logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

М.Төрбат: Харьяаллаа сольсон Монгол хүмүүст хандсан тусгайлсан зохицуулалт хийнэ

Бичсэн:munkhbat
2018/08/07/, 09:53
Tweet

М.Төрбат: Харьяаллаа сольсон Монгол хүмүүст хандсан тусгайлсан зохицуулалт хийнэ

 

Цөөн хүн амтай ч авьяастан, хүчтэнүүдээрээ дэлхийд нэр нь түгсэн Монгол орныг зорин ирэх хүмүүсийн тоо нэмэгдэж буй. Энэ хэрээр бүтээн байгуулалт, аялал жуулчлал, нийгмийн салбараа хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг татахад төр засаг чамгүй хичээж байгаа билээ. Тиймээс гадаад иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль эрх зүйн орчныг шинэчилж, олон улсын жишигт нийцүүлсэн байна. Үүнээс гадна Монголын иргэншлээс гарсан ч эх нутагтаа гэр бүлээрээ буцаж ирэх хүмүүсийг визийн нөхцөлөөс хөнгөвчилжээ. Тодруулбал, Монгол Улсад виз мэдүүлэх болон Монгол Улсад гадаадын иргэн оршин суух, түүнийг бүртгэх журмуудыг шинэчилж, хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ талаар Гадаадын иргэн, харьяатын газрын Тамгын газрын дарга М.Төрбаттай ярилцлаа.

-Монгол Улсад виз мэдүүлэх, болон Гадаадын иргэн оршин суух, түүнийг бүртгэх тухай шинэчлэгдсэн журмуудыг 7 дугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлсэн. Журмын өөрчлөлтийн талаар та тодорхой мэдээлэл өгнө үү?
-Гадаадын иргэнд Монгол Улсын виз олгох журам, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх гэсэн Засгийн газрын тогтоолтой хоёр журам бий. Энэ журмуудыг анх 2010 онд баталж мөрдсөн ба цаг хугацааны хувьд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тиймээс журмуудын шинэчлэн найруулсан төслийг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Засгийн газрын хуралдаанаар баталж, долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Жишээлбэл, АНУ-ын иргэн болсон эсвэл АНУ-д төрсөн хүүхдүүд 90 хоногоор визгүй зорчдог. 90 хоног визгүй зорчсоны дараа оршин суухын тулд визийн нөхцөлөөр орж ирсэн учраас "Та заавал гарч, буцаж орж ир” гэдэг байсан. Харин шинэ журмаар үүнийг болиулж, оршин суух зөвшөөрлийг нь шууд олгодог болсон юм.

Энэ хоёр журамд орсон гол зохицуулалтыг ерөнхийд нь гурван хүрээнд ярья. Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын хоорондын уялдааг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэсгэх, үйл ажиллагааны давхардлыг багасгах, бичиг баримтыг шаардлагатай, шаардлагагүйгээр нь ангилж, цаасны хэрэглээг багасгах. Хоёрдугаарт, гадаадад оршин суусан, байнга оршин сууж байгаа Монгол Улсын харьяатаас гарсан иргэд болон тэдгээрийн хүүхдүүдийн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг нэлээд хөнгөвчилсөн. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор журамдаа тодорхой өөрчлөлтүүд оруулсан.

-Гадаад улсын иргэн болсон Монгол хүмүүс болон тэдний хүүхдүүдэд виз олгох, оршин суух зөвшөөрлийг хөнгөвчилсөн гэлээ. Үүнийг тодруулахгүй юү?
-Манай улсын харьяат байсан хүнээс төрсөн хүүхдүүдийн оршин суух, зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөөр зохицуулсан. Жишээлбэл, манай улсын харьяатаас гарсан хүнийг Монгол руу зорчиход виз шаарддаг байсан юм. Ингэхдээ манай байгууллагад хандах зохицуулалттай байв. Харин шинэ журмаар гадаад дахь Монголын Элчин сайдын яамдад виз олгох эрхийг нь өгсөн. Мөн тухайн иргэн оршин суух хүсэлтэй бол зохих ангиллын виз авч орж ирэх шаардлагатай байсан. Шинэ журмаар заавал буцаж гарах шаардлагагүй орж ирсэн визээр нь оршин суух зөвшөөрөл олгох боломжтой болсон.

