logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Д.Сарангэрэл хүүгийнхээ найзыг ЭМЯ-ы Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

Бичсэн:marta
2018/08/27/, 13:51
Tweet

Д.Сарангэрэл хүүгийнхээ найзыг ЭМЯ-ы Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилжээ

АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр зохион байгуулдаг хэвлэлийн хуралд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар 2018 оны 8 дугаар сард хийсэн ажлын талаар мэдээлнэ. Мөн АТГ-аас Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн талаар мэдээллээ.
 
 
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх товч мэдээлэл
 
Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, ажил үйлчилгээ, гадаадын зээл тусламжийн үр ашиггүй зарцуулалт, танил тал, эрх мэдэл харсан шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харьяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслах зогсоох чиглэлээр бодит ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн 2 жилийн хугацаанд яам агентлагуудад ажиллаад илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 оны 12 дугаар сард Засгийн газар, яам агентлагуудад тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна.
Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байдаг. Гэвч төрийн байгууллага, албан тушаалтнууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалтгүй ажиллаж байна. Тухайлбал, 
- АТГ-аас биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна гэж үзэн таслан зогсоох зөвлөмжийг Уул уурхай хүнд, үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр үр дүнтэй ажил хийгдээгүйн улмаас бодит нөхцөл байдал дээр нөхөн сэргээлт нэрээр олборлолт явуулах асуудал таслан зогсоогдохгүй байгаа бөгөөд зарим аймагт уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
- Мөн Байгаль, орчин аялал жуулчлалын яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс "Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын  хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал  тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажлыг хийж байна. 
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгахад албан тушаалтныг хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг мөрдөж ажиллуулах, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хяналтыг сайжруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж эрчим хүчний салбарт хэрэгжихгүй байна. Эрчим хүчний чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 830 компани эзэмшиж байгаагаас /2017  оны байдлаар/ 250 компани нь нийтийн албан тушаалтан, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой төдийгүй эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, тэдний гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан, хувь эзэмшсэн, хамтын өмчлөлийн 130 компани эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эрчим хүчний яамнаас 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5,8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий  тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан байна. 
- Эрүүл мэндийн салбарт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар удирдлагын манлайлал, хүчин чармайлт сул байна. Танил тал, өөрийн хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилох байдал эрүүл мэндийн салбарт түгээмэл байгаа нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, "...Эрүүл мэндийн сайд нь өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр томилсон, өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон” гэх асуудлыг хянан шалгахад "Б” нь Эрүүл мэндийн сайдын туслахаар нь ажиллаж байсан, Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч "Ө” нь Эрүүл мэндийн сайдын төрсөн хүүтэй нь найз бөгөөд дээрх ажлын байрны саналыг түүнээс авсны үндсэн дээр томилогдсон нөхцөл байдал тогтоогдсон. Мөн Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Увс аймгийн Малчин сумын Эрүүл мэндийн төвийн дарга Э.Цэрэнхүү нар хамаарал бүхий этгээдтэй холбоотой шийдвэр гаргасан гэх мэтээр ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн асуудлууд гарч байна. 
Зарим салбарыг жишээ болгон дурдахад иймэрхүү нөхцөл байдалтай байна. Цаашид буюу ирэх 9 дүгээр сард бодит нөхцөл байдлын талаар холбогдох яам, агентлагт нь болон олон нийтэд нээлттэй мэдээлнэ. 
Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд иргэд, олон нийтийн идэвх оролцоо нэн чухал бөгөөд өнгөрсөн 1 жилийн хугацаанд яам, агентлаг, аймаг, нийслэлд иргэний хяналтын зөвлөлийг байгуулан ажиллуулахад тодорхой үр дүнтэй ажилласан. Ирэх онд иргэний хяналтын зөвлөл, иргэдийн хяналтыг шинэ шатанд гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Нийтийн албан тушаалтны ХАСХОМ-тэй холбоотой товч мэдээлэл
 
• Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 837 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна. 
• Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй "Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн дарга Ж.Батцогтод сануулах, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, мөн аймгийн Баяндалай сумын Засаг дарга Л.Батбаатар нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Мөн дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн захирал И.Отгон-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 
• 2018 оны 8 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 38 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн, одоо ажиллагаанд 33 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. 
• Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Тухайлбал:
o "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нь өөрийн хамаарал бүхий хүнийг ажилд авахдаа хуульд заасан мэдэгдэл тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул тус компанийн ТУЗ-ийнн тогтоолоор сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.
o Нийслэлийн Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Алтанцэцэг нь өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон, түүнтэй холбоотой шийдвэр гаргахын өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасан мэдэгдэл, тайлбарыг гаргаж дээд шатны байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэр гаргуулах үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдсон тул Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 
 
Мөрдөн шалгах ажлын чиглэлээрх товч мэдээлэл
 
• Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 8 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 31 гомдол, мэдээлэл хянан үзэж 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 12 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 61.3 хувьтай байна.
• Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 8 дугаар сард 382 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 199 хэргээр буюу 2,4 дахин өссөн байна. /2017 оны 8 дугаар сард 141 хэрэг байв/. Үүнээс
 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 
 27 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 
 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 
 1 хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. 
 Одоо 334 эрүүгийн хэргийг шалгаж байна. Үүний 291 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 43 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн 13.8 хувийг шийдвэрлэсэн.
 
Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл:
 
• Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнууд нь аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчин албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлд 
• Зэвсэгт хүчний дугаар ангийн санхүүгийн дарга, нягтлан бодогч, нярав зэрэг албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ахлагч, ажилчдад олгох цалингийн дүнг сар бүр тодорхой тоогоор нэмэгдүүлж түүнийгээ нягтлан бодогч, нярав нарын дансанд шилжүүлэн завшиж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 
• Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан хууль тогтоомжийг илтэд зөрчиж хууль бус шийдвэр гаргасан,  хандив нэрээр компаниудаас бэлэн мөнгө авч хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд  
• "Монре даатгал” ХХК-ийн удирдах албан тушаалтан албаны бүрэн эрхээ урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуун дарагдуулж даатгалд хамаарах бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэх  замаар  удаа дараагийн  үйлдлээр 420.612.797 төгрөгийн хохирлыг учруулсан гэх үйлдэлд тус тус хэрэг бүртгэлтийн хэрэг нээж  мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
 
• Улсын тусгай хамгаалалттай газрын албан тушаалтан Ц гэгч нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгалийн цогцолбор газарт амарсан амрагч, аялагчдаас оруулсан орлогоос  тодорхой хувийг завшсан, зөвшөөрөлгүй тээвэрлэгдэж, хураагдсан модыг бусдад худалдаж завшсан, байгалийн цогцолбор газарт ойд мод арчилгааны зориулалтаар мэргэжлийн байгууллагын дунд тендер зарлалгүйгээр хувь хүмүүст мод бэлтгэлийн ажлыг олгож, хууль бусаар бэлтгүүлсэн гэх үйлдэлд 
• Ховд аймгийн нэр бүхий удирдах албан тушаалтнууд гар аргаар алт олборлогч иргэдийн үйл ажиллагааны улмаас хөндөгдөж сүйтгэгдсэн газарт  нэр бүхий иргэдэд  нөхөн сэргээлтийн эрх авч өгнө гэж урьдчилан амлан албан тушаалын байдлаа ашиглан хахууль авсан, мөн аймгийн хурлаар төсөв батлуулалгүй орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан гэх үйлдэлд
• "МИАТ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнууд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүллээ. 
 
Шүүхэд шилжүүлэх саналтай санал хүргүүлсэн зарим хэргийн товч мэдээлэл:
 
• УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан  гэх хэргийг 
• "Оюу цагаан барс” ХХК-ийн нэр дээр 30 тн хуш модны самрын чөмөгний тусгай зөвшөөрөл, 600 тн самрын ясны тусгай зөвшөөрлийг авахын тулд БОАЖЯ-ны удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн гэх хэргийг 
• Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эрх бүхий албан тушаалтан нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор ИТХ-ын төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх хэргийг 
• Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар нь 2017 оны 7 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор их хэмжээний бараа тээвэрлэсэн дугаар бүхий тээврийн хэрэгслүүдийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт тус тус шилжүүлээд байна. 
 
Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн зарим хэргийн товч мэдээлэл: 
 
• Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь 2016 онд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  "Бэрэн групп” ХХК-ийн барьсан "Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, түүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 19.200.000 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна. Мөн М.Болортуяаг төрийн албанд ажиллах эрхийг 1 хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 төгрөгийг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна. Мөн "Бэрэн групп" ХХК-иас  972.448.955 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн. 
• Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нь ажиллах хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр "River garden" цогцолбор хотхоноос 1.141.800.000 төгрөгийн үнэтэй 344.8 мкв талбай бүхий орон сууцыг худалдан авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг  Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  цагаатгаж шийдвэрлэсэн.
 
 
2018.08.27.
 
Авилгатай Тэмцэх Газар

Төстэй мэдээллүүд

АТГ: 60 тэрбумын хэрэг асуудлыг прокурорын байгууллагаас сэргээж шалгаж эхэлсэн

АТГ: 60 тэрбумын хэрэг асуудлыг прокурорын байгууллагаас сэргээж шалгаж эхэлсэн

2018/08/27, 13:46
ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар 1,5 тэрбум төгрөг завшчээ

ННҮГ-ын дарга Д.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нар 1,5 тэрбум төгрөг

2018/07/25, 14:06
АТГ 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

АТГ 358 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

2018/05/25, 15:56
АТГ 3 тэрбум 950 сая төгрөгийг эд хөрөнгийг битүүмжилжээ

АТГ 3 тэрбум 950 сая төгрөгийг эд хөрөнгийг битүүмжилжээ

2015/04/06, 14:01

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

7 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

5 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

7 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

6 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

9 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

15 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

12 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

17 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

31 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

20 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

32 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

39 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

42 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17389 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.