| |
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал хуралдлаа. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн өмчийн харилцааны дарга Ч.Однасан Хөрөнгө бүртгэх тухай, Сүхбаатар дүүргийн 16 хорооны "Мандам” өрхийн эмнэлгийн барилгыг НӨХГ-ын балансад шилжүүлэх асуудлыг тэргүүлэгчдэд танилцуулж 2017 онд ашиглалтад орсон Хан-Уул дүүргийн 3-р хороонд баригдсан 240 хүүхдийн ортой 46-р цэцэрлэг, мөн тус дүүргийн 2-р хороонд байрлах 72-р цэцэрлэгийн байр, дагалдах эд хөрөнгө, Налайх дүүргийн 2-р хороонд 50 ортой хүүхдийн эмнэлгийг нийслэлийн өмчид бүртгэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа.
НИТХ-ын ХМОНХТ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