Жишээлбэл, АНУ-ын иргэн болсон эсвэл АНУ-д төрсөн хүүхдүүд 90 хоногоор визгүй зорчдог. 90 хоног визгүй зорчсоны дараа оршин суухын тулд визийн нөхцөлөөр орж ирсэн учраас "Та заавал гарч, буцаж орж ир” гэдэг байсан. Харин шинэ журмаар үүнийг болиулж, оршин суух зөвшөөрлийг нь шууд олгодог болсон юм. Өөрөөр хэлбэл, харьяаллаа сольсон монгол хүмүүст хандсан тусгайлсан зохицуулалт гэж болно.

-Монголд оршин суудаг хэрнээ бүртгэлгүй гадаадын иргэншилтэй хүүхэд олон байдаг гэсэн. Эдгээр хүүхдийн асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?
-Сүүлийн үед ийм асуудал их гарах болсон. Шалтгаан нь гадаадад байгаа монгол хүмүүс тэндээ төрсөн хүүхдээ Монголын Элчин сайдын яаманд монгол хүн гэж бүртгүүлдэг. Үүний дараа Монгол руу ар гэрийнхэндээ өсгүүлэхээр хүүхдээ явуулчихдаг. Харин Монголд ирсэн хойно нь тухайн хүүхдийг манай байгууллагад бүртгүүлдэггүй. Тухайн хүүхэд насанд хүрч, өөрийн иргэншлээр гадаад руу зорчё гэхээр манайд мэдээлэл нь байдаггүй. Үүнээс болж асуудал үүсээд байгаа юм. Энэ жил л гэхэд иргэн Б-ийн хүүхэд Франц Улсад төрсөн. Ээж, аав нь Монголд эмээ, өвөө дээр нь хүүхдээ үлдээчихсэн байгаа юм. Тухайн хүүхэд Франц Улсын иргэнээр Монгол Улсын хилээр нэвтэрчихсэн. Гэтэл хүүхдийг манай байгууллагад Франц Улсын иргэнээр нь бүртгүүлээгүй байсан юм билээ. Энд Монгол Улсын төрсний гэрчилгээ ашигладаг байсан. Гэтэл хүүхэд 18 нас хүрч, Франц Улсын иргэнээрээ гадаадад сургуульд явах болсон чинь манай байгууллагад бүртгэлгүй байгаа юм. 

Сургуулиас нь Франц Улсын иргэнээрээ аль улсад оршин сууж байсан талаар тодорхойлолт шаарддаг. Гэтэл манай байгууллагад бүртгүүлээгүй учраас энэ хүүхдэд хэн ч тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй болчихож байгаа юм. Тэгэхээр энэ хүүхдийн эрх ашиг одоо л хөндөгдөж байгаа хэрэг. Хэрвээ хүүхдийг Франц Улсын иргэнээр нь манайд бүртгүүлчихсэн бол 2008 оноос 2018 он хүртэл Монгол Улсад амьдарсан гэх тодорхойлолтыг гаргаж өгөх боломжтой байсан. Үүнээс гадна Франц Улсын иргэнээрээ аль ч улс руу зорчиж болно. Харин ямар шалтгаанаар бүртгүүлэхээс зайлсхийгээд явж байсан нь ойлгомжгүй. Тиймээс энэ бүртгэлийн асуудлыг тодорхой болгохын тулд журамд шинэчлэл хийсэн юм. Мөн яг ийм байдлаар Монголд ирсэн хүүхдүүдийг одоо ч гэсэн бүртгүүлэх хэрэгтэй. Ер нь иргэд Монгол Улсад 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэдийг манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

