| |
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны харьяа Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны урилгаар өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын нэгний өдрүүдэд Сөүл хотноо албан айлчлал хийсэн байна. Айлчлалаар БНСУ-ын Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах, хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөл зэрэг олон талт асуудлыг тусгасан удирдлагын түвшиний албан уулзалтууд хийж, харилцан мэдээлэл солилцжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

