logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй

Бичсэн:marta
2018/08/20/, 12:11
Tweet

Н.Баяртсайхан: Эдийн засгийн сэргэлт бий болоод удаагүй байгааг мартаж болохгүй

Өнгөрсөн жил Монголбанкны бодлого эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулахад чиглэж байсан бол 2018 оны хувьд цаашид эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэж байна. Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар хөндөж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ярилцлаа.

-Цаг хугацааны хувьд 2018 он дундаасаа өнгөрч хоёр дахь хагастаа орчихлоо. Энэ онд гарсан эдийн засгийн гол гол өөрчлөлт, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаарх сэдвээр ярилцлагаа эхэлцгээе.

-2018 оны хувьд төсөв, санхүүгийн сектор, бодит эдийн засагт тоон болон чанарын  олон эерэг өөрчлөлт ажиглагдсан жил болж байна. Чингис, Дим сам бондын өр төлбөрийг нэгэнт шийдвэрлэсэн, Монгол улсыг "саарал жагсаалт”-д орох эрсдэлээс сэргийлэх нэмэлт 12 сарын хугацаа өгсөн тул энэ онд тулгамдаад байсан гол гол эрсдэлээс холдож чадлаа. Эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгааг гадаад худалдааны эргэлт нэг жилийн хугацаанд 30 шахам хувь өссөн, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон бизнесийн зээл олголт нэмэгдэж байгаа, татварын орлого сайжирч төсвийн орлого 20% өссөн, уул уурхайн бус салбарын өсөлт болон хөдөлмөрийн зах зээл дээрх шилжилт хөдөлгөөн идэвхжисэн зэргээс харж болох юм. Хэдийгээр нийлүүлэлтийн шалтгаанаар ерөнхий инфляци түр зуур нэмэгдэж байгаа ч дунд хугацааны төлөв нь Төв банкны зорилтот түвшинд хадгалагдах төсөөлөлтэй тул мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих боломжийг олгож байна. Хэрэв хүнсний ногоо, татварын нөлөө, хатуу түлш зэрэг нэг удаагийн шинж чанартай нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөөг хасвал үнийн өсөлт 4-5% орчимд байна. Мөн энэ оны нэг онцлох зүйл бол банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх олон ажил хуваарийн дагуу амжилттай өрнөж байгаа явдал юм. Харин сорилт гэвэл, сүүлийн саруудад олон улсад өрнөсөн протекционист бодлого, том гүрнүүдийн хооронд өрнөж буй худалдааны дайнтай холбоотой тодорхой бус байдлаас үүдэлтэйгээр дэлхийн зах зээлд металлын үнэ буурч эхэлсэн нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулах эрсдэлтэй. Энэ нь бидэнд эдийн засгийн сэргэлтийг тогтвортой байлгах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдээ түргэвчлэх хэрэгтэйг анхааруулж байна.

- Сүүлийн 20 гаруй сарын хугацаанд уул уурхайн салбарт бий болсон таатай нөхцөл байдлыг голчлон хөндлөө. Харин уул уурхайн бус салбар ямархуу дүр төрхтэй байна вэ?

