүлийн үед бодлогын нам гэж ярьдаг болсон байна лээ. Өнөөдөр бүх дэлхий даяар аливаа улс орныг улс төрийн намууд авч явж байгаа нь маргаангүй үнэн. Энэ нь ч жишиг болж тогтсон. Өөр ч аргагүй юм шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай улсын 3 сая хүн байлаа гэхэд 3 сая бие даагчтай адилхан гэсэн үг юм. Тийм учраас тэрний бодлогыг нь зангидаад хүсэл тэмүүлэл, мөрөөдөл болон юу хүсч байгааг нь зангидан төрийн бодлого болгодог энэ институци нь нам өөрөө юм. Дээрээс нь тэр бодлогыг нь хэрэгжүүлхэд боловсон хүчин бэлтгэдэг бодлого бэлтгэдэг нь бас нам байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр манайд орон даяар зүгээр л хийрхсэн улс төр яваад байна. Тэгэхээр энэ хуучин коммунист маягийн тогтолцоотой намыг чинь масс нам гэж нэрлээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл олон түмний нам гэж. Харин манай нам шиг гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөгүй ийм намыг бодлогын нам гэж нэрлэдэг. Ийм нам Монгол төрийн бодлогыг боловсруулхад зуун хувь хангалттай. Олон хүний ч хэрэггүй. Яг бүр нарийн ярих юм бол араваас илүү хүний хэрэг огт байхгүй. Ер нь бодлого тэгж гардаг. Зарим нь энэ хоёр нам шиг ийм том бүтэцтэй байж энэ улс орныг авч явах юм биш үү гэж ярьдаг. Үгүй. Энэ гурван сая хүний дунд байгаа чадалтай мэдлэгтэй боловсролтой туршлагатай бүх хүнийг бид дайчлах ёстой. МАН-ын хүн байсан ч дайчилна, АН-ын хүн байсан ч дайчилна.

Тэгэхээр манай намын бодлого гэдэг ерөөсөө тэр. Бид нар бол бодлогоо боловсруулаад хэрэв зээ төрийн эрхэнд гарах юм бол энэ хоёр намын бүх боловсон хүчний сорыг нь дайчлах ёстой. Тэр утгаараа үндэсний боловсон хүчнийг дайчлах тал дээр ийм бодлогын нам маш цөөхөн. Харин нөгөө намууд чинь яаж байна гэхээр сайн муудаа биш төрд зөвхөн манай намын хүн л байх ёстой гэсэн юм ярьдаг. Өөрөөр хэлбэл олон гишүүнтэй байх тусам төрийн албыг самрах магадлал их байдаг. Жишээ нь АН сонгуульд яллаа гэж бодоход төрийн алба бүхлээрээ солигддог. Дараа нь МАН ялахад бас л адил төрийн алба болон төрийн бодлогыг бүхлээр нь сольдог. Ерөөсөө яг нэг утгатай. Тийм учраас олон түмний нам байх нь өөрөө Монгол төрд гэм хортой болж хувираад байгаа юм. Тиймээс бид энэ улс төрийн намын тухай хууль, төрийн бодлогыг өөрчилье гэж яриад байгаа юм.

Тэгвэл монгол улс тэртээ 90-д оны үед дорнод европын пост коммунист орнуудын жишгээр хуучин коммунист намуудаа бүрмөсөн булшилж, үйл ажиллагааг нь хуулиар бүрэн хориглох ёстой байсан юм биш үү?

