| |
Энэхүү наадам нь Монголын соёл, урлагийг морин хуур хөгжмөөр дамжуулан дэлхий нийтэд сурталчлах, морин хуурыг сурч, судалж буй олон улсын сонирхогч, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой.
Наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ-ын морин хуурч суралцагчид болон багш, судлаач, урлаач, уран бүтээлчид оролцоно.
Тус олон улсын наадам "Мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан”, "Морин хуур сонирхогчдын уралдаан”, "Гадаад морин хуурчдын тоглолт”, "Уулзалт-хэлэлцүүлэг”, "Үзэсгэлэн” гэсэн төрлөөр 06 дугаар сарын 30-наас 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.
Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар "Дэлхийн морин хуурын холбоо”, дэмжигчээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, БСШУСЯ, Үндэсний урлагийн их театр, Улсын филармони ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

