| |
Хөрөнгө оруулалтын сангууд нэг баррель нефтийн үнэ 150 долларт хүрч өснө гэж үзэж байна. Ираны эсрэг АНУ-ын авах ээлжит хориг арга хэмжээ үүний шалтгаан болж болох юм.
Ираны эрчим хүчний салбар, нефтийн гэрээ хэлцэл болон тус орны төв банкны гүйлгээг хөндөх Америкийн хориг арга хэмжээ арваннэгдүгээр сарын 5-нд хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр учирч болох алдагдал хоногт 1,3-аас 2 сая хүртэл баррельд хүрч мэднэ гэж сангуудын захирлууд үзэж байгааг хэвлэлд бичжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираныг дэлхийн терроризмыг гол ивээгч хэмээн тодорхойлсон юм. "Америк энэ орноор ийм үйл ажиллагаагий нь зогсоолгохоор оролдож байгаа хэрэг” гэж тэр хэлжээ.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