-Хөрөнгө оруулагчдын оршин суух нөхцөлийг хөнгөвчилж байгаа гэсэн. Хөрөнгө оруулагчдад ямар зохицуулалтаар орших суух зөвшөөрөл өгөх вэ?
-Хөрөнгө оруулагчдыг татах асуудалыг одоогийн Засгийн газрын газар их чухавчилж байна. Өмнөх журмаар тэднийг "Та Монгол Улсад хөрөнгө оруулах бол заавал хөрөнгө оруулагчийн визээр орж ирэх ёстой” гэдэг байсан ба визийн ангилал сольдоггүй байв. Тэгэхээр тухайн бизнес эрхлэгчийг манай улсад ирээд компаниа байгуулж, тодорхой ажлын байр бий болгосны дараа гарч, буцаж орж ирэхийг шаарддаг байсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд нэлээд хүндрэлтэй байсан гэхэд болно. Тиймээс үнэхээр бодитой хөрөнгө оруулалт оруулсан, үүнийг төрийн байгууллагууд нотолж байвал тэднийг заавал буцаж гар гэхгүйгээр оршин суух зөвшөөрлийг нь олгодог болж байгаа. Өөрөөр хэлбэл, визийн ангиллыг нь өөрчлөөд оршин суух зөвшөөрөл олгодог гэсэн үг.

-Визийн тэмдэглэгээг өөрчилж, гарын үсэг зурахаа больсон гэсэн үү?
-Төрийн байгууллагуудын хоорондох ажлыг хөнгөвчлөх үүднээс Монгол Улсын визэн дээр гарын үсэг зурж тэмдэг дардаг байсныг өөрчилсөн. Ер нь олон улсын дүрмээр визэн дээр тухайн хүний мэдээллээс өөр мэдээлэл гаргахыг хязгаарладаг юм. Үүнийг өөрчилснөөрөө олон улсын жишигт нийцүүлсэн гэж үзэж болно.

-Гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийг хэдэн ангиллаар авч болох вэ?
-Оршин суух зөвшөөрлийг 17 төрөлтэй байсныг 29 болгож нэмсэн. Үүгээр Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн зорилгыг тодорхой болгосон гэсэн үг. Тухайлбал, зөвхөн оюутан гэсэн ангиллаар оршин суух зөвшөөрөл олгодог байсан бол одоо их, дээд сургуульд, МСҮТ-д, ерөнхий боловсролын сургуульд гэсэн ангилалтай болгосон. Тиймээс иргэдийн мэдээлэл илүү дэлгэрэнгүй, тоо баримт нь баттай болох юм. Ер нь гадаадын иргэн оршин сууж байсан улсаасаа бусад улс руу шилжихэд тодорхойлолт авдаг л даа. Энэ хүн яг хаана, юу хийж байсан талаар тухайн улс нь тодорхойлолт нэхдэг гэсэн үг. Оюутнаар жишээ авахад, манай улс тодорхойлолтод нь "Энэ хүн манай улсад оюутан байсан” гэдэг бол одоо "Ийм газар их, дээд сургуульд сурч байсан” нарийн тодорхойлолт өгөх боломжтой болсон. Түүнчлэн манай байгууллага үйлчилгээгээ аль болох цахимжуулах талаас нь зохицуулж байгаа. Тиймээс иргэдийн мэдээлэл материалыг цахимаар авч байгаа. Тухайлбал, хөрөнгө оруулагчидтай уулзах цагийг цахимаар товлодог болсон. Нэг үгээр хэлбэл, төрийн үйлчилгээг түргэн шуурхай байлгахын тулд цахим хэлбэрийг ашиглаж байгаа.

Манай байгууллага 30 хоногийн виз олгодоггүй. Харин манай байгууллагаас хилийн боомт дээр л 30 хоногийн виз олгодог. Үүнээс гадна манай улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсаас нисч ирж байгаа хүмүүст нисэх онгоцны буудалд урьдчилсан зөвшөөрлөөр виз олгоно.

-Жуулчлалын 30 хоногийн визийг хэрхэн олгох талаар тодруулахгүй юү. Гадаад харилцааны яамнаас олгодог болсон гэсэн үү?
-Манай улсын виз, оршин суух зөвшөөрөл, хил нэвтрэх эрх олгох үйл ажиллагаа нь бусад улс орны жишигтэй харьцуулахад харьцангуй өөр байдаг. Тодруулбал, ихэнх улс оронд виз олгодог байгууллага, хилээр хянаж, нэвтрүүлдэг байгууллага нь нэг байдаг. Харин манай улсад Гадаадын иргэн, харьяатын газраас гадна Гадаад харилцааны яам Консулын газруудаараа дамжуулж виз олгодог. Тухайлбал, хүмүүсийн их мэддэг жуулчин ангиллын 30 хоногийн визийг Гадаад харилцааны яам гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газраараа дамжуулж олгодог юм. Харин орж ирсэн иргэдэд хяналт тавих асуудлыг манай байгууллага хариуцдаг бол хилээр нэвтрүүлэх эрх нь Хил хамгаалах газрын Шалган нэвтрүүлэх газарт харьяалагддаг юм.