-Mакро орчин тогтворжиж, бизнесийн үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болсноор уул уурхайн бус секторт ч сэргэлт ажиглагдсан. Өсөлтийг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь үндсэндээ экспортын орлого, банкны зээл олголт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 3 сувгаар эдийн засагт маань шингэж байна. Тухайлбал, экспортыг аваад үзвэл жилийн дотор орлого 15% өсч, эхний хагас жилийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 2/3 нь нүүрс болон зэсийн баяжмал байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дэлхийн зах зээл дээрх үнэ 15-20% өсөлттэй байсан нь ийнхүү нөлөөллөө. Банкны салбарын хувьд, эхний хагас жилийн байдлаар 4.6 их наяд төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд олгосон нь бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн чухал хүчин зүйл болов. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бизнесийн зориулалттай зээл олголт бараг 40 гаруй хувь өссөнөөс гадна, зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн саруудад буурах хандлагатай боллоо. Энэ нь мөнгөний бодлогын хүүг шат дараатай бууруулсны нөлөө аажмаар илэрч, аж ахуйн нэгжүүдэд санхүүжилтийн илүү таатай нөхцөл байдал бий болж эхэлсний илрэл гэж үзэж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд, 6-р сарын эцсийн байдлаар Монгол улсад 820 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүний дийлэнх нь Оюу толгойн далд уурхайтай холбоотой бөгөөд 2018 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн жилээс 50% орчим нэмэгдсэн байгаа. Тэгэхээр, санхүүгийн эдгээр эх үүсвэр нь дотоод эдийн засагт шингэхдээ хувийн хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байна. Улмаар худалдааны салбар, боловсруулах үйлдвэрлэл, тээвэр болон барилгын салбарын үйл ажиллагааны идэвхжилд  шууд нөлөөллөө. Харин өнгөрсөн онд ган болж, залгаад зуд нүүрлэснээс 2 сая гаруй мал хорогдож, хөдөө аж ахуйн салбарын өсөлт бага байв. Хөдөлмөрийн зах зээл дээр хэдийгээр ажилгүйдлийн түвшин харьцангуй өндөр байгаа боловч, дотроо бүтцийн шинж чанартай өөрчлөлт ажиглагдаж, эдийн засгийн идэвхгүй хүн амаас эдийн засгийн идэвхтэй хүн ам руу шилжилт гарахаас гадна, хөдөө аж ахуйн салбараас бүтээмж өндөртэй салбарууд руу шилжилт явагдаж байгаа нь эерэг өөрчлөлт юм.   

-Ядуурлын түвшин өндөр, чанаргүй зээлийн хэмжээ их, салбаруудын өсөлт жигд бус байгаа зэргээс харахад эдийн засаг үнэхээр сайжраад байгаад эргэлзэх хүн ч байна. Инфляци өсч, өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа нь ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусч байна шүү дээ?

-Эдийн засагт 6%-ийн өсөлт бий болонгуут бүх зүйл шууд сайхан болно гэж ойлгох нь учир дутагдалтай. Макро орчин дөнгөж тогтворжин, сэргэлт ажиглагдаж эхлээд тийм ч удаагүй байгааг мартаж болохгүй. Эдийн засаг өөрөө итгэл дээр тогтдог үзэгдэл. Ялангуяа манайх шиг эмзэг бүтэцтэй эдийн засгийн хувьд унахдаа хурдан боловч, сэргээн босгож ирэхэд багагүй цаг хугацаа, олон хүний уйгагүй хүч хөдөлмөр шаарддаг. Өнгөрсөн хугацаанд зөвхөн уналтыг зогсоож, тулгамдаад байсан гадаад өр төлбөрүүдийг шийдвэрлэж, эдийн засгийг тогтворжуулахын тулд Монголбанк болон Сангийн яаман дээр бодлогын цогц арга хэмжээ авч, хууль эрх зүйн реформууд, олон улсын байгууллагууд болон донор орнуудын дэмжлэг туслалцаа шаардлагатай болсон.

Энэ явцад ипотекийн зээлийн санхүүжилт, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл, банкны салбарын бүтцийн өөрчлөлт гээд амаргүй шийдвэрүүд гаргахад хүрч, сорилт, шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарах үе ч гарсан. Тодорхой цаг хугацаа ч орсон. Одоо харин "Эдийн засагт бий болж буй эерэг өөрчлөлтүүдийг аль болох олон айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх микро түвшний хүртээмжтэй өсөлт болгохын тулд хэрхэх вэ?” гэдэг асуулт зүй ёсоор гарч байна. Энэ нь бас л нэг өдрийн дотор шийдэгдэх хялбар зүйл биш юм. Бизнесийн хөрөнгө оруулалт нэмэгдэж шинэ шинэ, ажлын байр бий болж, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт сайжран чанаргүй зээлүүд эргэж төлөгдөн, цалин орлого нэмэгдэж ядуурал бууртал тодорхой хугацаа орно. Мөн ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулахад бага орлоготой иргэдийн орлогыг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх Засгийн газрын бодлого, орлогын дахин хуваарилалтын бодлого маш чухал. Энд онцлох хэрэгтэй нэг зүйл бол, макро бодлогууд эдийн засгийн ерөнхий орчныг аль болох тогтвортой байлгахад чиглэдгийг анхаарах хэрэгтэй. Харин микро түвшинд, хувь хүний хувьд "Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг байдаг. Эдийн засаг яаж ч өндөр өссөн хүн өөрөө хичээхгүй, хөдөлмөрлөхгүй бол үүссэн таатай боломжийг ашиглаж чадахгүй, амьдрал амьжиргаа нь дээшлэх аргагүй шүү дээ. Иймд макро орчны тогтвортой байдал, хувь хүний хичээл зүтгэл нийлж байж улс оронд хүртээмжтэй өсөлт бий болж, нийгэм эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх үндэс болно.

