| |
Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын "Морин мөрт” хэмээх газар төрсөн аж. Өөрийн унасан газрынхаа нэрээр анхны шүлгийн номоо нэрлэж, тэнгэр одсон аавдаа зориулж хэвлүүлсэн тухай тэрээр ярилаа. 2004 оноос шүлэг бичиж эхэлсэн тэрээр ийнхүү 15 жилийн дараа анхны номоо хэвлүүлж Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр бар өдөр нээлтээ хийсэн юм.
Түүний номын өмнөх үгийг Дарьгангийн хар азар хэмээн олноо хүндлэгдсэн, Морины их шүлэгч, Р.Чойномын нэрэмжит яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир бичсэн бол МЗЭ-ийн гишүүн, Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит яруу найрагч, "Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Батцэнгэл редакторласан байна. Түүний шүлгүүдээс эх орон, ахуй хөдөө, ээж аав нь уншигдах нь аргагүй сэтгэлд дотно, танил мэдрэмж юм хэмээн МУСГЗ Ай.Төмөр-Очир онцолсон бол авьяастны өлгий Хонгор нутгаас утга зохиол, сэтгүүл зүйн салбарт хүч түрэн орж ирсэн залуучуудын гол төлөөлөгч хэмээн яруу найрагч Л.Батцэнгэл онцолсон юм.
Гавьяатууд, эрдмийн багш нар, ураг садан, найз нөхдөө нэг доор уулзуулсан "Морин мөрт” номын нээлт ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө...
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

