| |
Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийж байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд Оюутолгой компаний удирдлагатай ажлын байранд нь уулзалт хийж, шалгалт, чиглэл, шаардлагатай холбогдох дутуу материалыг шуурхай гаргаж өгөх, ажиллах боломжоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь танилцах зэргээр хамтран ажиллалаа.
УИХ-ын гишүүн Н.Оюунчимэг "Хөдөлмөрийн харилцаа нийгмийн асуудлыг хариуцсан Ажлын хэсэгт орж ажилласан. Газар дээр нь очиж үзлээ. Өмнө нь ч хэд хэд очсон. Нүүдлийн шувуу шиг сүүлийн 10 гаруй жил ажилласан. Оюутолгойд 14,000 хүн ажиллаж байгаа гэсэн хэрнээ хэд нь гэрээт, хэд нь үндсэн ажилтан нь ойлгомжгүй, цалин нь хүртэл нэлээд зөрүүтэй байсан. Гэрээгээр ажил гүйцэтгэгчдийг 14 мянган ажилтны тоонд оруулсан байдал харагдсан. Энэ мэт зүйлийг тодорхой болгох хэрэгтэй. Арван жил болж байхад Монгол ажилчид нь гэрт амьдарч байна. Үүнийг бид болиох хэрэгтэй гэдэг шаардлага тавьсан. Ирэх 11 дүгээр сараас гэрийг халж, хоёр барилга барьж байгаа. Үүнд үндсэн ажилчдаа оруулахаар ажиллаж байгаа гээд хоёр орон сууц үзүүлсэн. Мөн Оюутолгойн цахиилгаан станцыг барих шийдвэрийг Засгийн газар яаралтай гаргах хэрэгтэй
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан. Гэхдээ зөвлөлөө ерөөсөө шахаж ажиллуулаагүй, шахаж шаардаагүй, нутаг орны ард иргэдийн сайн сайхны төлөө ажиллуулаагүй.
2006-2016 он хүртэл судлахад Цагаан сар, Шинэ жил, Наадмын өмнө 200 орчим хуульд ашиг сонирхлыг зөрчилтэйгөөр хуульд өөрчлөлт оруулсан байдаг.
2009.07.16-д Оюутолгойтой холбоотой Татварын хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж ирсэн.
Томоохон ордуудын татварыг 20 хувь байсныг 5 хувь болгоно гэснийг хэвээр үлдээхээр байр сууриа илэрхийлсэн. Татварын багц хуульд яаран өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа.
Шинэ ирсэн удирдлагатай ярьсан. Цахилгаан станцыг хамгийн түрүүнд хийх ёстой ажил гэж хэлж байсан. Бид энэ асуудлыг хурц тавьсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд Өмнийн говьд байна. Хамгийн чухал хэрэглэгч Оюутолгой байна. Яагаад цахилгаан станцаа барихгүй байгаа юм бэ гэхээр бид бэлэн байна, сонирхол ч байна, та нар дэмжиж өг гэсэн. Засгийн газар шийдвэрээ яаралтай гаргах хэрэгтэй. Хөрөнгө мөнгөө ч босгосон байгаа гэж шинэ захирал нь хэлсэн” гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ” Монгол улсад үр ашиг ямар байх вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Ажлын хэсэг нарийн шалгалт хийхэд бүх зөрчил тодорхой болж байна. Өөрсдийнхөө зүйлийг өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдалж авч байна. Ажлын хэсгээс нэг шийдвэр гаргах байх. Бодит дүгнэлт гаргах хэрэгтэй. Үр ашгийг хүртэх хугацааг 2037 он болгож, Дубайн гэрээгээр хойшлуулсан. Тэнд 40 сая долларын хэмнэлт гаргаж байхад энд хэдэн тэрбум төгрөгийн өрөнд орж байгаа нь анхны гэрээг хийсэн нөхдийн хариуцлагагүйгээс болж байна.
Ажлын хэсэг гараад шалгалт хийж байхад том аж ахуйн нэгжүүдийн татварыг хөнгөлөх хуулийг яагаад Засгийн газар оруулж ирдэг юм бэ гэж эсэргүүцэж байж хуулийн төслийг буцаасан. Харин Засгийн газар 20 хувийн татвар авах тэр заалтаа хэвээр үлдээж байх шиг байна”.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