Нэгдүгээрт би өнөөгийн МАН буюу хуучин МАХН-ыг тухайн үед булшлах ёстой байсан уу үгүй юу гэвэл тийм үгийг хэрэглэж болохгүй гэж бодож байна. Яагаад гэвэл тэр нам Монгол улсын өнгөрсөн зууны түүх, Монгол улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн нам. Өөрөөр хэлбэл тэр намд чухамдаа Монголын бүх шинэ үеийн сэхээтнүүд, боловсон хүчний чадавхи өөрөө нь тэнд байсан. Тэгэхээр тэр намын үйл ажиллагаанд буруу юм байсан уу гэвэл байсан. Үйл ажиллагааны зарчимыг өөрчлөх, бүтэцийг нь задлах гэдэг бол өөр хэрэг. Түүнээс биш тэр намын үйл ажиллагаа хүнтэй юутайгаа тэр чигээрээ буруу байсан гэвэл буруу ташаа ойлголт юм. Ерөнхийдөө хуучин социалист орнуудаас өнгөрсөн зуунд хамгийн их үр өгөөж, хөгжлийн үр шимийг нь хүртсэн улс гэвэл Монгол улс гэж хэлж болно. Жишээ нь одоо энэ боловсролын системийг хар, 1957 онд Монгол улс 4-хөн цэцэрлэгтэй байсан. Гэтэл 1980 он гэхэд Монгол улс 30 гаруй жилийн хугацаанд асар өндөр хөгжил дэвшлийг олсон. Эрүүл мэндийн салбарын хувьд ч гэсэн мөн адил асар өндөр дэвшилд хүрсэн байдаг. Бусад салбарууд тухайлбал аж үйлдвэр, цахилгаан станц, Дархан, Эрдэнэт гээд маш олон бүтээн байгуулалтууд баригдсан. Тийм болохоор бид энэ бүхнийг буруу байсан гэж хэлэх нь өөрөө алдаатай зүйл юм.

                 Монгол өнөөдөр хувааж аваад захир гэсэн тогтолцоо хэрэгжиж байна

Ерөнхийдөө бодлого үйл ажиллагаа нь алдаатай юм байсан учраас түүнийг засах хэрэгтэй л гэж байсан юм. Ний нуугүй хэлэхэд би тэр намыг булшлаад олон нам байгуулах гэхээсээ илүү магадгүй улс төрийн тогтолцоогоо тэр хэвээр нь авч үлдээд олон ургалч үзэл, нам доторхи ардчилалыг бий болгоод хөгжсөн бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог. Өөрөөр хэлбэл тэр үеийн МАХН дотор барууны фракц, капиталист фракц, ардчилсан жигүүр ч гэдэг юм уу тийм фракцууд байгуулаад явсан бол Монгол улс өнөөдөр хамаагүй хол явсан байх байсан. Тэгсэн бол бид өнөөдөр тэр үеийнхээ сайхан төлөвлөлтүүдээ хадгалж авч үлдэх байсан. Бас маш сайн явж байсан бодлогуудаа авч үлдэж чадах байж. Мэдээж энгийнээр бодоод үзэхэд дэлхий нийтийн тэр үеийн хандлага байсан гэж үзэхэд тэр нам бүхэлдээ тараад шинээр намууд байгуулж болох байсан. Хэрвээ тэгсэн бол энэ нам доторх боловсон хүчин бодол санаа, үзэл баримтлал энэ юмаараа намууд байгуулсан бол илүү нам шиг намууд байгуулагдаж болох байлаа.

Түүнээс биш боловсон хүчин нь энэ нам дээрээ бүгд үлдчихээд гадна талд нь нам байгуулна гэхээр ихэнх масс нь гудамжнаас орж ирэн элдэв янзын эрээвэр хураавар юм бий болсон. Үүнээс үүдээд тэр анх нам байгуулхад оролцож байсан тэр эрээвэр хураавар хүмүүс чинь өнөөдөр 20 гаран жил явж байж өнөөдөр нэг намын дайтай болохчоон аядаж байна. Тэр хооронд бид өнөөдөр асар их юмаа алдаж, маш их чадамжаа гээж үргэдүүлэн ийм шинэ тогтолцоо руу орсон. Тэгээд энэ нь зөв үү, буруу юу гэхээр тэд нар нь яг хоёр фронт дээр гарсан юм шиг хоорондоо дайтдаг ийм эн тэнцүү хүчийг бий болгочихоод байж байна. Энэ бол өөрөө ерөөсөө онолоороо эртний Ромын үеий хуваан захирах үзэл онолд тулгуурласан юм. Эртний Ромын "Хувааж аваад захир” гэсэн тийм нэг онол байдаг. Өөрөөр хэлбэл хооронд нь хуваагдуулж үзэлцүүлээд бүх цаг үед тэр онолыг нь анх бий болгосон тэр хүмүүс нь хожиж байдаг ийм л тогтолцоог бид сонгочихоод өнөөдөр сууж байна. Тэгээд өнөөдөр бид үүнийхээ золиос болчихоод байж байгаа нь туйлын харамсалтай юм.