-Одоо эдийн засгийн цаашдын төлөвийн талаар ярилцъя. Гадаад орчинд өрнөж буй үйл явдлууд түүхий эдийн зах зээл, санхүүгийн сувгаар дамжаад Монголд хүчтэй нөлөөлдөг. Одоо дэлхийн эдийн засаг ямархуу байна вэ, цаашид БНХАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн хэрхэн нөлөөлөх бол?

-Оны эхний хагас жилд дэлхийн эдийн засгийн гүйцэтгэл боломжийн сайн байсан бөгөөд, протекционист бодлогын нөлөө шууд тусгалаа олоогүй гэхэд болно. Тухайлбал, 2-р улиралд Америкийн эдийн засгийн өсөлт 4% давсан нь сүүлийн 4 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Хятадын эдийн засгийн идэвхжил 1-р улиралтай харьцуулахад бага зэрэг саарсан хэдий ч 6.7% өснө гэдэг нэлээд өндөр үзүүлэлт. Японд компаниудын ашиг түүхэн дээд түвшиндээ, ажилгүйдлийн түвшин 2% буюу бараг бүрэн ажил эрхлэлттэй, дэлхийн 2-р дайнаас хойшхи түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн сэргэлтийн мөчлөг дээрээ явж байна. Евро бүсэд харин өсөлт 2.1% болж өмнөх улирлаас бага зэрэг буурсан ч эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нь сайн байгаа. Мөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт эрчимжиж 6.3% хүрсэн.

Ерөнхийдөө дэлхийн хамгийн том эдийн засгуудад хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирч, цалингийн өсөлтийг дагаад эрэлт нэмэгдэж, хямралыг ардаа орхилоо. Иймд АНУ болон Европын төв банкууд мөнгөний бодлогын хэвийн горим руу орох алгуур шилжилтээ үргэлжлүүлж байна. Хэдийгээр сүүлийн саруудад глобал эрсдэлүүд өсөлтийг сааруулах талдаа хэлбийсэн ч, хөгжсөн орнуудад хэрэглэгчид болон бизнес эрхлэгчдийн итгэл өндөр хэвээр байгаа нь сайн хэрэг. Яг одоогоор харилцан тариф тогтоосон барааны дүн олон улсын худалдааны хэмжээ, дэлхийн нийт эдийн засагтай харьцуулахад бага учир судалгааны байгууллагуудаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг албан ёсоор бууруулсан зүйл ажиглагдахгүй байна. $50 тэрбум, $200 тэрбум зэрэг тариф ногдох барааны дүн өндөр боловч, дэлхийн эдийн засгийн хэмжээ өөрөө 80 их наяд ам.доллар, зөвхөн барааны худалдаа гэхэд 15 их наяд ам.доллар шүү дээ. Гэхдээ худалдааны маргаантай холбоотой тодорхой бус байдал нь хөгжиж буй зарим орны үйлдвэрлэл болон экспортын идэвхжил, хувьцааны үнэ, хөрөнгийн гарах урсгал, ханш, металлын үнэд нөлөө нь мэдрэгдэж эхэлж байна. Туркт өрнөж байгаа зүйлс ч хөгжиж буй бусад орон, түүхий эдийн зах дээр чичиргээ үүсгэлээ. Эдгээр нь түр зуурынх байх уу, эсвэл ингээд цааш үргэлжлэх үү, зах зээл дээрх итгэлд хэр их сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдгээс их зүйл хамаарна.

