| |
ЗГХЭГ-аас Төрийн албаны "Сахилга хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгавар”-ыг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн өдрүүдэд 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-ын байранд шалгалт явуулж, улмаар ажлын байранд архи нэвтрүүлэх, хадгалсан байвал шууд ажлаас хална гэж ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл он гарсаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн долоон хүнийг халж, зөрчил гаргасан есөн ажилтанд сахилгын арга хэмжээ авсан гэж ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Цаашид ч иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлж, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг ЗГХЭГ ёсчлон биелүүлж, харъяа агентлаг яамд болон бусад төрийн байгууллагууддаа үлгэрлэн ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нийт албан хаагчиддаа үүрэг болгоод байна.
Б.Аз
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