За одоо хоёулаа жаахан өөр сэдэв рүү орьё. Та Монгол улсын өнөөгийн эдийн засгийн байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

Миний бодлоор өнөөдөр Монгол улсын эдийн засаг зарим намуудын дүгнэж байгаа шиг хэвтрийн дэглэмээсээ гараад арай гайгүй болсон гэдэгтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа. МАН-ынхан болохоор Монгол улсын эдийн засгийг сэхээнээс гаргасан гэж яриад байгаа. Харин би буцаад сэхээнд орно гэдгийг сайн мэдэж байна. Миний бодлоор гэрэл гэгээ ерөөсөө харагдахгүй байгаа. Яагаад гэвэл хэрвээ та нар харж байгаа бол өнөөдөр манай улсын гадаад өр 30 тэрбум ам доллар болчихоод байна. Энэ өр өдөр бүр нэмэгдсээр байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Тэр бол гарцаагүй. Ойрын 20 жилд 100 тэрбум ам доллар боллоо гэж бодьёо л доо. Тэгвэл эдийн засагч хүний нүдээр харахад эргээд энэ их өрийг өнөөдрийн энэ байгаа байдлаар бол огт нөхөж чадахгүй нь ойлгомжтой юм. Тийм учраас бид энэ их өрийн дарамтаасаа гарах улс орон тогтвортой хөгжих тэр зам нь жирийн айл өрхөд жигд хүртээмжтэй очих тийм замыг сонгох хэрэгтэй. Ингэж хөгжихийн тулд өнөөдөр бид гарцаагүй Үндсэн хуулийг өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй. Өнөөдрийн үндсэн хуулийн хүрээнд бол аль нам нь ч байсан ямар ч үр дүнд хүрэхгүй. Энэ бол ойлгомжтой. Эцэст нь энд юуг хэлэх гээд байна гэхээр энэ өрөндөө баригдаад тусгаар тогтнолоо алдах ийм л зам руу явж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна гэж та үзэж байна вэ?

Би У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын ажил авангуут "Өдрийн сонин” дээр нэг ярилцлага өгч байсан юм. Тэгэхэд би маш том хүлээц, маш том амлалтаар гарч ирлээ шүү гэдгийг нь хэлж байсан. Бас энэ их үүрэг хариуцлагыг даах гэдэг өөрөө их хэцүү гэдгийг хэлсэн. Өнөөдөр яг тийм л юм болж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхэд бодож санаж байгаа юм их байгаа. Гэхдээ өнөөдрийн Үндсэн хуулийн тогтолцоо өнөөдрийн төрийн ажиллагааны механизм, тогтсон улс төрийн соёл, дээрээс нь олигархуудын сонирхлын зөрчил тэмцэл, Монгол төрд олигтой ажиллах боломжийг олгохгүй. Тийм учраас найдаад хэрэггүй. Том төслүүд мэдээж явахгүй. Хэдийгээр хүсэл байгаа боловч явахгүй гэдэг нь баталгаатай. Ийм л юм байгаа. Тиймээс нэгэнт энэ бүх юм нь явахгүй болохоор эдийн засаг нь бахь байдгаараа л байна. Өнөөдөр манай улсын уул уурхайнууд бүгд өрийн уурхай болж хувирсан. Өнөөдөр Монгол улсын төсвийн 40 хувь нь зөвхөн өрийн үйлчилгээнд явж байна. Өрийн үйлчилгээ гэж юу юм. Энэ бол зээлийнхээ зарим хэсгийг хүүгээрээ төлж байна л гэсэн үг. Аажимдаа Монгол улсын төсөв бүхэлдээ зээлийн хүү өрийн үйлчилгээнд л явдаг ийм л болох гэж байна. Тэгхээр гэрэл гэгээ байхгүй гэсэн үг. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газар сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй.

Та Оюутолгойн гэрээг цуцлах ёстой гэж ярьдаг хүмүүсийн нэг. Гэтэл зарим хүмүүс энэ төслийг үргэлжлүүлэх нь зөв гэж үздэг. Та яагаад Оюутолгойн гэрээг зайлшгүй цуцлах ёстой гэж үздэг юм бэ?