-Энэ үед эдийн засгийн цаашдын төлөвт дотоодын эдийн засгийн бодлого чухал нөлөөтэй. Монголбанк ямар бодлого баримтлах вэ?

-Монгол улсын хувьд түүхий эдийн уналтын дараагийн цикл болон 2020 оноос гадаад өр төлбөрүүд нэхэгдэж эхлэхээс өмнө эдийн засгаа хөл дээр нь бүрэн босгож ирэх, дархлааг нь бэхжүүлэх шаардлагатай байна. Үүний тулд макро эдийн засгийн тогтвортой орчин,  санхүүгийн зуучлал өрнөх нөхцөлийг бүрдүүлэхийг Монголбанк зорин ажиллаж байна. Ингэснээр иргэдийн амьжиргааг хамгаалах,  цаашдын өсөлтийн чухал тулгуур болох хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүжилтийн таатай нөхцөл бүрдэх боломж нээгдэнэ. Харин эдийн засаг сэргэлтийн замаасаа гарч амархан тэнцвэрээ алдахгүй байхын тулд өрхийн өр, банкуудын баланс дээрх долларжилтыг зохистой түвшинд байлгах шаардлага үүсч байна. Эдийн засгийн сэргэлтийн эхэн үед хэрэглээний зээлээр санхүүжсэн хувийн хэрэглээ өсөлтийг дэмжих хүчин зүйл болж байсан. Энэ нь нийлүүлэлт талаасаа валютын зээлээр санхүүжсэн худалдааны салбарыг дэмжиж байв. Цаашид өрхийн өр хэт нэмэгдэх, банкуудын баланс дээрх долларжилт нэмэгдэх нь эдийн засгийг илүү эмзэг болгох эрсдэлтэй. Иймд мөнгөний бодлогоор эдийн засгаа дэмжихдээ бид макро зохистой бодлогоор дамжуулж зээл олголтыг хэрэглээнээс бизнес рүү, тэр дундаа бүтээмжтэй, валют олох боломжтой экспортын салбарууд руу чиглүүлэх инсентивийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хэрэв бид санхүүгийнхээ эх үүсвэрийг дараагийн өсөлтийг бий болгох хөрөнгө оруулалт бус, импортын тансаг хэрэглээ, чихэр шоколад, архи тамхи болгоод гадагш урсгачихвал валютын нөөц хуримтлагдахгүй, инфляцийн дарамт өндөр хэвээр, өрхүүд өрийн өндөр дарамттай үлдэх эрсдэлтэй.

-Эдийн засгийн цаашдын төлөв сайн байхын тулд өсөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр тогтвортой байх зайлшгүй шаардлага бий. Банкуудын эрүүл мэндийн байдал санхүүгийн зуучлалыг үр дүнтэй явуулах түвшинд байна уу?

