| |
УИХ-ын гишүүн С.Жавхлан өөрин цахим хуудсаар дамжуулан мэдээлэл хийлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Батболдыг АТГ-т өгч шалгуулахаа мэдэгдсэн юм.
Тэрээр "Чингис зочид буудал, Emart сүлжээ дэлгүүрээр би явсан. АТГ-т юуны учир хандав гэхээр УИХ-ын гишүүн Сү.Батболдын эзэмшилд байгаа түүнтэй хамаарал бүхий Чингис зочид буудал, Тэнгис кинотеатр, Алтай групп, Алтай нутгийн хүчтэн, Алтай холдинг, Чингис хаан цогцолбор, Скай их дэлгүүр, Стар телевиз, Скай медай корпорац, Скайтел, Бороо гоулд зэрэг маш олон байгууллага байна. Нэг хүний эрх мэдэл яагаад ийм их компаниуд байна вэ. Энэ бүхний ард авлига, оффшорын асуудал байна. Үүнээс гадна бусад хамаарал бүхий компанийг зарлаж ирүүлнэ үү. АТГ-аас нээлттэй танилцуулга хийж хариу ирүүлнэ үү гэж байгаа юм. АТГ энэ бичгийг хүлээж аваад яаралтай хариу өгөхийг хүлээнэ.
Тэд бидний талд уу эсвэл эрхтэн ямбатнуудын талд уу гэдгийг нь монгол ахан дүүс минь та бүхэн бүгдээрээ харцгаая. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг. Төрийн эрх ашгийг дээш тавьж, түмэн олныхыг доош тавьсан эрх мэдэлтнүүдтэй цаашид тэмцэнэ. Авлигатай тэмцэх газар уу авлигыг дэмжигч газар уу гэдгийг харцгаая бүгдээрээ. Энэ асуудал ингээд зогсохгүй. Үргэлжлээд явна. Ер нь амлалтаа нэхэцгээе” гэсэн юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