Би бол уул нь Оюутолгойн төслийг яваасай гэж хүсдэг. Гэхдээ энэ төсөл Монгол улсад ашигтай байвал явах ёстой. Энэ бол гол асуудал нь. Тэгвэл өнөөдөр ямар байна гэхээр Оюутолгойн төсөл үндсэндээ 10-д тэрбум ам долларийн төсөл рүү яваад орчихлоо. Үүнээс Монгол улс өгөөжөө авахгүй. Ногдол ашгийг 2040 он хүртэл хараад хэрэггүй. Горьдоод хэрэггүй. Тэр үед нь хамгийн ашигтай агуулга өндөртэй хэсгийг нь хөрөнгө оруулагч тал нь авсан байна. Тэрнээс цааш нь ашгийн тухай ярих боломжгүй. Ийм л зүйл. Ийм байдалд оруулсан учраас өнөөдөр Оюутолгойн гэрээг шинэчлэх сайжруулах гэхээсээ илүү шинэчлэх шаардлагатай байгаа юм. Энэ гэрээг хийсэн хүмүүс маш их алдаа хийсэн. Өнөөдөр Оюутолгойн гэрээг хийлцсэн хөрөнгө оруулагч гэвэл 10 хэдэн субьектийн тухай яригдаж байна. Айвенхоу майнз Монголия инк, Айванхоу майнз лимитед, Айвонхоуй майнз Оюутолгой, Рио тинто, Рио тинто интернешнэл, Туркойз хилл, Синтерра гоулд гэх мэтчилэн маш олон компаниуд хөрөнгө оруулалтын гэрээн дээр нэг хэсэг хүмүүс гарын үсэг зурдаг. Бас тэр хувь нийлүүлэгчдийн гэрээн дээр өөр хүмүүс гарын үсэг зурдаг. Өөр компаниуд оролцдог. Далд уурхайн хөрөнгө оруулатын төлөвлөгөөний гэрээнд шал өөр субьектууд гарын үсэг зурж л байдаг. Дээрээс нь тэнд нь голлон тоглогч гэгддэг Рио тинтогийн эздүүд нөгөө яриад байсан Фридланд энэ тэр улсууд нь огт байдаггүй. Дандаа орлогч, төлөөний хүмүүс гарын үсэг зурж байсан. Одоо тэдгээр хүмүүс байна уу. Хаа ч байхгүй. Зарим нь Оюутолгойд ч байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ нь юу гэсэн үг вэ гэвэл жинхэнэ эзэд нь гарын үсэг зураагүй зүгээр хуурамч гэрээ хийгээд нөгөө хөрөнгө оруулна гэж байсан үүргүүд нь байхгүй, хөрөнгө оруулсан биш дандаа олон улсын банкуудаас өндөр хүүтэйзээлийг зохион байгуулалттайгаар шахаад энэ их баялагаас бүгд хожсон. Бас олон улсын банкууд дунд нь зуучилж маш их хожсон. Энэ нь зүгээр л зээл олж өгсөн үйлчилгээ юм.

Энэ бүхнийг хараад байхад тэдгээр хүмүүс энэ гэрээнээс хариуцлага хүлээхгүйгээр мултрах юмаа хийчихсэн юм байна лээ. Дээрээс нь олж авах ашгаа 3 тэрбум ам доллараа олоод ашгаа хүртчихсэн юм билээ. Өөрөөр хэлбэл тэд хангалттай орлого олсон. Мөн тэд хөрөнгө оруулалт хийнээ гэж 66 хувийг авсан мөртлөө зээл олж өгсний шимтгэлд бас маш их мөнгө авсан. Менежмент хийсний урамшуулал гээд бас маш их хувь авсан. Бас хувь нийлүүлэгчдийн нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэрээний гүйцэтгэлд босгосон мөнгөөрөө тэрнийгээ ашиглахад нь оролцож маш их мөнгө авсан байдаг. Мөн Монгол улсад давхар татварын хэлэлцээрийг байгуулсан улсуудад компаниа байгуулж, мөн оффшор компаниудыг хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулснаараа татвараас давхар зугатаж байна. Бас янз бүрийн шалтгаанаар Монгол улсын хууль журмыг уландаа гишгэж, олон аргаар татвараас зайлсхийж байна. Өнөөдөр өндөр үнэтэй шахааны бизнес чухамдаа Оюутолгой дээр л цэцэглэж байна. Гаднаас маш хямдхан аваад давхар өөрсдийнхөө компаниар дамжуулаад Оюутолгойд шахдаг башир аргатай. Ийм юм маш их бий. Бас зээл олж өгөөд гаднаас авсан зээлийг дамжуулан зээлдүүлж дундаас нь хүү авдаг. Өөрөөр хэлбэл банкны үйл ажиллагаа шиг зүйл явуулж байна. Гаднаас бага хүүтэй босгоод Монголд өгөхдөө өндөр хүүгээр өгөөд ингэж мөнгө хийж байна. Оюутолгойд зарцуулагдаагүй мөнгөнүүдийг шал өөр зориулалтын мөнгийг хүртэл хөрөнгө оруулалтад тооцох замаар төслийн өртгийг нэмэгдүүлж ногдол ашиг олгох хугацааг хойшлуулж, дээрээс нь Монголын талд өрийн дарамт үүсгэж байна. Энэ бүх утгагүй зүйлийг харах юм бол ерөөсөө энэ нь яав ч хөрөнгө оруулалтын гэрээ биш юм. Тийм болохоор анхнаасаа зуучлалын гэрээ эсвэл менежментийн гэрээ л хийх ёстой байсан.