Үүнийг хүмүүс сайн ойлгохгүй гадаадын иргэн орж ирэхээр л манай байгууллагатай холбож яриад байдаг юм. Өөрөөр хэлбэл, манай байгууллага 30 хоногийн виз олгодоггүй. Харин манай байгууллагаас хилийн боомт дээр л 30 хоногийн виз олгодог. Үүнээс гадна манай улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй улсаас нисч ирж байгаа хүмүүст нисэх онгоцны буудалд урьдчилсан зөвшөөрлөөр виз олгоно. 30 хоногийн визтэй холбоотой орсон гол өөрчлөлт нь Консулын газрууд өөрсдөө тухайн улсын иргэдэд 30 хоногийн виз олгодог болсон явдал. Өмнө нь гадаад иргэн манай улсад аялах хүсэлтээ Гадаад харилцааны яаманд гаргаж, Консулын газраар дамжуулан зөвшөөрлөө авдаг байсан юм. Харин одоо Консулын газар нь тухайн хүнтэй биечилж уулзаж, визийг шууд олгох боломжтой болсон.

-Визийн зөвшөөрөл өгөх хугацаанд ямар өөрчлөлт орсон бэ?
-Визийн зөвшөөрөл гэдэг нь Монгол Улсаас Элчин сайдын яамд руу илгээж байгаа зөвшөөрлийг хэлээд байгаа юм. Тухайн хүнд зөвшөөрөл өгөх хугацаа нь 180 байсныг багасгаж 90 хоног болгосон. Өөрөөр хэлбэл, иргэд визийн зөвшөөрлөө 180 хоногийн дотор авдаг байсан бол одоо 90 хоног болсон гэсэн үг. Мөн жуулчин, албан хэргээр 90 хоногийн хугацаатай ирсэн гадаадын иргэнийг нэг удаа 30 хүртэлх хоногоор визийг нь сунгах хуультай байдаг. Харин виз сунгалт хоорондын зай өмнө нь 180 хоног байсан бол шинэ журмаар 90 хоног болгосон. 

-Уг журам нь албан ангиллын визэд хамаарахгүй гэсэн үү?
-Албан ангиллын виз буюу Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдсөн гадаадын иргэндхөрөнгө оруулагчидтай адил шууд оршин суух зөвшөөрлийг нь өгөх юм. Монголд төсөл хэрэгжүүлэх гээд ирсэн хүнийг "Та буцаж гараад виз ав” гэх нь тэдэнд хүндрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ирж байгаа гадаадын иргэдийг байгууллагын хүсэлтийг үндэслэн сунгалт хийнэ гэсэн үг.

-Манай улсын харьяатаас гарсан иргэдийг визийн нөхцөлөөс хөнгөлж байгааг та хэлсэн. Харин үүнийг монгол иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэдийг визгүй оруулах нь гэж хардах хүмүүс байна?
-Үүн дээр тодруулга хийхэд болно. Жишээлбэл, Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн, тэдний гэр бүлийн гишүүн, хүүхэд гэсэн ойлголт байгаа.Тэгэхээр Монгол Улсын харьяатаас гарсан гэдэг нь гадаадын иргэн болсон гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, Монгол иргэншилгүй болсон гадаадын иргэний гэр бүлийг монгол угсааны хүн гэдэг утгаар нь төрийн үйлчилгээг хөнгөлж байгаа юм. Түүнээс биш шууд гадны иргэнийг оруулна гэсэн ойлголт байхгүй. Харин Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс тусдаа ойлголт. Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст оршин суух зөвшөөрөл олгоход хуульд заасан шаардлагууд бий. Монгол Улс цөөн хүн амтай учраас тэдэнд нэлээд өндөр шалгуур тавьдаг. Энэ бол цөөн хүн амтай аль ч улсын нэг онцлог нь гэж хэлж болно. Манайх цагаач, дүрвэгч хүлээж авдаг улс биш. Гадаадын иргэд оршин суухад тавьдаг шаардлагууд нь бусад улсыг бодвол өндөр байдаг юм.