-Тийм ээ, байгаа. Сүүлийн 18 сарын хугацаанд банк санхүүгийн системд томоохон реформ өрнөлөө. Арилжааны банкууд дээр анх удаа олон улсын стандартаар Активын чанарын үнэлгээ хийж, салбарын гол гол хууль шинэчлэгдэн, эрсдэлд суурилсан банкны хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх том шилжилт хийгдэж байна. Энэ бол банкны салбарын хувьд 2 шатлалт тогтолцоо үүссэнээс хойшхи хамгийн чухал үеүдийн нэг. Гол зорилго нь ирээдүйд илүү эрүүл, дархлаатай, тогтвортой санхүүгийн зуучлалын орчныг бүрдүүлэх явдал юм. Банкны салбарын хэвийн, найдвартай үйл ажиллагаа нь бидний яриад байгаа тогтвортой өсөлтийн нэг чухал тулгуур болно. Экспортын барааны үнэ уналаа ч, гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт санхүүжилтүүд буурлаа ч энэ суваг хэвийн ажиллах нь маш чухал. Үүний тулд банкуудын бизнесийн үйл ажиллагаа олон улсад мөрддөг сайн жишгийн дагуу явагдахаас гадна, харилцагч хадгаламж эзэмшигчид найдвартай хамгаалалттай байх учиртай. Монголбанкны зүгээс аль аль талд нь анхаарч байна. Тухайлбал, банкуудад хийдэг хяналт шалгалтын стандарт, одоо мөрдөж буй нягтлан бодох бүртгэлийн стандартыг сайжруулж, өөрийн хөрөнгийг нь нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэрлэж болно. Түүнчлэн саяхан батлагдсан  "Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль” нь хэвийн үед системийн ач холбогдолтой банкуудад ёс зүйн гажуудал үүсгэхгүй байлгах хөшүүрэг болохоос гадна, хүндрэл үүслээ ч төрийн үүрэг оролцоог тодорхой болгосон тул харилцагч, хадгаламж эзэмшигч нарыг хамгаалах зорилготой. Одоо төслийг нь боловсруулж буй Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль банкуудад илүү ёс зүйтэй, илүү хариуцлагатай бизнесийн зарчмыг мөрдүүлэхэд чиглэсэн, харилцагчийг хамгаалах зорилготой юм. Эдгээр нь орчин үеийн эдийн засаг, банк санхүүгийн системтэй улс бүрт заавал байх ёстой зүйлс.

- Олон улсын сайн жишиг, шилдэг туршлагыг нэвтрүүлэх талаар Монголбанк сүүлийн үед их ярих болсон. Бид эдийн засгаа босгож ирэхийн тулд санхүүгийн салбарт олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэр анхаарч байна вэ?

-Бид дэлхийн улс орнуудын хөгжлийн шатандаа туулдаг замыг л туулаад явж байгаа. Иймд бусад орны сайн туршлагаас суралцаж өөрийн хөрсөнд суулгах, алдаатай зүйлээс нь сургамж авч ижил алдааг давтахгүй байх нь чухал. Төв банкин дээр сүүлийн 2 жилд хийсэн реформуудын үр дүнд одоо бид мөнгөний бодлогыг олон улсын жишгээр хэрэгжүүлдэг боллоо. Орчин үеийн төв банк мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа хэрхэн ажилладаг, яг л тийм зарчмаар ажилаж байна. Монголбанкны эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээ прогноз хийх аргачлал, Мөнгөний бодлогын хорооны бүтэц бүрэлдэхүүн статус, шийдвэр гаргах хурлын процесс, бодлогын шийдвэрээ олон нийтэд хүргэх үйл ажиллагаанаас үүнийг харж болно. Цаашид ч хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа шинжилгээгээ чамбайруулах чиглэлээр сайжруулалт хийсээр байх болно. Үүнтэй зэрэгцээд банкны хяналт шалгалтын тогтолцоо, хууль эрх зүйн орчны шинэчлэлүүд ч одоо ид үргэлжилж байна.   

-Бидний асуултад тодорхой хариулсан Танд баярлалаа!

Эх сурвалж: Монгол банк

Төстэй мэдээллүүд

Бүс нутгийн мөнгөний бодлогыг чангатгана

Бүс нутгийн мөнгөний бодлогыг чангатгана

2018/04/13, 12:55
Дэлхийн эдийн засаг...

Дэлхийн эдийн засаг...

2018/02/21, 11:27
Дэлхийн банк Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэв

Дэлхийн банк Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэв

2017/04/14, 13:24
Хямралаас гарах төлөвлөгөө

Хямралаас гарах төлөвлөгөө

2016/10/24, 09:40

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

8 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

6 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

8 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

8 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

9 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

8 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

11 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

15 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

11 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

8 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

10 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

15 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

10 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

12 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

13 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

10 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

14 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

14 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

19 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

13 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

26 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

14 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

18 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

34 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

30 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

33 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

26 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

29 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

21 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

33 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42430 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22823 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21356 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19421 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18839 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18809 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50978 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8538 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6793 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.