Оюутолгойн гэрээ Монгол улсад ямар ч ашиггүй гэрээ болсон гэдгийг ойлгох цаг нь болсон 

Анх би энэ талаар гэрээ байгуулж байх үед маш их ярьж байсан. Миний бие өөрөө тухайн үед Оюутолгойн гэрээний 108 алдаа гэсэн баримт бичгийг олон нийтэд гаргаж ирж тавьж байсан. Тэгвэл өнөөдөр зарим хүмүүс энэ Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн ерөөсөө байхгүй гэж ярьж байна. Тухайн үед би хоёр шөнө нойроо хугаслаж, энэ гэрээг харж байсны хувьд 108 алдаа гэж гаргаад тэр дотроос ТББ-д, улс төрийн намуудтай нийлж 34 гол гэсэн заалтуудыг гаргаад Оюутолгойн Монголын талын ажлын хэсгийнхэнд 2009 онд өгч байсан. Ийм ийм юм байгаа. Тэгээд өнөөдөр эргээд харахад яг л тэр гэрээний өгч байсан тэр бүх алдаа энэ Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болгох бүх юмыг хийчисэн байгаа нь харагдаж байна. Энэ бол шалгарсан арга. Тэр барууны хөрөнгө оруулагч нар чинь энэ аргаа африкийн орнуудад 50,60 жил хэрэгжүүлээд ирчихсэн байдаг. Тэр компаниуд чинь өөрсдөө 100 гаруй жилийн хур туршлагатай компаниуд байдаг. Гэтэл тэр том компаний эсрэг манайд туршлагатай ганц ч баг байхгүй, бэлтгэсэн өөрийн команд байхгүй, тэр ч битгий хэл удирдамж ч байхгүй байгаа. Дээрээс нь Монголын талын гэрээний хувилбар ч байхгүй байгаа гээд бод. Тэгээд тэр барууны компани энэ шалгарсан аргаа Монголын улстөрчдтэй зүгээр ярилцаж байгаад тэд нар нь анзаарч ч харалгүй гарын үсэг зурчихсан ийм л гэрээ юм. Тэрний гор л өнөөдөр гарч байна. Яг энэ байдлаараа Монгол улс ашиг хүртэх ямар ч боломж байхгүй. Яахав хэдэн төгрөг татварт авна, тэрнийг нь эргээгээд зээлийнх нь хүүнд төлчихнө. Тэгээд л болоо. Ийм л учиртай юм.

Тэгвэл энэ Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг баривчлаад байгаа шүү дээ. Энэ талаар та юу гэж бодож байна?