-Монгол хүнтэй гэр бүл болж, оршин суух зөвшөөрөл хүссэн гадаад иргэдэд тавьдаг шалгуураас нь дурдвал?
-Тухайн хүн заавал орлоготой байх ёстой. Юу хийх гэж байгаа нь тодорхой байх ёстойгоос гадна тодорхой хугацаанд ажиллахыг шаарддаг. Үүний дараа оршин суух зөвшөөрөл олгох эсэхийг шийддэг юм. Шууд оршин суух зөвшөөрөл өгдөг гэсэн үг биш. Мөн санхүүгийн ямар эх үүсвэртэй, гэр бүлээ авч явах чадвартай байна уу, үгүй юү гэдгийг нь хардаг.

-Манай улсад ирж байгаа гадаадын иргэдийг танай байгууллагад бүртгүүлэх тодорхой хугацаа байдаг шүү дээ. Энэ хугацаанд ямар нэгэн өөрчлөлт орсон уу?
-Энэ хугацаанд өөрчлөлт ороогүй. Тухайлбал манай улсад 30 хоногоос дээш хугацаатай ирж байгаа гадаадын иргэн ажлын долоо хоногт багтаж манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй. Мөн гадаадын иргэн өөрийн биеэр болон түүнийг уригч байгууллага бүртгүүлэх үүрэг хүлээнэ.

-Одоогийн байдлаар манай улсад хэчнээн гадаадын иргэн оршин сууж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар 29 мянга орчим иргэн байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь байж болно гэсэн хуулийн зохицуулалт бий. Ер нь статистик тоон мэдээллээс харахад гадаадын иргэн оршин суух нь багасч байгаа. Дашрамд хэлэхэд, хүмүүс журмаа сайн судлах хэрэгтэй. Гадаадын иргэд Монгол Улсын хилээр орж ирэхдээ ямар хууль, журамтай юм бэ гэдгийг судлаагүйгээсээ болж Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахуулдаг. Захиргааны арга хэмжээ авахуулсан гадаадын иргэд дахин зорчиход хүндрэл үүсдэг. Тиймээс хууль, журмаа сайн судалж мөрдөхийг гадаад иргэнийг урьсан байгууллага, иргэдэд дахин сануулья.

- Монголд ирсэн хэрнээ танай байгууллагад бүртгүүлэхгүй бол хариуцлага хүлээлгэдэг үү?
-30 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг урьсан байгууллага нь бүртгүүлээгүй бол хоёр сая 500 мянган төгрөгөөр торгуулдаг. Гадаад иргэний хувьд хууль зөрчсөн мэдээлэл нь тухайн хүний мэдээллийн санд ордог. Дараа нь манай улсад дахин орж ирэхэд нэлээд асуудал үүснэ гэсэн үг.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Төстэй мэдээллүүд

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан

БНСУ-д хууль бусаар оршин суугч гадаад иргэдэд зориулан "Өршөөлийн аян" зарлалаа

2017/07/17, 14:33
2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

2017 оны эхний хагаст гадаадын 148 иргэнийг албадан гаргажээ

2017/06/09, 16:16
Истанбулд амьдарч буй Монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахаар болов

Истанбулд амьдарч буй Монгол иргэдийн аюулгүй байдлыг хангахаар болов

2017/06/08, 10:08
ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГАДААД ИРГЭДЭД 853 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ГАДААД ИРГЭДЭД 853 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛЛАА

2016/10/25, 11:04

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

2 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

4 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

6 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

5 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

5 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

4 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

5 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

8 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

5 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

8 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

12 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

12 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

10 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

10 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

10 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

9 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

15 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

18 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

15 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

12 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

10 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

12 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

19 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

13 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

14 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

16 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

13 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

14 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

11 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

20 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

16 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

22 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

16 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

36 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

14 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

16 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

17 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

17 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

40 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

44 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

34 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

40 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

14 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

32 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

28 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

31 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

27 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

23 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22093 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21361 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20924 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19427 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18810 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16162 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13523 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5900 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9885 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.