Тэр улсууд бол Монголын л гамшиг юм даа. Юу гэхээр Монгол төр өөрөө бодлоггүй байна, дээрээс нь боловсон хүчний бэлтгэлгүй байгаагийн гор нь тэр юм. Тэгээд үүний үр шимийг энэ хоёр хүн өөрсдөө хүртэж байгаа байдал гэж ойлгох хэрэгтэй. Тэр хүмүүсийг би анхнаасаа авах гээхийн ухаанаар хандсан гэж бодохгүй байна. Яахав гуравдагч хөршийн эдийн засгийн том оролцоог бий болгоёгэсэн сайхан өөдрөг мөрөөдөл байсан байх. Гэтэл тэр гуравдагч хөршүүд нь тийм ариухан амьтад биш байсан. Тэрний цаана ялгаагүй тэр хавийнх нь олигархууд, үндэстэн дамжсан корпорацийн эздүүд байдаг. Тэд бүх улс орныг ингэж иддэг. Тэд нүүрэндээ танай улс орныг дэмжинэ, халамжлана, сайн сайхан болгоно гэж ярьдаг боловч тэр хүмүүс чинь тийм сайхан улсууд биш шүү дээ. Гэтэл манай Монгол улс чинь хоёр мөнхийн хөршөөсөө зугатаах ямар ч боломжгүй. Тийм болохоор нөхцөл байдлыг зөв авч дүгнэх ёстой. Монгол улс чинь яг өндөгний шар шиг улс. Гадуураа битүү бүрхүүлтэй. Тэгэхээр энэнээсээ нэгэнт гарч чадахгүй юм чинь хоёр хөрштэйгээ эвтэй байх нь бид нарт хэрэгтэй болохоос биш энэ хоёроосоо давж харьцчихаад хөгжиж дэвшинэ гэсэн гэнэн тэнэг мөрөөдөл байж огт болохгүй. Нөгөөтэйгүүр Оюутолгойн гэрээ бол туйлын их алдаатай болсон. Үнэхээр харамсмаар . Тийм учраас Оюутолгойн үндсэн гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, далд уурайн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө энэ бүх юмыг шинэчилэх хэрэгтэй. Тэрний төлөө Мухулай жанжны хэлсэн "Их үйлсийн төлөө энэ биеийг цөлөв” гэж хэлсэнтэй адил шаардлагатай бол тэгж өөрийгөө зориулах сэтгэлийн хат зориг зүрхтэй байх ёстой.

Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах ёстой гэж ярьж байгаа. Засгийн газрыг огцруулах нь зөв үү?

МҮАН бол тогвортой байдлыг эрхэмлэгч нам. Тийм учраас Засгийн газрыг солих шаардлагагүй гэж үзэж байгаа. Энэ нь төрийн тогтвортой байдалд халтай зүйл. Дээрээс нь нэмэгдэхүүний байрыг өөрчилхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн үг бий. Оронд нь хэн ч гараад ямар ч олигтой өөрчлөлт тэртээ тэргүй гарахгүй. Тийм болохоор нэгэнт өөрчлөлт гарахгүй юм чинь тэрнийг өөрчилж яах юм. Харин Үндсэн хууль руугаа гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрвээ огцруулна гэж ярьж байгаа бол цэвэр өнөөх гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орох гээд хүлээж байгаа гэдэг үгтэй агаар нэг. Тэгээд ч Засгийн газрыг огцрууллаа гээд улс орныг олигтой аваад явчих бодлого хөтөлбөртэй баг угаасаа байхгүй. Тийм баг байгаа бол мөрийн хөтөлбөрөө гаргаж ирээд танилцуулах хэрэгтэй. Даан ч тийм баг ерөөсөө байхгүй.

МАН сонгуулийн үеэр амалсан мөрийн хөтөлбөрөө хэр сайн биелүүлж байна гэж үзэж байна?

МАН-ын мөрийн хөтөлбөр биелэгдэх боломж ерөөсөө байхгүй. Дээрээс нь заримыг нь биелүүлээд ч хэрэггүй. Ялангуяа энэ популист намууд чинь дандаа ард түмний сэтгэл зүйгээр тоглож хоосон амлалтууд их өгдөг. Тэр утгаараа тэр нь биелэгдэх нь Монгол улсын эдийн засагт хор хохиролтой. Хоёрдугаарт тэд бүх л цаг үед амлаж байдаг өнөөх л төмөр зам, цахилгаан станц, Асгатын мөнгөны орд, төмөрлөгийн үйлдвэр зэргийг бүтээн байгуулна гэдэг ч тэр нь хэзээ ч биелэгдэхгүй. Засгийн газар дор хаяж 8-10 жил тогтвортой байх ийм Үндсэн хуулийн орчин нөхцөл бий болсон нөхцөлд манай том төслүүд явна.

Оффшорын эсрэг тэмцлийн талаар та юу гэж хэлэх вэ?

Оффшор яагаад бий болоод байна гэхээр манайд ардын хянан шалгах хороо байхгүйтэй холбоотой. Засгийн газрын энэ зарцуулж байгаа мөнгө, худалдан авалт дээрээс нь тендер, газрын наймаа, төрийн өмчийн үйлдвэрүүдийн газруудын энэ их шахаа энэ бүхнийг хянадаг байгууллага Монголд өнөөдөр алга байна. Монголд уул нь үүнийг хянадаг байгууллага нь Үндэсний аудитийн газар гэж байгууллага байдаг. Гэвч тэр газрыг ялсан нам нь өөрөө байгуулдаг. Тийм болохоор ялсан нам өөрөө өөрийгөө шалгана гэж хэзээ ч байхгүй. Үүнийг Эрдэнэтийн 51, 49 хувь дээрээс харж болно. Уул нь Ардын хаянан шалгах хороо байсан бол үүнийг дор нь шалгах байсан. Харамсалтай нь анхнаасаа МАН-ыхан энэ байгууллагыг УИХ-ын харьяа байгууллага болгож өөрчлөөд тэр нь эрх барьсан намын үгээр ажлаа хийдэг газар болж хувирсан. Харин манай нам бол хараат бус үндэсний хянан шалгах байгууллага байгуулах ёстой гэж үзэж байгаа. Тэр нь тэгээд дээрээ ард түмний зөвлөлтэй байх ёстой. Тэр үүднээсээ мэдээж ялсан нам өөрийгөө шалгахгүй нь тодорхой. Тийм болохоор алдаа завхрал хулгай дээрэм тасралтгүй гарах нь ойлгомжтой юм.

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэр сайн ажиллаж байгаа вэ?

Би Ерөнхийлөгчийг сайн ажиллаж байгаа гэж бодохгүй байгаа. Нөгөөтэйгүүр ажиллах боломжийг нь ч нь олгохгүй байна. Яагаад гэвэл өнөөдрийн Монгол улсын Үндсэн хууль ийм юм. Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчид гүйцэтгэх эрх мэдэл гэхээр юм юу ч байхгүй. Тийм учраас тэр хүнд ямар ч хүсэл мөрөөдөл байгаад биелэгдэх боломжгүй. Сая л гэхэд ШХАБ-ын уулзалтад манай Ерөнхийлөгч Монгол улс тус байгууллагын гишүүн болох хүсэлтэй гээд шууд хэлж чадахгүй байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр Ерөнхийлөгчид тийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй байна гэсэн үг. Тиймээс түрүүн би хэлсэн Үндсэн хуулиа өөрчилж байж энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Харин үүнээс хождог улс төрийн бүлэглэл бол Монголд байгаа. Тэр бүлэглэл Монгол улсыг өнөөдөр 30 тэрбум ам долларын өрөнд оруулчихаад байна. Бас улс төр, эдийн засгийн ялзралд бүрэн оруулчихаад байна.

Саяхан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөх ёстой, 60 тэрбумын асуудлаа АТГ-т шалгуулах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ талаарх таны бодол санааг сонсоё?

Үүний цаана ямар улс төр байгааг би сайн мэдэхгүй байна. Үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байна уу, аль эсвэл популизм хийж байна уу. Хэлэхэд хэцүү юм. Уг нь тавьж байгаа асуудал нь бол зөв. Өнөөдөр Монголын хамгийн том авлигын сүлжээ нь намууд болсон. Үүнийг зохион байгуулдаг гол хүмүүс нь намын дарга нар нь өөрсдөө болсон. Тэгээд тэд нар өөрсдөө хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг томилдог учраас тэд нь авлигачдаа хамгаалдаг ийм хүчирхэг тогтолцоог бий болгосон. Ингээд ийм албан бус хуулийн гадуурхи дархлагдсан авлигачдын бүхэл бүтэн сүлжээ Монголд өнөөдөр үүсчихээд байна. Энэ яагаад ийм их авлига авч байна гэхээр олон гишүүнтэй, олон бүтэцтэй байх тусам зардал их гарна, тэгээд тэрнийгээ санхүүжүүлэхийн тулд ажилд тавьсан хүмүүсээрээ мөнгө босгодог, бас ажилд тавина гэж урьдчилгаа мөнгө авдаг. Тэд нар худалдан авалт, тендер болгоноосоо гурван хувь, таван хувийг дарга нартаа авчирч өгдөг. Тэр гурван хувь, таван хувь дээрээ өөрсдийнхөө хувийг нэмүүлдэг ингээд долоо хувь, найман хувь, зарим нь бүр мистер арван хувь гэсэн улсууд ч байгаа. Энэ бол бодит үнэн. Энэ муухай юмаа задлая гэж байгаа нь уул нь зөв.

Тийм учраас бүтэцгүй цомхон бодлогын намууд болж хувирхыг манай нийгэм өөрөө шаардаж байна. Хууль хэрвээ үйлчилдэг байсан бол энэ хоёр нам хоёулаа 2000, 2004, 2008 оны сонгуулиудад оролцох ёсгүй байсан. 2008 оны сонгуульд МАН нэг тэрбум төгрөг зарцуулсан байсан бол байшин нь шатаж байхад сейфнээс нь нэг тэрбум төгрөг шатсан байдалтай гараад л ирж байсан. Тэгэхээр тэр аудит энэ тэр Монголд бүгд худлаа шд. Энэ хоёр том намын хүмүүс сонгуульд оролцох бүртээ намдаа тэрбум тэрбумаар нь хандив өгдөг. Тэгээд тэрнийгээ ерөөсөө тайлагнадаггүй. Ингээд албан тушаал зүгээр л төлбөрийн хэрэгсэл болж хувирсан. Үүний хамгийн тод жишээ нь нэгэн цагт авлигын хэргээр ял эдэлж байсан Гаалийн гэх Баатар өнөөдөр Монголын хамгийн том мөнгөний эзэн болчихоод ХААН биржийг хувьчилж авна гээд сууж байна. Харин тэр Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлж байгаа нь хэр үнэн юм би сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр зөв зүйлийн төлөө явж байгаа бол хамтарч ажиллахад ч бэлэн байна.

Хамгийн сүүлд гарсан нэг том шуугиан нь УИХ-ын гишүүн Б.Гантулга бүрэн эрхээсээ татгалзсан явдал болсон. Үүнийг та хэрхэн үзэж байна вэ?

Би залуучуудыг төрд ажиллахийг дэмждэг хүн. Гэхдээ заавал УИХ-д гэсэн үг биш. УИХ бол бодлого боловсруулдаг газар. УИХ-д боддог, сэтгэдэг, ухаантай, чадвартай хүн сонгогдох ёстой. Харамсалтай нь манайд улс төрийн нас залуужсан учраас залуучууд ийшээ зүтгээд байдаг болчихож. Нөгөөтэйгүүр саяын асуудал бол жирийн иргэний тухай асуудал биш. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа л бол өөрийгөө золиослож чаддаг байх ёстой. Тийм учраас энд төрийн албан хаагчын ёс зүйн асуудал зайлшгүй яригдах ёстой. Тэгж бодож байна

Танай нам цаашдаа ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Бид нар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө л байгуулагдсан. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадлаа зориулан ажиллаж байна. Төр нь төр шиг ажилладаг болохын төлөө, улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, цаашдаа улсаа өрнөөс гаргаж төр улс, түмэн олноо ядуурлаас гаргахын төлөө МҮАН улс төрийн бусад нам эсвэл, иргэний нийгмийн байгуулага болон дэвшилт бүх хүмүүстэй хамтарч ажиллана. Энэ үйл хэргийнхээ төлөө ч бид тууштай замнах болно. Хэрвээ ингэж тэмцэж чадвал Монгол улс богино хугацаанд хөгжих боломжтой.

Баярлалаа.

 эх сурвалж: undesten.mn

Төстэй мэдээллүүд

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг АТГ-д хүргэсэн Дубайн гэрээ

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг АТГ-д хүргэсэн Дубайн гэрээ

2018/03/09, 11:25
Ч.Өлзийсайхан: Монголд ашигтай байдлаар тохирч чадахгүй бол уул, уурхайгаа заавал гадныханд ашиглуулж яах юм

Ч.Өлзийсайхан: Монголд ашигтай байдлаар тохирч чадахгүй бол уул, уурхайгаа заавал

2015/09/23, 10:48
Хүнийг “үхдэл” болгосон тэнэг, балчир хүүхэд Х.Тэмүүжинтэй заргалдахгүй

Хүнийг “үхдэл” болгосон тэнэг, балчир хүүхэд Х.Тэмүүжинтэй заргалдахгүй

2015/04/22, 13:12
Бид өрөм идэх үү, хусам идэх үү

Бид өрөм идэх үү, хусам идэх үү

2015/04/16, 09:02

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.